|

"Оюу толгой, Резолюшн, Кеннекот төслүүд бол зэсийн ирээдүй"


"Оюу толгой, Резолюшн, Кеннекот төслүүд бол зэсийн ирээдүй"

"Рио Тинто” групп хөрөнгө оруулагчдадаа зориулан жил бүр хөрөнгө оруулагчдын семинарыг зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн семинар Лондон хотод аравдугаар сарын 20-нд зохион байгуулагдсан байна. Олон нийтэд нээлттэй энэхүү арга хэмжээнд "Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд оролцжээ. Түүний оролцсон панель хэлэлцүүлгийн асуулт хариултыг хүргэж байна.


-Зэс бол маш ирээдүйтэй түүхий эд. Уул уурхайн салбар даяараа л зэсийн шинэ нөөц хайж байна. Энэ цаг үед "РиоТинто” цаашдын өсөлтөө хангахын тулд буюу эрдсийн нөөц илрүүлэн, уурхай хөгжүүлэхэд зарцуулж буй хөрөнгө оруулалтаа хоёр дахин нэмэгдүүлнэ гэлээ. Энэ зорилгыг зэсийн групптээ хэрхэн гүйцэлдүүлж, үнэ цэн бий болгоно гэж бодож байна вэ?

-Бид нэг талаасаа их азтай. Учир нь манай үе үеийн мундаг геологичдын нээн илрүүлсэн зэсийн шилдэг орд газруудад бид төслийн бүтээн байгуулалт өрнүүлж байна. Металлын агуулга, нөөцийн хэмжээг аваад үзвэл үнэхээр шилдэгт тооцогдоно. Жишээлбэл, үйл ажиллагаа эрхлэхэд тааламжтай улс оронд хоёр хувийн зэсийн агуулга бүхий орд газарт төсөл хэрэгжүүлж байгаа компани манайхаас өөр олон байхгүй.

Зэсийн төсөл гээд ярихад та бүхэн мэдээжийн хэрэг Оюу толгой төслийн талаар сонирхож байгаа байх. Миний өнөөдөр "Рио Тинто”-д ажиллаж байгаа шалтгаан нь Оюу толгой төсөлтэй салшгүй холбоотой. Учир нь энэ төслөөр дамжуулж "Рио Тинто” групп нь тухайн улс орны хөгжил дэвшилд бодит хувь нэмэр хэрхэн оруулж, эрдэм мэдлэг ур чадварыг цогцлоон, орон нутгийн хөрөнгө оруулалтыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, түншлэл хамтын ажиллагааг эрхэмлэн ажиллаж байгааг харсан учраас энэ компанид ажилд орсон юм. Цаашид бид зэсийн үйлдвэрлэлээ 600 мянган тонноос 1.2 сая тонн болгон нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байгаа. Энэхүү өсөлтийн 400 мянган тонн нь Оюу толгойгоос үе шаттайгаар ирнэ гэж төлөвлөж байна. 

Үүний зэрэгцээ бид АНУ-ын Аризона мужид Резолюшн гэх төсөл хэрэгжүүлж байна. Оюу толгой төслийг хэрэгжүүлэхэд бид говь нутагт бүгдийг эхнээс нь барьж байгуулж байсан бол Резолюшн төслийн бүтээн байгуулалтыг тухайн орон нутагт оршин байгаа цахилгааны шугам, төмөр зам зэрэг дэд бүтцийн сүлжээнд тулгуурлан хэрэгжүүлж байна. Резолюшн төслийг мужийн засаг захиргаа, Супериор хотын захиргаа, үйлдвэрчний эвлэл, ханган нийлүүлэгчид гээд орон нутгийн олон оролцогч тал идэвхтэй дэмжиж байгаа. Түүнчлэн төслийн үйл ажиллагааг уугуул омгууд бас дэмжиж байгаа. Зарим нэг омогтой нь цаашид илүү хамтран ажиллахыг зорьж байна. Тэгэхээр бид төслийг дэмжиж байгаа талуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаас гадна өөр байр суурьтай байгаа талуудын санал бодлыг сайтар сонсож ажиллана. 

Кеннекотт уурхайн хувьд 120 жилийн түүхтэй. "Рио Тинто” группийн томоохон бахархал, нэрийн хуудас болсон уурхай билээ. Энэ уурхайд зочлоход аливаа ажилд бүтээлч, шинийг сэдсэн сэтгэхгүйгээр ханддаг Америкчуудын чадвар үргэлж тод харагддаг. Кеннекотт дахь зэс хайлуулах үйлдвэр нь АНУ-д үйл ажиллагаа явуулж байгаа хоёрхон зэс хайлуулах үйлдвэрийн нэг нь гэдгийг энд бас тэмдэглэн хэлмээр байна. АНУ-ын автомашин үйлдвэрлэлийн салбарын цахилгаанжуулалт, зэсийн эрэлт хэрэгцээг нь бодоод үзэхээр Кеннекоттын зэс хайлуулах үйлдвэрийн ирээдүйн ач холбогдол өндөр байх нь бэлхэн харагдаж байна. Кеннекоттын ил уурхайн хажууханд, газрын гүнд байгаа зэсийн нөөцийг бүрэн тооцож хараахан дуусаагүй байгаа боловч 2-3 хувийн зэсийн агуулга байна гэсэн тооцоо байна. Газрын гүнд орших энэхүү хүдрийн биетэд хүрч, дата мэдээллээ улам сайжруулах зорилгоор 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдэж, бид ажлаа эхлүүлээд ажиллаж байна.   

Тэгэхээр Оюу толгой, Резолюшн, Кеннекотын гүний уурхай гэсэн энэ гурван төсөл нь хамтдаа зэсийн өсөлтийг ирээдүйд органикаар хангах гол түлхэц болж байгаа юм. Түүнчлэн бид Баруун Австрали дахь Вину хэмээх зэсийн төслөө хэрэгжүүлэхдээ ажлын арга барилаа оновчилж, бүтээн байгуулалтыг аль болох түргэвчилсэн, хялбаршуулсан байдлаар хэрэгжүүлэхээр өөрсдийгөө сорин ажиллаж байна. Төслийн хэрэгжилтийн хугацааг ярихдаа бид тухайн орон нутгийн уугуул иргэдтэй мөн хамтран ажиллаж байгаа.
Эцэст нь, хүхрийн хүчлийг ашиглан уурхайн хаягдал материалаас зэс гаргаж авах арга замыг судлах төслийг бид "Ньютон” нэртэйгээр хэрэгжүүлж байгаа. Энэ чиглэлд бусадтай хамтран ажиллахыг бас зорьж байна. Үнэндээ, энэ бол шинэ технологи биш. ЛаГранха уурхайд энэ технологийг боловсруулах ажил 10 жилийн турш үргэлжилж ирсэн. Харин бид ганц энэ уурхай гэлтгүй илүү өргөн хүрээнд уг технологийг боловсруулан ашиглах боломж байна гэж үзсэний үндсэн дээр "Ньютон” гэж нэрлээд энэ ажлыг хэрэгжүүлж байгаа юм. 

 

-Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орж, бүрэн хүчин чадалдаа хүрснээр Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл гурав дахин нэмэгдэнэ гэсэн тооцоотой байгаа. Төсөл одоо ямар үе шатандаа явж байна вэ. Засгийн газартай өрнүүлж байгаа яриа хэлэлцээний сүүлийн үеийн мэдээллээс хуваалцаач?

-Монгол Улс нь "РиоТинто”-гийн хувьд хөрөнгө оруулах сонирхолтой улс хэвээр байна. Оюу толгой төслийн тухай бодоход энэ том бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж байгаа хамт олон маань надад хамгийн түрүүнд бодогддог. Оюу толгойд өнөөдөр 12 мянган монголчууд ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний 95 хувийг бүрдүүлж байна. Энэ олон хүнийг тээвэрлэхийн тулд бид долоо хоногт 30 нислэг үйлдэж байна. Дэлхий даяар цар тахал дэгдсэн энэ үед Оюу толгойн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд ч тодорхой хүндрэл, ачаалал ирсэн. Жишээлбэл бид халдвар хамгааллын дэглэмээ баримтлахын тулд өдөрт 74 мянган бээлий хэрэглэж байна. Гэвч эдгээр сорилт бэрхшээлийг үл харгалзан манай Оюу толгойн хамт олон уурхайн үйл ажиллагаа, төслийн бүтээн байгуулалтаа үргэлжлүүлсээр байгаа нь бахдалтай.

Засгийн газартай өрнүүлж буй яриа хэлэлцээний талаар янз янзын л мэдээлэл хэвлэлээр гарч байна. Та бүхэн тэдгээр мэдээлэлд шүүмжлэлтэй хандаж байгаа гэж найдаж байна. Бид Засгийн газартай харилцаагаа сэргээн бэхжүүлж, итгэлцлийг бий болгохоор ажиллаж байгаа. Үүний тулд Засгийн газрын байр суурь, санал бодлыг сайтар сонсон ажиллаж байна. Бид өөрсдөө төгс компани, төгс хүмүүс биш. Тэгэхээр алдаа мадаг гаргаж л таараа. Алдаа гаргавал түүнийгээ бид хүлээн зөвшөөрч, алдаанаасаа суралцан, ирээдүйд илүү сайн үр дүн гаргаж, төслөө хамгийн амжилттай хэрэгжүүлэхийн төлөө мэрийн ажилладаг. Төслийн гүйцэтгэл өнөөдөр 80 хувьтай явж байна. Саяхны нэг явцын тайланд Материал тээвэрлэх систем буюу 16 км урттай туузан дамжуурга бүхий чухал дэд бүтцийн ажлын гүйцэтгэл 99.8 хувьтай байна гэж бичсэн байсан. Энэ бол үнэхээр том амжилт юм. 

 

Оюу толгой төсөл бол маш том хэмжээний хөрөнгө оруулалт. Төслийн зардал хэтэрч, хугацаа хоцорсонд Засгийн газар ч тэр, "РиоТинто” групп ч тэр сэтгэл дундуур байгаа. Засгийн газрын харьяа компанид ирэх өр тодорхой хэмжээгээр нэмэгдэх тооцоо гарч, ногдол ашиг авч эхлэх хугацаа нь хойшлохоор байгаа асуудлыг шийдэх зорилготойгоор бид яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж байна. Энэ ажил яг одоо өрнөж байгаа учраас нарийн дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хэвлэлээр ярих хараахан боломжгүй байна. 

 


Нэг зүйлийг тодотгон хэлэхэд, би бол Монгол хүн, надад "РиоТинто”-ийн биш, Монгол Улсын иргэн гэсэн паспорт бий. Харин Засгийн газар болон "РиоТинто” нар бол хамтрагчид, тиймээс бид Монгол эх оронд минь болж байгаа зүйлс, илэрхийлж байгаа байр суурь, дуу хоолойг сонсож ажиллах зайлшгүй шаардлагатай. Энэ утгаараа би хөндөгдөж байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн тулд эх орон, ажиллаж байгаа компани хоорондоо нэгдмэл байр сууринд хүргэхийн тулд хичээн ажиллаж байна. Үүнд мэдээж хугацаа орно, гэвч хамгийн чухал нь бид сайтар сонсож, хүндэтгэлтэй хандан ажиллах ёстой.   

 

-Өндөр агуулгатай зэсийн орд газруудын тухай асууя. Иймэрхүү орд газрууд геополитикийн хувьд сорилт дагуулсан улс орон, бүс нутгуудад байх нь олонтоо. "РиоТинто”-гийн Зэсийн группийн хувьд ийм орчинд үйл ажиллагаа явуулах тал дээр ямар байр суурь, арга барилтай байдаг вэ?

Өөрийн өмнө ажиллаж байсан улс орон, уурхайн зургуудыг саяхан би утсан дээрээ үзэж байсан юм. Мадагаскар, Өмнөд Африк, Намиби, Гвинейд байршилтай уурхайнуудын үйл ажиллагааг хариуцан ажилладаг байхдаа би Африк тивд нэлээд хугацаа өнгөрөөж байсан. Ингээд харахад бид "сорилт бэрхшээлтэй” гэж хэлэгддэг орнуудад үйл ажиллагаа эрхлэхдээ тухайн орны хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулж ирсэн байдаг нь миний хувьд бахархал төрүүлдэг. Тоймлон хэлэхэд аливаа нэг улс орон, бүс нутагт үйл ажиллагаа явуулахаас айж болгоомжлох зүйл тэр болгон байдаггүй, учир нь бид хамт олон маань хаана ч төсөл хэрэгжүүлж чадна гэдэгт итгэдэг.
Одоогийн төслүүдээ харвал бид Казахстанд хайгуулын үйл ажиллагаа явуулж байна. Тэнд төсөл хэрэгжүүлэхдээ таатай байгаа. Канадын Бритиш Колумб муж, Баруун Австралийн Патерсон бүс нутагт бас тодорхой ажил хэрэгжүүлж байна. Бид хаана ямар боломж байгааг судалсаар байна. Мөн жижиг хувьцаа эзэмшигч болох зэргээр бусадтай олон төрлөөр хамтран ажиллахад нээлттэй.  

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.29 БААСАН № 213 (6690)

 


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
Yesterday, 13:13
Yesterday, 10:56
2021/11/29, 17:09
2021/11/29, 13:09
2021/11/26, 10:21
2021/11/25, 13:22
2021/11/25, 10:00
2021/11/24, 11:20
2021/11/23, 16:32
2021/11/23, 16:18
2021/11/23, 09:33
2021/11/19, 12:32
2021/11/19, 12:22
2021/11/19, 11:55
2021/11/19, 00:02
2021/11/18, 16:03
2021/11/18, 15:39
2021/11/18, 12:25
2021/11/18, 09:39
2021/11/17, 14:29
2021/11/17, 14:14
2021/11/16, 14:28
2021/11/16, 12:19
2021/11/16, 10:59
2021/11/16, 10:32
2021/11/15, 13:19
2021/11/15, 13:05
2021/11/15, 13:02
2021/11/15, 12:27
2021/11/15, 11:23
2021/11/15, 10:15
2021/11/12, 18:55
2021/11/12, 18:54
2021/11/12, 15:24
2021/11/12, 14:46
2021/11/12, 10:00
2021/11/11, 16:29
2021/11/11, 13:30
2021/11/11, 13:24
2021/11/10, 17:40
2021/11/10, 14:01
2021/11/10, 13:58
2021/11/10, 11:51
2021/11/10, 10:03
2021/11/09, 16:42
2021/11/09, 14:01
2021/11/09, 13:18
2021/11/09, 13:14
2021/11/09, 13:04
2021/11/09, 10:39
2021/11/08, 16:00
2021/11/08, 12:22
2021/11/08, 09:38
2021/11/08, 09:21
2021/11/05, 23:02
2021/11/05, 10:06
2021/11/04, 19:15
2021/11/04, 17:20
2021/11/04, 17:14
2021/11/04, 17:13
2021/11/04, 16:41
2021/11/03, 17:04
2021/11/03, 14:47
2021/11/03, 12:28
2021/11/02, 13:43
2021/11/02, 13:19
2021/11/02, 13:09
2021/11/01, 13:57
2021/11/01, 13:20
2021/11/01, 11:29
2021/11/01, 10:58
2021/10/29, 14:48
2021/10/29, 12:53
2021/10/29, 12:41
2021/10/28, 19:23
2021/10/28, 17:15
2021/10/28, 10:21
2021/10/27, 13:05
2021/10/27, 11:37
2021/10/27, 10:42
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2018/05/16, 14:55
2018/12/12, 09:32
2019/03/18, 14:03
2019/01/02, 15:58
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2016/05/16, 13:04
2016/08/17, 12:12
2019/04/09, 12:59
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2021/01/05, 16:47
2018/12/21, 12:14
2019/01/24, 15:37
2020/12/04, 17:41
2016/05/30, 09:27
2019/01/30, 09:46
2021/02/22, 12:35
2019/01/31, 13:10
2019/02/04, 13:49
2019/03/20, 11:08
2019/03/13, 13:12
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2020/08/27, 10:25
2014/10/10, 15:35
2019/04/22, 14:15
2019/02/15, 14:59
2014/10/27, 21:34
2020/08/03, 12:21
2017/03/14, 17:04
2020/09/18, 13:01
2021/04/05, 09:45
2019/10/31, 15:33
2017/03/06, 15:55
2020/11/15, 13:58
2015/01/07, 13:33
2015/04/09, 12:30
2019/03/07, 11:57
2014/12/29, 13:27
2020/09/14, 13:08
2020/10/31, 10:49
2016/09/01, 12:28
2020/11/19, 13:56
Дэлхий дахинд
Сонин хачин