|

Нэр дэвшигчдийг тодруулах намынхаа хуралд НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан ирсэнгүй


Орон нутгийн 2020 оны ээлжит сонгууль үндсэндээ эхэлчихлээ. Энэ сонгуульд эрх баригч МАН ба бусад намын эвсэл гэсэн хоёр субьектын хооронд гол өрсөлдөөн болно.
Намууд ИТХ-д нэр дэвших хүмүүсээ тодруулсан. МАН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон гишүүд өнгөрсөн амралтын өдөр дамнуулан тойрог тойрогтоо ажиллаж аймаг, сумдынхаа нэр дэвшигчдийг тодруулах хуралд оролцсон байна. Нийслэлд ч ялгаагүй. Дүүрэг "хариуцсан” гишүүд нь НИТХ болон дүүргийн ИТХ-д нэр дэвшигчдээ тодруулжээ. Харин МАН-аас НИТХ-д өрсөлдөх 45 нэр дэвшигчийн нэрсийг Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазар дангаараа шахам эцэслэн гаргаж иржээ.
НИТХ-д нэр дэвшигчдийг тодруулах Нийслэлийн МАН-ын хуралд тус намын хорооны дарга Д.Сумьяабазар, нийслэлээс сонгогдсон УИХ-ын хэдэн гишүүн байлцав. Энэ нь тус намын дүрэм болоод бусад зарчмаар зөв харагдаж байгаа юм.
 
Гэхдээ тэрээр УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Нийслэлийн өмнөх даргын гэсэн "шошго”-той хүмүүсийг нэр дэвшүүлсэн байна. Харин М.Энхболдоор нэрлэгддэг Хотын фракц, мөн МАН-ын одоогийн генсек Д.Амарбаясгалангийн гэх хүмүүсийг Д.Сумьяабазар "жийсэн” байна. Генсек Д.Амарбаясгалан, Хотын фракц хоёрыг олон жил дагаж гүйсэн нөхдүүд хоосон хоцорчихоод амаа барьж сууна.
 
Өөрөөр хэлбэл, МАН-ын хувьд уламжилж ирсэн нэр дэвшүүлэлт энэ удаад давтагдсангүй.
Уг нь НИТХ-ын сонгууль бол аливаа сонгуулийн гол цөм болдог, тухайн сонгуулийн дүн хаашаа эргэхийг шийдвэрлэх үүрэгтэй.
Тиймээс Нийслэлийн МАН-ын хорооны хурал гэдэг МАН-д хамаатай хамаг томчууд цуглачихсан сууж байдаг сан. Намын даргаас нь эхлээд экс Ерөнхийлөгч Н.Багабанди, экс Ерөнхий сайд нар, мөн албан тушаал хашаагүй ч улс төрийн нөлөө бүхий нөхдүүд Нийслэлийн МАН-ын хуралд л очдог байлаа.
Тус намын сонгуулийг удирдаж чиглүүлдэг генсек нь бол хамгийн их хамааралтайгаар Нийслэлийн МАН-ын хуралд оролцдог.
Тэгвэл энэ удаад дээр дурдсан "булиа” нөхдүүд харагдсангүй. Тэр ч байтугай НИТХ-д нэр дэвшигчдийг тодруулахад онцгой үүрэгтэй оролцдог генсек Д.Амарбаясгалан үзэгдсэнгүй. Өмнө нь НИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшигчдийг дүүргийн МАН-ын хорооны шийдвэрээс гадна "төв” намынх нь сонгуулийг хариуцсан гол албан тушаалтан буюу генсек Д.Амарбаясгалангийн "санал” чухал үүрэгтэй байж ирсэн юм.
Харин энэ удаагийн Орон нутгийн сонгуульд Нийслэлийн МАН-аас нэр дэвшигчдийг тодруулахад МАН-ын генсек Д.Амарбаясгалан "анхаарал” тавилгүй өнгөрөөв.
Тэрээр нэр дэвшигч­дийг тодруулсан Нийслэлийн МАН-ын хурал, бусад ажиллагаанд хуруу байтугай, хошуу нэмсэнгүй.
Эндээс "...МАН нь Орон нутгийн сонгуульд Нийслэлийн МАН-аа дэмжихгүй” гэсэн гаргалгаа хийгдэж, мэдээлэл болон задарч байна.
 
 
Тус намд болж буй явдлын талаарх мэдээлээс сонсох нээ, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазар нарын хооронд үл ойлголцол үүссэн бололтой. Энэхүү үл ойлголцол нь зөвхөн мань хоёрын дунд бус, ерөөс Д.Сумьяабазар МАН-ынхаа дарга нартай муудчихаад байгаа юм байна.
 
Тийм учраас МАН-ын генсек Д.Амар­баясгалангийн хувьд энэ албан тушаалынхаа хувиар Нийслэлийн МАН-ын сонгуулийн ажилд оролцсонгүй гэж ойлгогдож байна. Гэвч тэрээр НИТХ-ын төлөөлөгчийн сонгуульт ажилтай. 2008 оноос хойш НИТХ-д Баянзүрх дүүргийн иргэдийг төлөөлөн сууж байгаа юм.
Тэгвэл Д.Амар­баясгалан НИТХ-д дахин нэр дэвшихгүй учраас, бас дээрх шалтгаанаар энэ удаагийн Орон нутгийн сонгуульд анхааралгүй өнжиж буй ажээ.
Түүнээс бус сүүлийн хэдэн сонгууль МАН-ын хувьд генсек Д.Амарбаясгалангүйгээр явахаа больсон. Д.Амарбаясгалан УИХ, Орон нутгийн сонгуулиудаар намынхаа байрнаас ч гаралгүй шахам ажилладаг. Бас сонгуулиас нэлээд өмнө бэлтгэлээ базаачихдаг гэдэг. Тэгтэл энэ Орон нутгийн сонгуулиар Д.Амарбаясгалан Тусгаар тогтнолын ордноороо ч үзэгдэхгүй байгаа гэж байна.
Тэгэхээр энэ сонгуу­лиар МАН нийслэлд Д.Сумьяа­базарын удирд­лагаар оролцох болж байна. Д.Сумьяабазар хэдхэн сарын өмнө болсон УИХ-ын 2020 оны сонгуулиар Нийслэлийн МАН-ыг удирдаж орсон. Нийслэлд МАН-аас нэр дэвшигчид 24 суудлын 22-ыг нь авсан. Ойрд гаргаагүй амжилт болсон.
Сонгуулийн дараа засаг бүрдэж, албан тушаалын хуваарилалт явагдахад Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазарт юу ч оногдоогүй.
Түүнээс хойш муудалцах, сайдалцах үйл явц МАН-д үргэлжилсэн. Хэрвээ одоо МАН нийслэлд унавал Д.Сумьяабазар хариуцлага хүлээж, Нийслэлийн МАН-ын даргын ажлаа өгнө. Ийм л зүйл харагдаж байна.
 
 
Б.Гарьд
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2021/06/28, 14:12
2023/06/15, 17:18
2018/07/16, 15:13
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/07, 14:20
2016/07/25, 08:50
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2023/11/22, 13:45
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин