|

ЗӨВЛӨГӨӨ: Цүнхийг нь бэлдсэн ч, сэтгэл зүйг нь бүү мартаарай


Маргааш буюу 9-дүгээр сарын 1-нд энэ оны шинэ хичээлийн жил эхлэх гэж байна. Эцэг эхчүүд бяцхан үрсийнхээ хичээлийн бэлтгэлийг базаасан хэдий ч сэтгэлзүйг  нь хэрхэн бэлтгэх талаар марчихдаг талтай. Энэ талаар   сэтгэл судлаачдын зөвөлгөөг  хүргэж байна. 

"Оюуны нахиа” дунд сургуулийн зөвлөх багш Н.Ариунзаяа "Би АНУ-ын Техас мужийн их сургуулийг өнгөрсөн онд бага ангийн багш мэргэжлээр төгссөн. Америкт сургуульд орох хүүхэдтэйгээ эцэг эх нь хамт сургалтад хамрагддаг. Учир нь эцэг эх нь эхлээд хүүхдээ сурагч болж байгааг, тэдэнтэй хэрхэн харьцах, даалгаврыг нь яаж хийлгэх гээд мэдлэгтэй байх ёстой. Үүнээс хамгийн чухал нь эцэг эхийн сэтгэлзүй. Тэд хүүхдээ ойлгох, сонсох чадварыг өөртөө төлөвшүүлэх нь чухал. Хүүхэд аав, ээжтэйгээ харилцаа сайтай, тэднээс айдаггүй байхдаа л амжилт гаргадаг” гэсэн юм. Харин монгол ээж, аав өөрийгөө биш хүүхдээ л бэлдээд байдаг.

Сэтгэлзүйч Б.Дарханбаяр "Зургаан настнууд их эмзэг. Тэдний хувьд сургууль гэдэг том ачаа. Үүнийг зөвөөр ойлгуулахын тулд хүүхдэдээ сургууль гэдэг ямар утга учиртай, хүүхдүүдтэй хэрхэн харьцах ёстой тухай үргэлж ярилцах ёстой. Орой ажлаасаа ирээд хүүхэдтэйгээ өөрөө сурагч болоод хүүхдээ багш болгоод тоглож болно. Энэ нь таны үрд сургуульд орох хүслийг нь бадраах хамгийн том суурь болно. Мөн хүүхэд сургууль гэдгийг хэрхэн хүлээж авах, цаашлаад сэтгэлзүйд нь ямар өөрчлөлт гарах нь цэцэрлэгийн багшаас их хамааралтай.

Учир нь цэцэрлэгт байхдаа багшаасаа айдаг байсан хүүхэд сургуульд ороод ч тэр сэтгэхүй нь арилдаггүй. Тиймээс цэцэрлэгийн багш эрдэм ном, дуу шүлэг сурахын сайхныг зөвөөр ойлгуулж, урамшуулдаг байвал бага ангийн багш ч тэдний хувьд сахиусан тэнгэр л гэсэн үг” гэж зөвлөж байна.

Зургаан настай хүүхдээ нэгдүгээр ангид өгдөг гадны туршлагууд ямар байдаг бол. Энэ талаар ОХУ-ын  Сэтгэл зүйч Марина Журавленкова хэлэхдээ "Хүүхэд сургуульд орохоос өмнө хэд хэдэн дадлыг заавал эзэмших ёстой. Эс тэгвээс дөнгөж сургуульд орж байгаа хүүхдийн суралцах, шинэ орчин нөхцөлд дасан зохицох үйл явцад ихээхэн хүндрэл бэрхшээл тохиолдож, түүний сурлагын амжилт, сэтгэл санааны төлөв байдалд гарцаагүй нөлөөлдөг” гэжээ. Сэтгэлзүйчийн зөвлөснөөр нэгдүгээрт хүүхэд суралцах, харилцах хүсэл тэмүүлэлтэй байх ёстой. Хоёрдугаарт сэтгэл хөдлөл, зоригийн хөгжил.

Энэ нь "Дургүй зүйлдээ цухалдаж бухимдалгүй, эсвэл огт тоосон шинжгүй бус, харин ч анхаарлаа төвлөрүүлэх хүүхдийн чадварыг сэтгэл судлалын ухаанд ийнхүү нэрлэдэг юм байна. Сургуульд сурч байхдаа хүүхэд зөвхөн өөрийн хүсэж, өөрт таалагдаж байгаагаа төдийгүй бас сурахад хэрэгтэй бүхнийг хийж гүйцэтгэхэд энэ чадвар хэрэг болно. Ширээний ард 45 минут сууж, мэддэг зүйлийг нь ярьж байсан ч багшийг сонсох шаардлага гарна.

Биеийн тамирын хичээл дээр өөрийн сайн чаддагаас гадна багшийн үзүүлж харуулсан дасгалуудыг хийх хэрэгтэй болно. Найзтайгаа биш танихгүй охинтой, гэзэгнээс нь татаж чангаалгүй, хос болж зогсох болно. Энэ үед сэтгэл хөдлөл, зоригийн хөгжлөөр сулхан хүүхдэд сургуульд суралцахад нь амаргүй байх болно” гэж тайлбарлажээ. Сэтгэлзүйчийн бичсэнээр орос эцэг эх түргэвчилсэн сургалтад яардаггүй. Учир нь хүүхэд хичээлээ ойлгоход хараахан бэлэн бус байна гэдэг нь уг хүүхдийн хөгжил муу гэсэн үг биш.

Харин түүнд илүү цаг хугацаа хэрэгтэй. Таны хувьд хүүхдийг шахаж шавдуулалгүйгээр (ингэвэл бухимдана, өөрийгөө дутуу дулимаг гэж бодож гутрах болно) "болж гүйцэх” таатай нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Нэгдүгээр ангидаа хүүхэд чинь багшийн хайртай тэргүүний хүүхэд бараг л болж чадахгүй гэдэгт бэлэн байх хэрэгтэй. Г эхдээ сургуульд сурах цаг хугацаа маш урт гэдгийг санаарай гэжээ.

 "Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-ийн сэтгэл судлаач Т.Пунцагдаш "2 настнуудын хувьд тэдний хөгжил эцэг эхээс шууд хамааралтай байдаг. 3 настнуудын хувьд шинэ цэцэрлэгийн анги, багш, үеийнхэнтэйгээ сэтгэл зүйн хувьд дасан зохицох бэрхшээл тулгардаг бол бие махбодийн хувьд өөрийгөө илэрхийлж сурах бэрхшээл тулгардаг. Харин 6 настнуудын хувьд сургуулийн өмнөх боловсролд суралцах нь маш чухал. Эцэг, эхчүүд хүүхэдтэй ярилцаж, тэднийг сонсож, анхаар тавих нь тэдэнд тохиолдсон бэрхшээлийг даван туулахад туслах болно." 



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2021/06/28, 14:12
2023/06/15, 17:18
2018/07/16, 15:13
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/07, 14:20
2016/07/25, 08:50
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2023/11/22, 13:45
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин