|

ФОТО: Орхон аймагт дайчилгаатай команд штабын хээрийн сургуулийг зохион байгууллаа


Монгол Улсын Дайчилгааны тухай хуулийн дагуу Дайчилгаатай команд штабын хээрийн сургуулийг Зэвсэгт хүчний 186 дугаар анги, Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабтай хамтран амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургуульд ЗХЖШ-ын дайчилгааны даалгаврын дагуу Орхон аймгаас тодорхой тооны цэргийн бэлтгэл офицер, ахлагч, түрүүч, байлдагчид болон техникийг татан оролцуулжээ.

"Янз бүрийн салбарт ажиллаж буй залуус зарлан дуудах томилолтоор энэ сургуульд биечлэн оролцлоо"

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр "Засгийн газрын шийдвэрээр дайчилгаатай тактикын хэрийн сургуулийг зохион байгууллаа. Дайчилгаатай сургууль нь хүн техникийг бүрэн хэмжээгээр татаж хүч нэмэгдүүлсэн, техникийн томилгоот бүрэлдэхүүнийг хамруулсан гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Энэ удаагийн сургуульд тодорхой аймгуудын цэргийн бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнээс хамруулсан, өргөн хэмжээнийх гэдгээрээ онцлогтой. 

Дайчилгаатай сургуульд оролцсоноор зөвхөн цэргийн бэтгэл хийгдэж, дадлага сургууль болохоос гадна залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх нийгмийн асар том нөлөөлөлтэй. Төр, хувийн хэвшил хамаарахгүй, мөн янз бүрийн салбарт ажиллаж буй залуус зарлан дуудах томилолтоор энэ сургуульд биечлэн ирж оролцож байна. 

Уг хээрийн сургуулийг гурван үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд эхний үе шатанд ЗХЖШ команд штабын дадлага сургууль хийсэн бол хоёр дахь шатанд дайчилгааны бие бүрэлдэхүүн, техникээ татаж нэгтгээд нэгдсэн дадлага сургуулилалт хийсэн. Гурав дахь шатанд байлдааны тактиктай дэлгэмэл хээрийн сургуулиа зохион байгууллаа. Энэ сургуулийн үргэлжлэл нь ОХУ-тай хамтарч зохион байгуулах Сэлэнгэ хээрийн сургууль байх юм" хэмээн хэллээ.

Сургуульд оролцож буй дайчилгааны бэлтгэл үүрэгтэнтэй хүн нэг бүрийн бэлтгэл, салаа, салбарын жигдрэлтийн сургалт, дадлагыг төлөвлөгөөний дагуу явуулж бэлтгэл хангасны дараа "Хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын ротын байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль"-ийг Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн хээрийн сургуулийн төвд амжилттай зохион байгуулжээ.

Ч.Цогтжаргал: Залуус эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ маш сайн ухамсарлаж байна

Дайчилгаатай команд штабын хээрийн сургуулийг ЗХЖШ-ын Бодлого стратегийн төлөвлөлтийн газрын дарга хурандаа Ч.Цогтжаргалаар ахлуулсан удирдлагын бүлэг бэлтгэл ажлыг хангах, сургуулийг амжилттай зохион байгуулж явуулахад голлох үүрэгтэй оролцсон байна.

Хурандаа Ч.Цогтжаргал "Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарын багц хуулиуд шинэчлэгдсэнтэй холбогдуулан эрх зүйн шинэчлэлийн шинэ орчинд үйл ажиллагаан дээрээ тодотгол хийж байгаа. Дайчилгааны тогтолцоог өөрчилж байгаагаа энэ удаагийн сургуулиар тодотгож үзэж буйгаараа онцлог юм.  Зарим аймгаас татах ёстой тооноос давуулан биелүүлсэн. Иргэд үнэхээр идэхтэй оролцлоо. Залуус батлан хамгаалах салбарт эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ маш сайн ухамсарлаж байна" гэдгийг онцлон хэлж байв.

Дайчилгаатай команд штабын сургуулийг явуулах нь орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бэхжүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг чадваржуулах, орон нутгийн цэрэг, орон нутгийн томилгоот нэгжийн үйл ажиллагааг жигдрүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд энэ удаагийн дайчилгаатай сургууль нь Орхон аймагт 20 жилийн дараа явуулж байгаагаар онцлог юм байна.

Дайчилгаатай команд штабын хээрийн сургуулийн төгсгөлийн шатны байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуультай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Д.Батлут, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Б.Амгаланбаатар, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо тэргүүтэй албаны хүмүүс болон аймаг. орон нутгийн удирдлагууд танилцаж, сургуульд амжилттай оролцсон зарим бэлтгэл үүрэгтэнд шагнал гардуулав.

ФОТО
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг

Эх сурвалж: https://ikon.mn/n/1yu0


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2021/06/28, 14:12
2023/06/15, 17:18
2018/07/16, 15:13
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/07, 14:20
2016/07/25, 08:50
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2023/11/22, 13:45
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин