|

МАРГИНАЛЬ МОНГОЛ буюу ЧӨЛӨӨНИЙ ЗЭРЭГ


МАРГИНАЛЬ МОНГОЛ буюу ЧӨЛӨӨНИЙ ЗЭРЭГ


О.Эрдэнэжаргал

 

Бүх хүн төрлөхтнийг нэгтгэдэг ба салгадаг ганцхан үг нь Аврал, хоёр үгээр хэлбэл Авралын зам, гурваар илэрхийлвээс Үндэсний авралын зам болой. Энэхүү үзэгдлүүдийг эерэг, сөрөг илэрхийлэл өнөөдөр дэлхий дахинд нүүрлээд буй хар тахал болох коронавирусээр илэрхийлэгдэж байна.
Монголчуудын өвөрмөц онцлог бол Дорно, Өрнийн торгон заагт оршиж буйд байгаа юм. Энэ хоёрын аль ч биш хаана ч хамаагүй гэх шүү юм. Газар зүйн болон түүхэн энэ нөхцөл байдлыг муугаар хэлбэл, маргиналь буюу завсрын гэдэг аж. Сайнаар хэлбэл ямар нэг тэнцвэрийн хосмол төлөв. Сайн муу алинаар нь ч бодсон ч, энэ нь аль нэг талд хэт шингэж устгагдалгүй Үндэсний өвөрмөц шинж чанараа хадлагалах боломж.
Цаг цагийн эрхээр аль нэг тийш хэлбэлзэх, туйлшрах явдал тохиолдох боловч Түүхийн туршид завсрын статус нь ерөнхийдөө дорно, өрнийн нөлөөг тэнцвэржүүлэх хүчин зүйл болж байна. Манж-Хятад, Төвдийн буюу дорнын бурангуй нөлөө Оросын буюу Ёвропын дэвшилтэд нөлөөгөөр солигдох гэх мэт. Өнөө үед гуравдагч буюу Америкийн ба либерал үзэл хүчтэй болж буй нь МАРГИНАЛЬ нөхцөл байдлын эрх чөлөө юм.
Завсрын статусын улмаас өрнө, дорны нөлөө ээлжлэн солигдож үйлчлэхдээ дараахи хоёр зөрчилтэй үр дүнд хүргэдэг бололтой. Нэгд: Үндэсний өвөрмөц ондоошлоо хадгалахад тустай. Хоёрт: Ээлж дараалан эрээлжилсэн олон нөлөөний эцэст үндэсний дотоод ухамсар саармагжин идэгдэх хандлагатай юм. Өвөрмөц нь зарим гадаад үзэгдэл төдийд хадгалагдаад, харин дотоод ухамсар нь гүндээ нэлээд харьжсан, хүнийссэн төлөв байдалд ордог нь ажиглагдаж байна.
Харин дэлхий дахинд нүүрлэсэн аймшигт хар тахал хүмүүсийн сэтгэлзүйд өөрийгөө бодох болон эх орон гэсэн үндэсний ухамсарыг суулгаж өгч байх шиг байна. Ер нь бид өрнө, дорно байтугай хэн нь юу нь мэдэгдэхгүй нэгэн Монгол учраас дураараа "тэнэгтэх” хязгааргүй боломжтой. Манай судлаач Бэсүд Ч.Эрдэнэ абугай:Орчлон ертөнцийг бүтээсэн алгаритмыг нээн олж, цагаан дээр хараар буулгасан супернэгдлийн онолыг нээлтэндээ өрнө, дорныг хольж хутгаад олчих жишээтэй.
Ийм боломжуудыг манай судлаач "ЧӨЛӨӨНИЙ ЗЭРЭГ” гэж хэлж байна. Юу байна чөлөөний зэрэг л байна. Манай Ерөнхийлөгч Х.Баттулга маань БНХАУ-руу ийм айхтар хар тахалын үед шуугиж очоод 30 мянган хонь амлаад ирсэн нь чөлөөний зэргийн үйлчлэл юм. Монгол хүн хаана ч танхай этгээд харагдаад байдаг нь ийм учиртай. Япон хүн хаана эелдэг соёолтой хүн харагдана. Тэдний үндэсний уламжлал нь биологийн рефлекс болчихсон. Ёкозуна хүн ТВ-ийн дуран луу хөмхийгээ зуугаад муухай харж болохгүй гэдгийг л япончууд мэднэ.
Бид бол тэр дуранг нь аваад хаг шидчихгүй бол их юм. Хэрэв ёкозуна аварга маань аваад шидчихсэн байсан бол бид эндээ хэд хоног буюу хэдэн жил хөөрөх юмтай болох юм гэх шүү. Ингээд маргиналь монголчууд зүг бүрт хэлбэлзсээр аливаад тогтсон рефлекс, чөдөр хүлээсэнд автах нь бага байгаа нь ийм учиртай. Муу л даа, гэхдээ үүний цаана чөлөөний зэрэг гэж нэг туйлын үзэгдэл эрхбиш нуугдаад байдаг нь үе үе илрэнэ. Магадгүй дэлхий дахиныг түгшээсэн цар тахалыг хөөн устгахад Монгол хүний гавъяа оролцоо байж гэмээнэ АВРАГДАХ ч юм уу хэн мэдлээ. Ямартаа ч үлдэж хоцорвол дэлхийн гайхамшиг болно гэдгийг хэлж чадах байна.

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2023/06/08, 12:44
2018/12/12, 09:32
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин