|

Эрх баригчдыг сандаргаагүй “Саарал жагсаалт”


"Саарал жагсаалт”-ын араас саар мэдээнүүд хөвөрсөн долоо хоног үргэлжилж байна. Ам.долларын ханш өндрөөс өдөрт нэмэгдэж, өнөөдөр Монголбанкны зарласан ханшаар 2684, арилжааны банкуудынх 2690 төгрөгт, харин "Найман шарга” зах дээр 2710 төгрөг хүрээд байна. Зарим банкууд валютын гүйлгээ хийхгүйгээ мэдэгдсэн бол зарим иргэд мөнгөн хадгаламжаа валютад шилжүүлж байгаа сурагтай. Валютын ханш өсөхийн хэрээр төгрөг сулардаг.

УИХ-аар ирэх оны улсын төсвийн төсөл хоёрдугаар хэлэлцүүлгээр үргэлжилж байгаа. Засгийн газар ирэх оны төсвийг боловсруулахдаа тооцсон эрсдлүүд дотор "саарал жагсаалт” ч багтсан байна лээ. Тиймээс энэ нь эрх баригчдын хувьд олон улсаас шийдвэрлэсэн "гэнэтийн цохилт” биш. Дээр нь эрх баригчдад хариулт нь ч бэлэн, бэлтгэгдсэн байсныг холбогдох сайд нар, албаны хүмүүсийн хийсэн мэдээлэл, мэдэгдэл, тайлбарууд харуулж байна. Тухайлбал, ФАТФ-гийн шийдвэр гараагүй б байхад л Монголбанкнаас "эдийн засагт сөрөг нөлөөгүй" гэсэн мэдээллийг урьдчилан хийж, Саарал жагсаалт”-д оруулсны дараагаар үргэлжлүүлээд "ФАТФ гишүүддээ хяналтанд оруулсан улс орнуудын эсрэг аливаа хориг арга хэмжээ авахыг шаардаагүй нь гадаад төлбөр тооцоо саатах, төлбөрийн карт хүчингүй болох, гадаад валютын урсгал багасах зэрэг шууд сөрөг нөлөөлөл үүсгэхгүй болохыг харуулж байна” гэж дахин мэдэгдэл гаргасан.  Харин ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "2013-2016 оны хоорондох санхүүгийн тайланд үнэлгээ хийсэн. Энэ үед Ил тодын тухай хуулийг 2015 онд баталсан. Энэ хуулийн дараа Монголын хөрөнгийн хэмжээ 34 их наяд төгрөгөөр нэмэгдэж, байснаасаа 150 хувиар нэмэгдсэн сэжигтэй хууль батлагдаж, сэжигтэй хөрөнгийн хөдөлгөөн хийгдсэн. Ил тодын тухай хууль 2015 оны  нэгдүгээр сард орж ирээд, нэг удаа буцсан. Дараагаар нь эрх баригч АН, МАН-ын хооронд зөвшилцөл явагдаж Ил тодын хууль, Өршөөлийн хууль наадмын өмнө батлагдсан. Тэр үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа авлига, албан тушаалын гэмт хэргийг Өршөөлийн хуульд хамруулахгүй гэж хориг тавьж, би дэмжиж байсан. Ингээд 2016 оны сүүлчээр ФАТФ-ын ажлын хэсэг ирж ажиллаад, үнэлгээний тайланг 2017 оны сүүлчээр гаргаж, 40 зөвлөмж өгсөн. Үүнээс 4-5 асуудлаас бусдыг биелүүлсэн гэдэг. Тэгээд "Монгол Улсыг эрчимтэй хяналтад биш өргөтгөсөн хяналтад орууллаа" гэсэн зөвлөмж холбогдох газраас надад захидал ирүүлсэн” гэсэн тайлбар өгсөн бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Буруу бодлого, буруу үйлдэл Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулсан. Буруу үйлдлийг хүлээн зөвшөөрч, засахгүй явсан. Хамгийн том нөлөө үзүүлсэн нь Ил тодын тухай хууль.” хэмээн мэдээлсэн.

Ил тодын, Өршөөлийн тухай хуулиар Монгол Улсын хөрөнгийн хэмжээ өмнөхөөсөө 150 дахин нэмэгдссэн үзүүлэлт Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх олон улсын  байгууллагын "хараа”-нд өртөхөөс аргагүй. Гэхдээ шар дохио ассан үед өгсөн 40 гаруй зөвлөмжийг манай улс бүрэн хэрэгжүүлээгүйгээс "саарал жагсаалт”-д шинээр орох үндэслэл бүрдсэн нь салбарын сайдын мэдээллээс тодорхой байна. Тодруулбал, УИХ-д үнэмлэхүй олонхийн суудал авсан МАН эрх барьж байх хугацаандаа энэ зөвлөмжийг хэрэгжүүлж чадсангүй.  Сонгогчид 2016 онын УИХ-ын сонгуулиар  МАН-д "Эдийн засгаа сэргээж, иргэдийн амьдралыг дээшлүүлнэ” гэж итгэж парламентад үнэмлэхүй олонхиор сонгосон. Тухайн үеийн эрх баригч хүчин АН-д дүнг нь тавьж, хариуцлагыг нь хүлээлгэж, парламентад бүлэг байгуулах төдий 9 суудлаар сонгож, шийдвэр гаргахад ямхын төдий ч нөлөөлж чадахааргүй  цөөнхийн цөөнх сөрөг хүчин болгосон. Тиймээс өнөөдөр Монгол Улс  "саарал жагсаалт”-д бүртгүүлсний буруутныг эрх баригчид бусдад тохох шаардлагагүй. 

Өнгөрсөн хугацаанд Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлж, эдийн засгийг дархлааг хангасан гэж эрх баригчид мянгантаа давтаж байгаа ч иргэдийн амьжиргаа дээшлээгүйгээр энэ нь няцаагддаг. Хэдийгээр "саарал жагсаалт”-аар манай улсад ямар нэг хориг тавигдаагүй ч хөрөнгө оруулагчдад Монголоос зайгаа барих хүчтэй сэрэмжлүүлэг болсон нь тодорхой. Тэгээд ч эдийн засгийн хүндрэлийг МАН-ын бодлогоор бус ОУВС-гийн хөтөлбөрөөр даван туулж байгаа нь үнэн.

"Саарал жагсаалт”-аас үүдэлтэй нэгэнтээ өссөн ам.долларын ханш буурна гэдэг эргэлзээтэй. Манай улсын тухайд шатахуунаас эхлээд  өргөн хэрэглээний барааны үнэ өссөн тохиолдолд буцаад хуучин ханшиндаа очиж, буурдаггүй зах зээлийн ханштай.

Эрх баригчид  олон нийтийн зүгээс ирсэн шүүмжлэлд "Сандрах шаардлагагүй гэсэн хариултыг илгээж,  Ерөнхий сайд богино хугацаанд гарах арга хэмжээний төлөвлөгөөг гаргаж, идэвх, санаачлагатай ажиллах үүрэг өгсөн” хэмээн эртнээс бэлтгэсэн сценариа тавьсан. Эдүгээ  "саарал жагсаалт”-д орохгүй байх богино хугацаанд гарах төлөвлөгөө бус ФАТФ-ын зөвлөмжийг л У.Хүрэлсүхийн Засгийн газар хэрэгжүүлэх байсан юм,  зүй нь. Тиймээс хоёр жилийн өмнөх зөвлөмжийг хэрэгжүүлж чадаагүй эрх баригчид, богино хугацаанд гарах төлөвлөгөөгөө биелүүлнэ гэж найдалтгүй. Тэгээд ч одоо эрх баригчид  "саарал жагсаалт” бус сонгуульдаа анхаарал тавина.

Н.Энхлэн

ЭХ СУРВАЛЖ: SHUUD.MN



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2021/06/28, 14:12
2023/06/15, 17:18
2018/07/16, 15:13
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/07, 14:20
2016/07/25, 08:50
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2023/11/22, 13:45
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин