|

“Ардын элч”-ийн Дарьбазар


- Гавьяатгүй гавьяатыг эргэн дурсахуй –

Саяхан "Сэтгэлээс гарсан үг сэтгэлд шингэнэ” хэмээх 28 эрхэм хүнтэй хийсэн ярилцлагын номоо хэвлүүллээ. Ярилцлага авах байсан ч амжаагүй олон сайхан хүний тухай дурсамж тэмдэглэлийн дэвтэрт бас сонины хуудсанд мөнхрөн үлджээ. Тэр сайхан хүмүүсийн нэг бол нэрт жүжигчин Жамбалын Занабазар гуай юм. Залуу халуун насаа дэлгэцэнд мөнхлөн үлдээнэ гэдэг хүн болгонд олдоод байдаг хувь тавилан биш. Занабазар гуайн олон арван дүрийг жар, дал, наяад оны уран сайхны киноноос үе үеийн үзэгчид харж, биширдэг.
Манай нутгаас ийм л нэг энгийн мөртлөө эгэлгүй авьяастан төрөн гарсан билээ.

Нар сарны урсгалд 40 гаруй жил амьдарч яваа эл хугацаандаа олон сайхан тэнгэрлиг хүмүүстэй гар барьж, хундага тулгаж, хамтдаа зургаа татуулж, халуун дотно яриа үүсгэх их хувь тохиолыг сэтгүүлч хэмээх эрхэм нандин мэргэжил надад олгосонд баярлахгүй байхын аргагүй. Сэрүүн тунгалаг яваа гэрэлт хүмүүстэй уулзаж учирдагтаа сэтгэл цэлмэг явдаг боловч бидний дунд орон зайгаа үлдээгээд бурхны орноо одсон хэн нэгнийг дурсаж суух томилолт ч бас ирдэг. Тийм сайхан хүмүүсийн нэг бол нэрт жүжигчин, "Ардын элч”-ийн Дарьбазар буюу Жамбалын Занабазар юм. Бүтээсэн дүрээрээ түмэн олны танил болох шиг их хувь заяанаас өөр зүйл гэж юу сан билээ. Их урлагт насаараа зүтгэсэн энэ хүмүүн 1925 онд одоогийн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт эгэл жирийн малчны гэрт төржээ. Ямар нэгэн сургууль соёл дүүргээгүй, цэвэр байгалийн унаган авьяасаараа урлагийн тэргүүн жанжин шугаманд хүрнэ гэдэг олон аавын хүүхдэд тэр бүр заяагаад байдаггүй тавилан. Ардын хувьсгалын жилүүдэд мэндэлсэн Занабазар хүү Ардын хувьсгалын түүхийг өгүүлсэн "Ардын элч” кинонд санамсаргүй тохиолдлоор тоглосон нь ирээдүйн нэрт жүжигчин болохын эхлэл байлаа. 1959 онд Ардын жүжигчин, Төрийн шагналт нэрт кино найруулагч Д.Жигжид өөрийн найруулсан уг кинондоо Занабазарыг Дарьбазарын дүрд тохирох хүн гэж сонгож авсан нь түүний олон арван дүр бүтээх их замын эхлэлийг тавьжээ. "Тунгалаг тамир”, "Эх бүрдийн домог”, "Гологдсон хүүхэн”, "Говийн зэрэглээ”, "Талын цуурай”, "Өндөр ээж”, "Загийн алим”, "Тод магнай”, "Үүр цайхын өмнө”, "Байлдааны даалгавар”, "Тэнгэрийн амьтан”, "Ач тус, атаа хорсол”,”Хайрхан өндөр хаана байна” зэрэг 30 гаруй уран сайхны кинонд гол ба туслах дүр бүтээсэн байна. Тэр багаасаа бөхийн хорхойтой нэгэн байсан төдийгүй овоо тахилгын наадмын түрүү, үзүүрийг хүртэж байсан нь цөөнгүй. Занабазар 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож зүүн хойд Хятадыг чөлөөлөлцөн "Бид ялав” медалиар энгэрээ мялааж явсан аж. Цэргээс халагдаад Хөвсгөл аймгийн театрт жүжигчнээр ажиллаж байхад нь 1958 онд Дуурь бүжгийн академик театр татан авчээ. Тэнд "Учиртай гурван толгой”, "Шарай голын гурван хаан”, "Севилийн үсчин" зэрэг гадна дотны томоохон олон дуурьт тоглож байгаад 1997 онд гавьяаныхаа амралтанд гарсан байна. Өөрөөр хэлбэл түүний ажил амьдрал Дуурийн театртай бүх насаараа холбогддог боловч дэлгэцийн урлагаас салгаж ойлгохын аргагүй юм.
Занабазар гуайн эхнэрийг Ч.Лхамжав гэдэг. Энэ хоёр 50 гаруй жил ханилан хорвоогийн жаргал зовлонг аяга цайндаа багтаажээ. Халдвартын эмнэлэгт насаараа ажилласан Лхамжав гуай өвгөнөөсөө хойш нэг их олон жил болоогүй. Дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй хүүхэд төрүүлсөн тэр "Алдарт эх, Ачлалт эмч хүн” байв. Найман хүүхдээс аавынхаа мэргэжлийг сонгосон хүн гараагүй бөгөөд жолооч, зураач, геофизикч, эмч зэрэг мэргэжлийг эзэмшжээ. Харин дунд охин Эрдэнэцэцэг нь "Байлдааны даалгавар” кинонд, бага хүү Энхбаатар нь "Уулзалт” кинонд жижиг дүр бүтээснээс цаашгүй. Занабазар гуай үр хүүхдүүдээ зодож зандарч хүмүүжүүлээгүй бөгөөд гэм хийсэн нэгнийг нь өмнөө суулгаад шөнөжингөө "Номын дуу” сонсгодог байж. Засагт ханы хөх эрчүүлийг муу морь унадаггүй, муруй ташуур барьдаггүй, харгуй алдаж төөрдөггүй, харанхуй шөнөөс айдаггүй гэж ярьцгаадаг. Засагт хан аймгийн Эрдэнэдүүрэгч вангийн хошууны энэ хотгойд эрийг дуулчихдаг, жүжиглэчихдэг, ноцолдчихдог бас ч үгүй ан хоморгонд нугасгүй хээгүй, гүндүүгүй наргианч нэгэн байсан гэж нэгэн цаг үеийн жүжигчид нь хуучилдаг. Гадаадын кино наадмаас удаа дараа шагнагдаж байсан "Ардын элч”-ийн Дарьбазар, Дүлзэн хоёр бодит амьдрал дээр нэг нутгийн, нэг байгууллагын хоёр болоод ч тэр үү үй зайгүй найзууд байжээ. Харамсалтай нь Занабазар, Готов гэдэг энэ хоёр нэрт жүжигчин гавьяат гэсэн алдар хүртэж чадалгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлсэнд өдгөө би сэтгэл дундуур явдаг юм. Гавьяат жүжигчин гэдэг цолыг заавал жүжигчин бүхэн хүртэх ёстой биш л дээ. Гэхдээ л ганц хоёр шальдар, бульдар туслах дүрэнцэр бүтээгээд энгэрээ цоолсон хүмүүсийн дэргэд Дүлзэн, Дарьбазар, Сэдэд агаа нар жинхэнэ хийсэн юмтай, хэлэх үгтэй хүмүүс шүү гэдэгт л гол учир нь байгаа юм. Гэтэл эднийг одоо зөвхөн дэлгэцнээс л хардаг болсон. Тэдний тухай дурсаж суугаа нь ч хэд бол. Хүмүүс бид чинь бие биедээ халуун дулаан үг хэлж, урам хайрлах, дэмжиж туслах тал дээрээ хайнга хүмүүс шиг санагддаг. Энэ нутгаас төрсөн дээрхи хоёр сайхан жүжигчин сэтгэл дундуур хүний орчлонг орхисон. Занабазар гуай "Хүлээлт” хэмээх дууг чадварлаг дуулдаг байсан Палам гэдэг хүнтэй үй зайгүй үерхдэг байж. Тэр хоёр тарвага агнана. Улаан Ява мотоциклио унаад Палам андыгаа суулгаад хотын зүүн хойд зүг рүү гарч өгнө. Буцахдаа дүүрэн тарвага ганзагалчихсан ирдэг байсан аж. Ийм нэг эгэл мөртлөө эгэлгүй сайхан хүмүүн манай нутаг усанд төрж өсөж өндийсөн хэрэг. Тэрээр амьдралынхаа сүүлийн өдрүүдэд унасан газар, угаасан усаа ярьсаар л ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Сайн хүний үйл хэрэг мянган он улиран одовч үл мартагдана. Нүдний өмнүүр "Ардын элч”-ийн Дарьбазар, "Тод магнай”-н Очир уяач, "Шинэ хотын гэрэл”-ийн өвгөн Балдан, "Эх бүрдийн домог”-ийн Мөнгөншагайгийн эцэг, "Нар хиртсэн жил”-ийн Гочоо заан, "Говийн зэрэглээ”-гийн усчин өвөө, "Тунгалаг тамир”-ын Өлзий өвгөн, "Ичээнд нь” киноны Балдандорж чекист жирэлзэн өнгөрнө. Намайг 1985 онд сурагч байхад Цэцэрлэг сумын найман жилийн сургуулийн 60 жилийн ой болж, Улаанбаатар хотод аж төрдөг тус сургуулийг төгсөгч эрдэмтэн, доктор, профессор, генерал, дарга нарын хамт Занабазар гуай ирж билээ. Тэгж л анх нэрт жүжигчнийг харсан юм даг. Дараа нь 1997 онд сэтгүүлийн ангийн оюутан байхдаа ярилцлага авахаар гэрт нь очиход нутгийн хүүхэд хэмээн сэтгэл нь хөдөлж, найрсагхан хүлээж авсныг тодхон санах юм. Харамсалтай нь тэр үед Занабазар гуайн бие тааруу учир бид хоёрын яриа хойшлоход хүрсэн. Нутагтаа амарчихаад намар нь мөнөөх хүнтэйгээ уулзахаар очтол нэг их том жаазтай зураг угтаж билээ. Дурсамжаар л амьдардаг хорвоо юм байна даа.

Д.Хулганаа



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2021/06/28, 14:12
2023/06/15, 17:18
2018/07/16, 15:13
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/07, 14:20
2016/07/25, 08:50
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2023/11/22, 13:45
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин