|

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМ ӨСДӨГГҮЙ ШАЛТГААН НЬ ҮР ХӨНДӨЛТ


Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нэг удаа "Монгол Улс гурван сая иргэнээ эхийнх нь хэвлийд алсан. Тиймээс үр хөндөлтийг хуулиар хориглох ёстой” гэж ярьж байсан юм. Энэ бол үнэн.


Тэгвэл Монгол Улсын хүн ам өсдөггүй шалтгаан нь үр хөндөлт байдаг юм байна.

ЭХЭМҮТ-ийн эмчийн ярьснаар хичээлийн шинэ жил эхлэхээр үр хөндөлт ихэсдэг. Учир нь орон нутгаас орж ирсэн оюутнууд үр хөндүүлэх тохиолдол их гардаг. Монголд үр хөндөлт хийхийг зөвшөөрсөн улсын хэдхэн эмнэлэг бий. Гэвч нууцаар хувийн эмнэлэгт хийлгээд бие болоод эрүүл мэндээрээ хохирох тохиолдол их гардаг. Тиймээс энэ хариуцлагагүй байдалд нь холбогдох газрууд хяналт тавих ёстой гэж ярьж байж билээ. Сүүлийн үед үр хөндөлт хоёр дахин ихэссэн ч гэж ярив.

Үнэхээр харамсалтай. Хөөрхий хүний заяанд төрөх хувьгүй азгүй энхрий бяцхан үрс эхийнхээ халуун хэвлийд эмийн болон багажны аргаар устгуулж байна үнэхээр харамсалтай. Хэлэх үг ч олдохгүй.

Зүгээр нэг жишээ хэлэхэд улсын нэгэн төрөх эмнэлэгт нэг л өдөр гэхэд 20 гаруй эмэгтэй багажны аргаар үр хөндүүлэв. Нэг л өдөр шүү дээ. Заримдаа бүр өдөр бүр 50 гаруй эмэгтэй үр хөндүүлдэг гэхэд та итгэх үү. Цаана нь хэчнээн хүн эмийн аргаар үр зулбуулж байгааг мэдэх арга байхгүй юм. Бодохоос ч аймшигтай нүгэл, үйлдэл юм.

Багажны аргаар үр хөндүүлэх үнэ нь 75-90 мянгын хооронд бол бага хоногтойд нь уулгаж устгуулах эм нь 55 мянган төгрөгийн үнэтэй. Дээр нь багажны аргаар орох бол соруулын 5000 төгрөг авна. 

Харин 90 мянган төгрөгийн үйлчилгээ нь өвдөлт мэдрэхгүйн тулд хагас мэдээ алдалтанд орох үнэ нь ийм болдог аж.
75 мянган төгрөгийн үйлчилгээ авах гэж байгаа эмэгтэйчүүд өөрсдөө өвчин намдаах лаагаа, нойтон алчуур, ариун цэврийн хэрэглэлээ худалдаж аваад ажилбарын орон дээр нэрсийн дараалалаар дуудахаар нь гарна.
Өдөр болгон үр хөндөлт ингэж явагдаж байна. Улсын эмнэлгээс гадна хувийн нууц эмнэлэг бас орон нутагт ч үр хөндөлт хийж байгаа.

Тэгэхээр сараар болон жилээр бодоод үзэхээр хэдэн мянган үр хорвоод мэндэлж чадахгүй 1-3 хан сартайдаа бүрэлдэж эхлээд хэвлийдээ 'алуулж' байгаа юм бэ.

Эмэгтэйчүүд санаатай болон санамсаргүй байдлаар үр хөндүүлж байна. Сав саалиа уруулан байж устгуулж байна.Үүнээс гарах үр дагавар хүндрэл ч аюултай.

Олон дахин үр хөндүүлснээс болж дахиж үр тээх боломжгүй умайгаа авахуулах савны гадуур жирэмслэх гэх мэт золгүй тохиолдлууд ч гардаг талаар эмч хэлэв.

Ер нь үр хөндүүлнэ гэдэг чигээрээ эрсдэл. Насанд хүрээгүй охин ч аав ээжийгээ дагуулж ирээд бүтэн норкозонд орж аймшигт үйл хийлгүүлж байхыг харав.

Хүн ална гэдэг тэр чигээрээ хүсээгүй захиалаагүй нүгэл юм. Үр хөндүүлэх шалтгаан олон бий. Гэхдээ бодлогогүй болчимгүй, хариуцлагагүй  байдлаас болж хүүхэд алмааргүй байна.

Эмч "Яагаад үр хөндүүлэх гэж байгаа юм бэ, төрүүлэхгүй юмуу” гэсэн асуултанд үр хөндүүлж байгаа эмэгтэйчүүдийн олонх нь гаргах боломжгүй гэдгээ илэрхийлнэ. Жишээлбэл "Хүүхэд жаахан байна. Гэртээ ажилгүй. Нөхөргүй. Гадаадад сургуульд сурдаг учир төрүүлэх боломжгүй. Ар гэрийн байдлаас болж төрүүлэх боломж байхгүй” гэсэн шалтгааныг хэлж байна.

Ер нь эцсийн эцэст хүүхэд яагаад буруутай байх гэж. Эмэгтэй нь тээж өсгөж чадна аа гэж бодох юм бол эрэгтэй нь 100 хувь хариуцлагаа үүрнэ хүлээнэ гэдэгтээ итгэлтэй байгаа бол олсон үрээ гаргах ёстой биш үү. Хүнд хүн хэзээ ч илүүдэхгүй ээ. Хань ижил, эр нөхөр бол олдоно, харин хүүхэд олдохгүй шүү гэх хатуу үг ч бий.

Тиймээс энэ үр хөндөлтийг хуулиар хориглож хаалт тавьмаар байна. Хамгийн гол нь эр эмүүд хариуцлагатай байя.
Жаргаж цэнгэж болно, хүсээгүй л бол хүүхэд хийхгүйгээр жаргаач. Бэлгэвч хэрэглэ байхгүй бол тэвчиж сураач. Эцсийн эцэст эмэгтэй хүн эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохироод үлдмээргүй байна.

Үр хөндүүлж байгаа эмэгтэйчүүд бүгд ганцаараа ирнэ. Дагасан, дагуулсан эр хүн гэж харагдахгүй байхгүй шүү. Эрчүүд минь жаахан хариуцлагатай үүрэгтэй байж сурахсан.

Эмэгтэй хүнийг хайрла, өөрөө бүтэж бүрэлдсэн ариун савыг нь бодооч хайрлаач. Үр хөндүүлэх тусам сав нимгэрч цоорох цаашлаад авахуулах эрсдэлтэй шүү. 75-90 мянган төгрөг хэнд ч олдоно. Харин хөлөө хучуулж,  сэтгэлээ дэвтээх үр дахиад заяах болов уу сайн бодоод үзээрэй.
Бусдад хүсээд ч ирэхгүй үр заяасан байхад болчимгүй алдааны шийтгэл гээд бурханд нь буцааж болно гэжүү. Үрийн заяа гомдоож хормойгоо норгож хондлойгоо дүүргэж чадахгүй суух үе ирэх вий дээ амьдралд хөл тавьж байгаа залуус минь сайн бодоорой. Жаахан л ухаантай байвал зөв жаргана.

Үр хүүхдээр л битгий тогло тэд томчуудын тоглоом золиос болох учиргүй ээ. Өтлөхийн цагт хэн хажууд чинь байх уу үр хүүхэд л үгүйрч үхэхийн цагт хэн алтан ясыг чинь барьж зулайд чинь хүрэх үү чиний төрүүлсэн үр хүүхэд л байна. Тиймээс чадалтай боломжтой бол хүүхэд гаргаж байгаарай. Эрчүүд нь хариуцлагатай байх юм бол эмэгтэйчүүд ухаантай л байж таарна. Эрчүүд хүсээгүй учраас эмэгтэйчүүд хүүхдээ авахуулж байна. Алдаж болохгүй алдаагаа давтаж болохгүй шүү. Аюултай эрсдэлтэй алхам таныг отож байгаа болохоос ойлгоод зүгээр өнгөрөөхгүй ээ.

О.Гэрэл
Оллоо.mn 

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2021/06/28, 14:12
2023/06/15, 17:18
2018/07/16, 15:13
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/07, 14:20
2016/07/25, 08:50
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2023/11/22, 13:45
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин