|

Сум, дүүргийн Засаг даргыг огцруулсан бол бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилно


"Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрт хамаарах асуудлаар хуульд заасан, эсхүл сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргана.”, "Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар чөлөөлж, огцруулна. Сум, дүүргийн Засаг даргыг огцруулсан бол бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилно.” гэсэн хэсэг нэмэхээр УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд тусгасан бөгөөд дээрх саналууд олонхын дэмжлэг аваагүй. Эдгээр саналуудыг төслөөс хасах саналыг Ажлын хэсгээс гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэнийг гишүүдийн дийлэнх олонх дэмжлээ.  

Төслийн 3 дугаар зүйлийн 11 дэх заалт буюу Тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийг "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот; тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.” гэж өөрчлөн найруулахаар Ажлын хэсгээс санал гаргаж Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн байна. 

Энэ саналтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Содбилэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдсан гол асуудлын нэг нь хотын асуудал гээд Эрдэнэтэд амьдарч буй 100 мянган иргэн хот гэж нэрлүүлэх, ингэхдээ зөвхөн нэр төдий биш захиргаа, удирдлага, төсвийн өөрийн гэсэн статустай болохыг хүсэж байгааг уламжилсан. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Өнөөдөр 330 сумын төв хүн амын төвлөрөл үүссэн хэрнээ хот нийтийн үйл ажиллагаа явуулах чиг үүрэггүй, төсөвгүй.

Цаашид бид бусад суурин соёл иргэншилтэй орны жишгээр хөгжье гэвэл хот, тосгодод тодорхой эрх мэдлийг шилжүүлэх засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зарим чиг үүргийг өгөх хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Засаг захиргааны чиг үүргийг орон нутаг руу шилжүүлэх хэрэгтэй. Жишээ нь Сэлэнгэ аймгийн хувьд 17 сум, зургаан тосгонтой. Түнхэл тосгон гэхэд 3044 хүн амтай, Номгон тосгон 2,000, Бэрх тосгон 3,000 гаруй хүн амтай. Энэ мэтчилэн хүн амынх нь төвлөрөл бусад аймгийн сумуудтай адилхан. Тосгодын иргэд төрийн үйлчилгээг авахад хүндрэл их гардаг. Түнхэл тосгонд хүн нас барлаа гэхэд заавал ч үгүй  23 км явж байж нас барсны гэрчилгээг нь авдаг. Суман дахь төрийн үйлчилгээг тухайн тосгоны иргэд адилхан хүртэх ёстой. Энэ нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгааг бид зайлшгүй энэ өөрчлөлтөөр засах ёстой гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Зарим улс Үндсэн хуульдаа хотын нэрийг нь хүртэл маш тодорхой заачихсан байдаг. Үүнтэй адилхан ядаж Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот байна гээд Үндсэн хуульдаа заачихвал буруудах зүйл огт байхгүй. Хүн ам, хөрөнгө санхүүгийн төвлөрөл Дархан, Эрдэнэт рүү чиглэж байж тэнд бие даасан бодлого, үйл ажиллагааг явуулж чадвал Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулахад том түлхэц болно гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд тусган шийдвэрлэх боломжийг Ажлын хэсэг дээр судлан, тодорхой саналаа тусгах чиглэлийг хуралдааны үеэр өгсөн юм.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93.9 хувь нь дэмжлээ.

Энэ өдрийн хуралдаанаар гишүүдээс гаргасан горимын саналаар зарим саналыг дахин нягтлах зорилгоор хойшлуулсан хэдий ч Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой саналуудаар санал хураалт явуулж дууслаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин