|

Жаст-ын Ш.Батхүү, Г.Алтан нарын “Олон Овоот”-ыг бултуулах операци амжилттай үргэлжилж байна


Ш.Батхүү хэрхэн худалдан авагч болсон түүх

Улс төрийн хүчнүүд Засгийн эрхэнд гарангуутаа Эрдэнэт үйлдвэрийг онилдог гэхэд болно. Эрдэнэт үйлдвэрээс мөнгө авч яваад ямар ч хамаагүй бараа таваар нийлүүлж (Шахааны бизнес л дээ) дундаас нь ашиг олдог, зэсийн баяжмал аваад хар зах зээлд гаргадаг сүлжээ бий. Энэ сүлжээг сонгуульд ялсан намын удирдлага, түүний бүлэглэл хяналтандаа авахын төлөө улайран тэмцдэг гэхэд болно.
Нэгэн цагт зэсийн баяжмалын хамгийн том сүлжээг Н.Энхбаяр хянаж байсан. Нэг удаагийн зэсийн баяжмалын ашгаас 500 сая төгрөг өгөхөд чамлаад авсангүй гэх яриа байдаг юм. Н.Энхбаярын эрх мэдэл, улс төрийн нөлөө буурахын хэрээр С.Баярын улс төр, бизнесийн бүлэглэл зэсийн баяжмалын зах зээлд хүч түрэн орж ирсэн. Тэр бүлэглэлийн гол төлөөлөгч бол "Жаст”-ын хэмээх Ш.Батхүү юм.
"MSC”, "Жамп”, "Монхангай” зэрэг компаниудад гүйцэтгэх захирал хийж байсан, өөрийн гэсэн хөрөнгө хуримтлуулж чадаагүй тэрээр асар богино хугаацаанд хөл дээрээ боссон. Өөрөөр хэлбэл нэг л өглөө босоод ирэхэд "Жаст” группын захирал Ш.Батхүү гэдэг нөхөр бүгдийг залгиж эхэлсэн гэхэд болно. Монгол Улсын мах, нефть, санхүүгийн салбарыг хянах хэмжээний акулыг Ерөнхий сайд С.Баяр бий болгосон түүхтэй юм билээ.
"Жаст”-ын хэмээх Ш.Батхүүг бүхнийг худалдан авагч болгоход хамгийн их нөлөө үзүүлсэн бизнес бол Эрдэнэт үйлдвэр байв. Тэрээр Өмнөд Африкийн "Стандарт” банкнаас зээлсэн олон сая ам.доллараар "Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг худалдан авч хар зах зээл рүү гаргадаг болжээ. Ингэж зэсийн баяжмалын ченж хийснээрээ зах зээл дээрх худалдан авагч болж чадсан юм.
Махны бизнес ч л гэхэд "Мах импекс” компаниас бусдыг нь хамсан. Энэ зах зах зээлийн 95 хувийг дангаараа хянаж "Нөөцийн мах” гэгчийг санаачлан батлуулж ашиг орлого олж байв. Гэсэн хэдий ч сэтгэл ханалгүй "Монгол шуудан”, "Хадгаламж” банкыг худалдан авч Монгол Улсыг хэрсэн санхүүгийн 500 гаруй сүлжээтэй болж чадсан.Ингээд зогсч чадалгүй дэлхийн хэмжээний ордод тооцогддог алтны "Олон овоот”-ын ордыг авч гайхагдаж байлаа. Мөн таван жилийн дотор "Алтжин”-гийн нефтийн бизнесийг өөрийн шатахуун түгээх станцуудтайгаа нийлүүлснээр энэ салбарт томоохон тоглогч болсон юм.
Түүнд бүтээсэн бүтээн байгуулалт гэж байсангүй. Түрээсийн байранд офисслодог хэрнээ бүгдийг худалдан авах гэж улайрч байсан нь харагддаг. Ш.Батхүү хэмээх шатрын хүүгийн ард С.Баяр болон оросууд урагш түлхэж байсан болов уу. С.Баяр болон оросуудын хүч нөлөө буурахын хэрээр Ш.Батхүүгийн бизнес хумигдаж худалдагч авагчаас хулгайч болох зам эхэлсэн гэхэд болно.
2012 онд улс төрийн тавцанд АН гарч ирснээр Ш.Батхүүгийн бизнес буюу Эрдэнэтийн зэсийн баяжмал олдохоо байсан. С.Баярыг улс төрийн тавцанд мөнх юм шиг санаж явсан гайгаар "Стандарт” банкны 109 сая ам доллар нэхэгдэж Засгийн газар "Саалийн үнээ” болох Эрдэнэт үйлдвэрээ тавиад туучихаас өмнө "Хадгаламж” банкыг мэдэлдээ авлаа.
"Жаст”-ын Ш.Батхүүгийн мэдэгдэж байгаагаар "Хадгаламж” банк Монгол банкны нөөцийн санд 200 тэрбум, салбаруудаа 150 тэрбум төгрөгтэйгээс гадна 60 гаруй тэрбум төгрөгийн үнэт цаастай гэж байгаа. Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нь 35 хувьтай, яг ашиг олох дээрээ болчихсон, арилгасан сонгино шиг банк болсон аж. Гэтэл ийм сайн банкыг Засгийн газар яагаад Төрийн банктай нийлүүлэв. Банкуудыг нийлүүлж байгаад цохидог хууч өвчин нь сэдрэв үү.

"Олон овоот”-ыг онгойлгох гэж оролдсон нь

"Олон овоот” бол цоожтой авдар л гэсэн үг. Хэр баргийн аавын хүү онгойлгох хэмжээний авдар биш юм. "Жаст”-ын Ш.Батхүү "Олон Овоот”-ыг онгойлгохын тулд Ч.Ганзориг, Д.Сугар нарын гарын үсгийг дуурайлган Өмнөд Африкийн "Стандарт” банкыглуйвардсан хэмээн мэдэгдээд байгаа юм. Тэгэхээр дампуурлын гол буруутан "Олон овоот” хэмээх хангай дэлхийн баялаг болон хувирав.
Түүний өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдлийн гол буруутан нь Ц.Мянганбаяр хэмээх луйварчин болж таарлаа. Түүнтэй нийлсэн, учирсан өдөр хоногууд алдаа байсан мэт ярьж, бичүүлж эхэлжээ. Тэгэхээр гол буруутан болоод байгаа "Олон Овоот”-ын ордод алт бий юу. "Жаст”-ын Ш.Батхүү "Найдвартай юу” гэхэд Ц.Мянганбаяр "Найдвартай” гэснээс болоод тусгай зөвшөөрөл шилжсэн хэрэг үү.
"Соц” нийгмийн үед эдийн засгийн харилцан туслалцах орны геологичид "Олон Овоот”-ын ордыг алтны асар их нөөц буюу 8-11 тонн хэмээн тогтоосон түүхтэй байдаг юм. Гэхдээ бүрэн гүйцэд хайгуулын ажил хийгээгүй юм билээ. Зах зээлийн нийгэм эхлэнгүүт "Монгол газар” компанийн Ц.Мянганбаяр "Олон овоот”-д эзэн сууж нөөц батлуулсан. Эрдэс баялагийн зөвлөлөөс энэхүү ордод 18,5 тонн алт бий гэсэн дүгнэлт гаргав.
Үүний дараагаар Канадын "Вардроп Инженеринг” гэдэг компани хайгуул хийж "Олон Овоот”-ын ордод 25 тонн алт бий гэсэн тайлан гаргажээ. Энэ бол гайхалтай мэдээлэл байлаа. Канадын "Вардроп Инженеринг” компанийн дүгнэлтээр хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргадаг, дэлхийн санхүүгийн байгууллага хүлээн зөвшөөрч мөнгө өгдөг гол үзүүлэлт байсан юм. Канадын "Вардроп Инженеринг” компанийн тухайд мөн л "Олон Овоот”-ын нөөцийг бүрэн тогтоогоогүй. Хоёр зуун метр гүн өрөмдлөг хийгээд 25 тонн алтны нөөцтэй гэсэн болохоос 700-800 метр хүртэл яваагүй. Хэрвээ ийм хэмжээний өрөмдлөг хийсэн бол 100 тоннын нөөц ч бий гэсэн таамаг байдаг юм билээ.
Ц.Мянганбаярыг гадны компаниар хайгуул хийлгэж байхад "Жаст”-ын Ш.Батхүү шүлсээ залгиад дэргэд нь байсан. Өөрөөр хэлбэл "Олон Овоот”-ын ордод 25 сая тонн алт бий гэсэн итгэл үзэмшлийг Ц.Мянганбаяраас илүү авсан байх магадлалтай юм. Ингээд тус ордыг ашиглахаар Ц.Мянганбаяр үйлдвэр барьж, зам засч, тоног төхөөрөмж худалдан авч ажил эхлүүлж байлаа. "Олон Овоот” бол 10-20 сая ам.доллараар нэг хоёр жилийн дотор ухчих орд биш байв.
Одоогоос арван жилийн өмнө Ц.Мянганбаяр "Олон Овоот”-ын төслийг манай банк санхүүгийн байгууллагууд санхүүжүүлж дийлэхгүй. Үр дүн ч нэг хоёр биш арван жилийн дараа гарах том орд” хэмээн ярилцлага өгч байсан. Гэсэн хэдий ч мань эр "Олон Овоот”-ын төсөл рүү яваад орчихсон юм билээ. Түүний үйл хөдлөл бүхнийг Ш.Батхүү мэдэж байсан учраас шатахуунаар хангаж байсан. Шатахууны төлбөрийг Японы "Иточу” компани хийж байсан аж. Яагаад гэвэл "Иточу” компани "Олон Овоот” төслийн батлан даагч байжээ.
"Олон Овоот”-ын төслийн ашиглалтын ажил эхлээд нэг их удаагүй байхад "Анод”, "Зоос” банкны санхүү хүндэрч хамгийн их зээлтэй хэмээн Ц.Мянганбаяр цоллуулж улс төрийн дарамт шахалтын талбар болоод байлаа. Энэ үед шатахуун нийлүүлэгч Ш.Батхүү "Олон Овоот”-ын төслийг авах, хамтран оролцох хүсэлт тавьсан аж. Яг цагийг нь олж санал тавьсан байдаг.
Гэвч Ц.Мянганбаяр яаран түүнийг төсөлд оруулчихсангүй. Гэтэл Ш.Батхүү шатахууны арав гаруй тэрбум төгрөгөө нэхэхээс гадна төсөлд 50:50 орж ирэхийг хүсэмжлэх болсон аж. Ямартай ч Ц.Мянганбаяр "Олон Овоот”-ын 80 метрийн гүнээс дөрвөн тонн алт олборлож "Голдман сакс” банк болон бусад өр ширээ үе шаттайгаар дарж байжээ.
Богино хугацаанд дөрвөн тонн алт олборлосон хэдий ч банкны дампуурал Ц.Мянганбаярын нэртэй холбогдон яригдсаар байсан юм. Тийм учраас мань эр Ш.Батхүүд"Олон Овоот”-ын 50 хувийг эзэмших, нэмж хөрөнгө оруулахыг зөвшөөрчээ. Хамтраад нэг их удаагүй байтал Ш.Батхүү "Мянганбаяраа чи "Олон Овоот” төслөө надад бүрэн өгчих. Би гаднаас 40 сая ам.долларын зээл авах гэтэл чиний нэрийг сонсоод дургүйцээд байна”гэсэн аж.
Банкны дампуурал, улс төрийн дарамтаас залхсан Ц.Мянганбаяр "Олон Овоот”-ын ордыг, орд босгоход зарцуулсан 186 тэрбумын өрийн хамт өгөхөөр болжээ. Харин Ш.Батхүү Солонгосын хайгуулын компаниар дахин өрөмдлөг хийлгэж 20 гаруй тонн алт бий гэсэн дүгнэлтийг хийлгэж авчээ. Өөрөөр хэлбэл Ц.Мянганбаярын амаар биш Эрдэс баялагын зөвлөл,Канадын "Вардроп Инженеринг” компани, "Соц” нийгмийн геологичдын хайгуулын ажиллагаа, Солонгос компанийн хяналтын өрөмдлөгийг үндэслэн "Олон Овоот”-д эзэн суух гэсэн дур хүслээ биелүүлж чаджээ.

Ц.Мянганбаяр Ш.Батхүүд юу өгчихсөн юм бэ?
Нийт 16 тусгай зөвшөөрөл өгсөн байсан. Дөрвөөс бусад нь хайгуулын тусгай зөвшөөрөл. Зөвхөн алтны бус жонш, шохойн чулууны орд ч бий. Хамгийн сайн чанарын 2.8 тэрбум ам.долларын үнэ хүрэх нөөцтэй, өндөр агууламжтай жоншны ордыг Батхүүд зүгээр л Олон овоотоо дагуулаад өгчихсөн. Ийм хэмжээний ам.долларын жонш олборлож болно гэдгийг Ш.Батхүү болон геологийн мэргэжилтнүүд хэлээд байгаа юм. Яагаад энэ жоншны ордын талаар дуугарахгүй байна бэ.
Ш.Батхүү "Олон овоот”-ын эзэн болонгуутаа 30 сая ам.доллароор хөрс хуулалт хийж нэг тонн алт олборложээ. Гучин сая ам.доллараар хөрс хуулалт хийгээд 45 сая ам.долларын алт авсан байдаг. Үүнээс нэг их удалгүй Ш.Батхүү "Монгол газар”-ын Ц.Мянганбаяр намайг хулхидчихлаа. "Найдвартай” гэхээр нь орчихсон юм” хэмээн ярих болжээ.
Газрын гүн рүү 20 метр ухаад нэг тонн алт ухсан хэрнээ ингэж яриа дэгдээхийн учир юу байсан юм бол. Зарим айлын жорлонгоос ч бага юм. Тэрээр олон улсын хайгуулын компани, геологичдын үгийг сонсолгүйгээр шороо зөөсөөр л байсан аж. Ингээд тэр бүх алтныхаа амсар дээр ирээд хазаарынхаа амгайг татлаа. Эндээс л хамаг асуудал эхэлдэг юм. Олон улсын компани, геологичид Ш.Батхүүд "Олон овоот”-ын нөөцийг бүхэлд нь биш хэсэгчлэн авах хэрэгтэй. Эхлээд хамгийн их нөөц рүүгээ орох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж байжээ. Харин Ш.Батхүү бүх алтыг хамахаар шийдэн 30 сая ам.долларын шороо ухсан аж. Ингээд бүх алтаа хамахын өмнө шуурга дэгдлээ.
"Олон овоот”-ын ордоос бус Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьж "Стандарт” банкыг хулхидсан асуудал босч ирсэн. Энэ шуугианыг дарахын тулд "Олон Овоот”-ын орд нөөцгүй байсан хэмээн бэлдсэн жүжгээ тавьжээ. Ингээд олон нийтээр өрөвдүүлэн 400 гаруй тэрбум төгрөгийн активтай банкаа Төрийн банкинд бэлэглэсэн мэт жүжиг тавьсан юм. Тэрээр улс төрийн хүчин солигдонгуут "Стандарт” банкны асуудал босно гэдгийг мэдэж байсан.
Энэ асуудал босонгуут "Олон Овоот”-ыгхамтрагч Г.Алтандаа өглөө хэмээн зарлав.Хэрвээ нэг ч тонн алтны нөөцгүй, Ц.Мянганбаярт хулхидуулсан юм бол өрх толгойлсон эмэгтэй Г.Алтанг дахин мэхлэх хэрэг байв уу. Г.Алтан энэ төслийг авч гэмээнэ Олон Овооттой хамт ирсэн 300 гаруй тэрбум төгрөгийн өрийг үүрэх болно. Ш.Батхүү Ц.Мянганбаяраас авсан 186 тэрбумын өрөөсөө нэг ч төгрөг барагдуулаагүй байгаа юм билээ.
Энгийн нүдээр харах юм бол Ш.Батхүү, Г.Алтан нар "Жаст Ойл” хэмээх сүлжээ шатахуун түгээгүүрээ аваад үлдэх учиртай. Гэтэл яагаад нөөцгүй, гурван банкыг дампууруулсан "Олон овоот”-ын төслийг аваад үлдэв. Тэр ч бүү хэл асар өндөр өртөгөөр босдог өндөр хүчдлийн шугамыг тавьж дуусав. Дөнгөж сарын өмнө дуусаад байгаа юм.

Хэн хохирол төлөх бэ?
"Олон Овоот”-ын ордыг 18,5 тонн алтны нөөцтэй гэж зарласан Эрдэс баялагийн зөвлөл гэж бий. Нийт 18 хүнтэй баг байдаг. Эхлээд энэ багаас гомдол нэхнэ. Гэтэл "Жаст”-ын Батхүү өнгөрсөн гурван жилийн хугацаанд нэг ч гомдол гаргасангүй. Хоёрдугаарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн "Вардроп Инженеринг” компаниас төлбөр гаргуулах хэрэгтэй. Энэ компани "Монголбанк”-нд "Хэрвээ "Олон овоот”-ын орд 25 тонн алтны нөөцгүй байх аваас манай компани олборлолт хийсэн компанийн зардлыг гаргахад бэлэн байна” гэсэн тайлбар ирүүлсэн.
Тэгэхээр "Вардроп Инженеринг” компанид гомдол гаргах, шороо ачсан 30 сая ам.доллараа гаргуулахад асуудалгүй гэсэн үг. Гуравдугаарт Ш.Батхүү Солонгос улсын хайгуулын компаниар хяналтын өрөмдлөг хийлгэсэн. Тэр компаниас зардлаа гаргуулах боломжтой байгаа юм билээ. Гэтэл яагаад "Олон Овоот”-ыг хоосон нүх, Ц.Мянганбаярыг луйварчин гэж зарлачихаад гомдол гаргахгүй байна бэ. Нөөцгүй, юу ч үгүй гэсэн Олон Овоотын ордод Г.Алтан асар их өртөгтэй өндөр хүчдэл тавихийн учир юу байв.
Нөгөөтэйгүүр "Жаст”-ын Ш.Батхүүд Засгийн газар яасан их энэрэнгүй хандана вэ?. Дэлгүүрээс арван мянган төгрөгийн бараа хулгайсан хүүхнийг суулгачихдаг хуультай хэрнээ монголчуудын саалийн үнээг барьцаанд тавьчихсан, олон улсын хэмжээнд луйвар хийсэн этгээдийн толгойг илэхийн учир юу вэ. Эндээс л "Жаст”-ын Ш.Батхүү "Та нар ашиг олох дээрээ ирчихсэн, арилгасан сонгино шиг банк ав, харин би "Олон Овоот”-ын ордтой үлдье” гэж Засгийн газартай тохиров уу гэсэн хардлага төрнө. "Хонь бүрэн чоно цатгалан” гэдэг шиг.
Хоёр жилийн дараа Төрийн банк хувьчлагдаж, "Олон Овоот”-ын орд Хонконгын компанид зарагдаж, Г.Алтан, Ш.Батхүү нар мөнгөө хуваахыг үгүйсгэх аргагүй. Нэг ийм тоглолт яваад байна уу гэмээр. Хамгийн гол нь "Олон Овоот”-ыг нөөцгүй гэвэл Цагаан суварга, Оюу толгой ч гэсэн юу ч үгүй байж болох шүү дээ. Тийм нэг айдас, үл итгэх байдлыг "Жаст”-ын хэмээх Ш.Батхүү нийгэмд бий болгочихоод байна.
Алдарт Ц.Мянганбаярын тухайд "Хэрвээ "Олон Овоот”-ын орд нөөцгүй юм бол надад буцаагаад өгчих хэдхэн жилийн дотор 20 тонн алт гаргаад ирье” гэж ханхалзсан сураг дуулдах юм. Нөгөөтэйгүүр Ш.Батхүү хэмээх эр дампуурсан "Анод”, "Зоос” банкны хамгийн том зээлдэгч нарын нэг байсан. Зарим хүн "Ш.Батхүү өөрөө л ширээн дээрээс уначихсан юм билээ” гэж бодож байж магадгүй. Үгүй дээ. "Стандарт” банкныг луйвардсан хэргээ намжаах, хол явахын тулд ачаагаа хөнгөлсөн асуудал болов уу. Тэгээд ч Ш.Батхүү, Г.Алтан нарын "Олон Овоот”-ыг гадна дотны өлөн нүднээс бултуулах гэсэн операци номын дагуу явагдаж байгаа бололтойдог.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ

http://niigem.mn/705.html?fbclid=IwAR36VcBY10js--no8f5KOM9nkBQzb0jUMg2RTUUqRdCXTNv6yUsdLq81SCc


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
  • 온라인카지노

  • 12 August 2019 16:10
  • {ip-address}
PS I usually sign my comments with my web address as my friend once put it… he calls me by my web name, but as I read the entire article here and you suggest we not do that, perhaps I will refrain this one time,
Thank you! I agree. I love it when commenters ask questions about the post they read. Not only does it demonstrate they read the post, but it starts a discussion. Some of my best blogging friends to this day came into my world via the humble blog comment question!
<A HREF="https://nolza9.com" TARGET='_blank'>온라인카지노</A>

I love this post. And you’re right, so many people say “Leave comments!” but no one tells you HOW. I get comments on mine that are just “Nice article”, 
which is nice validation, but I much prefer getting questions because it shows the commenter actually read the post – plus it’s a great source of potential topics that demonstrate an interest in THOSE areas!
<A HREF="https://vfv79.com/baca/" TARGET='_blank'>바카라사이트</A>

Thank you for the kind words and the unique perspective. (I’ve never been to Brazil. Do you love it there?)
Blogging is my favorite reading medium, too. (Granted, I’m usually reading about sports, but it still counts as reading, right?) Those who do it well, like Jon, Glen, and the others here at Smart Blogger, are worth their weight in gold. 
<A HREF="https://nolza2000.com" TARGET='_blank'>바카라</A>

To be able to take a complicated concept and break it down into easily digestible blog posts that are the size of a small eBook is a skill for sure.
I discovered your blog while traveling a search on quality blogs and your own concept.
<A HREF="https://twitter.com/yunju0925?lang=en" TARGET='_blank'>카지노사이트</A>

2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2021/06/28, 14:12
2023/06/15, 17:18
2018/07/16, 15:13
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/07, 14:20
2016/07/25, 08:50
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2023/11/22, 13:45
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин