|

Ерөнхийлөгч 76 гишүүнийг 108, хугацааг 5 жил болгох санал хүргүүлжээ


 

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд саналаа УИХ-д хүргүүлжээ. Наадмын хоёр дахь өдөр буюу долдугаар сарын 12-ны өдөр Хүй долоон худагт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар санал солилцож, төрийн хэрэг хэлэлцсэн гэх мэдээлэл байна. 

 

"Гурван дарга”-ын Хүй долоо худагийн тохироо Ерөнхийлөгчийн санал болж орж ирсэн эсэх нь тодорхойгүй. Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт болгож оруулахаар УИХ-д  хүргүүлсэн санал тун сонирхолтой. Тухайлбал:

1. Ерөнхийлөгч одоо байгаа УИХ-ын 76 гишүүний тоог 108 болгох,

2. УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг таван жил болгох санал хүргүүлжээ.

3. УИХ-ын 108 гишүүнийн 54-ийг нь мажоритар буюу өнөөгийн сонгуулийн системээр, гэхдээ улсаараа нэг тойрог болгож сонгох. Харин үлдсэн 54-ийг нь пропорцианаль буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгоно гэж санал өгчээ. 2012 оны УИХ-ын сонгуулийг ийм хувилбараар явуулж байсан юм.

4. Өнөөгийн дагаж мөрдөж байгаа хуулиар 801-ээс доошгүй хүн нэгдэж нам байгуулж болдог. Тэгвэл энэ босгыг өндөрсгөж нам байгуулах доод босго 10 мянган хүн байх, үүнийг Үндсэн хуульд тусгахаар Ерөнхийлөгч санал хүргүүлсэн байна.

5. Мөн  улс төрийн намуудыг үл хөдлөх хөрөнгөтэй байхыг Үндсэн хуулиар хориглох саналыг Ерөнхийлөгч гаргажээ. Хэрвээ Ерөнхийлөгчийн энэ саналыг Үндсэн хуулийн өөрчлөлт болгож баталбал түүнийг дагаж мөрдсөн өдрөөс эхлэн МАН-ын Тусгаар тогтнолын ордон, АН-ын баригдах гэж буй Ардчиллын ордон  зэрэг намуудын байрыг төрийн өмчит шилжинэ гэсэн үг.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн алба, газар, газрын хэвлийн баялаг, баялгийн тэгш хуваарилалт зэрэг сэдвээр тус бүрд нь тодорхой саналуудыг хүргүүлсэн гэдгийг эх сурвалж мэдээлсэн байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд хүргүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг эхлээд эрх баригч намын бүлэг болон УИХ дахь байнгын хороо хэлэлцэж эхлэх бололтой.

Э.Мөнхцэцэг

 

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2019/01/02, 15:58
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2023/11/22, 13:45
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин