|

Ажил олгогчид ажилтнаас харилцааны соёл, төлөвшил, ачаалал даах чадвартай байхыг чухалчилжээ


Ажил олгогчид ажилтнаас харилцааны соёл, төлөвшил, ачаалал даах чадвартай байхыг чухалчилжээ

Орхон аймагт ойрын гурван жилд цахилгаанчин, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн ажилтан, хүнд машин, механизмын жолооч, оператор, эксковаторч, тогооч, барилгын туслах, угаагч, зөөгч гэсэн мэргэжил эрэлттэй байна гэж Хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд тусчээ.

Судалгааг аймгийн ЗДТГ, "Европын техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих -1 төсөл” хамтран хийжээ. Судалгаанд ажил олгогч 140, ажилгүй 240, хөдөлмөр эрхэлж буй 800, оюутан 240, хувиараа хөдөлмөр эрхлэгч 600, сурагч 200, малчин 80 буюу нийт 2300 иргэн хамрагдсан байна.

Орхон аймагт өнгөрсөн оны байдлаар ажилгүйдлийн түвшин 23.5 хувь буюу улсын дунджаас 14.7 пунктээр өндөр байгаа юм. Ажилгүйдлийн гол шалтгаан нь ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийн харьцаа алдагдсан, шилжилт хөдөлгөөн их, их, дээд сургууль төгсөгчид шууд ажилгүйчүүдийн эгнээнд орж байгаатай холбоотой ажээ. Мөн сүүлийн таван жилд Орхон аймгийн хүн ам жилд дунджаар 2.6 мянга, хөдөлмөрийн насны хүн ам 400-аар нэмэгдсэн нь ажилгүй иргэдийн тоог төдий хэмжээгээр нэмсэн байна. Нийт 105.8 мянган хүн амын 62.8 хувь хөдөлмөрийн насных бөгөөд үүний 62.6 хувь нь хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа гарчээ.

Харин ажилгүй иргэдийн дийлэнх нь 25-34 насны залуучууд, эмэгтэйчүүд байна. Ажил идэвхтэй хайж байгаа иргэдийн дийлэнх нь банк, санхүү, нягтлан бодогч, цахилгаанчин, гагнуурчин, тогооч, зөөгч мэргэжилтэй байгаа ажээ.

Судалгааны дүнд, Орхон аймагт хөдөлмөрийн насны иргэдийн нөөц хангалттай байгаагийн зэрэгцээ аймаг, сумд болон бүс нутгийн хувьд хомсдолтой байгаа мэргэжлийг сонгон суралцаж улмаар ажлын байртай болох боломжтой гэж гарсан байна. Мөн ойрын гурван жилд тэтгэвэрт гарах иргэдийн тоо дунджаар 3000 орчим байна. Түүнчлэн бүртгэлтэй ажилгүйчүүдийн дийлэнх нь бүрэн дунд боловсролтой иргэд байгаа тул тэднийг мэргэшүүлэх шаардлагатай гэж гарчээ. Их, дээд сургууль төгсөгчид төрийн байгууллагад ажиллах хүсэлтэй байгаа нь ч судалгаагаар гарсан байна. Мөн ажил олгогчид ажилтнаас мэргэжлийн ур чадвар, мэдлэг шаардахаас илүүтэй харилцааны соёл, төлөвшил, ажлын ачаалал даах чадвартай байхыг чухалчилжээ.



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
2019/06/20, 14:30
2019/06/20, 13:45
2019/06/20, 12:18
2019/06/20, 11:45
2019/06/20, 10:27
2019/06/19, 17:39
2019/06/19, 16:41
2019/06/19, 14:07
2019/06/19, 13:05
2019/06/19, 12:49
2019/06/19, 12:21
2019/06/18, 17:28
2019/06/18, 16:47
2019/06/18, 15:27
2019/06/18, 14:06
2019/06/18, 12:28
2019/06/18, 12:21
2019/06/18, 11:03
2019/06/18, 10:36
2019/06/15, 16:21
2019/06/15, 16:18
2019/06/15, 15:16
2019/06/14, 18:13
2019/06/14, 12:01
2019/06/14, 11:40
2019/06/14, 11:36
2019/06/14, 10:18
2019/06/13, 15:28
2019/06/13, 15:28
2019/06/13, 15:27
2019/06/13, 11:27
2019/06/12, 16:48
2019/06/12, 16:48
2019/06/12, 16:47
2019/06/12, 16:47
2019/06/12, 16:46
2019/06/12, 16:35
2019/06/12, 12:51
2019/06/12, 11:53
2019/06/12, 11:47
2019/06/11, 16:41
2019/06/11, 16:33
2019/06/11, 16:29
2019/06/11, 16:20
2019/06/11, 16:20
2019/06/11, 16:19
2019/06/11, 16:19
2019/06/11, 16:19
2019/06/11, 15:10
2019/06/11, 12:09
2019/06/10, 13:02
2019/06/10, 10:28
2019/06/07, 16:20
2019/06/07, 13:17
2019/06/07, 13:06
2019/06/07, 12:03
2019/06/07, 11:31
2019/06/07, 11:17
2019/06/07, 10:59
2019/06/07, 10:59
2019/06/07, 10:58
2019/06/07, 10:58
2019/06/07, 10:38
2019/06/06, 16:47
2019/06/06, 16:26
2019/06/06, 11:24
2019/06/06, 10:52
2019/06/06, 10:21
2019/06/06, 10:20
2019/06/06, 10:19
2019/06/06, 10:18
2019/06/05, 17:26
2019/06/05, 16:38
2019/06/05, 13:34
2019/06/05, 11:28
2019/06/05, 10:55
2019/06/04, 16:07
2019/06/04, 15:42
2019/06/03, 16:51
2019/06/03, 11:11
2019/03/21, 15:14
2018/05/16, 14:55
2018/12/12, 09:32
2016/05/30, 09:27
2019/01/02, 15:58
2019/02/04, 13:49
2018/09/28, 11:52
2019/01/22, 10:21
2019/03/14, 18:29
2014/10/27, 21:34
2017/03/06, 15:55
2019/01/24, 15:37
2019/04/09, 12:59
2016/07/27, 09:47
2019/01/30, 09:46
2019/03/07, 11:57
2015/01/07, 13:33
2017/03/14, 17:04
2016/09/01, 12:28
2015/04/09, 12:30
2014/12/05, 14:30
2014/12/09, 18:32
2014/12/29, 13:27
2015/02/03, 09:48
2015/01/05, 11:38
2017/05/03, 10:42
2019/05/16, 10:17
2019/04/04, 10:26
2015/01/23, 10:16
2015/12/18, 15:59
2017/05/11, 11:37
2015/01/21, 18:11
2016/09/01, 12:25
2015/12/03, 17:31
2017/06/07, 16:30
2016/01/05, 17:52
2016/05/20, 10:49
2014/10/10, 15:36
2016/05/16, 13:04
2014/10/10, 15:35
2014/12/19, 15:42
2019/02/15, 14:59
2015/01/23, 20:42
2016/06/10, 20:06
2017/01/12, 10:49
2017/05/03, 13:50
2016/07/28, 11:18
2014/10/12, 22:16
2016/05/24, 19:44
2014/10/12, 22:16
Дэлхий дахинд
Сонин хачин