|

Хайр чамайг ухаархыг хүлээгээд оршиж байдаг


Хайр чамайг ухаархыг хүлээгээд оршиж байдаг

Сүүлийн үед хайр дурлал, нууц амраг, гэр бүл гэх зэрэг сэдэвээр пейж дээрээ хүмүүстэй их ярилцлаа. Хайр дурлалыг монголчууд сураа ч үгүй гэдэг Молор эрдэнийн үзэл санааг нэгэн хэмжээгээр зөвшөөрч, бас өөр зарим хүний үзэл санааг хүлээж авав. Гэхдээ дахиад Молор эрдэнээр жишээ аваад ярих юм бол энэ хүний яриад байгаа зүйлд бас нэг талаараа хэт нэг тийм ахуйд бууж өгсөн, асуудалд хэт автсан байдалтай хайрийн харилцааны дүгнэлт ажиглагдаад байгаа юм. Хүн ер нь хөгжиж хүн болох тусамаа ахуйн асуудалыг өөрөө удирдаж, энэ асуудалд автахгүй сэтгэж сэрж, үүнээс давж хайралж мэдэрч чаддаг юм. Амьтанаас ер нь үүгээрээ ялгардаг бөгөөд амьтан бол амьдралын нөхцөл байдалтайгаа дасаж хаашаа хөдлөхгүй сургагдаж болно. Хүн бол илүүг сэтгэж, илүүг мэдрэхийг хүсдэгээрээ ялгаатай. 
Хайр дурлалын асуудал дээр Молор эрдэнэ гуай нэг ийм зүйл яриад байна. Ахуйн амьдрал орж ирээд л хайр дурлалыг байхгүй болгодог нь жам ёсны, тэгээд үүнийгээ хүлээн зөвшөөрөөд элдэв хайр майр бодохгүй яв гээд байх шиг. Ахуйн нөхцөл, материаллаг хэрэгцээнд дарагдаж байгаа, тэмцэлгүй, сэтгэлгээгүй, цаашдын мэдрэмж байхгүй хайр бол хайр байсан, эсвэл хайр байгаад байгаа гэж хэлхэд хэцүү зүйл юм. Ийм байдалаар байхгүй болж байгаа хайр маань ер нь эхнээсээ хайр байсан юм болов уу гэдэг асуулт зайлшгүй тавигдана.
Хайр гэдэг миний ойлголтоор бол сэтгэл хөдлөлөөс гадна бас тодорхой шийдэл зорилого ажил хариуцлага агуулж байдаг зүйл. Зүгээр л энэ сайхан залуутай би нэг гэрт орж амьдараад тэгээд хүүхэд шуухад төрүүлээд, тэр хүн минийх болоод гэдэг зорилого бол зорилого биш зүгээр л хоол идэх гэсэн хүсэлтэй адилхан тархины эд эсд үүсэж байгаа ямар нэгэн юмийг авч хэрэглэх хэрэглээний сэтгэлгээ төдий юм. 
Зорилого төлөвлөгөө бол хайрлаж дурлаад, тэрнийгээ цаашид хэрхэн яаж хөгжүүлэх, ямар ямар шалгуур болон ямар зам туулж үзэх, ямар ямар үлгэр түүх бүтээх, хамт амьдрах юм бол хамтын үйл хэрэг нь зөвхөн хүүхэд шуухдаар хязгаарлагдахгүй, мөрөөдөлөөрөө тэлэх гэх мэтчилэн том зурагаар харсан, төсөөлөл сэтгэлгээ өндөртэй зүйлийг хэлж болно. Түүнээс бусад хүн цагаан даашинз өмсөөд гэрлээд, тэгээд гэрэлж суусаныхаа дараа хамтдаа хаяа нэг амралт салхинд гарч, гэртээ сайхан хоол хийж идээд сууна гэдэг зүйл бол зүгээр л өдөр тутамд байгаа бусдын амьдралын хэрэгцээг давтаж байгаа явдал юм. Хамгийн ихдээ л нэг нэгэнийхээ амжилтанд хүрхэд туслах тухай гэгээн мөрөөдөл байгаа гэвэл тийм мөрөөдөл замхрахдаа амархан. Яг нэг нэгэнийхээ амжилтанд туслаад ирнэ гэхээр адилхан залуу хүмүүс болхоор өөрийнх нь амжилт бас өмнө нь тавигдаад ирнэ. Ихэнхи залуу хосуудын хувьд хэн нэг нь өөрийнхөө амжилтын төлөө явж, энэ нь сүүлдээ хоорондын тэмцэл болж эхлэх байдал гардаг. Тэгэхээр хайртай байх гэдэг өөрөө олон зүйлийг бодож тооцож, судалж байж шийдэгдэх явдал юм шиг. 
Хэрвээ зорилого болон шийдмэг байдал байгаа бол бид гэр бүлийн харилцаа дээр гарч байгаа ахуйн асуудал зэрэгээр хайр сэтгэлээ доромжлуулж даруулаад байхгүйгээр хоёр хүн энэ зүйлийн ард гарч чадна. Ядаж л ахуй амьдралын асуудал зовоогоод байгаа бол хайртай хүнтэйгээ гараасаа хөтлөлцөөд сайхан ууланд гараад алхаж болно шүү дээ. Хэрвээ чамд мөнгө цаас дутагдаж байгаа мэт санагдаад, эсвэл ахуйн элдэв асуудал, хамаатан садангын асуудал чамайг зовоогоод, хайртай гээд байгаа хүн чинь үүнийг мартхад чамд огт нөлөөлөхгүй байгаа бол чи тэр хүнд хайртай эсэхээ л сайн бодох ёстой юм. Хайр гэдэг хүн тайтгарал, хүч өгч байдаг. Түүнээс "Энэ хүнээс л болж би хямарч байна” "Энэ арай олигтой байсан бол” гэсэн бодол төрж байгаа бол энэ огт хайр биш гэдэг нь угаасаа тодорхой бөгөөд, үүнийг нэг их "Хайртай байсан ч заримдаа асуудал гаралгүй яахав” гэдэг худлаа үгээр цайруулах гээд байсаны хэрэг байхгүй. Ер нь бол хайр гэдэг ухаантай хүчтэй хүний хийж чадах зүйл болхоос хүн болгон хайртай учираад байх ч алба байхгүй. Хайрийг мэдэрмээр бол хүн ухаантай хүчтэй болох хэрэгтэй. Тиймээс залуу насны хайр дурлал бол дандаа хийсвэрлэл, сэтгэл хөдлөл төдий юм. Үнэндээ хайр гэдэг амьдралын том бэлэг бөгөөд энийг хүн том ажил хийсэнээ дараа хүртдэг болхоос бэлэгийн дур сонирхолоос болж хүртдэг зүйл биш. Тиймээс хайр дурлал заавал хүн болгоны амьдралд байгаад байх алба байхгүй юм. Тийм тохиолдолд Молор эрдэнийн хэлж байгааг дагаж, зүгээр галаа түлээд, цагаан сараар дагуулж яваад, ахуйдаа захирагдаад хэрүүлээ хийгээд сууж байгаагаа зөвшөөрөх нь дээр юм. 
Хэрвээ хүн хэн нэгэний зан чанар, дотоод мөн чанар, өөр бусадтай харьцуулах араггүй тийм нэг зүйлд татагдсан бол тэр таталцал эд зүйл, мөнгө сангаас ч илүү хүчтэй мэдрэмж байх нь тодорхой. Хэрвээ мөнгө төгрөг, ахуй амьдралын өмнө тухайн хүнийхээ хэн гэдэгийг мартаж байгаа бол энэ нь та хоёрт хайр биш зүгээр л хийсвэр төсөөлөл, сексийн таталцал л байсан гэж харж болно. Хайр ярихаасаа өмнө хүн сэтгэлийн боловсрол эзэмших ёстой. Тэгэж чадаагүй байж баахан хайр ярьж нэг гэрт ороод ахуйн өмнө жижигрээд тэгээд үүндээ хайрийг буруутгаад байгаа бол энэ нь сэтгэлзүйн том хямрал юм. Жинхэнэ хайр бол Молор эрдэнийн хэлээд байгаа шиг аллага таллага, хүчирхийлэл, аймаар зүйлс үүсгээд байдаг зүйл биш бөгөөд энэ бол зөвхөн адгуусны сексийн дур тачаалалаас үүсэж бий болсон харилцааны нэг нэгэнээ өмчлөх гэсэн хорон сэтгэлээс гарч байгаа үйлдэл юм. Шалтгаан гэвэл зүгээр л хайрийг таньж амжаагүй, хайрийн боловсрол байхгүй, амьдралын баялаг төсөөлөл байхгүй гэсэн үг. Нэгэнт нэг талдаа монголчуул бид хайрийн боловсрол байхгүй хайрийг мэдэхгүй гээд байгаа хирнээ нөгөө талдаа гарч байгаа сөрөг асуудалууд хэрүүл зодооныг хайрийн буруу гэж ярьж байгаа нь гүн ухаанчын маань дүгнэлт дотор хоорондоо уялдаагүй дураараа яриа байгааг харуулж байгаа юм. Хэрвээ хайрийг мэдэхгүй хүмүүс гэрэлж суугаад хоорондоо араатаны тэмцэл өрнүүлж байгаа бол энэ хайртай ямар ч хамаагүй зүйл юм. Тиймээс ийм явдалуудаас болж хайрийг үгүйсгэх, өөрсдийнхөө эрүүл бус харилцааг байх л ёстой зүйл гэж бодох хэрэгтэй бол энэ нь маш буруу. Сэтгэлийн боловсрол мэдрэмж өндөр хүмүүсийн хувьд хайр оршиж л байдаг. Тиймээс бид хайрийг үгүйсгэж буруутгаж, эсвэл өөрийнхөө төсөөлөлөөр дураараа дүгнэхээсээ өмнө хайрийн тухай сайн судалж ойлгох хэрэгтэй юм. 
Одон орны ордуудын судалгаа, сэтгэлзүйн судалгаа, маш сайн уран зохиолын бүтээл зэрэг нь бас бидэнд энэ талын мэдээлэлийг өгч бидний сэтгэлий боловсруулж байдаг. 
Бүгдэд амжилт хүсье.
Нийтлэлийг бичсэн сэтгэлзүйч, Б. Цэцэгмаа.

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин