|

Шударга бусын хонгилыг хэн үүсгэн байгуулсан бэ?


Улс төрд нэршил болж, нийгэмд танил болсон МАНАН бүлэглэлийг олон нийт поп улстөрч Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан нарын онилж хэлснээр Ц.Элбэгдорж, М.Энхболд үүсгэсэн гэж ойлгодог болжээ. Тэдгээр гишүүд анх МАНАН-г илчилсэн гэсэн ойлголтыг нийгэмд өгч, өөрсдөө бас тодрохыг хүсч байгаа нь ч нийтэд тодорхой харагдаж байгаа.

МАНАН бүлэглэл улс төрд байгаа. Түүний анхдагч нь Н.Алтанхуяг, Н.Энхбаяр болох талаар энэ нийтлэлд дурдах болно. Өмнөх нийтлэлийг энд МАНАН-гийн анхдагчид ба загалмайлсан эцгүүд… болон Алтан гадасынхан цугларсан МАНАН-гийн хоёр дахь Засгийн газар энд тус тус дарж уншина уу. 

2009 онд С.Баяр Ерөнхий сайдын суудлыг шахалтаар өгч, огцорсон ч МАНАН-гийн төлөөлөл болох Сү.Батболд гэдэг хүн Ерөнхий сайд ба МАХН-ын дарга болж, Алтангадас буюу МАНАН-гийнхан нийлээд Тавантолгой, Оюутолгойг хөгжүүлнэ гэж стандарт бус Засгийн газраа рекламдаж байв.

Сү.Батболд Ерөнхий сайд болмогцоо Тавантолгой төслийг хөдөлгөх асуудлыг Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуягт хариуцуулсан бөгөөд Н.Алтанхуяг 2010 онд Тавантолгойн 40 хувийг БНХАУ-ын Шинхуад, үлдсэн хувийг Монгол, Орос, Солонгосын компаниудад хуваан өгөх төслийн УИХ-д оруулсан байдаг. Гэхдээ энэ ажиллагаа ч тухайн үед зогссон юм.

Тухайн үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Н.Алтанхуягийн бэлтгэж, Засгийн газрын өргөн барьсан Тавантолгой төслийг УИХ-аар хэлэлцүүлэлгүй буцаасан юм. УИХ-ын Д.Дэмбэрэл ч бас гадны шахалтад орчихсон байсан учраас асуудлыг УИХ-аар хэлэлцүүлээгүй байна.

МАНАН бүлэглэл 2009 оны хавар Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярын төлөө ажилласан боловч сонгогчид Ц.Элбэгдоржийг дэмжин Ерөнхийлөгчөөр сонгосон байв. Сонгуулийн өмнө Н.Энхбаяр, С.Баярын үйлдсэн намын байрыг шатаасан болон 5 хүний амь нас хохирсон хэргээр шантаажилж байгаад өөрөө МАХН-аас дахин Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхээ авсан бөгөөд тэд ямар ч хамаагүй аргаар сонгуульд ялна гэж тохиролцоцгоосон байдаг.

Сонгуулийн санал хураалтын үеэр 2008 оны долдугаар сарын 1-ны хэргээс сургамж авсан ТЕГ, ЦЕГ болон СЕХ ч шударга ажиллаж, С.Баярын үгийг аваагүй. ЦЕГ, ТЕГ хамтран С.Баяр болон СЕГ-г 100 хувь хяналтандаа авсан бөгөөд сонгуулийн үр дүнг яаралтай зарлахыг С.Баярт тулгасан байдаг. С.Баяр энэ тулгалтад арга буюу хүлээн зөвшөөрч сонгуулийн дүнг зарласан юм.

Уг нь С.Баяр орон нутгийн сонгуулийн дүнг нэгтгээд Улаанбаатар хотын санал хураалтын хайрцгийг задлахгүй, бариад байсан. Орон нутгаас алдсан саналаа нийслэлээс нөхөн луйвардах гээд байсан нь ийм алхам хийхэд хүргэж байсан болов уу. Тэр үед ЦЕГ, ТЕГ хоёр түүний харилцаа холбоог хянаж байсан учраас сонгуулийн саналын луйвар хийх боломж олдоогүй юм.

Сонгуульд ялагдсан Н.Энхбаяраас Алтангадасынхан уучлал гуйв

Ингээд нийт сонгогчдын 8000-9000 хүний саналаар Ц.Элбэгдорж энэ сонгуульд ялалт байгуулж байв. СЕХ дүнгээ УИХ-д өргөн барих үед Н.Энхбаяр болон С.Баяр хоёр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг хүлээн авахгүй байхыг санал болгож байжээ.

Н.Энхбаяр, С.Баяр хоёр Ц.Элбэгдоржийг гарал үүсэл нь тодорхой биш гадны шашны байгууллагаас сонгуулийн буюу улс төрийн хандив авсан гэж  буруутгаад, сонгуулийн хэсэг, тойргийн хороон дээр луйвар хийх гэж байсан гэсэн өөр асуудал нэмж, энэ бүгдийг эцэслэн шийдсний дараа Ерөнхийлөгчийн тамгыг хүлээлгэж өгөх асуудлыг хэлэлцэнэ хэмээн Д.Дэмбэрэлийг шахсан байдаг.

Харин Д.Дэмбэрэл энэ шахалтыг хүлээж аваагүй бөгөөд эмх замбараагүй байдал үүсвэл хариуцлагыг хэн хүлээх юм гэж тайлбарлаад СЕХ-ноос өргөн барьсан сонгуулийн дүнг УИХ дээр албан ёсоор хүлээн авсан гэдэг.

СЕХ сонгуулийн дүнгээ УИХ-д өргөн барихад АН-ын Н.Алтанхуяг ч, МАХН-ын дарга С.Баяр ч байгаагүй юм. Мөн УИХ дахь хоёр бүлгийн дарга УИХ-ын чуулганд оролцоогүй бөгөөд МАН-аас томилогдсон УИХ-ын дэд дарга ч ирээгүй. МАН-ын Бүлгийн дарга Д.Лүндээжанцан бие муу байна гэсэн бол Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар утсаа салгаад алга болжээ.

Түүнчлэн оролцох ёстой УИХ-ын бүтцийн байгууллагууд ч оролцоогүй бөгөөд харин АН-аас сонгогдсон УИХ-ын дэд дарга Г.Батхүү ирж, Д.Дэмбэрэл манай намаас хүн байхгүй, муухай юм гэж УИХ-ын МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Д.Идэвхтэнг дэргэдээ зогсоож энэ дүнг хүлээн авсан гэдэг. Энэ үеэр харин Алтангадас дахь АН-ын Р.Гончигдорж, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар Н.Энхбаярын гэр очиж 2013 оны сонгуульд бид таныг дэмжинэ гэж амласан. Гэвч чадсангүй хэмээн уучлал гуйсан гэдэг юм.

Н.Энхбаяр Э.Бат-Үүл нь сул өрсөлдөгч үү, Ц.Элбэгдорж нь сул өрсөлдөгч үү гэдгийг судалж байв

Н.Энхбаяр сүүлийн жилүүдэд нэг юм олон дахин ярьж яваа. Тэр юм л бол С.Баяр АН-тай нийлж намайг ялагдуулсан гэж гомдоллодог. Энэ нь үнэн чанартаа бол Н.Энхбаяр С.Баяраас хариу нэхэж байгаа бөгөөд "Чи намайг ямар ч хамаагүй аргаар ялуулна гэсэн. Тэр чинь яасан” хэмээн сануулж байгаа юм. Тэгээд үе үе долдугаар сарын 1-ний хэргийг сөхөх нь С.Баярыг айлгаж байгаа хэрэг аж.

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх С.Баяр, Н.Энхбаяр нарын тохиролцоогоор бол Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлээд ялах ёстой. Түүний дараа долдугаар сарын 1-ний хэргийг нэг хүнд тохоод, цагдаагийн хурандаа нарыг ялаас чөлөөлж, долдугаар сарын 1-ны хэрэг, таван хүний амь үрэгдсэн явдал, МАХН-ын байрыг шатаасан гэх мэт хэл амнаас С.Баярыг салгах асуудал байв. Гэхдээ энэ бол мөрөөдөл болсон.

МАНАН бүлэглэл 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыг дэмжсэн баталгаа нь Э.Бат-Үүлийн ярилцлагаар баталгааждаг. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Э.Бат-Үүлийг дэмжихээр АНУ-ын Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн болон АН-ын Алтангадасаас бусад фракцийнхан үндсэндээ тохиролцоонд хүрсэн байв.

Энэ үед Н.Энхбаяр ч Э.Бат-Үүл нь сул өрсөлдөгч үү, Ц.Элбэгдорж нь сул өрсөлдөгч үү гэдэг салаа замын уулзвар дээр ирсэн байдаг. Ингээд Ц.Элбэгдоржийг зөөлөн хүү гэж сонгоод АН-ын ҮЗХ-ны хурал дээр Ц.Элбэгдоржийг дэмж гэж Алтангадасынхандаа үүрэг өгчээ.

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг сонгох ҮЗХ-ны хурлын өглөө Алтангадасынхан сонгуульд Э.Бат-Үүлийг дэмжихгүй, Ц.Элбэгдоржийг дэмжинэ гэсэн лообийг хийсэн байдаг. Тэгэхэд олон хүн анхны Э.Бат-Үүлийг дэмжих тохироо яасан бэ хэмээн гайхсан ч тэд Ц.Элбэгдоржийн төлөө саналаа өгсөн юм.

Энэ хурлаас хойш 2-3 хоногийн дараа Э.Бат-Үүл ярилцлага өгсөн бөгөөд гомдол тээсэн энэ ярилцлагадаа "Нөхөд гэдэг ноход болсон байна. Намайг дэмжинэ гэчихээд яг санал хураахад эсрэг санал өглөө” гэж хэлсэн байдаг.

Н.Энхбаярын ялагдал МАНАН-д шинэ шинэ толгойлогч төрөх эхлэлийг тавив

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр ялагдсан нь МАНАН-д шинэ толгойлогч нарыг тодруулах эхлэлийг тавьсан юм. Шинэ загалмайлсан эцгээр М.Энхболд, Ц.Элбэгдорж нар тодорсон бөгөөд Загалмайлсан эцгийг тодруулах Ёслолын ажиллагаа 2010 онд Атлантын далайн наад эрэг дэх Лондонд болсон байдаг. Үүнийг МАНАН-гийнхан Лондонгийн тохиролцоо гэж нэрлэдэг.

Гол тохиролцоо нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийг МАН дэмжих, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдыг АН дэмжих байсан. Тэгээд Тавантолгойг Ц.Элбэгдоржид өгөх байв.

Энэ тохиролцоонд МАН М.Энхболд үнэнчээ харуулж, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнийн эсрэг ажилласан юм. Энэ ажиллагаанд М.Энхболд, хотын менежерээр ажилласан Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн гэх мэт Алтангадасын ууган гишүүд идэвхийлэн ажиллаж, Ц.Элбэгдорж ч ялсан байгаа.

Тэд 10 мянган санал луйвардан 6500 хүний саналын алдагдлыг нөхөж, 3500 хүний саналаар Ц.Элбэгдоржийн ялалтыг хангаж өгсөн хэмээн хардагддаг. Тухайн үед МАН-ын дарга Ө.Энхтүвшин тэргүүтэй хүмүүс 10 мянган санал луйвардсан асуудлаар шүүхэд хандах гэсэн ч М.Энхболд тэргүүтэй хүмүүс болиулж "Лондонгийн тохиролцоо”-нд үнэнч гэдгээ харуулсан аж.

Нөгөө талаас МАНАН-гийнхан Б.Бат-Эрдэнийг хууль хүчний сүр хүчээр шахаж, дарамталж байсан ч гэдэг. Энэ нь санал хураахаас хэдхэн хоногийн өмнө болсон халз мэтгэлцээнээр харагддаг бөгөөд Б.Бат-Эрдэнийг халз мэтгэлзээний эфирт орохын өмнө прокурорын бичиг очсон байдаг юм.

Сонгуулийн санал хураалтын дараа Б.Бат-Эрдэнэ ч ялагдлаа маш хурдан хүлээн зөвшөөрч, Ө.Энхтүвшин ганцаардан, Ц.Элбэгдорж дахин сонгогдсон юм.

Ийнхүү Ц.Элбэгдорж, М.Энхболд нар шинэ МАНАН-г Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нараас авсан бөгөөд улам илүү төгөлдөржүүлсэн хэрэг. Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нарын МАНАН улс төрийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан бол Ц.Элбэгдорж, М.Энхболд нар МАНАН бүлэглэлдээ хууль, шүүх, хүчний байгууллагыг нэгтгэж хүчирхэгжсэн юм.

Өнөөдөр Н.Алтанхуяг "Шударга бусын хонгил” гээчийг ярьж яваа. Бас Ардчилсан нам МАНАН-г даган сүйрч байна хэмээн хэлж байгаа. Гэвч энэ нь үнэн чанартаа өөрийнх нь эхлүүлсэн, өөрийнх нь гардан байгуулсан хонгил юм.

Э.ТУУЛ

ЭХ СУРВАЛЖ: Updown.mn


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин