Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр БНХАУ-ын Ардын Их Хурлын ордны "Зүүн их” танхимд болж өндөрлөлөө.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төрийн айлчлалын хүрээнд хувийн аж ахуйн нэгж компаниуд БНХАУ-ын аж ахуйн нэгж компаниудтай хамтран ажиллахаар зарим баримт бичигт гарын үсэг зурсан юм.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ТӨРИЙН АЙЛЧЛАЛЫН ХҮРЭЭНД ЗУРАГДСАН БАРИМТ БИЧГҮҮД:
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Хө Лифөн нар
-
Монгол, Хятадын үзэсгэлэн хамтран зохион байгуулах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, БНХАУ-ын Худалдааны сайд Жунь Шань нар
-
Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах ажлыг эхлүүлэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Худалдааны сайд Жунь Шань нар
Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нар
-
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, БНХАУ-ын Зам, тээврийн яам хоорондын протокол
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нар
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар
-
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр
-
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёлын яам хооронд 2019-2022 онд хэрэгжүүлэх соёлын солилцооны төлөвлөгөө
-
Радио, телевизийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон БНХАУ-ын Радио, телевизийн ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
-
"Улаанбаатар төмөр зам” ХНН болон Хятадын Төмөр замын ерөнхий компани хоорондын олон улсын харилцааны ачаа тээврийн цахим мэдээлэл солилцох тухай хэлэлцээр
-
Монгол Улсад "Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын "Эрдэнэс Стийл” ХХК болон БНХАУ-ын Синостийл Экүйпмэнт энд Инженерийн (SINOSTEEL) ХК хоорондын хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр
-
Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай болон цахилгаан станц байгуулах төслийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай Монгол Улсын "Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК болон БНХАУ-ын Синостийл Экүйпмэнт энд Инженерийн (SINOSTEEL) ХК хоорондын гэрээ
-
Монгол Улсын "Гангар инвест ХХК” болон БНХАУ-ын "СAMC Инженеринг Чайна” ХХК хоорондын "Шинэ амгалан хоороллын төсөл” хэрэгжүүлэх гэрээ
-
Монгол Улсын "Мошеа Эко Энержи” ХХК болон БНХАУ-ын "Хятадын үндэсний техникийн импорт-экспортын корпораци” (CNTIC) хоорондын хамтын ажиллагааны гэрээ
-
Монгол Улсын "Иш Ноён Бадрах” ХХК болон БНХАУ-ын Хөбэй мужийн Хайфу акумляттор ХХК хоорондын хамтын ажиллагааны гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ
-
Шинэ дэлхий холбоо болон мазаалай хамгаалах сан хооронд хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа