
Орхон аймаг 120 гаруй мянга хүн амтай бөгөөд өдөрт 10-12 тонн мах хэрэглэдэг байна. Иргэдийн махны хэрэгцээг хангах, хаврын улиралд махны үнийг хөөрөгдүүлэхгүйн тулд аймгийн ЗДТГ "Эрдмийт” ХХК-тай гэрээ байгуулж үхэр, хонь, ямааны 300 тонн мах нөөцөлжээ.
Үүнд орон нутгаас 150 сая төгрөг төсөвлөсөн байна. Нөөцийн махыг зургаан цэгээр худалдаалах бөгөөд үнэ болон чанарыг нь мэргэжлийн байгууллагууд шалгалаа. Тодруулбал, үхрийн мах ястай нь 7700, хонины цул 8200, ястай нь 6700, ямааны цул 7800, ястай нь 6500 төгрөг байна. Хонины гулууз мах нэг кг нь 6500, ямааных 6000 төгрөг байна. Дунджаар 140-150 мянган төгрөгөөр гулууз махыг борлуулж байна. Шалгалтын явцад ноцтой зөрчил илрээгүй аж. "Эрдмийт” ХХК өнгөрсөн сарын 25-наас нөөцийн махаа худалдаалж байгаа бөгөөд зургаадугаар сарын 15 хүртэл дээрх үнээр борлуулна.
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа