|

Казиногийн хуульгүй улсад журам үйлчлэх үү


Төрийн албан хаагчид, дарга нар гадаадад очиж казино, мөрийтэй тоглохыг хориглох тухай Засгийн газрын шийдвэрийг  гэнэтхэн батлав. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 40.2-г үндэслэж Засгийн газраас Төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулсан юм. Үүнд, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3 дахь хэсгийн 3.1.4.в, 3.1.4.г дэх дэд заалтуудыг нэмж, гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг хатуу барих...мөрийтэй, казино тоглохгүй байхаар тусгаж өгсөн байна. 

 

Өнөөдрийн байдлаар гадаадад байтугай дотоодод, тэр дундаа Улаанбаатарт тодорхой хүрээнд казино хууль бусаар үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Учир нь Казиногийн хуулийг өнөөг хүртэл батлагдаагүй. Энэ хуулийг батлах гээд үе үеийн парламент ажлын хэсэг гаргадаг ч улс төрийн дайралт, нийгмийн сэтгэлзүйгээс халгасан тухайн үеийн эрх баригчид ээдрээтэй энэ асуудлыг хойш тавьсаар бүрэн эрхээ дуусгавар болгодог.

 

Гэхдээ л хууль бусаар мөрийтэй тоглоомын газар ажиллуулж, тэнд энгийн иргэд, бизнесмэнүүд бус төрийн удирдах албан хаагчид тоглосоор байгаа.  Тэр байтугай төрийн өндөр албан тушаалтнууд гадаадад айлчлах, ажлаар явах нэрийдлээр казинод өдөр өнжин саатаж, төрийн мөнгийг үрэн таран хийсэн хэрэг эртнээс л улбаатай үргэлжилж ирсэн. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ТАЗ-д Засгийн газрын баталсан журмыг танилцуулахдаа "Төрд ажиллаж буй хэн боловч гадаад, дотоодод казино, мөрийтэй бусад тоглоом тогловол ажлаас нь чөлөөлөх, хариуцлага хүлээлгэдэг болно. Аливаа улс төрийн болон төрийн албан тушаалтнууд нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын үндсэн дээр тангараг өргөж ажилладаг албан хаагчид. Харамсалтай нь сүүлийн 10 гаруй жил албан тушаалтнууд мөрийтэй тоглох асуудал хавтгайрч, казино тоглох замаар мөнгө угаах, авлига, хээл хахууль авах, нөлөөлөлд автах нөхцөл байдалд Монгол төрийн албан хаагчид, тэр дундаа төрийн өмчит ААН-ийн дарга, захирлууд олноор холбогдох болсон.  Саяхан БНСУ-д ажлаар очиход тэндхийн казиногийн тусгай үйлчлүүлэгчид нь Монголын төрийн өндөр албан тушаалтан, төрийн өмчит газруудын дарга, захирал, удирдах албан тушаалтнууд гэдгийг хэлж байсан. Байнгын үйлчлүүлэгчдийн нэрсийг ч гаргуулж авсан. Үүний хэрэгжилтийг ТАЗ хариуцаж, төрийн албан хаагчдын ёс зүйг дээшлүүлэхэд онцгой анхаараарай” гээд л үүрэгдсэн байна. Өнөөдрийн манай төрийн өндөрлөгүүд ч цагтаа гадаадад казино тоглож, төрийн мөнгийг хэдэн тэрбумаар нь алдсан хэргээр хууль, шүүхийн байгууллагаар шалгагдаад, намжиж байсан. Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэвлэлийнхэнд танилцуулах үед "өмнө нь Казиногийн хэрэгт холбогдож байсан төрийн өндөр албан тушаалтнуудад энэ журам үйлчлэх үү” гэсэн сэтгүүлчийн асуултад ЗХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  "Журам ухарч үйлчлэхгүй, ирээдүйгээ харна” гэсэн жижүүрийн тайлбарыг өгч байна лээ.

 

Эдүгээ Засгийн газар энэ шийдвэрийн биелэлтийг улирал бүр тайлагнаж байхаар холбогдох албаныханд үүрэг болгоод байгаа. Төсвийн, татвар төлөгчдийн мөнгөөр гадаадын казинод цэнгэн зугаалж байгаа байгаа төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөөд зогсохгүй алдагдлыг нөхөн төлүүлэх нь ёстой, уг нь. Дотоод зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа мөрийтэй тоглоомын газруудыг ч хааж, орлогыг улсад төвлөрүүлэн, төрийн албан хаагчдын ёсзүйг чанд сахиулах нь төрийн үүрэг. Нөгөөтэйгүүр энэ шийдвэрийг "мэдээллийн давуу байдал, эрх мэдлээ ашиглан” өөрсдийн таашаалд нийцүүлэн хэрэгжүүлэх вий гэсэн нийгмийн хардлага ч дагалдаж байна. Учир нь хууль манайд жигд үйлчилдэггүй. Энгийн иргэд хууль үйлчилж, төрийн өндөр албан тушаалтнууд хуулийн дээгүүр алхдаг. Хууль нь тэгш үйлчилдэггүй манай улсын хувьд журам, шийдвэр бүрэн хэрэгжинэ гэж итгэх гэнэн тэнэг ч алга. Тиймээс л Казиногийн хуулиа баталж чадахгүй байж журмаар асуудлыг зохицуулахаар шийдвэрлэсэнд олон нийт эргэлзэж байна

Н.Энхлэн

SHUUd.MN



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2023/06/16, 14:26
2018/05/16, 14:55
2023/06/08, 12:44
2019/04/09, 12:59
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2018/12/12, 09:32
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2016/07/25, 08:50
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин