|

ДЭЛХИЙН ХАМГИЙН НУУЦЛАГ НУУР, ЦӨӨРМҮҮДТЭЙ ХОЛБООТОЙ ХАЧИРХАЛТАЙ ДОМОГ


ДЭЛХИЙН ХАМГИЙН НУУЦЛАГ НУУР, ЦӨӨРМҮҮДТЭЙ ХОЛБООТОЙ ХАЧИРХАЛТАЙ ДОМОГ

Цэвэр тунгалаг устай гол мөрөн, далайн эрэгт очсон хэнд боловч муухай мэдрэмж төрөхгүй нь лавтай. Харин цаанаа л нэг жихүүцэл төрүүлэм хар бараан, өмхий самхай үнэртсэн тогтоол устай газрыг харахад шууд л таагүй санагддаг билээ. Биднийг хүүхэд байхад ийм төрлийн тогтоол усны ёроолд аймшигт мангас байдаг гэж айлгадаг байсан шүү дээ. Дараах мэдээлэл танд сонирхолтой байх болов уу.

 

1Манчакийн намаг, Луизана муж, АНУ
Акадина болон Шинэ Орлеаны хооронд Ругару хүн чоно явдаг гэсэн домог байдаг. Гэхдээ ругару хүн бүтэн биеэрээ хувирдаггүй бөгөөд зөвхөн тал хэсэг нь чонын дүртэй гэнэ. Тэд Луизана мужийн Манчакийн намагт олноороо амьдардаг гэж хүмүүс ярьдаг аж. Гэхдээ энэ хавийн хамгийн аймшигтай зүйл нь энэ биш юм.


Нутгийн удган болох Жулия Брауны сүнс нь энэхүү хүн чоноос ч аймаар гэнэ. Жулия амьд байхдаа тийм ч таатай хөрш байгаагүй бөгөөд орчин тойрныхондоо дандаа муу ёрыг зөгнөдөг байжээ. Түүний зөгнөсөн бүхэн биелдэг байсан аж.

Жулия эмгэн нас барахынхаа өмнө маш хачирхалтай зүйл хийсэн нь олныг айдас түгшүүрт автуулсан гэнэ. Тэрээр "Би үхээд хүн бүхнийг араасаа дагуулж явна” хэмээн дахин дахин дуулж байжээ. Энэ дуу нь ч биеллээ олж, эмгэнийг нас барснаас хэсэг хугацааны дараа хүчтэй хар салхи босож, тэр хавийн гурван тосгоныг ор мөргүй арчиж хаясан байна. Өнөөдрийг хүртэл Манчакийн намгаас нас барагсдын цогцос олддог. Намгийн ойролцоо Жулиягийн дуулж байгаа сонсогддог гэнэ лээ.

2Окику худаг, Япон


Японы түүхэн барилгуудын нэг Химэдзи цамхаг жуулчдын дунд нэлээд алдартай. Цамхгийн эргэн тойронд нийт 83 модон барилга бий.

Энэхүү цамхаг нь үзэсгэлэнтэй зарц бүсгүй болох Окикутай холбоотой аймшигт түүх агуулдаг. Тэрээр самурай Аояма Тессаныд зарц хийдэг байсан бөгөөд эзэн нь түүнийг өөрийн нууц амраг болгохыг хүсэж, харин бүсгүй татгалзсан юм. Самурай бүсгүйг өөрийн болгохын тулд заль хэрэглэхээр шийдэж, эртний хамгийн үнэтэй тавгаа нууж, түүнийг хулгайн хэрэгт холбогдуулахыг хүсчээ.


Эртний Японы заншилд зарц шивэгчид нь ийм алдаа гаргасан тохиолдолд шууд амийг нь хороодог байсан аж. Харин Аяома бүсгүйд "Үх эсвэл минийх бол” гэсэн хоёр сонголт тавих зорилготой байсан гэнэ. Зарц Окику бүсгүй самурайн саналаас татгалзсан учир тэрээр уурандаа бүсгүйг худаг руу шиджээ.

Бүсгүйн сүнс одоо хүртэл худаг дотор байдаг бөгөөд тэрээр таваг гарган ирж дахин дахин эхнээс нь тоолж, ес хүрмэгц нэг таваг дутсаныг мэдээд маш ихээр уйлдаг гэнэ.

3Гарднера нуур, Коннектикут муж, АНУ

Энэ нь Салем, Монтвиль, Бозра гэсэн гурван хотын дунд оршдог маш олон нууц агуулсан нуур юм. Хэдийгээр нуурыг тухайн үеийн захирагчдын гэр бүлийн нэрээр нэрлэсэн ч аймшигтай хэмээн тодотгох болсон түүх нь худалдаачин Томас Леконт хэмээх хүнтэй холбоотой.

Тэрээр байр худалдаж аваад нуурын нэг эргээс нөгөө эрэг рүү зөөхөөр болжээ. Харин хэрхэн амархан зөөж болох вэ гэж нэлээд хугацаанд бодсоны эцэст Томас нуурын ус хөлдөхийг хүлээхээр шийдсэн байна. Ус хөлдчихвөл зүгээр л түрээд явах боломжтой гэж тэр тооцсон ажэ.

1895 оны өвөл Томас Леконт байшингаа зөөхөөр шийдэж, ажилчдынхаа тусламжтайгаар байшинг мөсөн дээр гаргаж, 91 метр түрсэн байна. Гэвч мөс гэнэт цөмөрч Томас байшингийнхаа хамтаар живсэн аж. Тэр цагаас хойш нуурын эргээр явж буй хүмүүс янз бүрийн чимээ сонсдог, элдэв хий үзэгдэлтэй таардаг болсон байна. Харин одоо нуурын орчин тойрноос төгөлдөр хуур дарж буй чимээ сонсогддог гэж загасчид ярьдаг.

4Лабынкыр, Орос
Якутын зүүн хэсэгт байрлах Оймяконы тосгонд Лабынкыр хэмээх нуур бий. Нутгийн ард иргэд энэхүү нууранд аварга том амтай чөтгөр байдаг гэдэгт итгэлтэй байдаг гэнэ. Тэдний хэлж буйгаар аварга том зэрлэг амьтны нүдний хоорондын зай нэг завины хэмжээтэй бөгөөд хамгийн аймаар нь тэр хуурай газарт гарч ирдэг явдал юм гэжээ.

Хамгийн анх энэхүү аймшигт амьтны талаар геологич В.И.Твердохледов 1953 онд бичсэн байна.

"Нэг амьд биет бидэнтэй маш ойрхон хөвж явсан. Эхлээд нуурын дагуу хөвж байснаа дараа нь бидэн рүү чиглэсэн. Үл мэдэгдэх биетийг ойртох тусам биеэр минь хүйтэн дааж, айдас төрсөн. Ойртоход нь ажиглахад асар том биет харагдсан бөгөөд биед нь мод мэт зүйл зоолттой байсан. Бид биеийнх нь жижиг хэсгийг харсан ч усан дотор аймшигтай том бие байсан гэдэгт итгэлтэй байна” гэж бичжээ.

5Роопкунд, Энэтхэг
Роопкунд нь Гималайн ууланд байрлах гүн биш нуур бөгөөд Гавлан нуур гэдгээрээ алдартай.

XIX зууны сүүл үеэс эхлэн энэхүү арлын эргэн тойронд их хэмжээний гавлын яс олдох болсон юм. 1942 онд эрдэмтэд Роопкунд арлыг зорьж очсоноор уг яриа үнэн болохыг баталжээ. Тэд далайн эрэг дээрээс 100 гаруй хүний гавлын яс олсон гэнэ. Харин 2004 онд энэхүү нуур руу Энэтхэг Европын судлаачид дахин иржээ. Хүн болон морины гавал яснаас гадна олон тооны гоёл чимэглэлийн зүйлс бас олсон гэнэ. Нас барагсдын цогцос ойролцоогоор 500-800 жилийн настай болохыг ДНК-гаар тогтоосон байна.


Эрдэмтдийн хэлснээр иргэдийн нас барсан шалтгаан нь том хэмжээний мөндөр орсонтой холбоотой гэнэ. Мөндрийн хэмжээ долоон см-ийн диаметртэй байсан учир иргэд хоргодох газаргүй л бол амьд үлдэх боломжгүй байсан гэжээ. Гэхдээ одоог хүртэл эдгээр гавал ясны талаар тодорхой баримт үгүй.

6Кэмерон нуур, Канад
Ванкуверын арал дээр байрлах Кэмерон нуур нь Канадын хамгийн аймшигтай газрын тоонд багтдаг. 1968 онд уг нууранд дөрвөн хүнтэй онгоц унаж, нас барагсдын цогцсыг 1983 онд л гаргаж авсан гэнэ.

Үүнээс гадна нуурын ёроолд аварга могой байдаг бөгөөд агаар амьсгалахын тулд уснаа үе үе гардаг гэх яриа ч бий.


7Йонагуни арлын далай
Йонагуны баримлыг Японы Йонагуны арлын далайгаас нэгэн шумбагч анх олж илрүүлсэн байна. Гэхдээ одоог хүртэл энэхүү баримал хэрхэн бүтсэн талаар мэдээлэл ховор. Хүний гараар бүтсэн үү, эсвэл байгалийн жамаар бий болсон уу гэдгийг хэн ч мэдэхгүй.


Судлаач нар баримал дээр төрөл бүрийн ханз, бух мэт амьтны дүрс байгааг олж илрүүлжээ.

8Шайтан нуур, Орос
Эрт дээр үед Шайтан нуурын орчимд хоорондоо байнга дайтдаг хоёр омгийнхон амьдардаг байсан гэнэ. Нэг омгийнхон нь сайн сайхан зүйлийн төлөө бурханд мөргөдөг байсан бол нөгөөх нь Шайтан-Кереметь гэх балмад зэрлэг бурхан шүтдэг байжээ. Нэгэн удаа хоёр омгийнхон шөнөжин тулалдсан байна. Гэтэл үүр цайх үед Шайтан буюу чөтгөр дайчдыг ховсдон төөрөгдүүлж, өөр хооронд нь тулалдуулж байжээ. Эсрэг омгийнхон нь өөрсдийнхөнтэйгөө тулалдаж байгаа болохыг сайн санаат омгийнхон харжээ. Харин байлдааны талбар дээр ихэвчлэн өөрийн омгийн хэн нэгний сум, зэвсгэнд оногдож нас барсан хүмүүсийн цогцос л байсан гэнэ. Энэ их хүнд ачааг даахгүй байсан учир тэр хэсгийн газар цөмөрсөн байна. Ингээд Шайтан нуур үүссэн гэнэ. Нуурын усыг харахад хар хүрэн цус мэт бараан өнгөтэй байх ч алган дээрээ хутгахад тунгалаг байдаг аж. Харин Шайтаны сүнс энэхүү нууранд хоргодсон бөгөөд түүнийг уурлахад нуурын ус буцалж, усан оргилуур мэт болдог гэнэ.


9Буцалдаг гол, Перу
"Гол руу амьд биетүүд орж байхыг би харсан. Ус руу ормогц нүдний алим нь цайрч цагаан өнгөтэй болж байсан. Тэд эхлээд уснаас гарахыг оролддог ч арьс нь үхжиж, хүчээ алдсанаар удалгүй живдэг” хэмээн Буцалдаг голын талаар геофизикч Андрес Рузо (Andrés Ruzo) бичиж байжээ.


Перугийн амазоны ширэнгэн ойн зүрхэнд Буцалдаг гол урсдаг бөгөөд урт удаан хугацааны турш энэ голтой холбоотой яриаг домог гэж үздэг байсан гэнэ. Испанийн хайгуулчид болон цэргүүд хамгийн сүүлчийн инкийн амийг хороосныхоо дараа алт хайхаар ширэнгэн ой руу очсон боловч алтны оронд зэрлэг могой, буцалдаг голын түүхийг бүтээсэн аж.

caak.mn


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
2019/08/21, 17:44
2019/08/21, 12:52
2019/08/21, 11:37
2019/08/21, 11:09
2019/08/20, 13:55
2019/08/20, 13:07
2019/08/20, 12:42
2019/08/19, 14:41
2019/08/19, 12:48
2019/08/19, 12:26
2019/08/16, 11:55
2019/08/15, 16:32
2019/08/15, 13:59
2019/08/15, 13:09
2019/08/15, 12:42
2019/08/15, 12:31
2019/08/15, 12:11
2019/08/15, 11:53
2019/08/14, 16:22
2019/08/14, 15:30
2019/08/14, 15:05
2019/08/14, 12:18
2019/08/14, 11:36
2019/08/13, 15:38
2019/08/13, 14:50
2019/08/13, 13:18
2019/08/13, 09:39
2019/08/13, 09:11
2019/08/12, 18:23
2019/08/12, 15:35
2019/08/12, 14:33
2019/08/12, 14:04
2019/08/12, 14:03
2019/08/12, 13:06
2019/08/12, 10:58
2019/08/12, 10:54
2019/08/09, 18:01
2019/08/09, 16:27
2019/08/09, 15:42
2019/08/09, 15:12
2019/08/08, 15:39
2019/08/08, 13:11
2019/08/08, 11:40
2019/08/08, 11:01
2019/08/08, 10:38
2019/08/07, 13:08
2019/08/07, 11:37
2019/08/07, 11:25
2019/08/06, 15:01
2019/08/06, 12:59
2019/08/06, 11:35
2019/08/06, 11:20
2019/08/06, 11:17
2019/08/05, 17:06
2019/08/05, 11:08
2019/08/05, 10:58
2019/08/02, 16:23
2019/08/02, 10:58
2019/08/02, 10:47
2019/08/02, 10:30
2019/08/01, 13:27
2019/08/01, 13:09
2019/08/01, 12:53
2019/07/31, 13:06
2019/07/31, 12:06
2019/07/31, 12:02
2019/07/31, 11:10
2019/07/31, 10:53
2019/07/30, 11:58
2019/07/30, 11:34
2019/07/30, 11:28
2019/07/29, 15:30
2019/07/29, 14:22
2019/07/29, 11:43
2019/07/26, 16:30
2019/07/26, 15:44
2019/07/26, 12:15
2019/07/26, 10:53
2019/07/26, 10:46
2019/07/17, 17:06
2019/03/21, 15:14
2018/05/16, 14:55
2018/12/12, 09:32
2016/05/30, 09:27
2019/01/02, 15:58
2019/02/04, 13:49
2018/09/28, 11:52
2019/01/24, 15:37
2019/03/14, 18:29
2014/10/27, 21:34
2019/01/22, 10:21
2017/03/06, 15:55
2019/04/09, 12:59
2019/01/30, 09:46
2016/07/27, 09:47
2019/03/07, 11:57
2016/09/01, 12:28
2017/03/14, 17:04
2015/01/07, 13:33
2015/04/09, 12:30
2014/12/05, 14:30
2014/12/29, 13:27
2014/12/09, 18:32
2015/02/03, 09:48
2015/01/05, 11:38
2017/05/03, 10:42
2019/05/16, 10:17
2019/04/04, 10:26
2015/01/23, 10:16
2018/07/16, 15:13
2017/05/11, 11:37
2015/12/18, 15:59
2015/12/03, 17:31
2016/09/01, 12:25
2015/01/21, 18:11
2017/06/07, 16:30
2016/05/20, 10:49
2016/01/05, 17:52
2014/10/10, 15:36
2014/10/10, 15:35
2016/05/16, 13:04
2014/12/19, 15:42
2019/02/15, 14:59
2017/01/12, 10:49
2016/06/10, 20:06
2015/01/23, 20:42
2017/05/03, 13:50
2016/07/28, 11:18
2014/10/12, 22:16
2016/05/24, 19:44
Дэлхий дахинд
Сонин хачин
Free Mobile Sex 4Tube Porn Movies Deutsche Pornos selbstgemacht porn tube dutch Facial xxxxi videos Hot bondman delights with oral sex Busty Sexy Redhead
Sexy Teen Porn Milflesben Porno Videos Korean Rip Danish Frau schwanger gefickt anal Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios