|

“МАНАН-2”-ын манлайлагч У.Хүрэлсүхэд хэлэх зөвлөгөө


Монголын улс төрд хорт "МАНАН-2” аль хэдийнэ үүсчээ. Энэ МАНАН өмнөх МАНАН-гаасаа ч хортой. Амьтан, ургамлаар жиших юм бол аливаа хоронд тэсвэртэй болж, мутацилагджээ. Генийн өөрчлөлттэй энэ МАНАН байгаль, цаг уурын нөхцөл байдалд дасан зохицож, хувирах чадвар өндөртэй, асар хоруу чанартай, хор хөнөөл өндөр, богино хугацаанд түгэн тархаж, хаана л бол хаана наалдаж, шигдэн шимэгчилж байгаа нь нийгэмд айдас хүйдэс төрүүлж байна. Айдас хүйдэс.

Маш товчоор хэлэхэд, хулгайч өөрөө "Хулгайчийг бариарай” хэмээн хашгирч байна. МАНАН-гийн хамгийн гол авторууд "МАНАН-гийн эсрэг тэмцэнэ” хэмээн сэлэм, балиус, баасны хутгаа эргүүлж байна. Уснаас хуурай гарна гэдэг шиг МАНАН-гаас нэр цэвэр гарах гэсэн тэрхүү улс төр, бизнесийн бүлэглэл эргээд МАНАН-2 хэмээх илүү том, илүү хор хөнөөлтэй, илүү шуналтай ашиг сонирхлын бүлэглэлийг үүсгээд байгаа юм.

"МАНАН-"2 хэмээх энэхүү бүлэглэлийн толгойлогч нь мэдээж Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх. "МАНАН-2” бүлэглэлийнхэн ард түмэнд таалагдахын тулд эх оронч, шударга ёсыг тогтоогч, тэмцэгч дүрийг сонгожээ. Үүндээ СУИС-ийн кино драмын ангийнханд үлгэр жишээ болмоор сайн тоглож буй юм. Дүрдээ орсон хэрэг.
Тиймээс Ерөнхий сайд байсхийгээд л сүрхий сүржин хурал зөвлөгөөн хийж зурагтын дэлгэц цоортол хуруугаараа чичлэн, үзэгчдийг дальдиртал зандарч суудаг болов. "МАНАН-2”-ынхны хэв шинжит дүр нь ийн бүрэлдэж байна. Тэд "шодоргос, шодоргос” гэж яриад л байвал болчихно гэж бодоод хөөрхий гэнэн ард түмнээ басан доромжилж суугаа нь энэ. Харин амьдрал дээрээ ЖДҮХС-гаас тэрбум, тэрбум төгрөгийн зээл өөрсдөдөө хуваарилж, улс төрийн бялуу хуваан наргиж, төрийн албыг төрлийн алба болгосон өмнөх МАНАН-гийн бусармаг түүхийг "Шударга ёс”-ны лоозон дор эрчимтэй үргэлжлүүлж байна.

"Түрүүлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр урт” гэдэг шиг түрүүлж бий болсон МАНАН-гаас сүүлд үүссэн "МАНАН-2” илүү хүчтэй, илүү шуналтай, илүү ичгүүргүй, хударгагүй байгаа ажээ. Шударгаар хэлэхэд "МАНАН-2” бол "МАНАН-1”-ийн шууд үргэлжлэл бөгөөд залгамж халаа нь. Гагцхүү "МАНАН-2”-ынхон өмнөх МАНАН-гаа үгүйсгэн муушааж, тэднээр туг тахих зарчмаар өөрсдөдөө оноо цуглуулан гарч ирснээрээ эр бие нь гүйцэхээр эхийгээ залгисан үр могойн үлгэрийг давтсан юм. Түүнчлэн "МАНАН-1” 60 тэрбумын схемээр төрийн албыг хувааж авцгааж байсан бол "МАНАН-"2 уг уламжлалыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ ЖДҮХС гэдэг хоёр дахь том "саалийн үнээ”-г бий болгожээ. 
Нэг МАНАН нөгөөгөө идэж устгаж, эрх мэдлийн өндөрлөгөөс нь түлхэн унагаж байгаа нь муу юм биш. У.Хүрэлсүхийг анх сэлмээ эргүүлэн гарч ирэхэд олон нийт шударга ёсны төлөө, МАНАН-г устгахын төлөө гэсэн уриа зорилготой түүний тэмцлийг дэмжиж байсан. У.Хүрэлсүхэд хайртайдаа, түүнд жигтэйхэн сайндаа биш. Мань эрийг өө сэвгүй, өв тэгш, шударга сайн хүн болохоор нь ч дэмжсэн юм биш. Гагцхүү Монголын нийгэмд олон жил бугшин идээлж, төр засаг, бизнесийн салбарыг бүхэлд нь хамран аалзны тор шиг сүлжсэн МАНАН бүлэглэлийг түлхэн унагаах нь зөв гэдэгт л иргэд санал нэгдэж байв. Тиймээс эхлээд М.Энхболдын толгойлсон МАНАН бүлэглэлийг У.Хүрэлсүхийн хүчээр түлхэн унагаж улс төрийг цэвэршүүлье. Дараа нь У.Хүрэлсүхийг өөрийг нь унагах амархан. Өөрөөр хэлбэл, хорыг хороор гэдэг зарчмаар хоёр мангасыг хооронд нь алалцуулан тэмцэлдүүлж аль нэгийг нь цааш харуулчихвал, үлдсэн ганцтай нь үзэлцэхэд амар гэж тооцсон юм. М.Энхболдыг огцруулах олон сарын тэмцлийн үед олон хүн ийм гаргалгааг хэлэн У.Хүрэлсүхийг дэмжиж байсан билээ.

Одоо эргээд харахнээ, М.Энхболдыг унагасан уу, унагасан. Д.Хаянхярвааг бүлгийн даргаас мулталсан уу, мулталсан. Су.Батболдыг суудлаас нь буулгасан уу, буулгасан. МАН-ын удирдлагад ч, УИХ, Засгийн газар, аймаг, нийслэлд ч тэр бүгд У.Хүрэлсүхийн хүмүүс эрх мэдлийн жолоо цулбуур атгажээ. Одоо нөгөө эх орончид, шударга ёсыг тогтоогчид маань илүү хурц дайчин ажиллаж, илүү чанга дуугарах ёстой. Гэтэл гэнэт тэдний маань дуу цаашаа орчихлоо. Хотын даргыг огцруулж чадсан атлаа орных нь хүнийг тавих гэж алийгаа алдан шалчийв. "Ичсэн хүн хүн ална” гэгчээр "60 тэрбумын” Ц.Сандуй, А.Ганбаатар болон хотын даргад өөрийгөө нэр дэвшүүлэн олонхийн дэмжлэг авсан С.Мөнхчулуун нарыг намаасаа хөөв. Энэ нь арга ядсан л алхам. Хэрэв намынхаа Удирдах зөвлөлийн шийдвэрийг сөрөн нэрээ дэвшүүлж ялалт байгууллаа хэмээн С.Мөнхчулууныг намаасаа хөөж байгаа бол мөн яг түүн шиг намынхаа бодлогыг сөрөн нэрээ дэвшүүлж нийслэлийн МАН-ын даргаар сонгогдчихоод байгаа УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарыг мөн намаасаа хөөх ёстой. Зарчим бол зарчим. Ийм энгийн, наад захын зарчмаа баримталж чадахгүй байгаа болохоор У.Хүрэлсүх өөрөө нийгэмд инээдтэй, эмгэнэлтэй харагдаж эхлэв. Ам, ажил хоёр нь зөрөв. Бардам ам, шалдан гуя гэгч болов.

У.Хүрэлсүх шударга ёс ярьж популизм хийдэг ч зарчим ярьж чадахгүй хавталзаж байгаагийн нэг жишээ нь Зам, тээврийн хөгжлийн яаманд төрийн хариуцлагатай албан тушаалтнууд нэгнээ зодож хөнөөсөн ноцтой хэрэг гарсны дараа тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнийг өөрийн зөвлөхөөрөө томилсон явдал. Төрийн нарийн бичгийн дарга гэдэг бол аливаа яамны хамгийн өндөр эрх мэдэл бүхий төрийн захиргааны жинхэнэ албан хаагч. Сайд, дэд сайд нар улс төрийн томилгоогоор ирдэг бол төрийн нарийн бичгийн даргад улс төр огт хамаагүй бөгөөд Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтаар томилдог. Төрийн албаны тухай хууль, төрийн албан хаагчийн ёс зүйг чанд мөрдүүлэн ажиллах үүрэгтэй Төрийн нарийн бичгийн дарга шууд удирдлага дор нь ажиллаж байсан төрийн албан хаагчид нэгнээ хөнөөсөн хэрэгт хариуцлага хүлээлгүй шууд улс төрийн албан тушаалд дэвшиж байгаа нь шударга ёсыг уландаа гишгэсэн хэрэг билээ. Ж.Бат-Эрдэнийг У.Хүрэлсүх зөвлөхөөрөө аваад зогсохгүй Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилохоор ярьж буй гэсэн яриа ч гараад байгааг энд онцолъё. Ж.Батзандан гишүүн МАН-ынхантай нийлэн бослого хөдөлгөөн, жагсаал цуглаан удирдан манаргаж байгаа нь ч төрсөн ахыг нь ийнхүү яамнаас суга татан дэвшүүлсэнтэй холбоотой гэж хардах үндэстэй. Мөн Ж.Батзандан гишүүний өөр нэг ах нь гадаадад консулаар томилогдсон гэх мэдээлэл ч бий.

Дээр нь хамгийн ноцтой гэмт хэрэг ЖДҮХС-гийн хөрөнгийн өөрсдөдөө олгуулсан УИХ, Засгийн газрын гишүүддээ хариуцлага тооцож чадахгүй балмагдан сандарч байна. Ер нь ЖДҮХС-гийн хэрэг үүсэнгүүт "МАНАН-2”-ынхон сандралдаж нийгмийн анхаарлыг аль болох өөр зүйл рүү хандуулж, сарниулах гэж оролдсон нь үнэн. ЖДҮХС-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын нэрсийг харахад өнөөгийн Ерөнхий сайдын тойрон хүрээлэгчид торойтол гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл, "МАНАН-2”-ынхон өнгөрсөн жил гаруйн хугацаанд төрийн албанд хэрхэн шигдсэн нь тодорхой болсон юм. Төрийн албанд өөрсдийн хүмүүс, төрөл садан, ах дүүсээ шургуулснаа төрийн албыг шударга болгож байгаа гэж тайлбарлахгүй байлгүй.

Өнгөрсөн оны сүүлчээр эдүгээгийн УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа төрийн албан хаагчдын ур чадварын шалгалтыг орон даяар зохион байгуулсан. Үүнийгээ төрийн албыг цэвэрлэх ажлын удиртгал хөгжим хэмээн ил далд магтан дуулуулсан боловч хэрэг дээрээ "МАНАН-2” хэмээх симфонийнх нь оршил байсныг доорх хэдхэн баримтаас харж болно.

У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр нь Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга /тэрээр саяхан ажлаа өгсөн нь хэл амнаас зайлсхийсэн, сэвэл Ерөнхий сайд ах нь түүнд илүү ашигтай албан тушаал бэлдсэн байх гэж хардах хүмүүс ч байна/, ахынх нь хүү Г.Гантулга Зам, тээврийн хөгжлийн яаманд хэлтсийн дарга, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн хүү Х.Улам-Өрнөх Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт газрын дарга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хүү Н.Одмөнх Гадаад харилцааны яамны дипломат ёслолын газрын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжав УБДС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, охин С.Баясгалан нь БОАЖЯ-нд газрын дарга, хүү С.Түвшинтөр нь Зам тээврийн хөгжлийн яамны Далайн захиргааны газрын дарга, Сү.Батболдын хадам дүү Б.Асралт Гаалийн ерөнхий газрын дарга, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хадам дүү С.Мөнгөнчимэг ХНХ-ын дэд сайд, УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нөхөр Г.Жаргалсайхан Үндэсний хөгжлийн газарт газрын дарга, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах Ч.Ганболд Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт газрын дарга, УИХ-ын гишүүн Я.Содбаатарын төрсөн дүү Я.Сод-Эрдэнэ Хөгжлийн банкны дэд захирал, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр Д.Мөнхбаатар "Чингис хаан” олон улсын нисэх буудлын дарга, хүргэн В.Үнэнбат нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал, БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы нөхөр П.Баярсайхан Гадаад харилцааны яамны газрын дэд захирал гэх мэтээр төрийн албан дахь төрлийн хэлхээ үргэлжилнэ.

Өнөөдөр УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй хүмүүсийн эхнэр, нөхөр, үр хүүхэд, хамаатан саднуудаас У.Хүрэлсүхийн үед төрийн өндөр албан тушаалд очсон хүмүүсийн зах зухаас дурьдахад ийм. Түүнчлэн "МАНАН-2”-ын гар хөл бологсод, өөрөөр хэлбэл цүнх баригч, цай зөөгчид нь хэдэн арваараа төрийн албанд ногоон гэрлээр очоод байгаа юм. Тэд ийн төрийн албанд крандуулж очсон хэргээ эхнээс нь бүтээж, төсөв хөрөнгө идэж уун, хууль хяналтын байгууллагад шалгагдаж ч байгаа. Тухайлбал, У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байгаад, МИАТ компанийн дэд захирлаар томилогдсон Н.Энхбаатар авлига авсан хэргээр АТГ-т шалгагдаж буй. 
Энэ бүхнээс үүдээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2019 оны нэгдүгээр сарын 16-нд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан дээр хэлсэн үгийг нь өөрт нь буцаан хаяглахаас өөр арга алга. Тэрээр "Бидэнд засаж сайжруулах олон зүйл байна. Төрөөс цэвэрлэх ёстой, цаашдаа ажиллах боломжгүй албан тушаалтнууд төрд байгаа. Эдгээр хүмүүс өндөр албан тушаалтанд ч бий, дунд, доод шатанд ч байгаа. Тиймээс төрийн албанд шургалсан хулгайч, дээрэмчдийг төрөөс зайлуулах явдал нь миний хийх том ажлуудыг нэг” хэмээн модернист яруу найрагч Б.Галсансүхийн "Бурханд хэлэх зөвлөгөө” шүлэгт өгүүлдэг шиг машид чанга дуугаар хэлсэн билээ. Энэ зөвлөгөөг одоо У.Хүрэлсүхэд өөрт нь чанга дуугаар хэлэх цаг болжээ.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИ ӨДӨР ТУТМЫН СОНИН. Сэтгүүлч Г.Ууганбаяр


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2023/06/08, 12:44
2018/12/12, 09:32
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин