Х.Баттулга: Утаагүй зуух шахсан хүн энд сууж байна
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, дараагийн УИХ-ын даргыг тодруулах байв. Гэсэн ч хуралдаагүй. Учир нь УИХ-ын даргад горилогчид нам дотор нэлээд олон байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй нэг баг болж, шинэчлэлийг үргэлжлүүлнэ. Нөгөө талаар Ерөнхийлөгч Х.Баттулгад таалагдах учиртай. Нам доторх бүлэглэлийн эрх ашиг ч яригдаж байгаа. Энэ бүхнийг нэгтгэж, Удирдах зөвлөл шийдвэрээ гаргана.
М.Энхболдыг чөлөөлөгдөхөөс өмнө л УИХ-ын даргад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж яригдаж байлаа. Энэ тохироо аль эрт хийгдсэн гэдгийг улс төрийн хүрээнд ярьж байв. Гэсэн тэмцэгч таван гишүүний зүгээс УИХ-ын даргад Ц.Нямдоржийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн бололтой. Тэд "МАНАН-гийн төлөөлөгчийг УИХ-ын даргаар томилбол бидний тэмцэл ямар ч үр дүнгүй болно” гэж байсан. Энэ саналаа ч Удирдах зөвлөлдөө уламжилж, Ц.Нямдоржийн УИХ-ын дарга болох асуудал хана мөргөсөн байдалтай байна.
Түүний араас парламентад тулхтай, түшигтэй гэгддэг гишүүдийн нэр яригдаж байна. Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гээд бүгд л нэг хувилбарт байгаа. Гэхдээ Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хувьд саяхан цэрэг амь насаа алдаж, салбар нь нэлээд асуудалтай байна. Тиймээс түүнийг УИХ-ын даргын суудлаар шагнах нь юу л бол. Шадар сайд Ө.Энхтүвшинг Ерөнхийлөгчийн зүгээс дэмжихгүй гэсэн яриа гарсан. Харин Удирдах зөвлөл дээр М.Энхболдын тал түүнд итгэл хүлээлгэж магадгүй юм билээ.
Парламентын спикерийн өрсөлдөөнд дунд үеийн болон залуу улстөрчдийн нэр ч байна. Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар яригдаж байна. УИХ-ын гишүүн Т. Аюурсайханы ч нэр яваа гэх. Харин М.Энхболдын талаас УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарыг зүтгүүлж байгаа гэх яриа гарсан.
Ямартай ч өнөөдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, бүлэг байнгын хороогоор хэлэлцэн, энэ долоо хоногтоо багтан парламентын спикерийг томилохоор эрх баригч нам нэлээд бужигнаантай байна.
Мэдээний URL:
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

2024/03/14, 13:46
|
2023/11/22, 13:45
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2023/05/15, 19:09
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2023/03/30, 13:19
|
|
|
2022/09/02, 11:02
|
2022/08/16, 18:44
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2022/03/17, 11:08
|
|
|
|
|
2022/03/15, 12:34
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2022/03/09, 16:58
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2023/11/22, 13:45
|
2024/03/14, 13:46
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2019/01/02, 15:58
|
2019/03/18, 14:03
|
|
|
|
|
|
|
|
|
2020/09/30, 21:13
|
2019/03/14, 18:29
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2021/01/05, 16:47
|
2019/01/24, 15:37
|
|
|
|
|
|
|
2020/08/27, 10:25
|
|
|
|
|
2019/01/31, 13:10
|
|
|
|
|
|
|
|
|
2019/05/16, 10:17
|
2014/10/10, 15:35
|
|
|
|
|
|
|




















