|

2015 оны Уул уурхайн салбарын онцлох 15 үйл явдлыг онцолж байна


2015 оны Уул уурхайн салбарын онцлох 15 үйл явдлыг онцолж байна 2015 онд Уул уурхайн салбарт олон ажлууд өрнөлөө. Монгол улсын хөгжлийн түлхэц, эдийн засгийн гол түлхүүр Уул уурхайн салбар алдаа, оноо амжилт дор эргэлдэж, төр засгаас салбарын бүтээн байгуулалтгэрээ хэлэлцээрт анхаарлаа хандуулсан жил байв. Түүнчлэн уул уурхайн томоохон компаниуд хямарлын уршгаар эдийн засгийн ширүүн цохилтонд орж, ажилчдаа бөө бөөнөөр нь цомхтгосон хүндхэн жил байлааИнгээд 2015 оны Уул уурхайн салбарын онцлох 15 үйл явдлыг Ord.mn онцлон хүргэж байна.  


1.
Нүүрс хөтөлбөрийн Л. Гансүхийн эргэн тойронд юу болж өнгөрөв?
"АТГ”-аас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 3.6 тэрбум төгрөгийг завшсан хэмээн баривчилж, цагдан хорьсон.   Тэрээр хоригдож байх хугацааандаа Монгол улсын Ерөнхийлөгч, УЕПГ, Хүний эрхийн үндэсний комисс, УИХ дахь АН-ын бүлгийн дарга нарт хандан захидал бичиж байв. Л.Гансүхийн цагдан хорих хугацаа дуусч, хэд хэдэн шатны шүүх хурал болсноор шүүх бүрэлдэхүүн асуудлыг хэлэлцэж түүнд  4.6 жилийн ял оноосон. Л. Гансүх хоригдож байх хугацаандаа өлсөглөн зарлаж, батлан даалтанд гарч, түүнд холбогдох шүүх хурлууд үргэлжилсээр байгаа юм.  


2.
"Шатах ёстой бол шатъяхэмээн өөрийгөө галдан шатаав
"Эрдэнс ТТ" компани ажилчдаа өөр компани руу шилжүүлж байгааг эсэргүүцэж, үйлдвэрчний эвлэлээс нь компанийнхаа удирдлагад хандан шаардлага хүргүүлж, хэд хэдэн удаа хэвлэлийн хурал хийсэн байдаг. Эцэст нь тус компаний үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаасан хэрэг гарсан. Тухайн үйл явдлын дараа нийгэм даяараа шуугиж, Монгол улсын ерөнхий сайд Ч. Сайханбилэг тэргүүтэй улс төрийн удирдлагууд тус үйл явдалд анхаарлаа хандуулсан.  С. Эрдэнэ Сологос улс руу эмчилгээнд явж, түүний эмчилгээний зардлыг компаниас нь 100 хувь даахаар болсон юм. Эцэст нь "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн захиргаа, "Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хороотой харилцан ойлголцлын гэрээ байгуулж, С. Эрдэнийн буянаар 203 гаруй ажилчид ажилтай болж, галын дөл өөдөө бадмалснаар тус үйл явдлын эргэн тойрондох асуудал намжсан юм. Өөрийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийлэх хамгийн сүүлийн, хамгийн хэцүү шийдвэрийг гаргасан С.Эрдэнэ азаар амьд байгаа ч насан туршид нь түүнд үлдэх шарх сорви, өвчин шаналал үлдэж байна.


3.
Оюутолгой ба Дубайн гэрээ
Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх эрх бүхий ажлын хэсэг сүүлийн 3 сарын турш эрчимтэй, үр дүнтэй ажилласны үр дүнд 4 сарын 18-ны өдөр Дубай хотноо "Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд монголын талаас Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэс Оюутолгой ХХК нөгөө талаас Туркойс Хилл Ресурсес Лимитед болон Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниуд гарын үсэг зурлаа. Ингэснээр төслийн санхүүжилт болон татварын талаархи санал зөрөлдөөнтэй байсан асуудлууд болон Хөрөнгө оруулалтын гэрээний зарим нэгэн тодорхой бус байсан зүйл заалт тодорхой, ойлгомжтой болж далд уурхайн бүтээн байгуулалтын ажил цаашид үргэлжлэх нөхцөл бүрдэж, улмаар манай эдийн засаг дахь гадаад валютын урсгалыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг татах эерэг дохиог гадаад зах зээлд өглөө. Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгагдаагүй байсан Оюутолгой төслийн нийт өгөөжийн 54 хувийг монголын тал хүртэх асуудлыг баталгаажуулж, Оюутолгой ХХК-ийн үйл ажиллагаа болон санхүүд монголын тал хяналтыг тавьж ажиллах тогтолцоог бий болгож, менежментийн төлбөрийг далд уурхайн бүтээн байгуулалтын үед 3 хувь болгож,  4.2 тэрбум ам. долларын төслийн зээлийг далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулахаар талууд тохирсон байна. 


4.
"Энержи Ресурс ХХК 200 ажилтнаа нэг өдөр халав
"Энержи Ресурс” компани 200 гаруй ажилтнаа нэг өдөр халсан талаар  ажилчдын төлөөлөлүүд мэдэгдэв. Тэд үндэслэлгүйгээр ажлаасаа халагдаад зогсохгүй, сул зогсолтын мөнгөө сүүлийн дөрвөн сар авч, чадаагүй байна. Тодруулбал тус компанийн уулын олборлолтын хэсэг энэ оны долоодугаар сарын 1-ээс хойш үйл ажиллагаагаа зогсоожээ. Улмаар 200 гаруй уурхайчнаа өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн цомхотголд оруулж, халах болсноо компаний зүгээс мэдэгджээ. Компанийн зүгээс эдийн засгийн хямралаас үүдэж  ажилчдаа цалингийн 60 хувиар цалинжуулан  түр зогсолт хийх шийдвэрийг гаргахдаа ажлын байрыг нь хадгална гэж мэдэгдэж байсан ч ийнхүү 200 гаруй хүнийг нэг л өдөр халж орхижээ. Тиймээс гомдолтой байгаа ажилчид цаашид тэмцэх болно гэдгээ  мэдэгдсэн. "Энержи Ресурс” компанийн удирдлагууд уг асуудлыг энэ он дуусахаас өмнө шийдвэрлэнэ хэмээн мэдэгдсэн ч одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа юм. 


5.
Төрд гологдож, засагтаа адлагдсан Налайхын уурхайн 100 жилийн ой тохиов
Найлайхын Их уурхайн 100 жилийн ой 2015 оны 12-р сард тохиов. Улмаар тэртээх 100 жилийн өмнө буюу 1915 онд анх  Богд хааны засгийн газрын үеэс Налайхын уурхайн  түүх эхлэжээ.  Уурхайн хөгжил 1940-аад оноос эхэлж 1980-аад оны эхэн үе хүртэл  тасралтгүй үргэлжилж байв. Энэ цаг үед Налайхын уурхайд "амьдрал  буцалж”, Нийслэлчүүдийг элч гэрэл, дулаан цахилгаанаар тасралтгүй хангах үйл хэргийг амжилттай явуулж, бүтээлч хөдөлмөрийн олон сайчууд, Хөдөлмөрийн баатрууд, гавьяат уурхайчид Налайхын уурхайгаас төрөн гарсан байдаг. Налайхын уурхайн 100 жилийн ойд яам тамгын газар, нийслэлээс ач холбогдол өгч зохион байгуулах ёстой ч харамсалтай нь эдийн засгийн хямрал, хөрөнгө мөнгөний хомсдолтой гэсэн шалтгааны улмаас  тухайн байгууллагууд уурхайн 100 жилийн ойн арга хэмжээнд ач  холбогдол өгсөнгүй. Тэр бүү хэл Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар,  Налайх хотын захирагчийн албанаас  Налайхын их уурхайн 100 жилий ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх хөрөнгө байхгүй гэсэн шалтгаанаар тэмдэглэхээс "татгалзсан” байдаг. Уурхайн 100 жилийн ойд арга хэмжээнд ач холбогдол өгөхгүй байгаад Налайхын үе үеийн уурхайчид, тэдний үр хүүхдүүд төр засагтаа  гомдож байгаагаа илэрхийлсэн билээ.


6."
Эрдэнэт үйлдвэр ган бөөрөнцөг үйлдвэрлэж эхлэв

"Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөл шинэчлэлийн ажлууд үргэлжлэн явагдаж байгаагийн нэг тод жишээ 100 мм-ийн ган бөөрөнцгийг дотооддоо үйлдвэрлэх болсон явдал юм. Орхон аймагт 100 мм-ийн ган бөөрөнцгийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ёслолын үйл ажиллагаа боллоо. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн гол цех болох баяжуулах фабрикт энэхүү ган бөөрөнцгийг ихээр ашигладаг.Иймээс Эрдэнэт үйлдвэрийн хүдэр бутлах технологийн үндсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг Ган бөөрөнцөг цувих цехэд технологийн шинэчлэл хийгдэж, 100 мм-ийн ган бөөрөнцгийг үйлдвэрлэж эхэллээ. Тус цех өмнө нь 40, 80 мм-ийн ган бөөрөнцгийг үйлдвэрлэдэг байсан юм. Энэ нь Баяжуулах фабрикийн нийт хэрэглээний 90 хувь гэж байна.


7.
Алт олборлогчдыг төрөөс дэмжиж эхэллээ

Засгийн газраас "Алт худалдан авах урьдчилсан санхүүжилтийн тогтолцооны тухай” тогтоолыг өнгөрсөн долдугаар сард баталлаа. Энэ тогтоолын дагуу эдийн засгийн өсөлтийг хангах, гадаад валютын цэвэр нөөцийг нэмэгдүүлэх, алт худалдан авах урьдчилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд 256 тэрбум төгрөг олгохоор болжээ. Ингэснээр алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн хүсэлт, өрийн баталгааны санд төлсөн шимтгэлийг үндэслэн нийт санхүүжилтийн үндсэн төлбөрийн 50 хүртэлх хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргана гэсэн үг. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхээр Уул уурхайн яамнаас Монгол банк, Сангийн яамны холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байгаа аж. Мөн одоогоор нэр бүхий 46 аж ахуйн нэгжийн санхүүгийн дэмжлэг авах хүсэлтээ ирүүлсэни дагуу аралжааны банкнууд зээлийн бичиг баримтыг цуглуулж алтны олборлогчидыг жилийн дөрвөн улиралд  дэмжиж эхэллээ.


 8."Тавантолгой"-ийн цанхийн зүүн уурхайн олборлолт эхэллээ

Жил гаруйн хугацаанд түр зогсоод байсан "Таван Толгой"-ийн Цанхийн Зүүн уурхайн олборлолт 12 дугаар сарын 10өдөр эхэлээ.  Уурхайн олборлолтыг "TTJVCo" компани хариуцан ажиллаж байгаа юм.Өнгөрсөн оны наймдугаар сард "Эрдэнэс Таван Толгой" компани Зүүн Цанхийн гүйцэтгэгчийн гэрээг шинэчлэхээр уурхайн олборлолтыг зогсоосон аж. Улмаар "MacMahon" компани "TTJVCo"-ийг эзэмших эрхийг Сингапурын "Xin Yuan" компанид шилжүүлжээ. Харин энэ оны дундуур "Эрдэнэс Таван Толгой" компани гүйцэтгэгч компанитай шинэ гэрээний нөхцөлүүдийг тохирсон байна. Гэрээнд "Эрдэнэс Таван Толгой"-ийн 203 ажилтныг "TTJVCo"-д шилжүүлэхээр тохиролцоод байсан ч ажилтнууд эсэргүүцсэн учир "Эрдэнэс Таван Толгой" компанид үлдэж ажиллахаар болсон юм. Цанхийн Зүүн уурхайн нүүрсээр "Chalco"-ийн өрийг барагдуулдаг. Одоогоор өрийн үлдэгдэл 110 орчим сая ам.доллар байгаа юм.


9.
Оюу толгойн Төслийн санхүүжилтийн гэрээ байгуулагдлаа

2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Оюу толгойн далд уурхайн Төслийн санхүүжилтийн багцад гарын үсэг зурах ёслол Улаанбаатар хотноо боллоо. Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р.Жигжид, Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй, санхүүжилт олгож буй байгууллагын удирдлагууд болон бусад хүндэт зочид уригдан оролцлоо. Төслийн санхүүжилтийн баримт бичигт Рио Тинто компанийн Зэс, нүүрсний группийн Ерөнхий захирал Жан Себастъян Жак, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, Туркойз хилл ресурс компанийн Гүйцэтгэх ерөнхий захирал Жеффри Тайгесен, Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд, Канадын Экспорт хөгжлийн агентлагийн бүсийн дэд ерөнхийлөгч Стивен Вихэлм, Олон Улсын Санхүүгийн Корпорацийн уул уурхайн салбарыг хариуцсан захирал Намрата Тапар, Европын сэргээн босголт хөгжлийн банкны захирал Риккардо Пулти нар гарын үсэг зурлаа.

10. Алслагдсан аймгуудад шатахууны үнэ хямдрав

Албан татварын хувь хэмжээг баруун, зүүн болон төвийн бүсэд ялгавартай тогтоох шийдвэр гаргасан. Харин шатахуун импортлогчид нийгмийн хариуцлагаа ухамсарлан алслагдсан аймгуудын шатахууны үнийг 80-400 хүртэл төгрөгөөр бууруулсан сайхан мэдээгээр хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж байна.  Тухайлбал, Баян-Өлгий, Увс аймагт  шатахууны үнэ хямдарч, төвийн бүсийн шатахууны үнэтэй ижил төвшинд хүрч, А-92 бензиний үнэ 1830 төгрөгөөс 1660 төгрөг болон хямдрав. Мэдээж үүнд Засгийн газрын үүрэг, оролцоо бий. Хоёр тал харилцан ойлголцон, хамтарч ажилласны үр дүн, ард түмний амьжиргаанд 10-20 хувийн хэмнэлт болсон юм.  "Түүхий эдийн үнэ буурлаа гээд манайх шатахууныхаа үнийг буулгах шаардлагагүй. Харин энэ хэвэнд нь тогтвортой байлгах бодлого баримталж ажиллана” хэмээн албаныхан хэлж байгаа.  Юутай ч Баруун, зүүн хязгаарын аймгуудын шатахууны үнэ төвийн бүстэй ойролцоо төвшинд очсон нь сайн хэрэг юм. Өөрөөр хэлбэл, хил хязгаараас үл хамааран нэг ижил үнээр шатахуун хэрэглэх нөхцөл бүрдээд байгаа юм.

11. Гацууртын гацаа ба Ноён уул

Гацууртын орд, Ноён уулыг хэрхэх вэ гэсэн хүлээлт. Тэнд  хоёр дахь Тосон бумба болох нөхцөл хэдийнэ бүрдсэн. Гацууртыг хэрхэн ашиглах, Ноён уулыг тусгай хамгаалалтад авах, эсэх нь тодорхойгүй байлгаж нинжа нараар алт ухуулсаар  байгаагийн цаана юу байна вэ. Тухайлбал,  нинжа нарыг зохион байгуулж турхираад байна гэсэн асуудал байдаг. Хэн, ямар зорилгоор гэдэгт янз бүрийн таамаг гардаг. Бас нэг асуудал бол тэр  хавийн  байгаль орчин ихээр сүйдэж, Тосон Заамар "Тоосон” болж замарсантай адил бүрхэг ирээдүйн дүр зураг Сэлэнгэ аймгийн Мандал сумынхныг түгшээх болсон. Нутгийн иргэд өнөөдөр  Гацууртын орд тойрсон  асуудал нэг мөр болоосой хэмээн халаглаж сууна. Ноён уулыг  улсын тусгай хамгаалалтад хурдан  оруулж өгөхийг хүсч байгаа юм. Гэтэл тэр нь цаашаа ч үгүй, наашаа ч үгүй гацчихсан.  Уг нь Засгийн газар  оны эхээр Гацууртын ордыг стратегийн ордод  авсан. Улмаар эдийн засгийн эргэлтэд оруулж хямралыг эмчлэхээ мэдэгдсэн.  Ноён уулыг ч бас улсын тусгай хамгаалалтад авч, эдийн засгаа  ч, түүх соёлоо ч давхар анхаарахаа амласан. Гэтэл өнөөдөр Гацууртын ордыг хэрхэн ашиглах  нь шийдгүй. Ноён уулыг хамгаалалтад авах талаар ч сураггүй байгаа юм.

12. Коксын үйлдвэр барих санамж бичигт гарын үсэг зурав

 Монголын "Нью Эко Энержи" компани Чехийн "Hutni Project Fryder - Mister" болон "ЧКД Энержи" компанитай хамтран Монгол Улсад коксын үйлдвэр барих, хөрөнгө оруулах тухай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Гурван жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төслийн нийт хөрөнгө оруулалт 160 сая евро байх юм байна. Үүнээс 130-150 сая еврог "ЧКД Энержи" компани гаргах талаар "Засгийн газрын мэдээ” сонин мэдээллээ. Коксын үйлдвэрийн хүчин чадлын хувьд 300 мянган тонн байхаар төлөвлөжээ. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Чех улсад айлчлах үеэрээ тус улсын Үйлдвэр, Худалдааны сайд Ян Маледектай уулзсан бөгөөд уулзалтын үеэр Чехийн талаас уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах, хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.


13. Хайгуулын 3375 өргөдөл хүлээн авчээ

2015 онд шинээр 48 уурхай, баяжуулах үйлдвэр бүрэн ашиАшигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Засгийн газраас тогтоосон талбайд шинээр олгож эхэлсэн. Нийт нутаг дэвсгэрийн 19.9 хувь буюу 31 сая га талбад тусгай зөвшөөрөл олгож байгаа. Үүнээс 3375 өргөдөл хүлээн авснаас 2265 нь дугаарын дагуу иржээ. Эдгээрийн 640-д нь тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн байна.глалтад орж улсын комисс хүлээн авчээ. Эдгээр уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор 6000 орчим ажлын байр бий болж, хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 1.3 орчим их наяд төгрөгт хүрсэн байна.

14. Гашуунсухайтаар 5.5 сая тонн нүүрс экспортолжээ

Гашуунсухайт боомтын нүүрсний экспорт энэ оны эхний арваннэгдүгээр сарын дүнгээр 5.5 сая тонн болж, экспортын  хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин буурчээ. Харин улсын хэмжээнд нүүрсний экспортын биет хэмжээ 25 орчим хувиар буурсан байна. "Шивээ хүрэн” боомтын экспорт хэвийн үргэлжилж байгаа бол "Таван Толгой”-ийн бүлэг ордын экспорт буурчээ. 

15. Уул уурхайн салбарт 5342 ажлын байр бий болжээ

Монголын уул уурхайн салбар 2015 онд цөөнгүй бүтээн байгуулалт өрнөжээ. Энэ онд шинээр 56 уурхай болон баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Тэдний  40 ил уурхай, 3 баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтад орж, улсын комисс хүлээн авчээ. Ингэснээр нийт 5342 ажлын байр шинээр бий болж, төслийн хөрөнгө оруулалтын  хэмжээ 1.2 орчим тэрбум төгрөгт хүрсэн байна.  

Эх сурвалж: Ord.mn

 

 


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2023/06/08, 12:44
2018/12/12, 09:32
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин