|

Би хонгилд ажилладаг!


Би хонгилд ажилладаг!

192,475 төрийн албан хаагч Монгол Улсад ажиллаж байна. 
Үүнээс 37,433 нь төрийн тусгай албан хаагч. 
Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шийдвэр гүйцэтгэгч болон дипломат албаны ажилчдыг эс тооцвол прокурор, шүүхэд ойролцоогоор 1100 хүрэхгүй хуульчид ажилладаг.  Хуульч гэдэг мэргэжлээр 5300 гаруй иргэд ажиллаж байгаас 2100 гаруй нь өмгөөлөгчөөр, үлдсэн 2200 гаруй нь бусад салбарт ажиллаж байна.  
Би энэ салбарт ажилладаг, өөрөөр хонгилд ажилладаг.  Энэ салбар өөрөө хонгил юм. 
Гэмт үйлдэл гарснаас ял эдлүүлэх хүртэл; гэрээний үүргээ зөрчсөнөөс хохиролгүй болгох хүртэл; илт хууль бус захиргааны акт гаргаснаас хүчингүй болгох хүртэл сунасан хонгил.  Энэ хонгил хуульд заасан хугацаагаар, чиг үүргээр, эрх хэмжээгээр үргэлжлэн сунадаг.  Энэ хонгилд ажиллаж, амьдрахын тулд хуулийг үг, үсэггүй мөрдөх шаардлагатай болдог.  Учир нь хонгилоос гаргасан шийдвэр нь зөв бурууг хагалж, нийгмийн харилцаанд дэг тогтоодог. 
Түүхийн эхэн үед энэ хонгилын эзэн нь ХААН, НАМ, ДАРГА байв.  Нэг гартаа очир барьж, нөгөө гартаа сэлэм атгасан байх нь дээд хуулийг тогтоож, зөрчигсдийг цээрлүүлэхийн бэлгэдэл байв.  Тийм ч байсан.  Хаанд үнэнчээр үйлчилсэн нь 9 гэмээс өршөөгдөж, хаанаа шоглосоныг  9 үеэр нь цээрлүүлж байв. 
 
Өнөөдөр ШУДАРГА Монгол хүний 9 гэмийг хэлтрүүлнэ гэвэл яах бол! 
 
Төрийн эрх мэдлийг олонхийн дэмжлэгээр авчихаад дараа нь хонгилын эзэнд суух гэж дайрдаг нь бүх цагийн түүх.  Ардчилсан бүх орон энэ зовлонг амссан.  Нэг шөнийн дотор 56 шүүгчийг томилж, дээд шүүхээ тараах хуулийн төслийг бэлтгэж байсан түүх АНУ-д бий.  Уугуул иргэдийг (Индиан) нутаг дэвсгэрээс нь хөөж болохгүй гээд Дээд Шүүх нь шийдвэрлэчхээд байхад Андрев Жаксон дүлийрч, хөөж байсан түүхтэй.  12 жил төрийн эрх барьсан Франклин Д Рузвельт шүүх өөрийнх нь үгийг сонсохгүй байна гээд Дээд Шүүхийн 9 гишүүнийг 13 болгохоор хууль санаачилж байсан.  Хэдэн сарын өмнөх Бретт М Каваногийн томилгооноос энэ хонгил улс төрийн ямар том зовлон үүрдгийг харж болно. 
Хамгийн бие даасан, хараат бус гэгдэх Өмнөд Солонгосын дээд шүүх, хуулийн байгууллагууд энэ зовлонг туулж ирсэн.  1979 онд дарангуйлагчаа буудаад, 5 дахь Бүгд Найрамдах нэртэй шинэ дарангуйлагчтай болсон. Хэдэн ч ардчилалын төлөөх иргэд шоронд хоригдож, амь насаараа хохирсныг мэдэхгүй.  Дараа нь өөрөө улс төрийн гэмт хэрэгтэн болж, олон албан хаагчид ял үүрсэн.  Эцэст нь үндэсний зөвшилцөлд хүрсэн нь шүүхийн бие даасан байдлыг хангах байв.  Хонгилын эзнээр хуулийг тавьж, хонгилыг бие даан ажиллуулснаар өнөөдрийн хүчирхэг шүүх, хуулийн байгууллагын тогтолцоо Солонгос улсад бүрдсэн.  
 
Хонгил өөрөө маш эмзэг эрх мэдэл юм.  Уг эрх мэдлийн гол зэвсгийг Хууль тогтоох байгууллага тогтоож өгдөг бол шийдвэрийн биелэлтийг Гүйцэтгэх эрх мэдэл хангаж ажилладаг. Хонгилын санхүү хууль тогтоогчоос шууд хамаарч, хонгилын менежмент Гүйцэтгэх эрх мэдлийн нөлөөнд байдаг.  Ардчилал, хүний эрх, хувийн өмчид хамгийн халгүй эрх мэдэл бол хонгил юм.   Хонгил нотлох баримт цуглуулж, үнэлж, талуудын маргааныг сонсож – "шийдвэр гаргах” төдийхөн эрх эдэлдэг.  Хонгил нь хуулийг хэрэглэх замаар хууль Тогтоох эрх мэдэлд хяналт тогтоодог бол шийдвэрээрээ Гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавьдаг.  Хууль тогтоогч эсвэл Гүйцэтгэгчтэй нийлсэн хонгил хамгийн аюултай зэвсэг болон хувирдаг.  Учир нь эрх мэдэлтнүүдэд хонгилын шийдвэр нь хууль ёсны зөвтгөл болдог.  Тиймээс л хонгилын эзнээр энэ хоёр эрх мэдэл суух гэж байнга тэмцэлддэг. Тус тэмцэл өөрөө шударга ёсны лоозон доор өрнөдөг бөгөөд хонгилын бие даасан байдлын устгахыг эрмэлздэгт үнэн төрөх нь оршино. 
Шударга ёсыг тогтоох лоозон бүх цаг үед байсан.  Энэ лоозонгийн доор өөрийнхөө л шударга ёсыг тогтоодог. Таны шударга ёс бол танд үйлчилдэггүй, танаас бусдад үйлчилдэг шударга ёс юм.  Шударга ёс гэгч нь шүүгч хараат бус, шүүх бие даан ажиллах нөхцөлд тогтдог эмзэг ёс.  Энэ нөхцөл нь хууль тогтоогч нь сайн хууль батлах, гүйцэтгэх эрх мэдэл нь хуулийг чанд мөрдөх, шүүгч нь зөвхөн эрх зүйн асуултад хариулах зарчмаар илэрдэг.  Нэг ч шүүгч, нэг ч прокурор, нэг ч хуульч эрх мэдэлтэн дээр гүйж очоод хэргийг чинь дараад өгье, бусдыг хэрэгт холбоод өгье, хуулийг гуйвуулан тайлбарлаад өгье гэж гүйхгүй, өөртөө тийм зовлон үүрэхийг хүсэхгүй.  Хэн шударга ёс гэдэг лоозонгийн доор хаалга тогшдог, нүддэг, эвдэлж орж ирдэг вэ гэвэл эрх мэдэлтэн.
Би хонгилд ажилладаг.   
Энэ хонгил эрх мэдэлтэн, иргэн хоёрт нэг л байх ёстой.  Их хүссэн хүн хонгилыг харанхуй гэж хашхирдаг, харлуулж бас балруулдахыг хүсдэг.  Уул нь хонгил хуульдаа захирагдаад эрх мэдэлтнээс зайтай байх тусмаа шударга ажилладаг.  Энэ зорилгын төлөө хашхирч, тогтоож, гүйцэтгэж байвал тэрхүү мэдэлтэн шударга болно. 
 sonin.mn
 
Д.Баяр

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2019/01/02, 15:58
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2023/11/22, 13:45
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин