|

Хүний уг чанарт шунал гэгч юм байж л байдаг


Хүний уг чанарт шунал гэгч юм байж л байдагЗурагт: Кени улсад зургаан сая долларын үнээр боссон гүүрний нээлтийн ажиллагаа

 

Хүн төрөлхтөн бүгд адилхан. Улс орон нь хөгжилтэй байна уу? Хөгжилгүй байна уу? Ялгаа байхгүй хүний уг чанарт нь шунал гэгч юм байж л байдаг. Чухам хуулийн хүрээнд л хэрхэн хязгаарлагдаж, болох болохгүйн тухай хэр их ухамсар сууснаараа нэгнээсээ ялгаатай болдог.

Европчууд биднийг бодвол олон зуун жил хотын соёлт амьдралаар амьдарч, шинжлэх ухааныг биднээс олон жил судалж суралцсанаар аргагүй ухамсар өндөртэй юм шиг боловч хүн л бол хүн. Төрийн албаныхан хүнд сурталтай юу гэвэл манайхаас нэг их дутахгүй, ажил цалгардуулна, зунжин амраад ажил хийхгүй, амралтын өдөр ихтэй, архи дарсанд дуртай. Гэхдээ бүх зүйл хуулийн л хүрээнд. Бичиг баримтыг хуулиндаа 6 долоо хоногт шийдэх ёстой гэсэн бол 2 хоногт амжиж болох ч 6 дах долоо хоногт л хариу өгөх жишээтэй.

Монголд ажиллаж байгаа гадны мэргэжилтнүүдийг сайн хянаж, яг хэрэгтэй байгаа зүйлээ маш тодорхой хийлгэж авахгүй л бол Монголд тохирох эсэхийг ч нэг их сайн судлахгүйгээр "манай Европт нэг иймэрхүү байдаг” гэх маягийн мэдээллийг зөвлөх үйлчилгээний асар өндөр зардлаар хийчихээд л арилаад өгнө. Буцалтгүй тусламж иймэрхүү замаар буцаад л яваад өгдөг. Германы төсөл дээр нэлээд хэдэн жил ажиллаж байхад, дотоодын инженерүүд бид өөрсдөө хийсэн судалгаа дүгнэлтээ гадны мэргэжилтнүүдээр дамжуулан, тэдний амаар хэлүүлж, албан тушаалтнуудад ач холбогдол өгүүлж байсан ч тохиолдол мэр сэр гарч л байсан.

Учир нь Монголчууд бид Монгол хүнээ үнэлдэггүй. Гадны мэргэжилтэн гэхээр л үхэж хатталаа шүтээд, долоочих шахдаг. Гэвч тэд адилхан л хүн, адилхан л шуналтай зальт этгээдүүд. Хууль хяналтгүй газар ямар ч соёлт хүний төрлөөс нүгэлт үйлдэл гардаг л байхгүй юу.

Зээлийн хэрэгт холбогдсон төрийн түшээдийн оронд та бүгдийн хэн нэг байсан байгаад, ийм ижилхэн боломж гараад ирсэн бол хэн нь ч адилхан авчихсан л байж байгаа. Асуудал хэдэн шуналтай хүндээ биш, хууль хэзээ ч эрх тэгш үйлчилдэггүйд л байгаа юм. Танилтай л бол монголд боломжгүй зүйл юу ч байхгүй гэдгийг монгол хүн бүр мэддэг л биз дээ. Тэр замаар ямар нэг том бага гэлтгүй асуудлаа шийдэж л байсан биз дээ.

Хуулийг жинхэнээсээ хэрэгжүүлээд эхлэх, магадгүй азаар ирэх сонгуулиар гараад ирж болох, цоо шинэ улс төрийн гуравдагч хүчний шударга шийдлүүд Монголчуудад бараг огтхон ч таалагдахгүй байж мэдэх л байх шүү. Учир нь бид ийм хэт задгай, замбараагүй эрх чөлөөндөө дасчихсан.

Javkhaa Jay



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2023/06/08, 12:44
2018/12/12, 09:32
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин