|

М.Энхболд бууж өгөх болоогүй


М.Энхболд бууж өгөх болоогүй

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн зунаас эхлэн тавьж эхэлсэн "60 тэрбум"-ын хэргийн талаар нээлттэй сонсгол хийх шаардлага, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага зэргийн ард  АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах улс төр байсан нь одоо нэгэнт ил болсон зүйл.
 
Улсын баяр наадмын дараахан Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нар албан бус уулзалт хийж, тохиролцсон. Өөрөөр хэлбэл АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлөхөөр санал нэгдсэн гэсэн яриа улс төрийн хүрээнд хүчтэй дэгдсэн юм.
 
Гэсэн ч энэ ташаа болохыг УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын 2018 оны намрын чуулганы нээлтэн дээр хэлсэн үгэндээ нотлов. Тодруулбал тэрээр: " УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд нэр бүхий гишүүдээс ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гишүүдийн шаардлагыг дэмжсэн санал ирүүлсэн.
Товчхондоо ээлжит бус чуулганаар Авлигатай тэмцэх газрын даргыг томилсон УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох санал тавьсан.
Авлигын эсрэг хуулиар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, огцруулах тодорхой үндэслэлүүдийг хуульчлан заагаад, хуульд зааснаас бусад үндэслэлээр чөлөөлөх, огцруулахыг хориглосон байдаг.
Зөвхөн Авлигатай тэмцэх газрын даргыг ч биш, төрийн аль ч шатны, ямар ч албан тушаалтныг зөвхөн хуульд заасан үндэслэлээр л албан тушаалаас нь чөлөөлж, огцруулдаг эрх зүйн орчинд бид ажиллаж, амьдарч байгаа.
Ийм байхад хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага баталсан хуулиа өөрөө зөрчдөг байж болохгүй.
Өнгөрсөн хугацаанд уг саналыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хоёр удаа хэлэлцүүлсэн.
Зөвлөлөөс хуулийн үндэслэлийг нь Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэний дараа ээлжит бус чуулганы товыг тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэснийг хэлье." хэмээсэн юм. Өөрөөр хэлбэл УИХ-ын ээлжит бус чуулганг зарлах УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Н.Цэрэнбат нарын шаардлагыг хүлээж аваагүйгээр үл барам ээлжит чуулганаар ч Х.Энхжаргалыг АТГ-ын даргаас хуульд заагаагүй үндэслэлээр огцруулах асуудлыг хэлэлцэхийг дэмжихгүй гэдгээ нэн тодорхой илэрхийлсэн гэж дүгнэж болохоор байна.
УИХ-ын 2016 оны сонгуульд МАН-ыг удирдаж оролцон ялалт байгуулж, парламентад 65 суудалтай болгосон М.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн ч ялагдсан. Улмаар МАН-ын даргын суудлаа ч өгсөн билээ. Үүнээс хойш түүний улс төрийн байр суурь  уруудаж байна гэж дүгнэх, тэр бүү хэл түүнд шахалт үзүүлэх улс төрчдийн үйлдэл ч илт ажиглагдах болсон нь нууц биш. Гэхдээ М.Энхболд бууж өгөх болоогүй гэдгийг сүүлийн үед Монголын улс төрд өрнөж буй үйл явдлууд харуулж байна.
 
П.Энхмандах

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Yesterday, 17:50
Yesterday, 13:42
Yesterday, 13:36
Yesterday, 11:43
Yesterday, 10:25
Yesterday, 09:34
Yesterday, 09:28
Yesterday, 09:05
2018/10/22, 17:24
2018/10/22, 16:06
2018/10/22, 16:03
2018/10/22, 15:57
2018/10/22, 15:44
2018/10/22, 13:04
2018/10/22, 12:34
2018/10/22, 12:27
2018/10/22, 12:24
2018/10/22, 09:53
2018/10/22, 09:41
2018/10/22, 09:38
2018/10/22, 09:36
2018/10/19, 16:38
2018/10/19, 15:19
2018/10/19, 15:13
2018/10/19, 13:33
2018/10/18, 18:40
2018/10/18, 16:55
2018/10/16, 16:33
2018/10/16, 16:02
2018/10/16, 13:48
2018/10/16, 12:26
2018/10/16, 12:21
2018/10/16, 12:19
2018/10/16, 10:07
2018/10/15, 14:36
2018/10/15, 13:28
2018/10/15, 11:58
2018/10/15, 11:53
2018/10/15, 11:38
2018/10/15, 11:20
2018/10/15, 11:16
2018/10/15, 11:12
2018/10/15, 11:09
2018/10/15, 11:04
2018/10/15, 10:12
2018/10/15, 09:52
2018/10/15, 09:15
2018/10/15, 09:13
2018/10/15, 09:10
2018/10/15, 09:06
2018/10/15, 09:02
2018/10/12, 15:38
2018/10/10, 16:36
2018/10/10, 16:32
2018/10/10, 16:30
2018/10/10, 12:37
2018/10/10, 11:26
2018/10/10, 11:24
2018/10/10, 11:21
2018/10/10, 11:16
2018/10/10, 11:10
2018/10/10, 11:04
2018/10/10, 10:51
2018/10/10, 10:46
2018/10/10, 09:30
2018/10/09, 17:01
2018/10/09, 16:56
2018/10/09, 16:51
2018/10/09, 16:46
2018/10/09, 11:13
2018/10/09, 10:41
2018/10/09, 09:42
2018/10/09, 09:38
2018/10/05, 11:16
2018/10/05, 10:45
2018/10/05, 10:42
2018/10/05, 10:32
2018/10/05, 09:21
2018/10/04, 17:01
2018/10/04, 14:54
2016/05/30, 09:27
2014/10/27, 21:34
2017/03/06, 15:55
2016/07/27, 09:47
2015/04/09, 12:30
2014/12/05, 14:30
2015/01/07, 13:33
2015/02/03, 09:48
2017/05/03, 10:42
2014/12/29, 13:27
2015/12/18, 15:59
2015/01/21, 18:11
2015/01/05, 11:38
2016/05/16, 13:04
2014/10/10, 15:36
2015/01/23, 10:16
2017/01/12, 10:49
2014/12/19, 15:42
2017/05/11, 11:37
2016/06/10, 20:06
2015/12/03, 17:31
2014/10/10, 15:35
2016/09/01, 12:25
2017/06/07, 16:30
2016/06/20, 12:32
2016/01/05, 17:52
2016/05/20, 10:49
2015/01/23, 20:42
2014/10/12, 22:16
2016/09/01, 12:28
2016/07/28, 11:18
2015/08/01, 05:32
2017/03/14, 17:04
2014/10/12, 22:16
2014/12/15, 13:01
2014/10/20, 10:41
2014/12/26, 15:41
2017/05/03, 13:50
2014/12/08, 12:49
2014/10/20, 19:51
2015/02/03, 11:30
2016/05/24, 19:44
2014/10/21, 17:49
2014/12/17, 12:52
2014/12/09, 18:32
2015/01/06, 07:40
2015/02/06, 18:14
2015/01/13, 13:17
2014/12/17, 12:25
2014/12/19, 18:35
Дэлхий дахинд
Сонин хачин