|

Ц.Монгол: Засаглалын хямрал Үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулна


Ц.Монгол: Засаглалын хямрал Үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулна

Хуульч, өмгөөлөгч Ц.Монголтой ярилцлаа.
 
–Манай улсад  засаглалын хямрал нүүрлэсэн, түүнээс гарах ямар гарц байна?
 
-Монгол Улс шинэ  Үндсэн хуулиа баталснаас хойш 26 жил боллоо. Энэ хугацаанд засаглалын зөв тогтолцоог бүрдүүлж чадсан бол улс орон маань үсрэнгүй хөгжих байсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд Монгол Улсад төрийн тогтолцоо хямарч, улмаар засаглалын хомсдол бий болж, улс орны эдийн засгийн байдал доройтож, хүн амын гуравны нэг нь ядуугийн төвшинд аж төрж байна. Нэг танхим бүхий 76 гишүүнтэй УИХ хэмжээгүй эрхийг өөртөө төвлөрүүлсэн, мэргэжлийн бус, хяналтгүй тул хууль тогтоохдоо лоббид автдаг, хэсэг бүлгийн ашиг сонирхлыг хамгаалсан хууль гаргадаг. Ямар ч хариуцлага хүлээдэггүй, олонхиороо шийдсэн учраас гишүүдэд хариуцлага хүлээлгэх тийм тогтолцоо байхгүй. Иймээс Монголд "анархи ардчилал” буюу дураараа авирлагч, хэсэг бүлгийн эрх ашигт нийцсэн "Дүр эсгэсэн ардчилал”-ын хэлбэрийн төдий тогтолцоо ноёрхож ирлээ.   Эрх баригчид 1999 онд хуйвалдааны замаар "дордохын долоон өөрчлөлт”-ийг оруулж,  Үндсэн хуулийн эргэлт хийснээр тогтолцооны гажуудлыг улам даамжруулсан. Энэ өөрчлөлтөөр төрийн дээр  "нам”  гарч суусан буюу нам төвтэй төрийн тогтолцоо бэхжсэн. Үүнээс хойш улс орон, ард иргэд маань хэрхэн "өрийн боол” болж, ард түмний амьдрал доройтож, байгалийн баялгаа лиценз нэрээр эрх мэдэлтнүүд хувааж идэх болсон.
Төрийн албаны хүчирхэг байх үндсийн үндэс болох төрийн албан хаагчдын цалин, хангамжийг хамгийн доод төвшинд барьж, боловсон хүчний бодлогогүй болгосон гэх мэт төрийг саажуулж байгаа сөрөг үзэгдлийн талаар эцэс төгсгөлгүй тоочиж болохоор байна.
Батлагдаж байгаа хуулийн талаар хэлэхэд, Ашигт малтмалын тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль гэх мэт нийгмийн харилцааг монгол хүнд, монголчуудад ашиггүйгээр зохицуулсан олон хууль батлагдсан. УИХ 2008 оноос хойш Татварын өршөөлийн хууль хоёр  удаа гаргасан ч шударга татвар төлж явсан үндэсний үйлдвэрлэгч болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд, иргэдээс хэнийг ч өршөөгөөгүй. Татвараа нуусан "луйварчид”-ыг л өршөөсөн. Энэ нь УИХ ард түмнийхээ эрх ашгийг дээдэлсэн хуулийг тэр бүр гаргаж чадахгүй байгаагийн илрэл.
Иймд энэ гаж тогтолцооноос гарахын тулд  Үндсэн хуулиа бүх ард түмнээр болон төрийн яам, агентлаг, бүх засаг захиргааны нэгжээр хэлэлцүүлж өөрчлөлт оруулах нэг л боломж байна гэж харж байна.
 
–Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл УИХ–д өргөн баригдсан. Хуульч хүний хувьд таны байр суурийг сонирхоё?
 
 Үндсэн хуулийг тодорхой хэмжээгээр өөрчилж, засч залруулах шаардлагатай. Үүнийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа.  Гэхдээ гол өөрчлөлтийг  улс эх орон, ард түмний хүсэл сонирхолд нийцүүлж, сонгодог утгаар нь хийх ёстой. Гэтэл одоо УИХ-д өргөн баригдаад байгаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг Үндсэн хууль зөрчих замаар боловсруулсан тул хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Үндсэн хуульд энэ хуульд заасан арга хэлбэрээр хуулийн дагуу нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой. Гэтэл Үндсэн хууль зөрчих замаар "Зөвлөлдөх санал асуулгын тухай” хууль батлан, улмаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цөөн асуудлыг хэсэг бүлэг этгээд урьдаас бэлтгэн, түүнийгээ иргэдээр хэлэлцүүлж байгаа нэрээр хэлбэрдэж байгаа нь  Үндсэн хуульд халдсан хэрэг юм. Иймд энэ өөрчлөлтийн эрх зүйн үндэс нь буруу байна гэсэн үндэслэлээр  Үндсэн хуулийн Цэцэд хандсан юм.
Тухайлбал, Ард нийтийн санал асуулгын тухай хууль байсаар байхад, "Зөвлөлдөх санал асуулгын тухай” хууль баталсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, Төрийн үйл ажиллагааны шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчимд нийцэхгүй  байх тул  энэ хуулийн "Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбогдох зарим зүйл, заалт”-ыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхээр байна..
Хуулийн гуравдугаар зүйлд зөвлөлдөх санал асуулга  гэх нэр томъёог тайлбарлахдаа "нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар …тохиолдлын зарчмаар түүвэрлэн сонгосон иргэдээс тусгайлан бэлтгэсэн асуудлаар санал авах замаар иргэдийг төрийн үйл хэрэгт оролцуулах цогц үйл ажиллагааг” гэж тайлбарласан. Энэ нь бүхэлдээ Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн "Ардчилсан ёс,  шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчжээ.
Иймээс ардчилсан шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлыг алдагдуулсан, улмаар Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхийг үгүйсгэсэн, шууд оролцох эрхээ сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан хэрэгжүүлэх эрхийг устгаж, "түүвэрлэн сонгосон иргэд”-ийн хүрээнд "тусгай бэлтгэсэн асуудлаар санал авах” замаар иргэдийн төрийн хэрэгт оролцох эрхийг явцууруулан танасан гэж үзэх үндэслэлтэй.
Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 16-д заасан "Ард нийтийн санал асуулга явуулах” талаарх Үндсэн хуулийн  ойлголтыг гуйвуулан, "зөвлөлдөх санал асуулга” болгон явцууруулан хууль­чилж, түүнд үндэслэн гар­гах шийдвэр нь иргэний эрх, эрх чөлөө, эрх тэгш байдлыг зөрчсөн, хууль тогтоох эрх мэдэл, орон нутгийн өөрөө удирдах ёсны халдашгүй байдалд харшилсан байна.
Ер нь одоогийн энэ өрөөсгөл, бүх ард түм­нээс сонгогдсон Ерөнхийлөгчийн эрхийг хасах, нэг танхимтай пар­ла­ментыг хадгалах замаар бүхнийг нэг намын даргын мэ­дэлд төвлөрүүлэх зорил­гоор Үндсэн хуульд оруу­лах гэж байгаа хууль бус өөрчлөлттэй холбогдох асуу­далд олон нийт  шүүмж­лэлтэй хандаж байгаа.Ийм өөрчлөлт хийснээр хариуцлагагүйн тогтолцоог л бэхжүүлэх учраас цаашид  үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй.
 
–Тэгвэл  та Үндсэн хуулиа бүх ард түмнээр болон төрийн яам, агентлаг, бүх засаг захиргааны нэгжээр хэлэлцүүлж байж  өөрчлөлт оруулах тухай өөрийн санааг тодруулна уу? 
 
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дагуу ард түмнээр хэлэлцүүлж, бүх аймаг, сум, баг, хороо, хот, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг захиргааны нэгж бүр тусгайлан хэлэлцэж албан ёсоор санал өгөх ёстой. Төрийн бүх яам, агентлаг, эрдэм шинжилгээний болон хууль хяналтын байгууллагын саналыг авч нэгтгэх замаар хийх ёстой. Засаг захиргааны нэгж болох аймаг, сум өөрийн эрхийг Үндсэн хуулиар хамгаалуулах санал өгнө. Энэ нь "Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар Засаг захиргааны нэгж нь Үндсэн хуулийн Цэцэд хандах эрхтэй субьект байх заалтыг оруулах” гэх мэт олон асуудал байх болно. Энэ маш чухал заалт.
 
–Тэгэхээр сум Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргадаг болно гэсэн үг үү?
 
-Тэгнэ. Энэ мэтээр 360 сумаас нэгтгэсэн санал гарна гэсэн үг. Энэ багц санал нь нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн байдлыг Үндсэн хуулиар тодорхойлоход чухал ач холбогдолтой. Цаашлаад аймгийн эрх зүйн байдлыг Үндсэн хуульд хэрхэн тусгах вэ гэдгийг авч үзэхэд аймаг, сумын төлөөлөл Их хуралд  байх ёстой гэдэг асуудал гарч ирнэ. Энэ нь УИХ, Улсын бага хурал гэсэн хоёр танхимтай хяналтын тогтолцоо бүхий парламент зайлшгүй байх ёстой гэсэн санал давамгайлах нэг гол үндэслэл болно гэх мэт асуудалд улс эх орон, ард олон нийтийн язгуур эрх ашгийн төлөө хандаж Үндсэн хуулиа өөрчлөх шаардлага тулгарч байна. Иймд хоёр танхимтай парламент бүхий хяналттай, зөв тогтолцооны төлөө эрүүл  улс төрийн хүчнүүд, иргэд, олон нийт тэмцэх ёстой.
 
–Үндсэн хуульд оруулах гэж байгаа өөрчлөлт үр дүн авчрахгүй гэж та үзэж байна уу?
 
-Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, хот, тосгоны хөгжлийн асуудал, хүмүүсийн ядуурал, өрийн асуудлыг цогцоор нь аваад үзэх юм бол  манай улс дампуурлын ирмэгт байна гэдэгтэй маргах хүн цөөн болсон байна шүү дээ. Тиймээс Үндсэн хуульд одоо хийх гэж байгаа өөрчлөлт нь одоогийн хяналтгүй, хариуцлагагүй нэг танхим бүхий парламентын тогтолцоог бэхжүүлж, нэг намын даргад эрх мэдлийг төвлөрүүлэх гэж байгаа тул ямар ч үр дүн авчрахгүй.  Ерөнхий сайд нь  намын дарга байх учраас төрийг нам удирдана. Нам гэдэг нь цөөн хүний эрх ашгийг хамгаалж байгаа "МАНАН” гэх мэт бүлэглэлүүд.  Манай  зарим УИХ-ын гишүүн гадаадад очиж гурван сарын курст сууж эсвэл томилолтоор ажиллаж ирээд гадны хууль хуулбарлан УИХ-аар бат­луулж байгаа нь үнэхээр харамс­маар. Одоогийн Үндсэн хуульд оруулах гэж байгаа өөрчлөлт нь Үндсэн хуулийг зөрчих замаар бэлтгэгдсэн. Үүнээс гадна Үндсэн хуульд оруулах ёстой гол зарчмын өөрчлөлтүүдийг оруулаагүй тул олигтой үр дүнд хүргэхгүй.
 
–Та хоёр шаттай парламент байх хэрэгтэй гэлээ. Зарим хуульч Ерөн­хий­лөгчийн хүчтэй засаг­лалыг зүйтэй гэх юм. Аль нь манайд  тохирох бол?
 
-Би энэ талаар өөрийн саналыг багагүй ярьж, бичсэн. Миний "Бодит ардчилал ба Дүр үзүүлсэн ардчилал” номонд тодорхой бий. 1910-1920 онд Европын ихэнх улс орон, Герман, Франц бүгд л дарангуйллаас салж, ардчилсан нийгэмд шилжсэн. Гэтэл  20-25  жилийн дотор 1930-аад онд эдгээр оронд ардчилал нь бүрэн дампуурсан. Хамгийн аюултай нь ардчилал нь дарангуйллаар солигдсон түүхтэй. Дүр үзүүлсэн, хоосон,  хэлбэрийн төдий ардчиллыг 100 жилийн тэртээ Европын бүх улсууд туулаад ирсэн гашуун түүхийг одоо манай орон давтаж байгаа нь дэндүү харамсалтай.  Үүний улмаас Германд л гэхэд бүр  фашист дэглэм тогтсон. Энэ дэглэм нь хүмүүсийн  эх орноо гэсэн үндсэрхэг үзлийг ашигласан. Ингээд дэлхийн II дайн гарч их хор уршиг учирсан. Үүний дараа 1949 онд германчууд бүх хуульч, ард түмнээрээ хэлэлцүүлж шинэ Үндсэн хуулиа баталсан. 1949-1970 он хүртэл 20-хон жилийн дотор Герман улс асар хурдан хөгжсөн байдаг. Иймээс  одоогийн манай улсын нэг парламент бүхий хариуцлагагүй тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэдгийг түүх баталж байгаа юм. Миний хувьд  хоёр танхимтай парламент, Ерөнхийлөгчийн засаглал хоёрын алийг ч сонгож болно гэж үздэг. Зөв тогтолцоог сайн бүрдүүлдэг болохоор тэр нь илүү, энэ нь муу гэж урьдчилан дүгнэх боломжгүй.
 
–Гэхдээ Ерөнхий­лөгчийн засаглал "Үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулна” гэх хүн ч байна?
 
-Ерөнхийлөгч хэмжээгүй  эрхт хаан болчихгүй шүү дээ. Ерөнхийлөгчийн засаглалыг сонгох юм бол Төрийн тэргүүн гүйцэтгэх эрх мэдлээ удирдаж, Ерөнхий сайдаа томилон  улс орноо  хамтарч  удирдаад явна.  Одоогийн ОХУ-ын тогтолцоо ийм байгаа. Энэ тохиолдолд хоёр танхимтай парламент заавал байна. УИХ нь Бага хурал болон Ерөнхийлөгчийг хянана, улс орны гол асуудлаар шийдвэр гаргана . Гол нь энэ хоёр засаглалын  аль нэгийг сонгохын тулд Үндсэн хуульдаа засаглалын хэлбэрийг тодорхойлж өгнө.
Саяхан нэр бүхий гурван хуульч "Ерөн­хийлөгчийн засаглал үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулна” гэсэн гарчигтай ярилцлага өгснийг харсан. Би үүнтэй санал нийлэхгүй байгаа.  Үндсэн хуульд өөрчлөлт оруулах  төсөл дотор Ерөнхийлөгчийн эрхийг хасна гэсэн санаа явж байгаа. Одоо Төрийн тэргүүнд тийм их эрх мэдэл байхгүй байгаа шүү дээ. УИХ-ын баталсан хуульд хориг тавих эрхийг нь хасч  хэрхэвч болохгүй. Энэ эрхийг хасвал УИХ-ын дээр хөх тэнгэр л үлдэнэ. Цэцийн дээр хөх тэнгэр байхаа хэдийнэ больсон шүү дээ. Уул нь байх ёстой сон. Тэгэхээр нэг танхим бүхий хариуцлага хүлээх тогтолцоогүй одоогийн  тогтолцоог өөрчилж бодит ардчиллын тогтолцоонд шилжихийн тулд Үндсэн хуульд хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл,шүүх засаглалын талаар бодитой өөрчлөлт оруулж засаглалын хэлбэрийг сонгох нь тулгамдсан асуудал болоод байна.
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин