
Алт
нь аливаа улс орны гадаад валютын нөөцийн бүрдүүлэлтэд чухал байр суурь
эзэлдэг. Энэ утгаараа дэлхийн Төв банкууд алт худалдан авалтаа
нэмэгдүүлэхийг зорьдог билээ.
Дэлхийн
Алтны зөвлөлөөс (World Gold Council) мэдээлснээр 2018 оны
наймдугаар сарын байдлаар улсын Төв банкууд нийт 33,736.9 тонн
гулдмайлсан алтыг эзэмшиж байна. Төв банкинд хадгалагддаг алт нь Төв
банкны өөрийн эзэмшил биш, харин Төв банк нь улсын нэрийн өмнөөс
хадгалж, удирдаж байгаа хэрэг юм.
Тэгвэл Тодруулбал, АНУ-ын
Нөөцийн банк 8,133.5 тонн алтны нөөцтэй гэх мэдээллийг Дэлхийн Алтны
зөвлөлөөс гаргасан байна. Харин Америкийн дараа ХБНГУ 3,369.9, Итали
2,451, Франц 2,436, ОХУ 1,944 тонн алтны нөөц бүрдүүлснээрээ эхний таван
байрт бичигдэж байна.
Харин
манай урд хөрш БНХАУ Төв банкиндаа 1,842.6 тонн алттай бол Япон 765.2,
Энэтхэг 561.9 тонн гэх зэргээр алтны нөөцөө бүрдүүлжээ.
.
Харин энэ он гарсаар эхний найман сарын байдлаар 9.34 тонн алт худалдан
аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 399 кг буюу 4 хувиар өссөн
үзүүлэлт юм. Монголбанк алт худалдан авалтаа нэмэгдүүлэх зорилгоор "Эх
орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг эхлүүлээд байгаа билээ.
Д/д |
Улс |
Алтны нөөцийн хэмжээ (тонн) |
Нөөцөд эзлэх хувь |
1 |
АНУ |
8,133.5 |
74.5% |
2 |
ХБНГУ |
3,369.9 |
69.6% |
3 |
Итали |
2,451.8 |
66.6% |
4 |
Франц |
2,436.0 |
62.4% |
5 |
ОХУ |
1,944.0 |
17.2% |
6 |
БНХАУ |
1,842.6 |
2.3% |
7 |
Щвейцар |
1,040.0 |
5.2% |
8 |
Япон |
765.2 |
2.5% |
9 |
Нидерланд |
612.5 |
67.3% |
10 |
Энэтхэг |
561.9 |
5.5% |
|
НИЙТ |
23,157.3 |
68.6% |
Эх сурвалж: World Gold Counsil
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа