|

С.Зоригийн аллагын захиалагч юу болов?!


-Захиалагч нь олдоогүй хэрэгт хүмүүсийг "захиалгаар” гэсэн зүйл ангиар яллаж гэмгүй хэдэн хүнийг хорьж, тамлаж байгаа юм биш үү!-
 

С.Зориг агсныг хөнөөсөн аймшигт аллагыг мартагнуулах үйл ажиллагаа дээд түвшинд явагдаж байх шиг байна. Тиймээс эргэж нэг санацгаая. У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч ирэнгүүтээ, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн гол хүчин зүтгэлээр Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцыг өөрчилсөн. Ард түмэн алга ташин хүлээж авсан ч, хоёр намын цөөн хэдэн хүний "Шаргуу зүтгэлээр" Б.Хурцыг БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар дэвшүүлээд явуулчихна билээ. Та нар ажигласан байх.Б.Хурц УИХ-ын чуулган дээр "Цааш нь ярих уу, байх уу?" гээд гишүүдийн анхаарлыг татаад байсныг! Тэнд байсан "яриулах юмтай" хүмүүс үхтлээ айсан байх. Яарч сандран чуулганаа завсарлуулаад, бараг л тэр шөнөд нь Солонгос руу гаргаж санаа нь амрах шиг болсон.
Б.Хурцын оронд Тагнуулын Ерөнхий газрын даргаар Д.Гэрэл гэж хүн томилогдсон. Би хувьдаа энэ хүнийг дотроо дэмжиж байлаа. Манай нэртэй шударга сэтгүүлчийн хүргэн, дипломат ажилд нүд тайлж, худал үнэн хоёрыг дэнслэхтэй болсон хүн гэж итгэснийх. Ажил авснаас нь хойш олон сар өнгөрлөө. Өнөөх итгэсэн итгэл маань ч алдарлаа. Ганц би биш, Монголчууд цөхөрч байх шиг байна. Олон түмэн: "Энэ Д.Гэрэл чинь Б.Хурцаасаа дээрдсэнгүй. Нэмэгдэхүүний байрыг сольсноос нийлбэрийн чанар хувирахгүй гэгч л боллоо" хэмээн ам султай байцгаана. С.Зоригийг хөнөөсөн аймшигт аллагын мөрдөн шалгалт, хууль бус шүүх хурал, хэргийн захиалагчийг илрүүлэх арга хэмжээ авах тал дээр ухарсан уу гэхээс, урагшаа ахисангүй. Харин ч ажилтнуудаа явуулж "Энэ хэргийн талаар ам нээж болохгүй. Ямар нэг мэдээлэл өгч болохгүй" гээд ар гэрийнхэн болон гэрчүүдээр гарын үсэг зуруулж байгаа сураг байна. Нэг үгээр хэлбэл, энэ хэргийн жинхэнэ захиалагч, алуурчдыг төөрөгдүүлэх гэсэн хориод жилийн үйл ажиллагаа үргэлжилж эхлэв бололтой. Энэ цуст аллагын захиалагчийг олох гэж байгаа, олно, нийтэд мэдээлнэ гэж биднийхээ тархийг мөн ч олон жил угаасан даа. Бараг л, энэ муу бөндгөрийг яснаас нь гаргаад угааж байгааг ард түмэн мартахгүй. Харин болиод, С.Зоригийн аллагын захиалагчийг олж илрүүлэх талаар хүчтэй дуугарч байгаа, Монголын шударга үнэний дуу хоолой болсон Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж нарыг шалгуулахаар нөгөө мафийнхан чинь хашхиралдаж байх юм. Хачин ч хорвоо юм даа?!
 
Сүүлийн үед алуурчин хэмээн ял тулгагдаад байгаа Б.Содномдаржаа гяндангаас, энэ аллагын цорын ганц амьд гэрч Б.Булган гэрээсээ үнэнийг өчсөн захидал бичиж, яллагдагч Т.Чимгээ ээж дүү хоёроороо дамжуулан үгээ нийтэд хүргэлээ. "Хүү нь хэзээ ч энэ худалч хуулийн өмнө бөхийхгүй. Намайг бөхийнө гэж бодож байгаа бол эндүүрэл" хэмээн, сонины гурван нүүр дамжуулан бичсэн Б.Содномдаржаагийн захидал бол олон зүйлийг хэлж өгсөн. Монголд үнэн л гэж байдаг бол энэ л үнэн гэж би бодож яваа хүн. С.Зоригийг хамтарч хөнөөсөн гээд, хөхүүл хүүхэн, малчин залуу хоёрыг тагнуулынханд барьж өгсөн рецетив гэмт хэрэгтэн Амгаланбаатарын яриа энд бий. Нэмж чимэлгүй авъя"... Тэр өдөр 2018 оны 1 сарын 25-ны өдөр. Би өрөөндөө ороод байж байтал (Содномдаржаа) Амгаланбаатар надад таны хүүхдүүдийн дууг би гурав хоног сонслоо. Дүү нь маш олон хүнийг гомдоож уйлуулж, маш муухай хорон санаа гаргасан. Засдаггүй алдаа гэж байхгүй. Миний зүрх сэтгэл яг одооноос санаа сэтгэл маань цав цагаан болсон шүү..." гэж ярьсан байгаа. Энэ чинь, би таныг гүжирдэж хилс хэрэгт холбогдуулчихсан юм шүү гэж үнэнээ өчсөн шударга өчил биш гэж үү?!
Аль ч хүнд уярах хайлах цаг мөч гэж бий. Амгаланбаатар маань гяндангийн гадаа шуугилдаж байгаа Б.Содномдаржаагийн хүүхдүүдийн дуунд уяраад үнэнээ хэлчихлээ гэж бодож байгаа. Би та нарыг хилс хэрэгт гүтгэсэн юм шүү гэдгийг үүнээс өөрөөр яаж ойлгуулах билээ дээ. Малчин Б.Содномдаржаа захиандаа шоронгийн амьдрал, хэрэг хүлээлгэхийн төлөө тагнуул, прокурорынхон өмгөөлөгчтэй нь нийлээд яаж тамлан зовоосныг энгийн үгээр, нүдэнд харагдтал бичсэн байна билээ. Тагнуулын ерөнхий газрын дөрвөн байцаагч, хоёр прокурор, өөрийнхөө өмгөөлөгч эмэгтэйг нэртэй устай нь, өдөр сар, орчин нөхцөлтэй нь тов тодорхой бичсэн байна. Тэрээр захиандаа: "... Гяндангийн хоол хүн идэх арга байхгүй, харанхуй, хааш хаашаа 2 м газар, цонх байхгүй өрөөнд хүн оруулж худлаа сэтгэл санааны дарамт хийх эхнэр маань төрөөгүй байхад эхнэр чинь төрсөн, энэ хүмүүсийг хэлчихээд эхнэр хүүхдэдээ оч гэхчлэн янз янзын сэтгэл санааны болон бие эрүүл мэндээр хорлох ажиллагаа маш их явуулдаг юм байна даа гэж яс махандаа шингэтэл дотроо бодож суудаг юм даа..." гэж бичсэн байна билээ. За яахав, тагнуулынханд тийм гүйцэтгэх ажиллагаа байдаг юм гэж бодъё! Өмгөөлөгч эмэгтэй нь яагаад мөрдөн байцаагч прокуроруудын талд үйлчлээд байдаг юм. Үүний л учрыг олохгүй, хүмүүс гайхаад байгаа юм. Хөлс мөнгийг нь авсан өмгөөлөгч, тэр тусмаа эмэгтэй, эх хүн шүү дээ.
 
Б.Содномдаржаа захидалдаа:"...Манай өмгөөлөгч энэ хүмүүстэй анхнаасаа үгсэн нийлээгүй бол би аль хэдийн та бүгдийнхээ дэргэд очоод хөдөлмөр хийж, хөлсөө гаргаж, тэр хөлснийхөө дуслаар талхаа олоод хүүхдүүдээ тэжээгээд явах байв..." гэж бичсэнийг уншаад дотор харанхуйлах шиг болж билээ. Өнөөдөр эдний ар гэр ямар хүнд нөхцөлд байгаа гээ. Аав нь саяхан өрөөсөн нүдээ авахуулаад, нөгөө нүдээрээ арай чамай мөрөө харж яваа. "Энэ муу нүдээрээ хүүгээ суллагдаад ирэхийг хараад үхэх юмсан" гээд уйлж байна билээ. Ээж нь нойр булчирхайн архаг хүнд өвчтэй, даралт ихтэй үе үе харвалт өгөх гэж сандаргадаг гэсэн. Хоригдож байгаа Т.Чимгээгийнхнийг би сайн мэдэх юм. Яагаад гэвэл бид Дорноговь аймаг, нэг нутаг.Чимгээгийн аав Төмөрхүрд бид хоёр аймгийн сургуульд ганц хоёр ангийн зөрөөтэй суралцаж байсан. Төмөрхүрд маань сургуулиа төгсгөөд хуульч мэргэжил эзэмшсэн, аймгийн шүүх прокурорт хариуцлагатай алба хашиж байгаад таалал төгссөн. Шударга үнэнчээрээ нэрд гарсан хуульч байсан даа. Чимгээг шоронд орсноос хойш эднийх гэдэг айл ёстой л "сүйрсэндээ". Т.Чимгээг өвөр дээрээ эрхлүүлж өсгөсөн эмээ ээж нь таалал төгссөн. Чимгээгийн том охин автын ослоор нас барсан. Энэ ослоор машинд явсан бүх хүн эсэн мэнд гарахад ганцхан, Чимгээгийн охин л нас барсан байдаг. Ээж нь бол их л хардаж, харамсаж байдаг юм билээ. Чимгээ, шоронгийн амьдрал, өөрийн бодол санаагаа захидлаар бичих гэсэн чинь хорих ангийн эрх мэдэлтнүүд нь хориглоод бичүүлээгүй гэсэн. Яагаад болдоггүй юм бол?!
Өнөөх Монголын хөрөнгийг хувааж идэцгээсэн Ерөнхий сайд нар дарга даамлууд чинь шоронгийн хаалга татмагцаа л захиа бичээд, эмнэлэгт хэд хоног хэвтээд гарцгаадаг биз дээ. Нэг муу ядарсан эмэгтэй болохоор л захиа ч бичиж болдоггүй хачин хорвоо шүү. Т.Чимгээгийн ярьсныг ээж дүү хоёр нь тогтоож ирээд, сонинд ярилцлага өгсөн. Та нар түүнийг уншаа л биз. Цагаан сүүгээ гоожуулсан, хөхүүл эмэгтэй хүнийг яаж дарамталж доромжилсон гээ. Тэр тагнуул, прокурорынхон чинь аавтай, ээжтэй, ханьтай ижилтэй л хүмүүс байдаг байх. XXI зууны ардчилсан Монголд, эмэгтэй хүнийг тэгж тарчилган зовооно гэхэд сэтгэлд багтамгүй л байгаа юм даа.
Т.Чимгээгийн ээж Ц.Марууш охиныхоо тухай ярихдаа: "... Төв аймгийн хориход, эхлээд найман сар подвалийн хонгилд ганцааранг нь хорьсон гэсэн. Өрөөнийх нь таазны 4 буланд аалзны шүлс хэрсэн, булан нь онгорхой, хаалганых нь доогуур зайтай, цементэн шалтай, дээр нь гишгэхэд шороо пургисан, хана нь хөгцтэй, чийг даасан, өдөр шөнө болж байгаа нь мэдэгдэхгүй, хонгилын өрөөнд, гадна орчинд юу болоод байгааг мэдэхгүй, балай хүн шиг болгочихсон гэдэг. Тэгэхэд нөгөө, хүн мөчилж алаад хоригдож байгаа Амгаланбаатар коридороор хорихын атаман шиг явдаг байсан гэх юм билээ. Тэхдээ "Хорин таван жилийн ялтай ялтанд шээх газар байна уу" гэж хашхичин, Чимгээгийн камерын онгорхой нүхээр хараад: чи муу энд байгаа юмуу" гэж заналхийлсэн гэдэг. Тэгээд ч зогсоогүй маргааш нь шөнийн 03 цагт камер онгойлгон орж ирээд 10-15 минут хэл амаар доромжилж, хэргээ хүлээ гэж дарамталж байгаад явсан гэдэг...Анх хоригдохдоо өмсөж ирсэн хувцсыг нь сар гаруй солиулаагүй, бие засах 00-ын цаас, ариун цэврийн хэрэгсэл байхгүй, өрөөндөө тавьсан хувиндаа бие засаад тэр муухай үнэртэйгээ холилдоод байдаг байсан юм билээ. Арга ядахдаа өгсөн хар цайгаар нь дотуур хувцсаа угааж өмсдөг байсан гэсэн..."гэж Ц.Марууш ярина билээ. Өнөөдөр хорих анги болгон иймгүй л дээ. Төв аймгийн мөрдөнгийн тэр подваль бол тагнуул, прокурорынхны зориуд бэлтгэсэн газар байх. Ц.Маруушийн ярилцлага дотор нэг ноцтой зүйл бий.
...Охин минь бас нэгсонин баримт ярьсан.Сэжигтнүүдийг аллага үйлдэхийнхээ өмнө нэг буудалд байрлаж байсан гэдэг. Тэр буудлын эзэн нь шүүх хурал дээр мэдүүлэхдээ, би буудлаа уг хэрэг явдал үйлдэгдсэн 1998 оноос хойш, 2002 оны үед нээгээд орлого муу байсан учир удаан ажиллаагүй хаасан гэсэн байгаа юм...! гэж Ц.Марууш ярилцлагадаа дурдаж билээ. Нөгөөх тагнуул, прокурор, шүүхийнхний шүүх хурал дээр нотлох баримтаар хөдөлшгүй тогтоогдсон" гээд байгаа нь иймэрхүү л юм билээ. Т.Чимгээгийн бие их муудсан, эмнэлэгт хэвтэж эмчлүүлье гэхээр хэвтүүлэхгүй байгаа гэсэн. Гэтэл Ерөнхий сайд нар, дарга даамлуудыг болохоор хүссэн цагт нь аль тохь тухтай эмнэлгүүдэд хэвтүүлж эмчилж сувилаад гаргадаг нь сонин байна. Монголын хууль, төрийн мафийн үйлчлэл гэдэг энэ яриангүй мөн биз дээ?!
Миний өмнө аймшигт аллагын цорын ганц амьд гэрч Б.Булганы захиаг хэвлэсэн сонин байна.Б.Булган маань захидлаараа хориод жил төөрөлдүүлсэн энэ хэргийн хэд хэдэн учиг сэжүүрийг тайлж өгчээ. Гол нь "Энэ хоригдож байгаа хүмүүс алуурчид биш" гэж хэлсээр өөрөө арван сар хоригдсон гэнэ.
С.Зоригийг хөнөөсөн аллага, түүнийг мөрдсөн, шалтгаан, хянасан, шүүх ажиллагааг ердөө энэ ганц өгүүлбэрээр тайлчихаж байгаа юм биш үү. Алуурчны үгээр хүмүүсийг сэжиглэж, баривчилж, ял тулгаж болдог юм бол, хэргийн газрын цорын ганц амьд гэрчийн үгээр энэ хөхүүл хүүхэн, малчин залуу хоёрыг суллачихаж болмоор санагдаж байгаа юм.
Сүүлийн үед С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн үнэн мөнийг олох гэсэн, захиалагчийг илрүүлэх гэсэн шударга хүмүүсийг заналхийлэх, өөтүүлж шалгах, сүрдүүлж дарамтлах явдал илт ажиглагдах боллоо. Арай, жинхэнэ захиалагч алуурчид нь хуулийнханд нөлөөлөөд, буруу тийш нь хөтлөөд байгаа биш байгаа даа. Олон түмэн бол "Монголын мафи С.Зоригийн хэргийг дарж авахын тулд хамаг бузар аргаа хэрэглэж байна", "Гэмгүй хүмүүсийг шоронд үхүүлээд хэргийг хаана", "3ахиалагчаар нь нас барсан юмуу, харьд гарсан хэн нэгнийг тодруулаад зүйл дуусгана" хэмээн шивнэлдсээр байна. Олон улсын парламентын холбоо (ОУПХ) манай эрхэм дээдсээс илүү энэ хэрэгт санаа зовж байгаа. Ажлын хэсгээ түрүү нэг удаа ирүүлсэн. Өнөө намар бүр илүү хүчтэй бүрэлдэхүүн ирэх юм гэсэн. Түрүүчийн ажлын хэсгийн танилцуулгаас үзвэл манайхан нээлттэй, ойголмжтой, бүх асуултад нь хариулт өгсөн байдлаар ажлын хэсгийг хангалттай ажиллах нөхцөлөөр хангаж чадаагүй юм байна билээ. Тэгээд ОУПХ С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор дахин ажлын хэсэг ажиллуулаад намрын чуулганаараа хэлэлцэнэ гэсэн. ОУПХ санаа зовж манайхны хийх ажлыг хийгээд байхад манай эрх баригчдын байгаа царайг! УИХ-ын дэргэд ажлын хэсэг, түр хороо байгууллаа гэсэн, таг чиг. Юу хийж байдаг юм бүү мэд. Уул нь УИХ гэдэг чинь ард түмний сонголтын байгууллага. Ард түмэндээ ил тод байх ёстой газар. С.Зоригийг хөнөөсөн аймшигт хэргийн тапаар ард түмэндээ мэдээлж байхад буруудах зүйл байхгүй. Харин би бодохдоо ажлын хэсэг, түр хорооны удирдлагуудыг ил далд байнгын дарамтанд байлгаж байгаа юм бол уу гэж боддог. ОУПХ-ны ажлын хэсгийнхний гол эмзэглээд, мухарлах гээд байгаа асуудал нь уг хэргийн захиалагчийг нь олоогүй яллаагүй байж, гүйцэтгэгч гээд гурван хүнд "захиалгаар" гэсэн ял тулгасанд байгаа гэнэ. Ер нь ингэж болдог юм уу? Манай нэртэй хуульчид, хүний эрхийн төлөө тэмцэгчид бол үүнийг ноцтой алдаа завхрал гэж үзээд, бичээд байгаа л даа.
 
Ер нь, УИХ-ын гишүүн, төрийн сайд хүнийг, асар богино хугацаанд хөнөөлгөхөөр захиалга өгч явуулсан хүн нь хэн юм?! Тийм өндөр дээд албаны хүнийг гэрт нь хөнөөчихөөд ир гэж 16 настай хүүхэд, хөхүүл эмэгтэй, малчин залуу гурвыг явуулж байдаг толгой нь эргэсэн хүн Монголд бий юу. Хэрвээ тийм аймшигтай захиалга өгсөн хүн байгаа бол гүйцэтгэгчдэд асар их мөнгө хөрөнгө өгсөн юм уу, амласан байж таарна. Нөгөө гурван хүн ч зүгээр л алчихаад ирье гээд хөдлөхгүй нь мэдээж. Хүний амь шүү дээ. Тэр дундаа, маргааш Ерөнхий сайд болж ч магадгүй байгаа хүний амийг ингэж амархан захиалж, гүйцэтгэсэн гэхэд хэн үнэмших юм. Захиалагчийн тухай хүмүүс янз янзаар л ярьж бичиж байна. Олон түмэн бол энэ хэргийн захиалагч нь уг хэргийг хориод жил нуун далдалж, төөрүүлж чадах авхаалж самбаатай өндөр дээд эрх тушаалтай хүн л байж таарна гэдэг. Ард түмэн ханцуй дотроо шивнэлдэхдээ: С.Зоригийн аллагыг захиалагч, гүйцэтгэгчид нь бидний дунд гэмгүй царайлаад, инээж хөхрөөд явж байгаа л гэдэг юм. Д. Гэрэл даргаа, олон оймс элээсэн сэтгүүлч хүний хувьд, ард түмнийхээ хүсээд байгаа нэг л зүйлийг танд дамжуулъя. Энэ аймшигт хэргийн жинхэнэ захиалагч хэзээ нэг цагт заавал илэрнэ. Бараг л баталгаа нотолгоотой илэрч байгаа юм шиг яриад байсан захиалагчийг илрүүлээд ард түмэндээ ил тод мэдээлчих юм бишүү. Эсвэл Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг суллаад явуулчих. Ард түмнээсээ уучлал гуй!
 
Г.Жамьян (МУСГЗ)
ЭХ СУРВАЛЖ: SONIN.MN
http://www.sonin.mn/news/politics-fb-bot/93189


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Yesterday, 12:30
Yesterday, 10:00
Yesterday, 09:59
Yesterday, 09:30
2018/12/12, 14:13
2018/12/12, 14:00
2018/12/12, 13:58
2018/12/12, 11:30
2018/12/12, 10:52
2018/12/12, 10:35
2018/12/12, 10:31
2018/12/12, 10:23
2018/12/12, 09:32
2018/12/12, 09:27
2018/12/12, 09:22
2018/12/11, 20:08
2018/12/11, 17:58
2018/12/11, 16:03
2018/12/11, 15:22
2018/12/11, 13:10
2018/12/11, 10:58
2018/12/11, 10:54
2018/12/11, 10:19
2018/12/11, 09:56
2018/12/10, 11:46
2018/12/10, 11:29
2018/12/10, 11:07
2018/12/10, 09:47
2018/12/08, 16:21
2018/12/08, 15:21
2018/12/08, 15:15
2018/12/08, 14:09
2018/12/08, 13:58
2018/12/08, 13:23
2018/12/08, 13:20
2018/12/08, 13:08
2018/12/08, 13:03
2018/12/08, 12:59
2018/12/08, 12:52
2018/12/08, 12:47
2018/12/07, 16:45
2018/12/07, 15:26
2018/12/07, 14:57
2018/12/07, 14:33
2018/12/07, 13:47
2018/12/07, 13:30
2018/12/07, 13:04
2018/12/07, 12:44
2018/12/07, 12:37
2018/12/07, 12:33
2018/12/07, 12:27
2018/12/07, 12:09
2018/12/07, 11:09
2018/12/07, 11:05
2018/12/07, 10:45
2018/12/07, 10:32
2018/12/07, 10:07
2018/12/07, 09:50
2018/12/07, 09:43
2018/12/07, 09:39
2018/12/07, 09:36
2018/12/06, 18:50
2018/12/06, 17:54
2018/12/06, 16:41
2018/12/06, 16:33
2018/12/06, 16:22
2018/12/06, 14:47
2018/12/06, 14:34
2018/12/06, 14:29
2018/12/06, 14:23
2018/12/06, 14:18
2018/12/06, 12:29
2018/12/06, 12:09
2018/12/06, 12:02
2018/12/06, 11:10
2018/12/06, 11:06
2018/12/06, 10:51
2018/12/06, 10:37
2018/12/06, 10:14
2018/12/06, 10:10
2016/05/30, 09:27
2014/10/27, 21:34
2018/05/16, 14:55
2017/03/06, 15:55
2018/09/28, 11:52
2016/07/27, 09:47
2015/04/09, 12:30
2014/12/09, 18:32
2014/12/05, 14:30
2015/01/07, 13:33
2015/02/03, 09:48
2014/12/29, 13:27
2017/05/03, 10:42
2015/01/05, 11:38
2015/12/18, 15:59
2015/01/21, 18:11
2015/01/23, 10:16
2016/05/16, 13:04
2014/10/10, 15:36
2016/09/01, 12:28
2017/05/11, 11:37
2017/03/14, 17:04
2017/01/12, 10:49
2014/12/19, 15:42
2015/12/03, 17:31
2016/09/01, 12:25
2016/06/10, 20:06
2014/10/10, 15:35
2017/06/07, 16:30
2016/01/05, 17:52
2016/05/20, 10:49
2015/01/23, 20:42
2016/06/20, 12:32
2014/10/12, 22:16
2016/07/28, 11:18
2015/08/01, 05:32
2014/10/12, 22:16
2016/05/24, 19:44
2015/02/03, 11:30
2014/10/20, 19:51
2017/05/03, 13:50
2014/12/08, 12:49
2014/10/20, 10:41
2014/12/15, 13:01
2014/12/26, 15:41
2014/10/21, 17:49
2014/12/17, 12:52
2015/01/06, 07:40
2015/01/13, 13:17
2015/02/06, 18:14
Дэлхий дахинд
Сонин хачин