|

Аваргуудын талцал ард түмнийг НААДАМГҮЙ өнжүүлэх үү???


Аваргуудын талцал ард түмнийг НААДАМГҮЙ өнжүүлэх үү???

 

Монгол Улсын дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Саяхан УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат холбоодын маргааны асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрээр "Бид бүхэн учраа олж байгаа. Гэхдээ эвлэрэх дургүй ганцхан хүн нь Б.Бат-Эрдэнэ аварга байна” гэж хэлсэн. Яагаад та ганцаархнаа эвлэрэх дургүй байгаа юм бэ?

-Би эвлэрч чадахгүй байна уу, тэр хүмүүс миний нэрийг барьж худлаа гүтгэж байна уу гэдгийг ард түмэн өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлуудаас харж байгаа болов уу. Тиймээс олон түмэндээ илүү дэлгэрэнгүй, баримттай ойлголт өгөхийн тулд би цаг хугацааны дараалалтай, нотолгоотой зүйл ярья. МҮБХ-ны шинэ бүтэц бүрэлдэхүүн өнгөрсөн Гуравдугаар сарын 24-ний өдөр болсон наймдугаар ээлжит "Их Эе”-ээр сонгогдсон. Энэ өдөр шинээр сонгогдсон МҮБХ-ны дэд тэргүүн, Ц.Магалжав нөгөө талын төлөөлөл улсын заан Ж.Ганболдтой ярьсан. "Хууль, дүрмийн хүрээнд МҮБХ-ны ээлжит чуулган боллоо. МҮБХ-ны тэргүүнээр дархан аварга Б.Бат-Эрдэнэ сонгогдлоо” гэж ярьж. Харин Ж.Ганболд заан "Аварга сонгогдсон юм бол би юу хэлхэв. Залуучууд та нар идэвхтэй байр суурь эзлээд явж байгааг дэмжиж байна. Гэхдээ хуучин Р.Нямдорж, Д.Данзан нарыг удирдлагын бүрэлдэхүүнд оруулах байх, тэрийг би харж байна” гэж хэлсэн байна лээ. Энэ яриа баримттай. Үүний дараа дөрөвдүгээр сарын 6-нд Ц.Магалжав, Б.Сайнбаяр нар Л.Чинбат, А.Сүхбат, Б.Гантогтох нартай уулзсан. Энэ үеэр Ц.Магалжав наймдугаар "Их Эе”-ээр шинэчлэгдэн батлагдсан дүрэм, шинэ бүтэц бүрэлдэхүүнээ танилцуулсан. Харин нөгөө талынхан дахин "Их Эе”-ийг хуралдуулах санал тавьсан. Уг саналыг Ц.Магалжав тэргүүтэй хүмүүс хүлээн авч, хоёр тал дахин хуралдахаар санал тохиролцсон. Ингэхдээ наймдугаар "Их Эе”-ээр баталсан дүрмийн дагуу хуралд оролцох төлөөлөгчдийг бүрдүүлэхээр тохирч. Энэ үеэр А.Сүхбат "Ийм бүрэлдэхүүнтэй хуралдвал би асуудалгүй оролцоно” гэдгээ хэлсэн. Х.Баянмөнх гуайн хүү Б.Гантогтох "Ийм "Их Эе” хийвэл Ба аварга дахиад гараад ирэх юм байна” гэсэн байна лээ. Ингээд дахин "Их Эе”-ийн хуралдаанаар миний нэрийг болоод Л.Чинбатын нэрийг МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшүүлэхгүй байхаар тохиролцсон. Би энэ саналыг хүлээн авч дэмжсэн. Надад нийт бөхийн хамт олны багаар бодоход 80 хувь нь итгэл өгч энэ ачааг үүрүүлсэн болохоор Тэргүүний албыг хүлээн авсан болохоос зууралдсан юм байхгүй. Ингээд байж байтал монгол бөхийн ноён оргил дархан аварга Ж.Мөнхбат гуай бурхны оронд заларсан. Тиймээс хоёр тал их аваргын ажил явдлын үеэр ямар нэгэн асуудал гаргахгүй гэдгээ тохиролцсон. Гэтэл Л.Чинбат тэргүүтэй хүмүүс уг тохиролцооноосоо буцаж их аваргыг оршуулсан өдрийн үдэш Бөхийн өргөө рүү дайрах төлөвлөгөөтэй байгаа талаар бидэнд мэдээлэл ирсэн. Уг мэдээлэлийг аваад Ерөнхийлөгч, Засгийн газар, хууль хяналтын бүхий л байгууллагад хандаж, мэдэгдсэн. Ингээд байж байтал яг л төлөвлөснөөрөө тэр хүмүүс 200 орчим зэвсэгтэй хүн хөлсөлж өргөө рүү дайрсан. Энэ хүний ёс, хүн чанар мөн үү. МҮБХ-ны шинэ бүтэц бүрэлдэхүүн сонгогдсон цагаасаа эхлээд сөргөлдөгч талын хүмүүстэй эв зүйгээ олох чиглэлээр байнгын санал санаачилгатай ажилласаар ирлээ.

-МҮБХ-ны гэрчилгээ, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж, хууль бус үйл ажиллагаа явуулахаа зогсоо гэдэг мэдэгдлийг Л.Чинбат тэргүүтэй холбооноос удаа дараа шаардсан. Энэ талаар тодруулбал?

-Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Л.Чинбатад МҮБХ-ны гэрчилгээ, тамгыг хууль зөрчин давхардуулан олгосон. Улсын бүртгэлийн тухай хуулиар бүртгэлийн ажилтанд хуулийн этгээдийг татан буулгах эрх байхгүй. Ийм хууль бус үйлдлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын ажилтан хийхдээ Хууль зүйн яамны Хуулийн этгээдийн бүртгэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Уянгын шахалтаар хийсэн тухай мэдээлэл бий. Л.Уянга хэмээх мэргэжилтэн нь Л.Чинбатын төрсөн дүү юм билээ. Ингэж өөрсдөө хууль зөрчсөн ажиллагаа явуулсан учир бид дөрөвдүгээр сарын 13-нд уг асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Одоо гэрчилгээ, тамгатай холбоотой асуудал шүүхийн шатанд явж байгаа.

-Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон гэдгийг баталгаажуулсан гурван шатны шүүхийн шийдвэр байна гэдэг нь ямар учиртай вэ?

-Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсоны гурван шатны шүүхээр баталгаажуулсан гэдэг юм байхгүй. Тэднийг 2017 оны тавдугаар сарын 28-нд зохион байгуулсан ээлжит бус "Их Эе” гэдэг нь хаана болсон МҮБХ-ны дүрмийн дагуу хууль ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй эсэх нь тодорхойгүй. Энэ талаар шүүхэд хандсан шийдвэр гарсан юм байхгүй. Нөхдүүдийн ярьж байгаа гурван шатны шүүхийн шийдвэр гэдэг нь ээлжит бус "Их Эе” товлох ёстой. 2002 оны дөрөвдүгээр "Их Эе”-ээс байгуулагдсан Цэцдийн Зөвлөлийн хурлыг хууль бус бүрэлдэхүүнгүй, ирцгүй хуралдууллаа. Цэцдийн зөвлөлийн гишүүдийг итгэмжлэлээр оролцуулсан гэж. МҮБХ-ны хуучин удирдлагуудаас шүүхэд маргаан үүсгэснийг гурван шатны шүүхээс ЦЗ-ийн хурлын ирцийг ЦЗ-ийн гишүүдийн өмнөөс итгэмжлэлтэй хүмүүс оруулсан зөрчилгүй гэж үзсэн. Үүнийг л тэд яриад яваа юм.

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хоёр холбоодын төлөөллийг тус тусад нь хүлээн авч уулзсан. Уг уулзалтаар та бүхэнд ямар чиглэл өгсөн юм бэ?

-МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж, дархан аварга Х.Баянмөнх нарыг хүлээн авч уулзаж, Ерөнхийлөгчийн байр суурийг илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн зүгээс "Саяхан Бөхийн өргөө рүү дайрсан, олон түмнийг үймээн самуунд өдөөн хатгасан хэрэг гарлаа. Ийм зүйл хэрхэвч байж болохгүй. Буруутай этгээдэд хариуцлага тооцож, цолыг нь хураах хүртэл хатуу арга хэмжээ авна” гэдгээ мэдэгдсэн юм билээ. Мөн хоёр тал эвлэрч, хурлаа хийж, цаашдын үйл ажиллагаагаа богино хугацаанд хэвийн байдалд оруулах үүрэг өгсөн. Үүний дараа дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Ц.Магалжав, Б.Сайнбаяр, Х.Баянмөнх гуай, Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Дуламсүрэн нар Л.Чинбатын өрөөнд уулзсан. Бидний дунд олон уулзалт болсон. Тэр бүрд нь Л.Чинбат нарын хүмүүсийн гаргасан санал, шаардлагыг хүлээн зөвшөөрдөг. Бид уулзалтад оролцохоор төлөөлөл болгон явуулсан хүмүүсийнхээ ярьж тохирсон зүйлсээс буцаж ухарсан юм огт байдаггүй. Харин нөгөө нөхөд бие биенээ хүлээн зөвшөөрдөггүй зовлон бий. Дээрх уулзалтын үеэр Х.Баянмөнх гуай "Одоо хоёр үнэн байна. Нэгд, 2002 оны дүрэм үнэн, Хоёрт 2002 оны Цэцдийн зөвлөл үнэн” гэж хэлсэн. Уг уулзалтын гарын үсэгтэй протокол, бүрэн дүрс бичлэг Б.Сайнбаярт бий. Тэрхүү протоколд Ц.Дуламсүрэн "Зөвхөн дүрмийн дагуу хуралдах ёстой шүү” гэж бичээд гарын үсгээ зурсан байна лээ. Ингээд Х.Баянмөнх гуай, Ц.Дуламсүрэн нарын саналаар Дээд шүүхийн 403 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр байгаа 2002 оны Цэцдийн зөвлөлийг хуралдуулах нь зүйтэй гэж үзсэн.

-Тавдугаар сарын эхээр МҮБХ-ны Цэцдийн зөвлөл хуралдаж байна гэж сонссон. Уг хурлыг Л.Чинбат тэргүүтэй МҮБХ-ны төлөөлөл Ж.Ганболд заан ахалсан гэдэг үнэн үү?

-Үнэн. Тавдугаар сарын 3-нд өмнө уулзсан "Эвлэрлийн комисс” дээр ярьж тохирсноороо 2002 оны Цэцдийн зөвлөлийг хуралдуулсан. Гэтэл уг хуралд учир зүгээ олох гээд байгаа нөгөө талын хүмүүсийн ихэнх нь ирээгүй. Ирсэн нэг нь хурлыг орхин гарсан. Харин Ж.Ганболд заан өөрийн талаа төлөөлөөд хуралд үлдсэн. Ингэхээр нь тус Цэцдийн зөвлөлийн хурлыг Ж.Ганболд заанаар даргалуулан явуулсан. Энэ үеэр түүний гаргасан бүхий л саналыг хурлын шийдвэрт тусгаж, хүлээн авсан. Тэрээр "21 аймгийн төлөөлөл орсон бүрэлдэхүүн үүргээ гүйцэтгэж чадлаа. Одоо "Их Эе”-д бэлдэх комиссыг шинээр байгуулна” гэдэг санал гаргасан. Үүний дагуу 21 хүний бүрэлдэхүүнтэй комисс гарсан. Уг бүрэлдэхүүний олонх буюу 11 хүн нь Л.Чинбат тэргүүтэй холбооны хүмүүс болж бүх асуудлаа олонхоороо өөрсдийн талд шийдэх боломжтой байхаар байгуулж өгсөн. Мөн Ж.Ганболд зааны гаргасан саналын дагуу наймдугаар "Их Эе” биш тавдугаар "Их Эе” болгоё, тус чуулганыг тавдугаар сарын 18-нд хуралдуулна гэдэг саналыг нь бид дэмжсэн. Ингээд ашгүй хоёр талын бүрэлдэхүүнтэй, хурал болж, эв зүйгээ олох юм байна гэж санасан чинь Х.Баянмөнх, Л.Чинбат нарын хүмүүс "Ж.Ганболд хэн юм. Биднийг төлөөлөх ёсгүй. Та нарын зарласан "Их Эе”-ийг бид хүлээн зөвшөөрөхгүй” гээд дахиад маргаан эхэлсэн.

-Гэтэл Л.Чинбат тэргүүтэй холбооныхон "Ерөнхийлөгч хэлсээр байхад Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс "Их Эе”-ийг хийлгэхгүй, биднийг шүүхэд өглөө” гэж мэдэгдэж байсан даа…

-Энэ бол худлаа гүжирдлэг. Ж.Ганболдын даргалсан 2002 оны Цэцдийн зөвлөлөөс тавдугаар сарын 18-нд "Их Эе”-ийг хуралдуулна гэж шийдвэрлэсэн. Энэ үеэр Х.Баянмөнх аварга тэргүүтэй хүмүүс хэвлэлийн хурал хийсэн. Хурлаараа 2002 оны Цэцдийн зөвлөл чадамжгүй, "Их Эе” хуралдах боломжгүй гэж мэдэгдсэн. Уг нь Х.Баянмөнх гуай хоёрхон үнэн байгаа гэж ярьж байсан шүү дээ. Гэтэл тэгж хэлж байгаагүй юм шиг хэвлэлээр худлаа мэдээлэл явуулсан. Тэр шүүхэд өгсөн гэдэг асуудал чинь Ерөнхийлөгчийн захидал ирэхээс хагас сарын өмнөх үйл явдал. Түрүү нь хэлсэн байгаа шүү дээ. Гэтэл Х.Баянмөнх гуай "Ерөнхийлөгч хэлээд байхад биднийг шүүхэд өглөө” гэж биднийг улаан цагаан худлаа гүжирдсэн хүн. Тэдний хэвлэлийн мэдээний дараа уг асуудлаар Р.Нямдорж, Д.Данзан гуай нар хариу мэдэгдэл хийснийг олон түмэн санаж байгаа байх. Энэ үеэр тэд Монголын бөхийн өргөө нь МҮБХ-ны өмч болохыг татварын газрын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн татвараа төлсөөр байгаа баримтаар нотолж байсан.

-Л.Чинбат тэргүүтэй холбооны Цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар "Б.Бат-Эрдэнийн мэдлийн "Аварга” дээд сургуулийн ажилчид бүрдүүлсэн Допингийн эсрэг үндэсний төв”-өөрөө ид барилдаж яваа бөхчүүдийг допингч болгон нэр төрийг нь гутааж байна” гэж мэдэгдсэн. Энэ үнэн үү?

-Үүн шиг худлаа гүжирдлэг гэж юу байна вэ. Гэтэл Допингийн эсрэг үндэсний төв гэдэг байгууллага нь Монголын үндэсний олимпийн хорооны дэргэд хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг. Мөн Олон улсын олимпийн хорооны Допингийн эсрэг агентлагийн гишүүнчлэлтэй албан ёсны байгууллага. Ийм байгууллагыг намайг удирддаг, үүгээр дамжуулж их мөнгө олдог гэж ор үндэсгүй худлаа гүжирдэж байна. Энэ байгууллага зөвхөн үндэсний бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг гэж нийгэмд буруу ойлголт өгсөн. Гэтэл үгүй шүү дээ. Тус байгууллага нь 16 төрлийн спортын холбоодын тамирчдаас допингийн шинжилгээ авдаг. Энэ бол БСШУСЯ, БТСГ оролцоотой төрийн ажил болоод улс орон даяар хэрэгжиж байгаа төсөл. Хэдхэн хоногийн өмнө Шадар сайд Ө.Энхтүвшингийн хүсэлтээр долоон аварга уулзах үеэр би Х.Баянмөнх гуайд хэлсэн. Намайг допингийн сүлжээг барьж мөнгө олдог гээд гүтгээд байна. Үүнийгээ боль. Та мэднэ дээ, би наадмын дэвжээнд эв эеийг хичээж, цол даваа наймаалцахаас ангид явж ирснийг гэж хэлсэн. Тэгэхэд Баянмөнх гуай "Би допингийн холбоотой буруу ойлголттой байсан байна” гээд хүлээн зөвшөөрч байсан. Бас чамайг насаараа эв эеийг хичээж ирснийг би мэднэ. Харин улс төрд ороод ногоон дэвжээн дээр байснаасаа өөрчлөгдсөн гэж хэлж байсан.

-А.Сүхбат аварга мэдэгдлийнхээ үеэр хоёр талын төлөөлөл оролцсон уулзалтын бичлэгийг олон нийтэд үзүүлсэн. Тэрхүү бичлэг дээрээс харахад хоёр холбоо үнэхээр учраа олчихсон мэт яриа хөөрөө дэлгэж байна лээ. Тэр уулзалтын маргааш нь таныг тус эвлэрлийг эсэргүүцэж, хүлээн зөвшөөрөөгүй учир бид учраа олж чадсангүй гэдэг зүйлийг А.Сүхбат аварга мэдэгдсэн. Та яагаад зөвшөөрөөгүй юм бэ?

-Уг асуудалд тодруулаад хоёр зүйл хэлье. Тэдний саналаар 2002 оны Цэцдийн зөвлөлөө хуралдуулж тавдугаар сарын 18-нд "Их Эе” хуралдуулахаар тогтчихсон байсан шүү дээ. Гэтэл үүнийг үгүйсгэсэн. Дараа нь Л.Чинбат гэх хүн манай Г.Өсөхбаярыг уулзъя гэсэн хүсэлтийг тавьсан юм билээ. Ингээд бид "Уг уулзалтыг хий, очиж санал бодлыг нь сонсоод ярилцаад ир” гэж явуулсан. Ингэж уулзахдаа хаа байсан Дархан руу очиж уулзаж байгаа юм. Уулзалтаар Л.Чинбат "Хорвоо дээр тохиролцохгүй юм гэж байдаггүй. Тохиролцъё” гэж байнга шахсан юм билээ. Тэр тохиролцоо нь МҮБХ-ны тэргүүнээр Д.Мөнх-Эрдэнийг, дэд тэргүүнээр Б.Гантогтохыг, харин Цэцдийн зөвлөлийн даргаар Ү.Хүрэлбаатарыг ажиллуулъя гэдэг саналыг тавьж. Тус саналыг МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаад хүлээж авсан. Тэднийхээр болъё гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл Л.Чинбат дахин дуудаж уулзсан. Энэ удаад тэрээр "Өмнөх санал биш юм байна. Д.Мөнх-Эрдэнэ тэргүүнд тохирохгүй хүн билээ. ҮБХ-ны дэд тэргүүнээр улсын начин С.Эрхэмбаярыг, Цэцдийн зөвлөлийн даргаар Ү.Хүрэлбаатарыг ажиллуулъя, Б.Бат-Эрдэнэ аваргыг тэргүүнээс түдгэлзүүлье” гэж өмнөх саналаа өөрчилсөн. Тэр орой нь мөн Тэргүүлэгчид маань хуралдаад Намайг тэргүүнээс түдгэлзүүлье, ИхЭе хуралдах цаг хугацааны боломж наадмын өмнө байхгүй тул дүрмийн хүрээнд Цэцдийн зөвлөлийн хуралаа яаралтай хуралдуулж Дэд тэргүүн Ц.Магалжав, Цэцдийн зөвлөлийн дарга Г.Өсөхбаяр нарын нэрийг татуулж, Цэцдийн зөвлөлийн гишүүддээ үүсээд байгаа нөхцөл байдлыг ойлгуулж, тэдний тулгаж байгаа албан тушаалыг өгье гэж Л.Чинбатын саналыг дахин хүлээн зөвшөөрсөн. Гэтэл тэрээр "Дахиад уулзъя, өмнөх санал биш байна, өөр санал тавья, тохиролцъё” гэсэн. Ингээд бас л саналыг нь хүлээж аваад өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Улаанбаатарт уулзсан юм. Тэр А.Сүхбатын бичлэг хийсэн уулзалт гэдэг чинь шүү дээ. Гэхдээ бүрэн бичлэгийг монтажлаад, найруулаад олонд хүргэсэн нь жудаггүй зангаа дахиад л харуулж байгаа хэрэг. Энэ уулзалтаар Л.Чинбатын удаа дараагийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн гэдгээ хэлсэн байна лээ. Гэтэл Х.Баянмөнх гуай, А.Сүхбат нар Л.Чинбатынхаа гаргасан саналыг өөрчилж байгаагаа мэдэгдсэн Тэд "Наадмын бөхийн салбар комисст Л.Чинбатыг оруулж, "Их Эе” хуралдуулахгүйгээр дархан аварга Х.Баянмөнхийг МҮБХ-ны тэргүүнээр шууд томилъё” гэдэг санал хэлсэн. Манайхан уг саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар авч хэлэлцээд "Дүрмийн бус учир хүлээн авах боломжгүй” гэдэг шийдвэр гарсан байсан. Яг энэ үеэр миний бие Оюу толгойн ажлын хэсгийн гишүүнийхээ хувиар Өмнөговь аймгийн Ханбогд суманд албан ажилтай маргааш өглөө нь эрт явах байсан юм. Тиймээс дээрх тэргүүлэгчдийн хуралд оролцож чадаагүй. Дэд тэргүүн Ц.Магалжаваас мессэжээр "Та хуралд ирэх үү” гэхэд "би өглөө эрт Оюу толгой явна” гэж хариулсан. За тэгвэл та сайхан амраарай” гэсэн. Ц.Магалжав бид хоёрын харилцан бичсэн мессэж оператор компанид хадгалагдсан. Гэтэл Б.Бат-Эрдэнэ эвлэрэхээс татгалзаж, бөхчүүдийг дахин талцуулах, холбооны маргааныг үргэлжлүүлэх боллоо гэж мэдэгдсэн. Ингэж худлаа гүжирдэж болохгүй. Өмнө нь Сумо бөхийн холбооны дүрэм журмын дагуу гаргасан хамтын шийдвэрийг шууд надтай холбон дайрч байсан. Нэгд би тэрхүү Тэргүүлэгчдийн хуралд байгаагүй. Хоёрт, тэдний гаргасан санал ямар ч төрийн бус байгууллагын дүрмийг зөрчсөн, хууль бус хүсэлт байсан учраас авч хэлэлцээд шийдвэрлэсэн ч гэсэн шүүх дээр очоод унана шүү дээ. Бид тэдний бүх хүсэлт, саналыг хүлээн зөвшөөр ч буулт хийж, эвлэрэх чигийг барьж ажиллаад байхад дүрмийн бусаар А.Сүхбат хадам аавыгаа МҮБХ-ны тэргүүнээр шууд томилуулах гээд байгааг нь тэдний зүгээс тавьсан бүх саналыг нь үг дуугүй хүлээн аваад байхаар яавч биелэхгүй тулгалт хийж, үймээн самуун дэгдээх өөр зорилго байна гэж үзэж байна.

-Шадар сайд Ө.Энхтүвшин Үндэсний бөхийн аваргуудыг хүлээн авч уулзсан. Энэ үеэр яг юу яригдсан юм бэ. Аваргууд наадмаас өмнө түр эвлэрлээ гэдэг мэдээлэл явсан шүү дээ?

-Одоо амьд сэрүүн байгаа найман аварга байдаг. Энэ уулзалтад Д.Сумъяабазар аварга ирж чадаагүй учраас долоон аварга уулзалтад очсон. Уулзалтын дараа хэвлэлээр "Аваргууд тэмцээ түр зогсоож, эвлэрлээ” гэдэг мэдээлэл явсан. Би хувьдаа уг мэдээлэлд харамсаж явдаг. Бидний хэдэн аваргууд тэмцэлдсэн, талцсан зүйл огт байхгүй. Тэнд Х.Баянмөнх гуай, А.Сүхбат хоёроос өөр хэл ам хийж байгаа хүн байхгүй. Бусад аваргуудыг нийтээр нь хамруулж тэмцэлдээд байгаа мэтээр ярьж байгаа нь харамсалтай. Энэ уулзалтын үеэр хамгийн ноцтой нэг зүйлийг Х.Баянмөнх гуай хэлсэн.

-Юу гэж хэлсэн гэж…

-Монголын Үндэсний бөхийн ноён оргил, дархан аварга хүнээс ийм үг гарна гэж би тухайн үед огт бодоогүй. Тэрээр "Баяр наадмын комиссын бөхийн салбар зөвлөлд Л.Чинбатыг оруулж ажиллуул. Хэрэв түүнийг бөхийн салбар зөвлөлд оруулж ажиллуулахгүй бол Монгол Төрийн наадам их хохирол амсана шүү. Миний ард мянган бөх бий шүү” гэж хэлсэн. Энэ бол ерөөсөө Үндэсний их баяр наадмын үеэр үймээн самуун дэгдээнэ гэсэн уриалга гэж ойлгогдож байгаа юм. Дараа нь зургадугаар сарын 18-нд түүний хүргэн А.Сүхбат хэвлэлийн хурал хийж "Та нар бөхчүүдийг талцууллаа. Наадмаар бөхчүүд барилдахгүй. Улмаар замбараагүй байдал үүсвэл Б.Бат-Эрдэнэ хариуцлагаа хүлээгээрэй” гэж мэдэгдсэн. Энэ бүх хэлсэн ярьсан, мэдэгдсэн зүйлээс нь харахад нэг л зүйл харагдаж байна. Эд нар Төрийн баяр наадмын үеэр үймээн самуун дэгдээх гэж байна шүү. Дөрөвдүгээр сарын 13, 14-нд Л.Чинбат нарын хүмүүс 200 орчим хүн хөлсөлж Бөхийн өргөө рүү дайрч, нийтийг хамарсан үймээн гаргах гэж байгааг мэдээд холбогдох хууль, хүчний байгууллага шуурхай арга хэмжээ авсаны хүчинд харьцангуй тайван өнгөрсөн. Одоо эд нар дахин нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулах гэж байна шүү гэдгийг Монголын хууль, хүчний байгууллагын бүх шатны түвшинд анхааруулъя. Бид тэдний санасан бүгдийг хүлээн зөвшөөрч аль болох буулт хийхийг, эвлэрэхийг боддог. Гэтэд тэд маань даварсаар даварсаар сүүлдээ Төрийн их баяр наадмыг үймүүлнэ, наадмаар их хохирол амсана гэсэн бэлэггүй хийгээд бусдыг замбараагүй байдал өдөөн хатгасан зүйл рүү турхирч байгаа нь эрээ цээргүй үйлдэл юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ны шөнө, 14-ний өдөр Бөхийн өргөө рүү дайрах үймээний тэргүүн эгнээнд Х.Баянмөнх гуай хүргэн А.Сүхбаттайгаа зогсож байсан. Энэ халдлага дайралтыг хэн зохион байгуулсан бэ гэсэн Цагдаагийн албан хаагчийн асуултад А.Сүхбат би энэ хүмүүсийг авчирсан хэмээн хэлж байсныг олон нийт ТВ лайваар харсан. Тэд дахиад замбараагүй байдал үүсгэнэ гэж ярьж байна. Тиймээс хууль, хүчний байгууллага үүнийг анхааралдаа авч, болзошгүй аюулаас ард олныг хамгаалах арга хэмжээ авч ажиллаарай. УИХ-ын гишүүн олон нийтийг гэмт хэрэгт уруу татах, үймээн самуун дэгдээх сэдэл өгөх, бусдыг буруу зүйлд уриалан дуудах нь хуулиар хориотой үйлдэл шүү дээ энэ хүний гэмт үйлдэлд нь хариуцлага тооцож чадахгүй өнөөдрийг хүрсэн учраас ийм ноцтой байдалд хүрч байна.

-Таныг Хаан банктай хуйвалдаж, МҮБХ-ны олон зуун сая төгрөгийг хууль бусаар захиран зарцуулж байна. Үүнийгээ зогсоо гэж Ү.Хүрэлбаатар мэдэгдсэн. Энэ үнэн үү?

-Бас л худлаа гүжирдлэг шүү дээ. Юугаар нотлоод, ямар үндэслэлээр ингэж яриад байгаа юм бэ. Ямар ч нотолгоогүй ингэж хүн гүжирдэж болдог юм уу. Эдгээр хүмүүсийн балгаар Бөхийн өргөө хоёр сар гаруй хугацаанд үйл ажиллагаа нь зогслоо. Үүний цаана жилийн өмнөөс гэрээ хийсэн уран бүтээлчид, үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжүүд асар их хөрөнгөөрөө хохирч байна. Мөн Бөхийн өргөө өдөр болгон үйл ажиллагаа явуулдаг, түүнээсээ тодорхой хэмжээний орлого олдог. Үүнээсээ улсад татвар төлдөг. Энэ бүх үйл явцыг хохироож байгаагаа тэр хүмүүс ойлгох хэрэгтэй байна.

-Одоо цаашид яах ёстой юм. Таны хэлснээс үзвэл тэр хүмүүсийн санал, тохиролцоог та бүхэн зуун хувь хүлээж аваад байгаа юм байна гэж ойлголоо. Ингээд байхад яагаад эвлэрэхгүй байна вэ?

-Нөгөө тал маань хууль, дүрмээс гадуур ажил албан тушаал, удирдлагыг авъя гэж тулгаад байгаа. Гэхдээ дүрмийн дагуу МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурлаар уг асуудлыг чинь шийдье л дээ. Асуудал ямар байгаа талаар бид нухацтай авч хэлэлцээд тэр хүмүүсийн саналыг авч хэлэлцье. Тэдний хүсээд байгаа тэргүүн, дэд тэргүүний албан тушаалыг нь өгье. Одоо байгаа тэргүүн Б.Бат-Эрдэнэ түдгэлзье. МҮБХ-ны гол эрхийг барьдаг албан тушаалыг нь Ү.Хүрэлбаатарт өгье. Ер нь МҮБХ-ны бүх удирдлагыг тэдэнд шилжүүлье. Ганцхан тэргүүнийг дүрмээр "Их Эе”-ээс сонгох ёстой. Хоёрхон сар хүлээгээч, 9 сарын эхээр "Их Эе” хийе Х.Баянмөнх гуайг нэр дэвшүүлье. Х.Баянмөнх гуай тухайн үед баярласан. Би нэр дэвшээд санал авахгүй байсан ч хамаагүй гээд хэлсэн байна. Бид хүлээн зөвшөөрье. Ер нь энэ хүмүүс өөрсдийн үзүүлсэн амжилт, алдар цолоороо олон жил түрий барьж яваад ирсэн учраас дийлдэхгүй, хууль, дүрэмд захирагдахгүй байна. Ийм байж болохгүй гэдгийг Шадар сайдтай аваргууд уулзах үеэр би Х.Баянмөнх, А.Сүхбат хоёрт хандаж хэлсэн. Энэ хүмүүст хэлдэг, сургадаг хүн байвал хэлээд өгөөч ээ гэж хүсмээр байна. Сүүлдээ Төрийн баяр наадмыг шантаачилж, олон түмнийг үймээн самуунд уриалсан маш ноцтой зүйл яриад явж байж болохгүй л баймаар.

-Таныг "Монгол тулганы 100 эрхэм” нэвтрүүлэгт орж байх үеэр А.Сүхбат аварга цагаан хадагтай танд золгож байсан биз дээ. Та ер нь гэм хийчихсэн болоод энэ хүмүүс таны эсэргүүцээд байдаг юм бэ?

-Тэрийг үнэн дээ хэлж мэдэхгүй юм. Надад А.Сүхбат, Х.Баянмөнх аваргатай зөрчилдөх зүйл огт байхгүй. Би угтаа А.Сүхбатыг бөхийн дэвжээнд ч, улс төрийн хүрээнд ч тэр үргэлж дэмжиж ирсэн. Дэмжсээр ч байгаа хүн. 18 настайгаасаа эхлээд 50 хүртлээ барилдахдаа наадмын дэвжээ, гадаад дотоодын тэмцээн уралдаанд бусадтай ам мурийж, хэрүүл хийж явсан тохиолдол надад нэг ч байхгүй. А.Сүхбатыг анх улсын цолонд нь хүрснээс хойш өнөөдрийг хүртэл дэмжиж байдаг. 1998 оны наадамд Х.Баянмөнх гуайн хүү, хүргэн хоёр нь туначихаад бөртөлзөөд байж байхад надаас нэгийг нь авчихаач гэж гуйж байсан. Тухайн үед танай хоёр хүүгийн хэнийг ч авсан ялгаа юу байхав дээ. Би хүргэнийг чинь амлаж авъя гэтэл Х.Баянмөнх гуай "Чи Гантогтохыг авчих” гэхээр нь авсан. Би найман жил улсад тасралтгүй түрүүлж байхдаа ес дэх жилээ Гантогтохыг авч даваа ахиулж өгч байсныг ард түмэн мэднэ. Миний энэ үйлдэл нэгдүгээрт том аваргыг хүндэтгэж, ач санаж байгаа хэрэг юм. Мөн бөхийн дэвжээн дээр байдаг баруун, зүүн, халх, дөрвөд гэсэн буруу ойлголт талцлыг эцэслэх, эв эеийг дээдлэх алхам байсан. Тэр цагаас хойш бөхийн дэвжээнд дэмжиж явсан хүн. А.Сүхбат өмнө Ардчилсан намд байсан. Тэрээр Ардын намд орж, УИХ-д нэр дэвших хүсэлтээ ирүүлсэн. Тухайн үед би Ардын намын нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн байсан. Тэр үед намын удирдлагуудаас "А.Сүхбат манай намд элсэх хүсэлтээ тавьсан байна, та ямар байр суурьтай байна” гэж надаас асууж байсан. Би надад татгалзах зүйл байхгүй. Хамгийн гол нь наад хүн чинь жаахан төлөвшөө байлгүй дээ, түүнийг нь та нар үзээрэй л гэж хэлсэн. Ингээд УИХ-д орж ирсэн. Би ах хүний хувьд хэд хэдэн удаа зөвлөж хэлж байсан. УИХ-ын гишүүн хүн өргөсөн тангаргаа сахин ёс зүйтэй, хариуцлагатай байх ёстой. Хурал чуулганд хоцорч болохгүй, хүний өмнөөс кноп дарж болохгүй, хүний картанд хүрч болохгүй. УИХ-ын гишүүдийн үзэл бодолд хөндлөнгөөс нөлөөлөх үйлдэл гаргаж болохгүй. Нэг гишүүн наад зах нь 70, 80 мянган иргэд сонгогчдыг төлөөлж ажиллаж байгаа хараат бус, өөрийн итгэл үнэмшлээр ажил асуудалд хандах ёстой байдаг юмаа гэж Байнгын хорооны хурал дээр албан ёсоор хэлж анхааруулж байсан. Мөн монгол бөхтэй холбогдуулан чи, бид нар алдарт Намхай аваргаас өгсүүлээд дээд үеийн бөхчүүдийнхээ хүн байсны хүч буяныг эдэлж , төр түмнийхээ хайранд өлгийдүүлж явна. Тиймээс хураасан буяныг нь барчихалгүй, монгол бөхийнхөө нэрийг өндөрт авч явж дараа үедээ өгөх үүрэгтэй.Элдвийн маргаан тэмцэл хэрэггүй гэж хэлж байсан. Бид Х.Баянмөнх, А.Сүхбат, Л.Чинбат нарын тавьсан санал, тулгалтуудаас нэгээс нь ухралгүй 100 хувь хүлээн авсаар байтал огт ор үндэслэлгүй гүжир гүтгэлгийн мэдээллийг тарааж, олон түмнийг үймээн самуунд уриалж, нийгмийг эмх замбараагүй байдалд турхирсан, ноцтой мэдэгдлийг удаа дараа хийж байна. Тэдний зорилго нь МҮБХ-ны удирдлагыг авахдаа биш байгаа нь тодорхой болж байна. Тэгэхээр аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд анхааралдаа авах хэрэгтэй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн үүргийг үл тоомсорлож байгаа. Энэ нөхдийн ар талд ямар нэгэн хүчин, албад байгааг шалгаж үзэх хэрэгтэй. Дэлхийн олон оронд гарсан "өнгөт хувьсгал” нэртэй үймээн самуун нь тухайн орны олон нийтийн хамгийн их сонирхдог спортын тэмцээний үеэр үзэгчдийн дунд мөргөлдөөн үүсгэн эхлүүлж байсныг бид бэлээхэн мэдэж байгаа.

ЭХ СУРВАЛЖИЙН ЛИНК: http://shinemedee.net/archives/15242


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2021/06/28, 14:12
2023/06/15, 17:18
2018/07/16, 15:13
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/07, 14:20
2016/07/25, 08:50
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2023/11/22, 13:45
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин