|

ЗАЯАНЫ ХАНЬ


ЗАЯАНЫ ХАНЬ

 

Яаж заяаны ханиа таних вэ гэж нэг найз асуулаа.Зав зайтай сууж байсных нээх хөөрхөн энэ асуултанд нь хариулмаар санагдчихлаа.Би гэр бүл судлаач биш л дээ гэхдээ өдий оймс элээснийх дүү нартаа бол бяцхан зөвлөгөө өгөхтэйгээ.

Энэ хүнийг би яаж заяаны ханиа гэж мэдэх вэ?..гэж.
Аймаар чухал асуулт шүү.Гэр бүл болох гээд ярилцаж байгаа хосууд,синглээрээ таваргаж яваа нөхөр,сайхан гэр бүл мөрөөдөөд хэвтэж байгаа хэн ч бай ийм асуултыг өөртөө тавьдаг.Хариултыг нь олох хэцүү л дээ.Хорвоо дээр заяаны хань гэсэн тусгай хүн байдаггүй юм.Хүн бүр амьдралын ханиа өөрөө олж олон замын уулзвар дээрээс аль замаар явахаа сонгодог.Ихэнхи хүмүүс царай зүс,бие галбир,боловсрол,амьдралын түвшин,хөрөнгө хогшил,ажил төрөл,нэр төрийг чухалчилдаг.Өөрөө үгүй юмаа гэхэд ойр дотных хүмүүс ямар хүнтэй танилцсийн гэж ирээд нөгөө хүнийг нь дээрхи үзүүлэлтүүдээс ядаж хоёрых нь жишээ болгож харьцуулна.Нийгэм маань нэгэнт өөрөө ийм гавтлийст тул энэ хүмүүсийн буруу биш юм.
Хүрэлбаатар эмчийн ярьснаар манайд оффист суудаг,дээд боловсролтой 25-47 насны 176 мянган эмэгтэй байдаг гэнэ.Үнэн худлыг нь мэдэхгүй ч ямартаа энэ аймаар тоонд багш,эмч,хувиараа хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүд ч орох байх гэж бодов.Эмэгтэйчүүдийн илүүцтэй манай улсад цагаан морьтой ханхүүгийн үлгэр биелэх хэцүү л дээ.Гэхдээ хань ижлээ зөв таниад сэтгэлд нийцсэн хүнтэйгээ гэр бүл болох нь ганц хувь хүний төдий биш үндэсний асуудал юм.Цөөхөн хүн амтай улсад гэр бүлийн хүчирхийлэл,ураг садны хүчингийн хэрэг их гардаг нь үүнтэй холбоотой ч байж болох юм.
Хүн бүхэнд өөр өөрийн хайр дурлалын мөрөөдөл байдаг.Энэ мөрөөдөлдөө ихэнхидээ хүсч байгаа хүнийхээ гадна төрх байдлыг хийсвэрлэн боддог.Тийм хүнтэйгээ учирсан ч гэлээ амьдрал хүссэнээс нь өөрөөр үргэлжилнэ.Энэ бол гаднах төрх байдал,хүсэл сонирхол хоёр хамааралгүйн нотолгоо.
Ихэнхи гоонь хүмүүс гэр бүл хэт мөрөөссөн хүмүүс хэн нэгэн хүчирхэг хүнд сайн дураараа, ухаанаа алдтал захирагдах хүсэлтэй байдаг. Үүгээр тэдний тухайн хүнд өгч байгаа хайр итгэл харагддаг бөгөөд,гэр бүлийг удирдаж байгаа хүн нь өөрийг нь бүх зүйлд сургаж боловсруулж байхыг энэ хүмүүс хүсдэг. Сексийн харилцаа, амьдралын жирийн дэг ёс, хэлэх ярих үгийг нь хүртэл хайртай хүн нь багш дасгалжуулагч адилаар зааж сургаж байх ёстой тул хайртай хүнээ сонгох тал дээр эдгээр хүмүүс ямагт өөрөөсөө илүү дээр, өөрийнхөө орой дээр залж болох хүнийг эрж хайж байдаг.Хүссэн ийм ханиа олж чадахгүй шаналж цөхөрсөн хүмүүс хань ижлээ яаж таньж олох вэ гэсэн мөнхийн асуултыг хайж явдаг.Чамд яг тийм хүн тохирно,тэрийг сонго гэх нь бүдүүлэг зөвлөгөө ч ханиа сонгох,шинжих дараахь аргууд байдгийг мэдээд аваарай.Танд сонирхолтой магадгүй гээд товчхоон оруулчий.
1.Физиогномик. (Хүний төрх байдал).
Италийн гэмт хэрэг судлаач,сэтгэл зүйч Чезоре Ломбразо (1835-1909) бүх хүмүүсийн царайны гадаад төрх байдал,үйлдэл хийх хандлага хоёрын хооронд нарийн уялдаа байдгийг нээн илрүүлээд судалгааны том бүтээл туурвижээ.Түүний үзсэнээр,ямарваа хүний чихний гэдэс нь том доод үзүүр нь дотогшоо хумайсан бол эд баялаг сайтай байхын шинж,эр хүний нүдийг ажиглахад тогтуун дөлгөөхөн бол бусдыг хайрлах нигүүлсэх сэтгэл сайтайх,хүйтэн хурц юмуу гөлөгнөсөн нүдтэй бол догшин авиртай,хулгайч шинжтэй байдаг байна.За тэгээд хамар,дух,эрүү,хөмсөг гээд нүүрний бүх шинжээр нь дүгнээд бичсэн байх юм.Энэ хүйтэн царайтай нөхөр цаагуураа яав ч олигтой хүн биш гээд байдаг нь үнэний ортойн нотолгоо.Олон жил шорон оронгоор явсан юмуу байнга гэмт хэрэг хийж явдаг хүмүүс ихэнхи нь ийм зэвүүн хүйтэн төрхтэй болчихсон байдаг.
2.Френлоги. (Гавлын хэлбэрээр нь шинжих).
Энэ нь гавлын ясны хэлбэр хүний зан авир,авъяас чадвар,чиг хандлагыг илтгэн харуулдаг шинжлэх ухааны нээлт юм байна.Жишээ нь хүний толгойн хэлбэр дээд хэсгээрээ нарийвтар доод эрүү орчим нь цулцгар өргөн бол хоолонцор,харамч,хүнийг эд юмсаас дорд үздэг гэнэ.Харин том өргөн магнайтай бол ухаантай,амгалан түвшин байдаг гэжээ.Сайн ажиглаад байвал үнэн ч юм шиг санагдсан.Энэтхэгийн Камасутра сударт ийм тийм шинж төрхтэй хүмүүс тийм тийм зан төрхтэй гээд бичсэн байдаг санагдана.
3.Удам сударыг нь харах.
Ээдээ,энэ бол хөрөнгө хогшил,ажил алба,эзэмшсэн боловсрол,зүүж яваа үнэт эдлэл,унаж яваа машин,амьдардаг байр савтай нь огт холбогдолгүй асуудал шүү.Ген гэдэг нь хромсом дахь хүний удамшлын мэдээллийг агуулсан молекул нэгж.Хүний төрсөн үр удам тэр мэдээллийг хуулбарлан төрнө.Эцгээс хүүд өвлөгддөг генийг Y хромсом буюу ясан удам гэдэг.Эцгийн энэ удам цааш эрэгтэй талаа барин удамшин тархахдаа огт өөрчлөгддөггүй.
Удмыг нь харнаа гээд байдаг маань ах дүү,төрөл садангийх нь хүмүүс ямар гарвал үүсэлтэй,ямар хүмүүс байсныг нотлох ургийн бичиг юм.Одоо нэгэнт ургийн бичигтэй айл байхгүй тул ядаж аав ээж,ах дүү нарыг нь ямар улсууд вэ гэдгийг нь өөрөөр нь яриулах,очиж танилцах,эсвэл нутаг усных нь сайн мэддэг улсуудаар нь дамжуулан судлаж болно.Хүний мууг үзэх гэсэн юм байхгүй,энэ бол тэр хүний удамд алуурчин,орон шорон дамжсан хулгайч,архаг архичин,биеэ үнэлэгч,цус ойртолт,удмын гажиг байгаа эсэхийг тодруулж мэдсэнээр өөрийгөө ирээдүйн хүчирхийллээс,гунигт амьдралаас аварч болох гарц юм.Хог новш бол яг удамшдаг шүү.
4.Ламдах.
Энэ бол эцсийн тийм ч найдвартай бус арга.Манайхан хамгийн түрүүнд Гандан орж мэргэлүүлдэг.Төвдийн зурхайн хуанли нь Григорийн тоололтой адилаар нарны мөчлөгөөр тоологддоггүй.Сарны тоолол мөчлөгөөр ивээл жил буюу 12 жилийн амьтны систем,таван махбодь зэргийн хоорондын зохицлыыг харгалзан үздэг.Өөрөөсөө дээш 4 нас,доош 4 насыг ивээл гэх буюу эсрэгээрээ бас дээш дооших зургаан насыг харш гэж үзээд гэрлэхийг сайшаадаггүй.Мөн таван махбодио өнгөөр илэрхийлээд хоорондыг зохицол ба харшлыг тооцно.Хэрвээ хайрт чинь Гандан дагуулж гүйвэл энэ нь шинжлэх ухааны үндэслэл сайтай муутайг мэдэхгүй хамт амюдрах хүнийхээ сүжгийг хүндлэхээс өөр аргагүй.Ямар ч байсан ивээл жилтэй суусан зарим хүмүүс насан туршдаа толхилцоод зарим нь салж сарнисан байхад харш жилтэй хүмүүс эвлэг амьдраад байдгийн билээ..
Заяаны ханиа мэдрэх,таних ийм аргууд байдгаас гадна Британий эрдэмтийн олон жилийн судалгаагаар эрэгтэй эмэгтэй хүмүүс өөртэйгээ ижил сонирхол,амьдралын хэвшилтэй хүмүүсээ таних код нь тархины үнэрлэхүйн хэсэгт байдгийг нээж илрүүлсэн гэнэ лээ.Хань болох хүнээ үнэрээр нь мэднэ.Би лав үнэмшсэн.Түүнийгээ үнэрээр нь бараг таньчих байхаа.Гэхдээ үүнд их ач холбогдол бүү өгөөрэй,учир нь тархи толгойн гэмтэлтэй хүмүүст хамаарахгүй юм байна лээ шүү.Мориноос унаагүй,зодуулж тархи нь хөдлөөгүй хүн ховор шүү.Миний баттай бодлоор сайхан сэтгэлтэй,үнэнч,хөдөлмөрч хүнийг хань ижлээрээ сонговол алдахгүй гэж боддог доо.

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин