
Францын
нийслэл Парист хотод шинэ өнгө төрх, уур амьсгал бий болгох ногоон
байгууламж бүхий тосгон байгуулах төсөлд Соу Фужимото, Николас Лайзни,
Дмитрий Рассель нарын баг ялалт байгуулжээ.
"Босоо
тосгон” хэмээн нэрлэсэн 50 метр өндөр уг цамхаг нь бүхэлдээ ой модоор
хүрээлэгдсэн бөгөөд зүүн захын бүс нутгуудыг чиглэсэн шинэ гарц болно
хэмээн төслийг хэрэгжүүлэгчид үзэж байгаа аж. Барилгын 122 метр орчим
модон арагт бүтээцийг бетонон суурь болон тулгуур баганаар хүчитгэсэн
байна.
"La Compagnie de Phalsbourg” болон "REI Habitat” компаниудын хамтран гүйцэтгэж буй 28,200 ам метр талбайтай
Цамхгийг
эргэн тойронд нь хүрээлсэн уламжлалт бусад барилга байгууламжуудаас эрс
өөр, Фужимотогийн архитектурын хэв маягаар загварчилсан байна. Жигд бус
цагаан өнгөтэй геометрийн хэлбэр дүрсүүдийг нарийн цагаан багануудаар
тулж өгсөн нь барилгын загварыг өвөрмөц харагдуулах аж.
Барилгын
нэг давхар болон дээврийн 6,000 ам метр талбайд зоогийн газрууд, өндөр
өнжүүлэх төв, гэр бүлийн оффис, олон нийтийн болон тоглоомын төвүүд гэх
мэт үйлчилгээний хэсэг байрлах юм. Харин спорт төвд нь авиралтын хана,
хөлбөмбөгийн талбай, дасгалын заалнуудыг байрлуулжээ.
"Босоо
тосгон” төсөл нь Парис хотын захын хорооллуудыг хөгжүүлэх зорилгоор
Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлын нэгээхэн хэсэг аж.
Эх сурвалж: "Барилга.МН” сэтгүүл
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа