|

Хар галуутай холбоотой цуурхалд мэргэжлийн байгууллагууд тайлбар хийжээ


Хар галуутай холбоотой цуурхалд мэргэжлийн байгууллагууд тайлбар хийжээ

Сүүлийн үед хар галуу хятадаас маш ихээр орж ирж, Монголын загас ихт гол, нууруудын загсыг дуусгаж байгаа утга бүхий мэдээлэл нийгмийн сүлжээнд идэвхижлээ. Мөн хятадууд хар галууны хүзүүнд дохиолол  суулгаж монгол руу ихээр илгээж байгаа тухай цуурхал ч ихсэв. Үүнтэй холбоотойгоор Шинжлэх ухааны академи болон Монголын шувуу хамгаалах төвийнхөн мэдэгдэл гаргаж, тайлбар хийжээ.


Монголын шувуу хамгаалах төвөөс гаргасан мэдэгдэлд "Тураг гогой (хүмүүсийн нэрлэдэгээр Хар галуу) бол бидний санаа зовох зүйл ерөөсөө биш. Манай орны гол, нууруудын экосистемд бүхэлд нь аюулд оруулж байгаа сөрөг хүчин зүйлсийн ихэнх хувийг хүний зүгээс үзүүлж буй шууд болон шууд бус нөлөөлөл эзэлдэг. Загас битгий хэл гол, нуур нь бүхэлдээ экосистемийн хэмжээнд аюулд орох үзэгдэл ихэссэн. Үүнд голын эхэнд байгаа уурхай, буруу ажиллагаатай усан цахилгаан станц гээд маш олон зүйлсийг дурдаж болно. Загас барьдаг хүмүүс тороо гол, нууранд үлдээнэ, тэр олон торонд нь жил бүр байнга олон мянган загас үхэж байгаа гээд тоочвол дуусахгүй их. Гэтэл Тураг гогой байгаль дээрээ загасны популяцид сөрөг нөлөө байдаггүй талаар бүр докторын ажлууд байдаг. Тураг гогой болон бусад усны шувуудын сангас нь нуурын хурдас, фосфорын эргэлтэнд чухал ач холбогдолтой төдийгүй нуурын ёроолын ургамалын ургалтанд чухал үүрэг гүйцэтгэдэг ба энэ нь тухайн нуурын загасны түрс аюулгүй, амжилттай үржих нөхцлийг бүрдүүлдэг байна. Манай хуучны шувуу судлаачдын 1960-70 оны бүтээл, тэмдэглэлүүдийг үзэж байхад нуурын мандлыг Тураг гогой (хар галуу) хар хөшиг татсан мэт бүрхжээ гэсэн байдаг. Тэд эртнээс л нуурандаа өөрийнхөө идэш тэжээллийг идсээр ирсэн байгалийн тэнцвэрт байддлыг нөхцөлдүүлэх зохилдлогоотой байдаг. Иймд шувуунаас буруу хайх ямар ч үндэслэл байхгүй. Дэлхий дээр дунджаар 2 сая Тураг гогой байдаг гэсэн үнэлгээ байгаа. Үүнээс гадна загас иддэг өчнөөн зүйлийн хэдэн сая шувуу, махчин амьтад байдаг бөгөөд тэд олон зуун жил загасаа идсээр л ирсэн. Ийм олон дайсантай болохоор загас мэнд үлдэхийн тулд хэдэн сая түрс шахдаг гээд эволюци талаас нь харвал зөндөө тайлбарыг олж болно. Өөрсдийн хоолыг идэж буй Тураг гогойд санаа зовохоос илүүтэй хүний зүгээс үзүүлж буй бусад зүйлтэй тэмцэх шаардлагатай байна. 2011 онд Өгий болонТэрхийн цагаан нуураас загасны зуу гаруй хаягдсан тор цуглуулсан баримт байгаа. Түүнд нь хэдэн зуун загас орооцолдон үхсэн байсныг шувуу судлаач баримтжуулсан. Ийм л байдалтай бид загас агнаж, сөрөг нөлөө үзүүлж тэрийгээ шувуу руу тохсоор иржээ. Мэдэхгүйн гай гэж энэ, хүмүүс бид сайн мэдээлэл, мэдлэггүйгээсээ болж загас, шувуу гэлтгүй олон амьтан, ургамалыг үгүй хийж байгаа Дэлхий дээрх цорын ганц амьтан. Ямар нэг зүйл амьтдын тоо толгойг зохицуулж болдог. Хамгийн гол нь шинжлэх ухааны судалгааг хийлгэж, нөлөө байгаа эсэхийг тогтоон, түүнд үндэслэсэн зөвлөмжийн дагуу арга хэмжээг авах шаардлагатай байдаг юм” хэмээжээ.

Харин  Шинжлэх ухааны академийн гаргасан тайлбарт "Тураг гогой буюу нутгийн иргэдийн хэлж заншсанаар хар галуу нь Европ, Ази тивийн харьцангуй дулаан бүсээр, Казахстаны хойт хэсэг, Байгаль нуурын өргөргөөс дээш гаралгүй Австрали, Тасмани, Шинэ Зеландын арал, Африк ба Америк тивд зөвхөн Греландад өндөглөнө. Дулаан бүсээр суурин, сэрүүн бүсээр улирлын чанартай нүүдэл хийж амьдарна. Монгол оронд Алтайн уулархаг бүс, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс, Дорнот Монголын Хөх, Буйр зэрэг томоохон нууруудаар болон Ховд, Сэлэнгэ, Орхон, Хэрлэн, Халхын голоор тураг гогой өндөглөн зусна. Тураг гогой манай орны нуур, голуудын мөс хайлах үе, 4 дүгээр сарын дундуур дулаан орноос сүрэг сүргээрээ нүүдэллэн ирдэг” гэсэн байна. 

Тэгэхээр нийгмийн сүлжээнд олныг сэнхрүүлээд байгаа шиг хар галуу нь хятадаас ямар нэгэн дохиоллын систем зүүж орж ирэх аюул байхгүйг батална.
 
Х.Онон
http://www.zuv.mn/page/newsmore/18471

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
2018/08/13, 17:35
2018/08/10, 14:21
2018/08/10, 13:37
2018/08/10, 11:53
2018/08/09, 16:50
2018/08/09, 15:13
2018/08/09, 13:01
2018/08/09, 12:07
2018/08/08, 16:33
2018/08/08, 13:13
2018/08/08, 12:52
2018/08/08, 12:00
2018/08/08, 10:26
2018/08/08, 10:02
2018/08/08, 09:50
2018/08/07, 17:26
2018/08/07, 17:12
2018/08/07, 12:30
2018/08/07, 11:10
2018/08/06, 13:07
2018/08/06, 12:32
2018/08/06, 10:38
2018/08/03, 13:27
2018/08/03, 12:35
2018/08/02, 16:59
2018/08/02, 15:54
2018/08/02, 15:46
2018/08/02, 13:18
2018/08/02, 13:16
2018/07/31, 13:50
2018/07/31, 12:21
2018/07/31, 12:07
2018/07/31, 10:31
2018/07/28, 16:20
2018/07/27, 16:27
2018/07/27, 11:49
2018/07/26, 17:26
2018/07/26, 16:08
2018/07/26, 12:42
2018/07/26, 10:29
2018/07/26, 10:19
2018/07/25, 16:42
2018/07/25, 16:23
2018/07/25, 14:15
2018/07/25, 13:34
2018/07/25, 08:41
2018/07/24, 16:18
2018/07/24, 13:57
2018/07/24, 13:27
2018/07/24, 13:18
2018/07/24, 12:22
2018/07/24, 12:14
2018/07/24, 10:16
2018/07/23, 15:51
2018/07/23, 12:35
2018/07/23, 12:02
2018/07/23, 11:43
2018/07/21, 18:33
2018/07/20, 14:11
2018/07/19, 15:46
2018/07/19, 15:22
2018/07/19, 14:51
2018/07/19, 14:07
2018/07/19, 12:07
2018/07/18, 15:23
2018/07/18, 14:42
2018/07/18, 13:42
2018/07/18, 12:56
2018/07/18, 12:46
2018/07/18, 12:39
2018/07/18, 10:25
2018/07/17, 16:49
2018/07/17, 15:00
2018/07/17, 13:01
2018/07/17, 11:43
2018/07/17, 10:04
2018/07/17, 09:48
2018/07/16, 16:33
2018/07/16, 15:13
2018/07/16, 14:28
2016/05/30, 09:27
2014/10/27, 21:34
2015/04/09, 12:30
2017/03/06, 15:55
2015/01/07, 13:33
2014/12/05, 14:30
2016/07/27, 09:47
2015/02/03, 09:48
2016/05/16, 13:04
2017/01/12, 10:49
2014/12/29, 13:27
2015/01/21, 18:11
2014/10/10, 15:36
2015/01/05, 11:38
2016/06/10, 20:06
2015/01/23, 10:16
2016/06/20, 12:32
2015/08/01, 05:32
2014/10/12, 22:16
2014/12/15, 13:01
2014/10/12, 22:16
2014/12/08, 12:49
2014/12/19, 15:42
2014/10/10, 15:35
2014/10/21, 17:49
2014/10/20, 19:51
2015/02/03, 11:30
2014/10/20, 10:41
2016/07/28, 11:18
2014/12/09, 18:32
2015/12/18, 15:59
2015/02/06, 18:14
2015/01/06, 07:40
2015/01/13, 13:17
2014/12/17, 12:52
2014/12/19, 18:35
2014/12/26, 15:41
2015/01/23, 20:42
2014/12/17, 12:25
2014/12/19, 19:02
2014/10/21, 17:09
2014/10/23, 19:56
2014/12/19, 18:18
2014/12/12, 12:18
2014/12/18, 13:34
2016/01/05, 17:52
2015/12/03, 17:31
2015/04/13, 12:03
2014/12/26, 15:14
2015/01/27, 10:46
Дэлхий дахинд
Сонин хачин