|

Хоёр Солонгосын удирдагчдын түүхэн уулзалт эхэлж байна


Хоёр Солонгосын удирдагчдын түүхэн уулзалт эхэлж байна

 

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын түүхэн уулзалт яг одоо буюу Монголын цагаар 08.30 /Орон нутгийн цагаар 09.30/ цагт Хоёр Солонгосын хилийн орчимд, БНСУ-ын нутагт орших Панмужон зэвсэггүй бүсэд эхэлж байна.

Ким Жон Ун ийнхүү 1953 оны Солонгосын дайнаас хойш зэвсэггүй чөлөөт бүсэд хөл тавьсан Хойд Солонгосын анхны удирдагч болж байна. Түүний өвөө Ким Ил Сан, Ким Жон Ил нар энд хөл тавьж байгаагүй юм.

Хоёр Солонгосын удирдагчдын түүхэн уулзалт эхэлж байна

Уулзалт болох Панмужоныг хүчлэн хамгаалатад авчээ.

Хоёр удирдагч Хойд Солонгосын цөмийн зэвсгийн тухай асуудал, мөн ирэх зургадугаар сард болох Ким-Трампын уулзалт зэрэг чухал сэдвийг хөндөж ярилцана.

Мүн Жэ Ин өнөө өглөө хуягласан машин хөлөглөн Панмужон тийш хөдлсөн бөгөөд өмнө нь өмнөд солонгосчуудын төлөөлөл бяцхан үдэх ёслол маягийн зүйл зохион байгуулж, Ерөнхийлөгчдөө амжилт хүсэн ерөөсөн байна.

Хоёр Солонгосын удирдагчдын түүхэн уулзалт эхэлж байна

Мүн Жэ Инийг Сөүлээс гарахын өмнө өмнөд солонгосчууд амжилт хүсэн үдэж мордуулав

Хоёр Солонгосын удирдагчдын энэхүү түүхэн уулзалт нь нэг талаар 2000, 2007 оны дээд төвшний уулзалт хэлэлцээрүүдийн үр дүнд болж байгаа боловч нөгөө талаар Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзах болсонтой холбоотой юм. Ким Трампын уулзалтыг гол зуучлагч БНСУ байсан юм. АНУ-ын ТТГ-ын дарга Майк Помпео Хойд Солонгост ажиллаад ирснийхээ дараа Мүн-Кимийн уулзалтыг ирэх сарын эхээр болно гэж мэдэгдэж байсан. Гэвч асуудал хурдан шуурхай шийдэгдэж, наана нь уулзахаар болсон нь асуудалд хоёр талын аль аль нь нааштай хандаж байгааг илэрхийлж байна.

Хоёр Солонгосын удирдагчдын түүхэн уулзалт эхэлж байна

Панмужон, "Эрх чөлөө" ордны гадаах нөхцөл байдал. Өглөөний 09.00 цаг /Монголынхоор 08.00/. 

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс өчигдөр Майк Помпеог Ким Жон Унтай уулзсаныг батлах анхны гэрэл зургийг твиттертээ нийтэлсэн юм.

"Уулзалтаар Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс татгалзуулах асуудал багтсан байгаа. Хойд Солонгос өмнө нь мэдэгдэл хийж, туршилт хийхээ зогсооно гэдгээ зарлачихсан. Ямар төвшинд вэ гэдгийг хоёр удирдагчийн уулзалтаар шийдэх юм. Гэвч энэ бол уулзалтын хамгийн хүнд хэсэг байх болно” гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Им Жон Сеок өчигдөр мэдээлсэн.  

Хоёр Солонгосын удирдагчдын түүхэн уулзалт эхэлж байна

Хоёр удирдагчийн замын зураг. Пажу дахь Панмужоны дроноос авсан зураг. Шар зураас нь машинаар, цэгэн зурааснь явганаар явах магадлалтай зам.  

Хоёр удирдагчдын уулзалт өглөөний Монголын цагаар 08.30 цагт эхэлнэ гэж байгаа ч албан ёсны хэлэлцээр нь нэг цагийн дараа /Монголын цагаар 09.30, орон нутгийн цагаар 10.30/ Панмужон дахь "Freedom" буюу "Эрх чөлөө" ордонд эхлэх юм. 

Х. Батсайхан

Eagle.mn

 


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин