|

АТГ-аар аймаар зүйл хийлгээд байгаа юм биш үү


АТГ-аар аймаар зүйл хийлгээд байгаа юм биш үү

"1937 оны наймдугаар сарын 24-нд ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссариатын орлогч М.П.Фриновский, Батлан хамгаалах яамны дэд сайд Д.И.Смирнов нар "Заговор” буюу "Хуйвалдаан” гэх хэрэгт холбогдуулах 115 хүний нэрийн жагсаалт авч ирснээс хэдхэн хоногийн дараа буюу дараа сарынх нь 10-ны шөнөөс Монголд өргөн баривчилгаа эхэлсэн гэдэг.

Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АНУ явж ирснээс хойш хэдхэн хоногийн дараа дээрх үйл явдалтай утга нэг бус ч авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдоод байсан эрхмүүдийг баривчиллаа, хэлмэгдүүлэлт л биш байгаасай”. Улс төрийг сонирхогчийн бус судлаачийн түвшинд ажигладаг танил маань ийм харьцуулалт хийв.

Түүний ажиглалт, хардлага оносон, эсэхийг одоохондоо хэн ч нотлохгүй. Гэхдээ "Их баривчилгаа” гээд хэлчихэд сүржигнэсэн болохооргүй үйл явдлууд ар араасаа хөвөрч байгаа нь үнэн.

ЕРӨНХИЙ САЙД АСАН ХОЁР ХҮН НЭГЭН ЗЭРЭГ, ИЖИЛ ХЭРГЭЭР ХОРИГДСОН АНХНЫ ТОХИОЛДОЛ

АТГ энэ сарын 1-нд ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсан, "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нараас мэдүүлэг авна гэж дуудаад, очиход нь сэжигтнээр татан, баривчилсан.

Уг нь хүнийг хойшлуулшгүй тохиолдолд л прокурорын зөвшөөрөл, шүүхийн шийдвэргүй баривчлах хуультай. Гэтэл АТГ-т дуудсан хугацаанд нь мэдүүлэг өгөхөөр очсон тэдэнд хойшлуулшгүй ажиллагаагаа явуулж, баривчилжээ. Маргааш нь яллагдагчаар татаж, үргэлж­лүүлэн хорих саналаа нийслэлийн Прокурорын газарт хүргүүлж, про­курор эрүүгийн хэрэг үүсгэн, гомдлыг Эрүү­гийн хэргийн анхан шатны шатны шүүхэд хүргүүлснээр С.Баярцогт, Б.Ариунсан Б.Бямба­ сайхан нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэс­гийн 1.3 буюу "Гэмт хэрэг дахин үйлдэх та­лаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр тэдийг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан.

Энэ дуулианы цуурай намжаагүй байхад буюу энэ сарын 10-нд 2007-2009 онд Ерөнхий сайдаар ажилласан С.Баяр, 2014-2016 онд Засгийн газар тэргүүлсэн Ч.Сайханбилэг нарыг баривчлав. Үүнээс хойших үйл явдал яг дээр дурдсанчлан өрнөж, тэднийг нэг сар хорих шүүхийн шийдвэр өчигдөр гарлаа. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүн нэгэн зэрэг, нэг хэргээр хоригдсон анхны тохиолдол энэ болов уу. Тэднийг "Оюутолгой” төсөлтэй холбогдуулж "Гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан ту­шаалаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гарган бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэсэн үндэслэлээр буруутгаж буй юм.


...Шударга ёс тогтоогчийн баг зүүж, замд нь саад болсон нэгнээ хорьж цагдахыг айл гэр болж тоглохын дайтай бодон, амьдралынх нь хайран цаг хугацааг цоожны цаана өнгөрөөж, ажил, амьдралд нь арилшгүй толбо суулгачихаад "Хэргийг хэрэгсэхгүй болголоо, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байжээ” гэсэн утгагүй зүйл яриад, юу ч болоогүй мэт сууж байдаг харамсалтай явдал бүү давтагдаасай. Энэ бүхнийг зүгээр л улс төрийн зорилгоор, хэн нэгний жижигхэн ашиг сонирхлоор хийгээгүй байгаасай...


ЦАГДАН ХОРИХ ХОЙШЛУУЛШГҮЙ НӨХЦӨЛ БАЙСАН ГЭЖ ҮҮ

Уг нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэхдээ хууль тогтоогчид "Цагдан хорих арга хэмжээг тухайн хүнийг цээрлүүлэх, шийтгэх хэрэгсэл болгон ашиг­лахыг халахын тулд тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт, үндэслэл бий болсныг үндэслэн прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаны дараа яллагдагчид тодорхой үндэслэлээр таслан сэр­гийлэх арга хэмжээ авч болох зохицуулалт орууллаа.

Хорих арга хэмжээг өргөнөөр хэ­рэглэх, шаардлагагүйгээр урт хугацаа тогтоох явдлыг халах зорилгоор хувийн баталгаа гаргах, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, зорчих эрхийг түр хугацаагаар хязгаарлах, барьцаа авах зэрэг сонгон хэрэглэж болох таслан сэргийлэх арга хэмжээний төрлийг нэмэгдүүлсэн” хэмээн тайл­ барлаж байв.

Сэжигтнийг баривчлах, сэжигтэн, яллагдаг­чийг цагдан хориход анхаарах зарим асуудлын тухай Дээд шүүхийн зөвлөмжид "Хойшлуулшгүй тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч сэжигтнийг шууд баривчлах тогтоол гаргахад прокурор, шүүгчийн зөвшөөрөл шаардахгүй бөгөөд уг тогтоолоо 24 цагийн дотор прокурор, шүүхэд хүргүүлнэ” гэжээ.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.26д "Хойшлуулшгүй тохиолдол” гэж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгааг хэлнэ хэмээн томьёолсон байна.

Мөн шүүгч Л.Оюунчимэгийн "Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ: Шүүхийн практик, анхаарах зарим асуудал” өгүүлэлд ”Сэжигтнээр тооцогдсон этгээдийн бие, хувцас, орон байрнаас гэмт хэргийн эд мөрийн баримт, ул мөр илэрсэн, оргон зугтахыг завдсан, гэрч, хохирогчоос сэжигтэн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн болохыг шууд заасан, хаана оршин суудаг, хэн болох нь тодорхойгүй, бичиг баримт нь эргэлзээтэй, бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд аюул учруулж болохуйц зүйлээр зэвсэглэсэн, бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд аюул учруулах талаар заналхийлэх үйлдэл нь биелэх магадлалтай, сэжигтэн этгээд өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох чадваргүй болтлоо мансуурсан, согтуурсан, урьд нь оргож эрэн сурвалжлагдаж байсан, хорих ял удаа дараа шийтгүүлсэн, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон бол хойшлуулшгүй тохиолдол гэж үзнэ” хэмээжээ.

Өөрөөр хэлбэл, онцгой цөөн тохиолдлоос бусад үед хүнийг шүүхийн шийдвэр, прокурорын зөвшөөрөлгүй баривчилж болохгүй, цагдан хорихоос аль болох татгалзаж, өөр бусад арга хэмжээгээр орлуулахыг чухалчлах ёстой гэсэн үзэл баримтлал хуульд буйг дээрх тайлбарууд нотолж байгаа юм.

Түүнчлэн цагдан хорих арга хэмжээг авахдаа Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Үндсэн хууль, бусад хууль, тогтоол, дүрэм журмыг ягштал баримтлах ёстой гэсэн нь бий. Харин С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Н.Ариунсан нарыг хойш­луулшгүй ажиллагаа явуулж, баривчлах шалт­гаан, нөхцөл үүссэн гэж үү. Тэд оргон зайлах оролдлого хийгээгүйгээр барахгүй хилийн чанадаас ирж, хуулийн байгууллагын дуудсан хугацаа, заасан цагт бэлэн байж, цаашид элдэв асуудал үүсгэлгүй шалгуулна гэдгээ илэрхийлсэн. Хутга, шөвөг, буу шийдэм барьж, хэн нэгний амь нас, эрүүл мэндэд халдахаар заналхийлсэн гэж дуулдаагүй.

Эд мөрийн баримт устгах тухайд тэд арав гаруй жилийн хугацаанд төрийн хамаг л өндөр албан тушаал хашиж явахдаа биш, одоо гудамжнаас үүнийг хийнэ гэж үү. Тэднийг хорих шүүхийн шийдвэрт бичигдсэн "Гэмт хэрэг дахин үйлдэх талаарх баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэл бол арга ядсан, арай ч дээ гэмээр шалтаг бус уу.

УЛС ТӨРИЙН ТОГЛООМ Л БҮҮ БАЙГААСАЙ

Баривчилгааг хүмүүс хоёр янзаар хүлээн авч байна. Нийгмийн дийлэнх тэднийг дарагдашгүй дайсан, дийлдэшгүй гэмт хэрэгтэн байж хэмээн зүхэж, хорих байранд ямар янзтай байгааг нь харан, бах таваа хангахыг хүсэж буйгаа хүртэл илэрхийлээд эхэлсэн.

Харин нөгөө хэсэг нь энэ бол улс төрийн тоглоом гэж харж буй бөгөөд "Оюутолгой” төслийг хөдөлгөснийх нь төлөө тэднийг яллах нь утгагүй гэж байна. Ерөнхий сайд асан М.Энхсайханы "Монголын эдийн засаг уналтаас гарахад "Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх явдал чухал байсан бөгөөд өнөөдөр бид үр шимийг нь хүртэж байна. Гэсэн хэдий ч амжилт маань эмзэгхэн гэдгийг бүгдээрээ ойлгоосой билээ” хэмээснийг зөвшөөрөн дэмжиж буй хүн ч олон. Хамгийн гол нь энэ төслийг хөдөлгөсөн нь яах аргагүй тэдний гавьяа, харин гэрээ сайн, муу болсон, аль нэг талд давуу тал олгосон нь тусдаа асуудал.

Гэрээг сайжруулах боломж байгаа, сайжруулах талаар ярих нь ч зүйн хэрэг. Гэхдээ энэ баривчилгааны зорилго нь үүнд чиглэж байна уу, огт өөр зүйл үү гэдэг нь удахгүй тодорхой болох биз ээ. Шударга ёс тогтоогчийн баг зүүж, замд нь саад болсон нэгнээ хорьж цагдахыг айл гэр болж тоглохын дайтай бодон, амьдралынх нь хайран цаг хугацааг цоожны цаана өн­гөрөөж, ажил, амьдралд нь арилшгүй толбо суулгачихаад "Хэргийг хэрэгсэхгүй болголоо, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байжээ” гэсэн утгагүй зүйл яриад, юу ч болоогүй мэт сууж байдаг харамсалтай явдал бүү давтагдаасай.

Энэ бүхнийг зүгээр л улс төрийн зорилгоор, хэн нэгний жижигхэн ашиг сонирхлоор хийгээгүй байгаасай. Өчигдөр болсон шүүх хуралд С.Баяр онлайнаар оролцсон бөгөөд "Нэг сарын хуга­цаатай баривчлагдах, цагдан хоригдох нь на­дад сонин биш байна. Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хоёр Ерөнхий сайдыг хорьс­ноор Монголын болон "Оюутолгой” төслийн нэр хүнд дэлхий дахинд унах, гэрээ хүчин төгөлдөр буст тооцогдох эрсдэл дагуулна. Энэ нь Монголын эдийн засагт нөлөөлнө. Үүнийг бодолцож үзээч” гэсэн санал хэлсэн тухай өмгөөлөгч нь мэдээлсэн. Бодох асуудлын нэг нь энэ мөн гэдгийг уг нь дээр, дооргүй ойлгож л баймаарсан.

БАРИВЧИЛГААНЫ БУСАД ӨНЦӨГ

Баривчилгааг хүмүүс олон өнцгөөс харж байна. Зарим нь тавилтат жүжиг гэнэ, нөгөө хэсэг нь МАН-ынхан АН-ын гишүүдийг ялгаж хорилоо гэлцэнэ. Харин цөөн хүн энэ бол АН-ынхны дотоод дайны нэг хэсэг гэж үзэж буйн нэг нь эхэнд дурдсан улс төр судлаач. Нэрээ ил гаргахыг хүсээгүй тэрбээр "Оюутолгой” төслийг хөдөлгөх нь тухайн үед Монгол Улсын тулгамдсан асуудал байсан уу гэвэл тийм. Тийм ч учраас 2008 онд МАН дангаараа Засгийн газар байгуулахад хангалттай суудал УИХ-д авчихаад байхад С.Баяр АН-тай эвсэж, стандарт бус Засгийн газар байгуулсан.

АН-ыг сөрөг хүчний байр сууринд нь үлдээвэл энэ гэрээг хийлгэхгүй гэдэг нь мэдээж байсан тул ийм алхам хийсэн. Эвслийн Засгийн газар байгуулах талаар ярилцаж байхад АН-ынхан Н.Батбаярыг Сангийн сайд болгохоор зүтгүүлж, С.Баяр С.Баярцогтод л энэ салбарыг хариуцуулна хэ­мээн багагүй зөрөлдөж байж тохиролцсон. Ингээд С.Баяр, С.Баярцогт хоёр Оюутолгойн гэрээг байгуулахад хамтарч ажилласан. Тэгэх­дээ С.Баяр 2012 он хүртэл Ерөнхий сайдаар ажиллаж, 2012 онд С.Баярцогт Ерөнхий сайд болно, ингэж хоёр Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд "Оюутолгой” төслийг үргэлжлүүлж, гэрээтэй холбоотой элдэв асуудлаа ч цэгцлээд авна гэж тооцсон.

Харин тэр нь санаснаар нь болоогүй” гэсэн. Мөн мэдээлэлд ойр өөр нэг эх сурвалж "Ирэх сонгуулиар олонх болно гэсэн итгэл найдвар нь АН-ыг дотроос нь задалж буй. Тэд төсөөллөөрөө аль хэдийнэ албан тушаалаа хуваагаад, түү­нээ булаацалдан зодолдож эхэлсэн. Тэд нэг сумаар хоёр туулай буудаж байна. Нэгдүгээрт, оффшор, авлигатай тэмцэж байна гэсэн ойл­голтыг нийгэмд өгч, олон нийтэд таалагдах, хоёрдугаарт, ирэх дөрвөн жилд улс төрийн гол албан тушаалд өрсөлдөх магадлалтай хүмүүсийг замаасаа зайлуулах ажиллагаа явж байна. З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болонгуутаа АТГ-ын даргыг аж­лаа өг хэмээн шахсан.

Түүнээс хойш АТГ Ерөнхийлөгчөөс дэмжлэггүй болсон, хэд хо­ногийн өмнө тус газрын даргыг солино гэсэн мэдээллийг олон нийтийн сүлжээнд "сэвсэн” нь санаандгүй хэрэг биш. Үгэнд нь орохгүй бол дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа албан тушаалаа алдаж мэдэхээр болсныг нь мэдрүүлж байгаад хүссэнээ хийлгэж байна” хэмээсэн. Баривчилгаа тойрсон элдэв мэдээллийг товч­лоход ийм байна. Баригдсан хүмүүсийн буруу­тай, эсэхийг шүүх шийдэж, болсон үйл явдлын цаадах, наадхыг уншигчид дүгнэнэ биз ээ.

Эх сурвалж: Unuudur.mn

http://unuudur.mn/article/104654


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
2018/08/13, 17:35
2018/08/10, 14:21
2018/08/10, 13:37
2018/08/10, 11:53
2018/08/09, 16:50
2018/08/09, 15:13
2018/08/09, 13:01
2018/08/09, 12:07
2018/08/08, 16:33
2018/08/08, 13:13
2018/08/08, 12:52
2018/08/08, 12:00
2018/08/08, 10:26
2018/08/08, 10:02
2018/08/08, 09:50
2018/08/07, 17:26
2018/08/07, 17:12
2018/08/07, 12:30
2018/08/07, 11:10
2018/08/06, 13:07
2018/08/06, 12:32
2018/08/06, 10:38
2018/08/03, 13:27
2018/08/03, 12:35
2018/08/02, 16:59
2018/08/02, 15:54
2018/08/02, 15:46
2018/08/02, 13:18
2018/08/02, 13:16
2018/07/31, 13:50
2018/07/31, 12:21
2018/07/31, 12:07
2018/07/31, 10:31
2018/07/28, 16:20
2018/07/27, 16:27
2018/07/27, 11:49
2018/07/26, 17:26
2018/07/26, 16:08
2018/07/26, 12:42
2018/07/26, 10:29
2018/07/26, 10:19
2018/07/25, 16:42
2018/07/25, 16:23
2018/07/25, 14:15
2018/07/25, 13:34
2018/07/25, 08:41
2018/07/24, 16:18
2018/07/24, 13:57
2018/07/24, 13:27
2018/07/24, 13:18
2018/07/24, 12:22
2018/07/24, 12:14
2018/07/24, 10:16
2018/07/23, 15:51
2018/07/23, 12:35
2018/07/23, 12:02
2018/07/23, 11:43
2018/07/21, 18:33
2018/07/20, 14:11
2018/07/19, 15:46
2018/07/19, 15:22
2018/07/19, 14:51
2018/07/19, 14:07
2018/07/19, 12:07
2018/07/18, 15:23
2018/07/18, 14:42
2018/07/18, 13:42
2018/07/18, 12:56
2018/07/18, 12:46
2018/07/18, 12:39
2018/07/18, 10:25
2018/07/17, 16:49
2018/07/17, 15:00
2018/07/17, 13:01
2018/07/17, 11:43
2018/07/17, 10:04
2018/07/17, 09:48
2018/07/16, 16:33
2018/07/16, 15:13
2018/07/16, 14:28
2016/05/30, 09:27
2014/10/27, 21:34
2015/04/09, 12:30
2017/03/06, 15:55
2015/01/07, 13:33
2014/12/05, 14:30
2016/07/27, 09:47
2015/02/03, 09:48
2016/05/16, 13:04
2017/01/12, 10:49
2014/12/29, 13:27
2015/01/21, 18:11
2014/10/10, 15:36
2015/01/05, 11:38
2016/06/10, 20:06
2015/01/23, 10:16
2016/06/20, 12:32
2015/08/01, 05:32
2014/10/12, 22:16
2014/12/15, 13:01
2014/10/12, 22:16
2014/12/08, 12:49
2014/12/19, 15:42
2014/10/10, 15:35
2014/10/21, 17:49
2014/10/20, 19:51
2015/02/03, 11:30
2014/10/20, 10:41
2016/07/28, 11:18
2014/12/09, 18:32
2015/12/18, 15:59
2015/02/06, 18:14
2015/01/06, 07:40
2015/01/13, 13:17
2014/12/17, 12:52
2014/12/19, 18:35
2014/12/26, 15:41
2015/01/23, 20:42
2014/12/17, 12:25
2014/12/19, 19:02
2014/10/21, 17:09
2014/10/23, 19:56
2014/12/19, 18:18
2014/12/12, 12:18
2014/12/18, 13:34
2016/01/05, 17:52
2015/12/03, 17:31
2015/04/13, 12:03
2014/12/26, 15:14
2015/01/27, 10:46
Дэлхий дахинд
Сонин хачин