|

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг захидал ирүүлжээ


Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг захидал ирүүлжээ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг захидал ирүүлжээ. Тэрбээр Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, АТГ-ын дарга Х.Энхжаргал нарт хаягласан захидалдаа оргон зайлаагүй, удахгүй эх орондоо очно гэдгээ илэрхийлжээ.

Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан,  

Авилгатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Х.Энхжаргал нар Танаа

Миний бие Чимэд овогтой Сайханбилэгийн гэрийн хаягаар Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд Оюутолгойн гэрээтэй холбоотой үүссэн асуудлаар Улсын прокурорын газар, АТГ-с мэдүүлэг ирж өгөх албан бичиг ирүүлсэн билээ. АНУ-д амьдарч байгаа өөрийн төрсөн дүү хорт хавдар өвчнөөр оношлогдон хүнд хагалгаа, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсныг уламжлан заасан хугацаанд өөрийн биеэр хараахан амжиж очих боломжгүйгээ урьд нь албан ёсоор бичгээр илэрхийлсэн болно.

Гэвч сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн сүлжээгээр намайг оргон зайлсан, эрж хайх ажиллагаа явуулах шаардлагатай мэтээр илтэд буруу ташаа мэдээлэл гарч байгаа тул энэхүү ил захидлыг явуулж байна.

Монгол Улсын нэн шинэ түүхийн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг хариуцлагатай өндөр албан тушаалыг ердөө 30 хүн хашсан байдаг бөгөөд тэдгээрээс одоо 14 нь амьд сэрүүн байна. Түүхийн гашуун үе, хэлмэгдүүлэлт, хилс хэрэг, ээдрээтэй хүнд нөхцөл байдлаас шалтгаалан Ерөнхий сайдаар ажиллаж байсан  таван эрхэм харийн нутагт амиа тавьж байсан тэр түүх мартагдаагүй байна. Тэдний хэн нь ч хүслээрээ харьд очоогүй. Хэн нь ч эх орноосоо оргон зайлж байсангүй. Ерөнхий сайдын сэнтийд суусан хэн ч Монгол төр, эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг. Би Ерөнхий сайдын хувьд Хямралын үед эдийн засгаа дампуурахаас сэргийлэх гэж, үргэсэн гаднын хөрөнгө оруулалтыг эргэн дуудах гэж, өнөөдрийн эдийн засгийн энэ өсөлтийг хангах гэж гацаанд орчихсон Оюутолгойн том төслийг хөдөлгөх боломжийг олгосон. Үүнийхээ төлөө надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, бусдаас авсан авилга байхгүй, бусдад олгосон давуу эрх байхгүй ээ. Тийм учраас надад айж, ичих зүйл ч алга.

Би Монголдоо очно. Эмчлүүлж байгаа дүүгээ орхиод очно. Ирэх долоо хоногтоо очно. Надад хуулийн эрж хайх, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүд болох оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, бусдыг дарамталсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэдэг ямар нэг зүйл байхгүй, цаашид ч гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Би хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг хүндэлж дурдсан хугацаанд очиж мэдүүлгээ өгч байх болно.

Хүндэтгэсэн, Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд, Хан-Уул дүүргийн XI хорооны иргэн Чимэд овогтой Сайханбилэг.

2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Today, 15:46
Today, 15:22
Today, 14:51
Today, 14:07
Today, 12:07
Yesterday, 15:23
Yesterday, 14:42
Yesterday, 13:42
Yesterday, 12:56
Yesterday, 12:46
Yesterday, 12:39
Yesterday, 10:25
2018/07/17, 16:49
2018/07/17, 15:00
2018/07/17, 13:01
2018/07/17, 11:43
2018/07/17, 10:04
2018/07/17, 09:48
2018/07/16, 16:33
2018/07/16, 15:13
2018/07/16, 14:28
2018/07/16, 12:47
2018/07/16, 11:48
2018/07/16, 11:00
2018/07/11, 15:57
2018/07/11, 13:49
2018/07/10, 16:13
2018/07/10, 16:06
2018/07/10, 15:54
2018/07/09, 14:36
2018/07/09, 14:09
2018/07/09, 12:41
2018/07/09, 12:10
2018/07/09, 11:23
2018/07/06, 17:58
2018/07/06, 13:23
2018/07/06, 13:01
2018/07/06, 12:43
2018/07/06, 12:02
2018/07/05, 16:11
2018/07/05, 16:03
2018/07/05, 14:42
2018/07/05, 13:28
2018/07/05, 13:08
2018/07/05, 12:23
2018/07/04, 17:12
2018/07/04, 16:41
2018/07/04, 16:36
2018/07/04, 14:35
2018/07/04, 13:32
2018/07/04, 12:38
2018/07/04, 11:13
2018/07/04, 11:00
2018/07/03, 15:18
2018/07/03, 15:08
2018/07/03, 14:59
2018/07/03, 14:38
2018/07/03, 12:14
2018/07/02, 17:31
2018/07/02, 14:40
2018/07/02, 12:22
2018/07/02, 11:53
2018/06/30, 17:14
2018/06/30, 15:50
2018/06/29, 16:32
2018/06/29, 14:16
2018/06/29, 13:38
2018/06/29, 13:26
2018/06/29, 12:07
2018/06/28, 13:46
2018/06/28, 13:12
2018/06/28, 10:37
2018/06/27, 16:25
2018/06/27, 15:10
2018/06/27, 12:48
2018/06/27, 11:22
2018/06/27, 10:02
2018/06/26, 17:14
2018/06/26, 15:12
2018/06/26, 12:37
2016/05/30, 09:27
2014/10/27, 21:34
2015/04/09, 12:30
2017/03/06, 15:55
2015/01/07, 13:33
2014/12/05, 14:30
2016/07/27, 09:47
2016/05/16, 13:04
2015/02/03, 09:48
2017/01/12, 10:49
2015/01/21, 18:11
2014/10/10, 15:36
2014/12/29, 13:27
2016/06/10, 20:06
2016/06/20, 12:32
2015/01/05, 11:38
2015/01/23, 10:16
2015/08/01, 05:32
2014/10/12, 22:16
2014/12/15, 13:01
2014/10/12, 22:16
2014/12/08, 12:49
2014/12/19, 15:42
2014/10/21, 17:49
2014/10/20, 19:51
2014/10/10, 15:35
2015/02/03, 11:30
2014/10/20, 10:41
2016/07/28, 11:18
2015/02/06, 18:14
2014/12/09, 18:32
2015/12/18, 15:59
2015/01/06, 07:40
2014/12/17, 12:52
2015/01/13, 13:17
2014/12/26, 15:41
2014/12/19, 18:35
2015/01/23, 20:42
2014/12/19, 19:02
2014/12/19, 18:18
2014/10/23, 19:56
2014/12/12, 12:18
2014/10/21, 17:09
2014/12/18, 13:34
2014/12/17, 12:25
2016/01/05, 17:52
2014/12/26, 15:14
2015/04/13, 12:03
2015/01/27, 10:46
2014/12/26, 09:44
Дэлхий дахинд
Сонин хачин