|

БӨӨ ГЭЖ ХЭН БЭ?.


Эмээ өвөөгөө буулгаж бөө төрдөггүй. Бөө тодрох үзэгдэл нь нийгмийн сонирхлоор бий болдог сайн дурын үйлдэл бус байгалийн жам ёсоор илрэн гардаг нууцлаг мөртлөө тодорхой учир шалтгаантай илрэл юм. Сүүлийн үед бөө нар, бөө мөргөлийн зүй тогтолыг хэт гажуудуулж, байгалийн жамаар тодордог бөөг, нийгмийн сонирхолоор тодруулах үзэгдэл газар аваад байгаа нь засаж болшгүй алдаа болоод байгаа билээ.

Бөө хүний дэргэд байж, онгод тэнгэртэй нь байнга харилцаж, ивээл нөмөрт нь бүрэн багтахаас гадна удган зайран хүнтэй ханилан сууж байсан эсвэл бөөгийн түшээ, тулмааш хийх зэрэг шалтгаанаар онгод тэнгэртэй нөхцөлдсний улмаас тухайн онгодыг авч явдаг байсан бөө удган зайран нь бие барж, бөөгийн шүтээн " онгод цуцсан "- аар онгод тэнгэрээ өөрөө адгуулж явахаас өөр аргагүй болоход бөөгөөр тодрох ч явдал байдаг.

Мөн бөө хүн өөрийн үр хүүхдэдээ хуур амиулж өгөх буюу хуяг хамгаалалт хийж өгснөөр уг хүүхэд хожим хойно бөө болох ёс бас байдаг. Энэ бүхнийг тухайн холбогч бөө нь онгод тэнгэрийнхээ хүсэлтээр гүйцэтгэдэг тул ямар нэгэн муу үр дагавар гардаггүй юм.

Үхэлд ойрхон өвдөж зовоод болохоо байсан тохиолдолд амьд үлдэхийн тулд бөө болохоос өөр аргагүй, амь аврахын үүднээс бөө болгохоос өөр зам байхгүй болсон нөхцөлд л бөө болох, болгох тохиолдол байдаг.

Энэ бол харьцангуй ховорхон болдог хэрэг юм. Үнэхээр хүчтэй бэрх олон үе дамжсан онгод, эрхиж догширсон хараал жатаг, эрээ хорлолын улмаас тухайн онгодыг хариулж, буцаах нөхцөлгүй үед тухайн хүнийг бөө болгож, амийг нь аварч, алс ирээдүйг нь золиослодог бөө мөргөлийн харгис хэрцгий хууль үйлчилдэг юм.

Бөөгөөр тодрох үйл явц нь хөндлөнгийн хар хүчний нөлөөллөөр үүссэн хүчний хуримтлалыг адгуулагч бэлтгэх хатуу, хэцүү үйлдэл байдаг. Сайн бөө хүмүүсийг бөө болгож тоглох биш элдэв эрээ хорлолын үйлийг засаж, аргалж чаргалж явдаг бөө мөргөлийн язгуур уламжлалыг мартаж яахан болох билээ.

Эс бөгөөс бөө хүн учир ухаанын олоогүй байж өөрт хамаагүй тухайн онгод тэнгэрээр хамаа бусаар оролдож, бөөгийн онгодыг өвөг дээдэс,өвөө эмээ мэтээр бусдад ухуулж, бөө болгож наадвал хэзээ нэгэн цагт бөө болсон, болгосон хоёулаа цээрлэл хүлээдэг аюултай гэдгийг санаж байхад илүүдэхгүй биз дээ.


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин