Учир нь тэрбээр өнөөдөр Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг эрх
мэдлээ давуулсан ашигласан гэх үндэслэлээр шүүхэд өгсөн. Энэ талаар
ШӨХТГ-ын Хамтын ажиллагаа олон нийттэй харилцах газрын дарга
Т.Сайнжаргалаас тодрууллаа.
-Нийслэлийн Засаг даргын захирамжийг ямар үндэслэлээр хууль тогтоомж зөрчсөн гэж үзсэн юм бэ?
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.6 дэх заалт, Хууль зүй, дотоод хэргийн
сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан зориулалтын чирэгч
автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журмын 4.1.1-т тус
тус заасан Цагдаагийн ерөнхий газрын даргын бүрэн эрхэд хамаарах
асуудлаар гаргаж, "Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-т тээврийн хэрэгслийг
зөөж шилжүүлэх төлбөрийн хэмжээг тогтоох, хураан авах эрх олгосон байна.
Үүнийг өөрийн бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан гэж
ойлгож болно.
Уг зөрчил үйлдэгдсэнээр "Замын хөдөлгөөний
удирдлагын төв” нь 2013-2014 онд нийт 9230 тээврийн хэрэгслийг
70,000-80,000 төгрөгөөр зөөж шилжүүлж, нь тогтоогдсон.
-НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол ямар үндэслэлээр хууль тогтоомж зөрчсөн гэж үзсэн бэ?
-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын
тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор
нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах
зорилгоор .
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.6 дэх заалт болон Хууль зүйн сайдын 2014
оны А/218 дугаар тушаалаар батлагдсан "Зориулалтын чирэгч автомашин
ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-д зааснаар "замын
хөдөлгөөний дүрмээр түр буюу удаан зогсохыг хориглосон замын зорчих
хэсэгт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож, хөдөлгөөнд саад
учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхээр зохицуулсан бөгөөд
хуулиар зохицуулсан харилцааг журам гаргаж өөрөөр зохицуулалт хийсэн гэж
үзэж, дүгнэлт гаргасан. Товчхондоо хуулиар тээврийн хэрэгслийг зөөж
шилжүүлнэ гээд зохицуулсан байхад түгжихээр журам гаргасан нь хууль бус
болсон юм.
Уг зөрчил үйлдэгдсэнээр иргэдийг хохироосон болох нь тогтоогдсон.
-ШӨХТГ-аас тээврийн хэрэгслийг ачихыг зогсоох шаардлага тавьсан уу?
-Үгүй. Тээврийн хэрэгслийг ачихдаа хууль
тогтоомжид заасны дагуу үйл ажиллагаа явуулж, иргэдийг хохироохгүй
байхыг шаардаж байгаа.
-Дугуй түгжихийг зогсоохыг шаардаж байгаа юу?
-Тийм. Учир нь Замын хөдөлгөөний аюулгүй
байдлын тухай хууль болон холбогдох бусад журамд замын хөдөлгөөний
дүрмээр түр буюу удаан зогсохыг хориглосон замын зорчих хэсэгт зайлшгүй
зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн
хэрэгслийг зөөж шилжүүлэхээр заасан байгаа.
-НИТХ болон Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг ШӨХТГ шалгах эрхтэй юу?
-Өрсөлдөөний тухай хуулийн 3 дугаар
зүйлийн 3.1-т Энэ хуулийн үйлчлэлд аж ахуй эрхлэгч, төрийн, нутгийн
өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хамаарна гэж заасан.
Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 14.1,
15.1.4-д ШӨХТГ нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт
тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч,
хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны
байгууллага мөн бөгөөд Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг
өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуй эрхлэгч, байгууллагад хяналт
шалгалт хийж дүгнэлт гаргана гэж заасан. Тийм учраас Нийслэлийн иргэдийн
төлөөлөгчдийн хурал болон Нийслэлийн Засаг даргын шийдвэр нь
Өрсөлдөөний тухай
Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар
зүйлийн 15.1.7-т ШӨХТГ нь Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчиж
гаргасан төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон
нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулах саналыг
холбогдох дээд байгууллага, албан тушаалтан, захиргааны хэргийн шүүхэд
гаргаж шийдвэрлүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасны дагуу бүрэн
эрхийн хүрээнд өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол, Нийслэлийн Засаг
даргын захирамжуудыг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн
зөвшөөрүүлж, иргэдэд учруулсан хохирлыг буцаан олгуулах шийдвэр
гаргуулахаар
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа