|

“Бурхан” машинч


“Бурхан” машинч

 

Энэ хөргийн эзэн Должинжавын Цогтсайхан Булган аймгийн Хутаг-Өндөр суманд айлын есөн хүүхдийн хоёр дахь нь болон мэндэлжээ. Бага насаа Сэлэнгэ мөрний хөвөөнд өнгөрүүлж цэцэрлэг,сургуулиар хүмүүжсэн аж. Цан, чаргаар гулган тоглоно. Тавдугаар ангиас түүний голын хөвөөнд чаргаар гулгаж, уулын уруу цанаар дүүлэн буух явдал хязгаарлагдав. Учир нь олон дүүтэй тул тэднийг хувцаслаж цэцэрлэг, сургуульд нь хүргэх, аав, ээжийнхээ гэр орны ажилд туслах болжээ. Түүний аав Пүрэвжавын Должинжав жолооч. Ээж Сандуйжавын Дуламсүрэн тогооч ажилтай. Сумын төвийн өглөө эрт босдог ганц айл. Тогооч ээж нь сургуулийн хүүхэд багачуудын хоол хийхээр өглөө дөрвөн цагт ажилдаа явна. Долоон цаг гэхэд байрны хүүхдүүдийн хоол ундыг бэлэн болгосон байх. Харин аав нь 70-аад оны кабингүй "тав” трактор барина. Тухайн үед энэ трактороор нэгдлийн бүх ажлыг амжуулж байсан аж. Улмаар аав нь автын жолооч болж, сумын төвийн сургууль, цэцэрлэг, албан байгууллага, айл өрхүүдэд ус түгээнэ. Энэ ажлаа хийсээр өндөр насны тэтгэвэрт гарчээ. Хүний хийсэн ажил Цогтсайханы сэтгэлд тэр бүр нийцэхгүй. Ямарваа ажлыг тэр гүйцэт хийж санаа амарна. Ийм амьдралын хэв маяг багаас нь түүнд төлөвшжээ. Тэр ахтайгаа цай, хоолоо хийгээд гэр орноо цэвэрлэчихнэ. Ээж нь үдийн цайнд ирэхдээ ор дэрээ муу хураасан бол бүтээлгийг нь аваад шидчихдэг байж. Дахиад л эхнээс нь ороо хураана. Тухайн үед ээждээ хүний хийснийг үнэлдэггүй гэж гомдож явсан ч ажлыг чанартай хийж сурахад их хэрэг болсон. Энэ зангаа би тавьдаггүй юм шиг байна” гэв. Цогтсайхан зуныхаа амралтаар мал угаалгад явж ажлынхаа хөлсөнд 150 төгрөгийн цалин авч их баярласан гэх. "Ийм мөнгөөр ам бүл олуулаа айл хоёр шуудай гурил авчихна. Боорцог хийнэ. Манайх шуудай гурилаар тав л хонодог байлаа” хэмээн бага насаа дурсав. Мөн хүний амьдрал хойно аавтайгаа ятуу агнан явж. Тэр трактор жолоодож,аав нь бууддаг байжээ. Гэхдээ Цогоо хүүгийн хийдэг ажил тусдаа. Нөгөө ятууныхаа толгойг нугалж, далавчийг нь хумин хөлдөөнө. Дараа нь нэг ятууг 35 мөнгөөр худалдаж амьдралдаа нэмэрлэнэ. Ингэж тэр мөнгөний үнэ цэнэ, хөдөлмөрийн амтанд багаасаа оржээ. Тэр 10-р ангиа төгсөөд Хөнгөн үйлдвэрийн ТМС-ийн хуваарь авсан байна. Сургуульдаа явах уу байх уу гэсэн бодол төрсөн ч дотроо нутаг орноосоо гарч юм үзье гэж шийдсэн аж. Тэрбээр туулж өнгөрүүлсэн амьдралынхаа замналаас ийн өгүүлэв."Намар аавыгаа дагуулаад сургууль дээрээ очлоо. Автобусны цонх цантчихаад болдоггүй. Буудлаа тоолоод л явна.Өнгөрөөд, эсвэл дутуу буучихна. Тэгж л хөдөөгийн хүүхэд хөглөж явлаа. Тухайн үед Хөнгөн үйлдвэрийн ТМС сургалт сайн байсан. Улаанбаатарын хивсний үйлдвэрт дадлага хийж явлаа. Тус сургуулийг нэхмэлчин мэргэжлээр төгссөн. Манай ангийн ихэнх нь Эрдэнэтийн хивсний үйлдвэрт ажилласан. Би шууд цэрэгт явсан юм. Ахтайгаа хоёулаа ажилчны районоос цэрэгт татагдлаа.Ах маань надаас гурав хоногийн өмнө явчихсан. Цэргүүд шөнө дөлөөр нэг газар ирлээ. Машинаас пид пид гээд л зөөлөн элсэн дээр үсэрч буугаад л... Өглөө "сэрээд сэрээд” гэсэн командаар нэг нойрмог нөхөр боссон чинь нил элс харагдана. Гимнастикт гүйсэн чинь нэг сайхан гол харагдаад байх юм.

“Бурхан” машинч

Тэр гол хүртэл гүйчих юмсан гэж бодтол говийн зэрэглээ байхгүй юу. Ингэж л цэрэг болсон. Каринтийн дээр хэд хонож байтал надад эргэлт ирлээ гэдэг юм. Хол газар нутагтай намайг энд хэн эргэж ирэх билээ гэж бодогдов. Тэгсэн манай ах бага түрүүч цолтой,эмнэлгийн зааварлагч цэрэг болчихсон явж байх юм. Ах маань судас тариа хийчихдэг цэрэг очихгүй юу. Энэ авьяас нь хэрэг болсон бололтой. 3 хоногийн өмнө очсон ахынхаа эргэлтийг ингэж авч байлаа. Зүүн баянд гурван жил олон аавын хүүхэдтэй цэргийн алба хаасан. Говийн аагим хурц наранд зэрэгц командтай л удаан зогсоцгооно. Зүүн баяны цэргийн анги аавын хүүхдийн шөрмөсийг шалгаж тэвчээр хатуужил суулгадаг газар. Сүүлийн хоёр жил дивизийн удирдах батальон хорооны жагсаалын дарга,ахлах түрүүч цолтой явлаа” гэж цэргийн албыг нэр төртэй хааснаа хуучлав. Цэргээс халагдаад "Эрдэнэт”үйлдвэрт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх курс хичээллэх сургийг олны амнаас сонсжээ. Энд суралцан тоног төхөөрөмжийн слесарь мэргэжил эзэмшин Баяжуулах фабрикийн төв корпуст нэг жил орчим ажиллаад өөрийн сонирхлоор шалгалт өгч тээрмийн машинч болсон аж. "90-ээд онд Галуут нуураас цахилгаан авдаг байхад тог их тасарна. Бид харанхуйд гүйгээд л бүх усаа хаана. Контнейрээс таван хилийн хүрзээр илүүдэл хүдрийг гарынхаа алганд эвэр ургатал ачсан. Одоо техник технологийн шинэчлэлт хийгдээд бүх үйл ажиллагаа автоматчилагдсан. Бид нунтаглагдсан хүдрийг жинлэхгүй хурууныхаа салаагаар имрээд л хатууллагийн хэмжээг баримжаалах хүртлээ ажилдаа мэргэшсэн байна” гэв. Тэр Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Рагчаа агсны гарын шавь нарын нэг.Үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхэд нэг хүний үүрэг,оролцоо ямар их үнэ цэнтэй байдгийг тээрмийн машинчаас харж болно. Хоромхон хугацаанд технологийн доголдол гарвал өчнөөн сая төгрөгийн алдагдал хүлээнэ. Иймээс цаг ямагт алдаа гаргахгүйг хичээн ажилладгаараа тээрмийн машинч өндөр хариуцлага хүлээдэг. Олон жилийн ажил хөдөлмөрийн арвин туршлагаараа залууст зааж, сургах хүний нэг Цогтсайхан. Тэр залууст ажлаа гүйцэт, чанартай хийж, аливаад чин сэтгэлээсээ хандахыг сургана. Бусдын дутуу хийсэн ажлыг өөрийн биеэр гүйцээгээд хийчих жишээтэй. Мэдэхгүй, чадахгүйгээ асууж бай гэх. Залуучуудын зарим нь нэрэлхээд юм асуудаггүй. Миний үеийнхэн ч юм бүгдийг мэдээд төрчихсөн юм биш. Ажлыг асууж мэдээд, хийгээд сурчихсан хүн хождог юм гэж учирлав. 2006 онд тэр "Эрдэнэт” үйлдвэрийн хөдөлмөрийн аварга, 2008 онд Тэргүүний уурхайчин цол тэмдэг хүртжээ. Нэг газар олон жил хамт ажиллахаар зарим хүмүүстэй муухан ах дүүгээс илүү болчих юм. Нэлээн олон жилийн өмнө манай гэр бүлийн найзууд Хөвсгөл далай явсан. Х.Рагчаа багш, Намсрай хоёр Хөвсгөлийнх.Тэдний нутгаар аялсан. Энэ явдал миний сэтгэлээс гардаггүй юм гэж сэтгэлд үлдсэн гэгээн дурсамжаасаа хуваалцав."Би энэ нутгийнх болохоор идэш хүнсээ хаяанаасаа авчихна. Бэлэн юман дээр байж. Надтай ажилладаг хүмүүс ихэвчлэн баруун аймгийн хүмүүс. Тэд арай илүү сэтгэдэг, хөдөлмөрч. Одоо Эрдэнэтийн найман нэрийн дэлгүүрийн эзэд ихэвчлэн баруун аймгийн нөхөд байна. Зах зээлийн шилжилтийн үед амралтын өдрөөр хотоос австрали гутал, савхин куртик авчран оросуудад зараад хэдэн төгрөг олчихдог байлаа. Наймаа хийсний хүчинд хоёр өрөө байртай л болсон. "Эрдэнэт” үйлдвэрт ажиллаад тэгш сайхан явж байна. Бор уулын буян их. "Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ гэхэд л сэтгэл огшоод явчихдаг. Манай үйлдвэр дахиад 60 жил ажиллах нөөцтэй гэж дуулдсан, энд их баяртай явдаг хэмээн ярих тэр "Эрдэнэт” үйлдвэрт өнөөг хүртэл "бурхан” машинч гэгдэн ажилласаар явна. Т.БАТЧУЛУУН


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин