|

Оройн хоол “Урантай лавшаа”


Оройн хоол “Урантай лавшаа”

 

Оршилд:

Аравдугаар ангидаа үзсэн номноос : УРАН нь цацраг идэвхит бодис тул байнга задарч байдаг. Энэ задралын үед Алфа, Бета цацраг ялгардаг. Энэ цацраг туяа амьсгалын замаар дамжин уушгинд нэвчин ороход яваандаа уушигны хавдар үүсэх аюултай. Цацрагаар шарагдсан уушиг бол тэр дороо хавдар болохгүй ч, хэд хэдэн жил, зарим тохиолдолд 10 хүртэл жил өнгөрсний дараа хавдраар өвчилдөг байна. УРАН нь Ус, хүнсээр дамжин хоол тэжээл боловсруулах эрхтэнд нэвтрэн орно. Газрын гүнд ураныг хүхрийн хүчлээр уусган хайлуулах арга нь гүний усыг бохирдуулах аюултай УРАН нь амьсгалын замаар болон хоол хүнсээр дамжин уран хүний биед ороход химийн хордолт явагдана. Энэ нь бөөрний дутагдал, бөөрний үйл ажиллагаа зогсох хэлбэрээр илэрнэ.

 

Гадаад улсын ТВ мэдээнээс харсан явдал /хагас орчуулгатай /

 

Хөгжилтэй...  Өндөр хөгжсөн гэж бид шүтдэг  Азийн нэг улсад саяхан бөөн юм болов доо. ТВ-ээр нь гарсан юм.   Маяктай / тусгай тоноглол / цагаан алаг шинжилгээний машинууд давхилдаад , цагаан өмсгөл маск зүүсэн баг хүмүүс бууж ирж  төвлөрсөн усны хоолойнуудыг лацдаад л.  Сэжигтэй байрнуудын усны эх үүсвэрүүдийг түр хааж, улсынхаа нөөцөөс машин машинаар цэвэр ус айлуудад тарааж байна. Мэргэжлийн хяналтын дарга гэнэ, нэг нөхөр тэр хавийнхаа айл бүрийн хаалгыг тогшиж бөхөлзөн ямар нэг юманд уучлалт гуйгаад унах юм. Тэгснээ дахиад л эмнэлгийн машинууд тэр дүүрэгт давхилдан  ирээд л айлуудад зочилж нэг сонин шинжилгээ аваад мөн л бөхөлзөн гарч одох юм.

Тэгснээ хотын дарга нар нь бололтой тойрч суусан хурлын дүрс гараад эхэллээ. Араас нь анхан  шат шатны доод дарга нар бололтой хэсэг гоонжтой нөхдүүд  иргэдээсээ уучлалт эрэн ТВ-ээр бөхөлзөөд. Хотын дарга нар нь "багаараа огцоръё, хариуцлагаа хүлээе" гэж гуйгаад байгааг дэмжиж буй бололтой  гадаа хэсэг иргэд цуглаад уриа хашгираад ёстой "онцгой” юм болж буй бололтой. Найзын товч орчуулгаар бол энэ хотынх айлуудын хэрэглээний усанд нэг "но” илэрчээ.  Хортой биш гэхэд ноцтой л бохирдсон байсныг мэдэлгүй 72 цаг болчихсон гэнэ. Гэхдээ хүн хараахан үхээгүй. Иргэдийнхээ эрүүл мэнд, амь насны баталгааг хангаж чадаагүй энэ 72 цагийнхаа төлөө хотын удирдлага багаараа зогсчихсон тонголзоод байна. Манай нөгөө чөлөөтийнхөн нэг 40 градусаар бөхийдгөөс илүү 80 хэм бөхийж уучлалт гуйх юм. Тэгснээ хариуцлагагүй ажилласан биднийг яг одоо огцруулаад өгөөч гээд л хэсэг нөхдийн өмнө өндөр дугаар мэдэгдэл уншлаа.  Хариуцлага алдаж бохир муу усаар иргэдээ ундаалсан дарга нарыг хөмсгөө зангидаж жигшингүй харах  тэр нөхдүүд нь манайхаар бол ИТХ-ынхан бололтой юм.

 

УБ хотод биеэр үзсэн явдал  /эх хэлээрээ /

 

Аан тэгээд саяхан эх орондоо ирсэн. ТВ үзэж улс орны амьдралыг судаллаа. Хар мянган суваг байх ч хов баздаггүй суваг бараг алга. Арай ажил хэрэгч юм гээд тэр Блүүмбэрг гэдэг сувгийг нь хааяа харна. Ёстой бүрэн орчуулгатай үзэж байгаа юм. Тэгсэн миний өнөөх гадаадад үзсэнтэй тун төстэй аймаар мэдээ явж байна.

 

"Засгийн газрын мэдээ" сонин өнөөдрийн дугаартаа Нийслэлчүүдийн хэрэглээний усанд ураны агууламж өндөр байгааг хөндөж асуудал дэвшүүлсэн нийтлэл гаргажээ.  Нийтлэлд  дурдсанаар Монгол, АНУ-ы нэрд эмтдийн хамтын судалгаагаар 2011 онд ДЭМБ-ын зөвлөмжид заасан хэмжээнээс дөрөв дахин их хэмжээний ураны агууламж илэрсэн байна. Судалгааны баг нийслэлийн долоон дүүргийн 129 худгаас дээж авч шинжилгээ хийсэн аж.... гээд л нэг охин ёстой дуржигнуулаад явчихлаа. 

 

Би ёстой хачин болж "Эхнээр,  энэ цайг ямар усаар чанасан бэ.  Өнөөх худгаас зөөсөн ус бол одоохон асга. Цаана чинь худгийн уснаас уран их илэрсэн гэнэ ...  гээд л босож харайлаа.

Манай  эхнэр ёстой эвдрээгүй Монгол зангаа гаргаж " ... За бид хоёуулахнаа л хордоод үхэв гэж. Ийм олон худгаас дээж авахад гарсан юм бол хавтгай даа тийм байгаа биз. Гайгүй л байлгүй.  Уснаас хордож хүмүүс бөөнөөрөө үхлээ л гэж дуулдаагүй. Харин хортой архинаас бол ёстой дороо явчихдаг юм билээ шүү. Манайхан чинь байжийгаад л хувийн архинаас хордлоо гээд гурав дөрвөөрөө үхчихдэг юм.  Хяналтьнхан дор нь арга хэмжээ аваад хэдэн өдөр архи хаагаад,  амар зүгээр...   ” гээд хээв нэг суусаар. Тэгснээ өнөөх худгаас авчирсан "Но”- той уснаасаа тогоонд хийж надад шинэ хонины махтай шөл буцалгана гэж авч байна. Би гайхасхийж " үгүй хөө наад усанд чинь УРАН их байгаа гээд байна шүү дээ... Зүгээр нэг нян биш. Уран чинь одоо хүнд метал гэдэг шүү дээ. Аймаар хортой. Их хордвол бөөр нам зогсдог гэсэн. Удаан хордвол хүүхэд шуухад гар хөлгүй төрдөг гэсэн.... Өнөөх Ким Чун бацаан чинь энэ УРАН-аар чинь цөмийн зэвсэгхийгээд АНУ айлгаад байгаа ш дээ. Манай ундны усанд уран өндөр илэрсэн гэж байна шд .... гээд бухимдаж ятгаж, нэлээн сэвсэн ч эхнэр үнэн тоохгүй байна.

 

Нэгэнт том сонинд ийм юм гарсан юм чинь одоо хэдэн дарга нар бужигнаад, өнөө гадаад улсынх шиг "огцруулаад өгөөч" гэж гуйгаад, бөөн юм болж байгаа даа гэж хүний мууд дурлаад хэдэн суваг солилоо.

 

Нэг ТВ суваг дээр өнөөх гадаад мэдээн дээр гардагтай тун төстэй зангиа болсон хэсэг нөхөд сууцан хурал эхэлж байна.  За эхэлчихэж дээ, тэгэлгүй дээ . Хотынхны уудаг усанд УРАН байна гээд байхад зүгээр байна гэж байхгүй дээ ... гэж урамшлаа. Гэтэл нэг бөндгөр гранат шиг хэдэн юм гол индэрт суух даргын толгой руу шунгинаад ороод ирэв.  Өнөөх нь резинэн хүн шиг аймаар уян хатан, нам нам бултаж байна. Гадаадад удсан би юу болоод байгааг эхнэрээс асуувал ... Манай дарга нар нэгийгээ огцроод унах гээд ирэхээр нь ингэж оймсоор зоддог болсон юм аа .. гээд инээж байна. Араас нь "хүн муутай хогнууд, нэгийгээ том байхад нь бөгсийг долоож байснаа  унахаар ингэдэг болцын билээ " гэж их зэвүүцэнгүй нэмж байна. Манай хотынхон энэ өдөр өнөөх урантай усны тухай лав яриагүй бололтой. Тэгсгээд нэг дарга нь огцорлоо, шинэ даргын санал хураана барина гэж байгаад тарчих шиг болсон.

 

Орой нь өнөөх сошиалаар ёстой алж өгч байгаа болов уу гээд утсаа жаал маажлаа. Урантай усны тухай хэрүүл хайлаа.  Таг чиг.  ... Осоржамаа ийн өгүүлэв,  Утааны улирал эхэллээ,  Ура ... Эмэгтэйчүүд хурдан ... яадаг таван байрлал, Ургийн баяртаа явлаа сее яа , Шинэ сайдуудын сураг  гээд ... л эрээн мяраан пост зөндөө. Өнөөх урантай ус ууж буй талаар бол ёстой юм алга. Тэгэхээр нь тэр "жиргээ "нь арай ухаатай, дарга цэрэг гээд хөгжцөн хүмүүс ордог байх гэж бодоод хүүхдийнхээ нэр пас аар нь гуйж байгаад орлоо.”Дэлхийн бүх улс дэд сайдтай шүү” гээд л нэг дэд сайд хар нөхөр жиргэсэн юм уу, уурласан юм уу тавьчихаж . Дагагчид нь их дэмжиж буй бололтой олон зүрх дарсан харагдана. Өдрийн ТВ-ээр гарсан хурал дээр зураг нь гараал байсан нэг настай хүүхэн байна. "Ийм авгай хот даргалах уу... гонж шүү... " гээд нэг нөхөр их эвгүй жиргэж. Доор нь бас л олон зүрх дарсан харагдана. Цааш хальтхан гүйлгэж харвал  ... Хар галууч алханд янзын сайндаа гээд нэг нөхөр жиргэж. Баас араас нь нээг их зүс харсан дарга хүүхэн : Иргэдээс авсан судалгаагаар ил задгай худалдаа эрхлэхийг 90 %нь дэмжихгүй гэсэн шүү ..гээд тавьчихаж.

Өнөөх ундны усанд  УРАН их хэмжээтэй илрээд байгаа талаар тоож жиргэсэн хүн алга. Эхнэрийн зөв бололтой. Олуулаа бөөнөөрөө зэрэг үхэхгүй л бол манайд ер нь онцгой юм гэж болдоггүй юм байна.

 

Орой өнөөх мэдээг давтаж байна....

 

....  Дотоодод одоогоор усан дахь ураны агууламжийг тогтоох лаборатори байхгүй, гадаадад шинжлүүлэхэд өртөг өндөр тул одоогоор дахин шинжилсэн мэдээлэл алга байна. Геологийн төв лабораторит усны макро элемэнтийг 21 үзүүлэлтээр шинжилдэг ч ураны агууламжийг харуулсан үзүүлэлт алга. Мөн ШУА-ийн "Хими-хими технологийн хүрээлэн" болон Усны төв лабораториудад 60-70 үзүүлэлтээр шинжилдэг ч ураныг нарийвчлан илрүүлдэггүй аж....

 

.Урантай усанд пор порхийн буцлах эхнэрийн гарын шөл бэлэн болжээ. Аягалаад аваад ирлээ. Гэр бүл минь биш, би ганцаараа хордох болтугай гэж сэм залбираад халбагадлаа...

 

Төгсгөлд

 

Хотын төлөөлөгчид өө, энэ өдрөөс  бэлэн цэвэр ус уухгүй шүү...  129  худгийнхаа УРАН-тай  усыг иргэдтэйгээ хамтдаа ууя. Манайд бөөнөөрөө л  үхэхгүй л бол  бөөн юм болдоггүй юм байна.../наргиа биш шүү/

 

 

Б.ХЭГЖҮҮН

http://www.shuud.mn/content/read/488686.htm


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2023/06/08, 12:44
2018/12/12, 09:32
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин