|

Засгийн газар “хорхойтой шүд”-ээ сугалах уу


МАН-ын 65 гишүүний тал нь Засгийн газраа огцруулах бичигт гарын үсэг зурж, УИХ-д өргөн барьчихаад байгаа. Тэр дагуу УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарласан. Энэ долоо хоногтоо багтаад ээлжит бус чуулган хуралдаж, Засгийн газрын асуудлыг шийднэ. Хамгийн оройтлоо гэхэд лхагва гарагт хуралдчих болов уу гэж хараад байна. Харин ээлжит бус чуулганаар Засгийн газар унах уу, тогтож үлдэх үү гэдэг л сонин байгаа юм.

 

 

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Засгийн газрыг унагах шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан. 17 гишүүний олонх нь Ерөнхий сайдыг суудалд нь үлдээхээр шийдчихээд байгаа. Түүнээс хойш 5, 6 хоногийн хугацаанд хагаралдаад байгаа хоёр тал нэлээд ярилцаж, зөвшилцсөн нь тодорхой. Тиймдээ ч Засгийн газар огцрохгүй тал руугаа хэлбийж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

 

Засгаараа тоглохын оронд "хорхойтой шүд” сугалах ажиллагаа руу шилжиж байгаа бололтой.  Ямар ч байсан энэ удаадаа тэсэж үлдэх бүхий л аргыг хэрэглэж байна гэж дүгнэж болох байх. Засгийн газрыг огцруулах олон шалтгааны нэг нь 60 тэрбумтай холбоотой асуудал. Тэгвэл энэ мэт асуудалд орооцолдсон НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгчихлөө.

 

МАН, тэр дундаа намын дарга нэр хүндээ аварч үлдэхийн тулд түүнийг золигт гаргаж байгаа нь байх. Дээрээс нь Засгийн газрыг авч үлдэхийн тулд ийм алхам хийсэн гэж ойлгож ч болохоор байна. Ямар ч байсан эхний ээлжинд нэг хүн өргөдлөө өгч, албан тушаалаасаа буулаа. Ингэснээр Засгийн газрыг унагах олон шалтгааны нэг нь алга болж байна гэсэн үг.

 

Цаашлаад Засгийн газар "хорхойтой шүднүүд”-ээ суга татчихвал өвдөлт намдана. Харин чухам хэнийг сугалах гээд байгаа нь сонирхолтой байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар 4-5 сайд "шүд сугалах” ажиллагаанд өртөж, зөөлөн суудлаасаа ховхрох нь ээ. Юун түрүүнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг "хорхойтой шүд”-ний тоонд орж, ажлаа өгөх сураг дуулдаж  байна. Угаасаа Шадар сайд У.Хүрэлсүх "шүд сугалах” тохироог хийж байгаа бол хамгийн түрүүнд түүнийг суга татах нь ойлгомжтой. 

 

Дээрээс нь өнөөдрийг хүртэл жил гаруйн хугацаанд Засгийн газрын сайдуудаас хамгийн муу ажилласан нь А.Цогцэцэг гэж хэлэхэд нэг их буруутаад байх юмгүй. Эрхэм сайдтан сүүлийн үед гадаад руу томилолтоор явж, хурал семинарт сууж, "сэм найрлах”-аас өөрөөр харагдахгүй л байгаа шүү дээ. Түүний араас Засгийн газрын нэр хүндийг хамгийн их унагаж байгаа салбар болох Батлан хамгаалахын сайдыг сугалах сураг дуулдаж байна.

 

Ерөөс Б.Бат-Эрдэнэ сайдыг ажлаа авснаас хойш энэ салбарт олон ч хэрэг гарч, цөөнгүй албан хаагчид амиа алдлаа. Тэр дундаа 2017 он гарсаар эх орноо хамгаалах гэж эр цэргийн албанд мордсон залуучууд энх цагт хэчнээнээрээ ч амь насаа алдав даа. Энэ бүхэнд шууд салбарын сайдыг буруутгах бас хэцүү. Гэхдээ жилийн хугацаанд энэ хүн салбартаа олигтой ажил хийгээгүйн бас нэг үр дүн нь энэ.

 

Боловсролын сайдыг шалгалтын материал задарсны төлөө огцруулж, сольж болж байхад алба хаагчдын амь хэд хэдээрээ эрсдээд байхад яагаад Батлан хамгаалахын сайдыг "халж” болохгүй гэж. Тийм биз дээ. Мөн Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбатын нэр ч яригдаж байгаа юм билээ. Түүнээс гадна Барилга, хот байгуулалтын сайдыг "шүд сугалах” ажиллагаанд өртөж болзошгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

 

Салбараа сайн удирдаж чадаагүй, Засгийн газрын нэр хүндийг унагаж байгаа гэх мэт янз бүрийн шалтгаанаар л сайдуудыг сугалах нь тодорхой. Нөгөө талдаа МАН-ын даргын хүмүүсээс заримыг нь эргүүлж татаж, оронд нь Шадар сайдын талаас хүн оруулж ч магадгүй юм. Гэхдээ эцсийн байдлаар яг хэн "хорхойтой шүд”-ний тоонд орох нь бас сонин л доо.

 

Эцсийн дүндээ Засгийн газар унахгүй үлдэж байвал ард иргэдэд хэрэгтэй. Монгол Улсад ч хэрэгтэй биз дээ. Жилийн хугацаанд гарсан эдийн засгийн өөрчлөлт, тоон үзүүлэлтийг харвал энэ Засгийн газар, Ерөнхий сайд тийм ч муу ажиллаагүй. Харин танхимын гишүүд нь жаахан тааруу, муу сурлагатанууд цөөнгүй байгаа гэдэг нь үнэн. Тийм болохоор "хорхойтой шүд” сугалах тохироо хийгээд, энэ удаадаа Засгаа аварч үлдэх нь дээр.

 

Ерөнхий сайдын тэгж зүтгэж байгаа нь ч зөв. Гэхдээ энэ бүхэн ердөө л урьдчилсан таамаг. Эх сурвалжууд мэдээлэл өгч байгаа хэдий ч ээлжит бус чуулган дээр юу болохыг хэн мэдлээ. Ерөнхий сайд бол арваннэгдүгээр сар хүртэл ямар нэг байдлаар тэсэж үлдэхийн төлөө тэмцэж байгаа сурагтай. Хэрвээ тэр хүртэл тэсэж чадвал дараагийн сонгууль болтол элдэв асуудал бага гарах байх.

 

Энэ жилийн тухайд бол Засгийн газар ганхах олон шалтгаан байна. Одоо үүсээд байгаа нөхцөл байдал "шүд” сугалаад намдлаа гэж бодъё. Ээлжит бус чуулганаар ямар ч үр дүн гарсан байсан дараа нь МАН-ын Бага хурал хуралдана. Ерөнхийдөө есдүгээр сарын дундуур хуралдах товтой байгаа.

 

Бага хурлаар намын даргад хариуцлага тооцох асуудал яригдах байх. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор.  Тийм болохоор М.Энхболд дарга ажлаа өгөх болов уу. Харин түүний оронд хэн намын дарга болохоос шалтгаалаад Засгийн газар огцрох эсэх асуудал ч яригдана.

 

Хэрвээ Ерөнхий сайд намын даргын албаа авчихвал Засгийн газарт аюулгүй. Шадар сайд У.Хүрэлсүх болон өөр хүн намын дарга болбол Ерөнхий сайдаа хийнэ гэж бужигнуулах магадлал ч бас байгаа юм. Тийм болохоор л Ерөнхий сайд Э.Эрдэнэбат арваннэгдүгээр сар хүртэл тэсэх гээд шүд зуугаад байна. Энэ удаадаа бол "шүд” сугалах нь тодорхой болчих шиг боллоо. Зарим нэг хүн өргөдлөө өгсөн нь энэ таамгийг улам лавшруулж байгаа юм шүү дээ.

 

ЭХ СУРВАЛЖ: MОНГОЛЫН МЭДЭЭ

Н.ПУНЦАГБОЛД


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2019/01/02, 15:58
2023/06/09, 12:48
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин