|

ХОЁР СУМ /СУРГАМЖТ ТҮҮХ/


ХОЁР СУМ /СУРГАМЖТ ТҮҮХ/

 

Эрт цагт, чулуун зэвсгийн үед хүмүүс бүгд ижил тэгш эрхтэй байлаа. Хамтаараа ан агнана. Агнасан ангийн махаа бүгд ижил тэнцүү хувааж хүртэнэ. МЭӨ 12 дахь мянган жилийн үеийн хэрэг явдал. Хүмүүс нум сумыг зохиогоод бүтээчихсэн байж. Хүмүүс бүгдээрээ түүдэг галаа тойрон сууна, дундаа нэг шавар тогоотой.
-
Нэг удаа АНЧДЫН АХЛАГЧ баргил хоолойгоор архиран байж бусаддаа нэгэн саналыг хэлжээ:
-
-ХЭДҮҮЛЭЭ НЭГНЭЭ ХҮНДЭЛЦГЭЭЕ. ХҮНДЛЭЛИЙНХЭЭ ИЛЭРХИЙЛЭЛ БОЛГОЖ АГНАСАН АНГИЙНХАА МАХНЫ АЛЬ ШИМ ШҮҮСТЭЙ, АМТЛАГ ТОМ ХЭСГИЙГ АНЧИДДАА ӨГЧ БАЙЯ. ЭХЛЭЭД АНЧДАД, ДАРАА НЬ БУСДАД.
-
Хүмүүс шуугилдаад эхлэв:
-Тэр юу хэлчихэв? Зөвхөн анчдад гэв үү?
-Зөвхөн анчид гээгүй, эхлээд анчдад гэлээ! Эхлээд анчдад, дараа нь бусдад нь гэнэ.
-Эхлээд тэдэнд, дараа нь бидэнд.
-Яагаад бидэнд дараа нь гэж?
-Яагаад гэвэл тэднийг хүндэлсний илрэл болгож.
-Бидэнд мах үлдэхгүй бол яах хэрэг вэ?
-
Энэ үед УРАН ҮГТ босож ирээд уран цэцнээр илтгэв:
-Тодруулах гэсэн юм. Зөвхөн тодруулга, өөр юу ч биш.
-Тодруул - гэж ОМГИЙН ТЭРГҮҮН зөвшөөрөв.
-АНЧДЫН АХЛАГЧ зөв хэллээ. Анчдаа хүндэлж дээдлэх. Жишээ нь, би л гэхэд анчдыг ан агнаж байхад хийх юмгүй л тэнэж явдаг хүн. Уг нь надад бүдүүн том бодонг агнаж унагахад оролцох хүсэл бол байдаг л даа. Гэвч би оролцдоггүй. Яагаад? Яагаад гэвэл миний зэвсэг бол - үг учраас тэр.
Хүмүүс ч түүний дэмжив:
-Тийм ээ. Чиний зэвсэг бол - үг.
-Чиний үгний хөнөөх чадал - сум мэт... 
-Тийм шүү! - гэж Уран илтгэгч даруухан зөвшөөрөв.
-
ГҮЙГЧ бас босож үг хэлэв:
-Тэгвэл, би өөрийгөө зөвтгөх үгийг хэлмээр байна?
-Тэг - гэж ОМГИЙН ТЭРГҮҮН зөвшөөрөв.
Эмэгтэйчүүд шуугилдаад эхлэв:
-Чи юугаа зөвтгөх гээв! Чи үүргээ сайн биелүүлдэг!
-Анчдыг ан хийж байхад биднийг сайн халамжилдаг.
-Хэнийг ч гомдоогоогүй, гомдоодог ч үгүй!
-
АНЧДЫН АХЛАГЧ үг хэллээ:
-ГҮЙГЧ, УРАН ҮГТ - та хоёрт миний санал хамаарахгүй. Та хоёр ангийн махны сайн хэсгийг нь хамгийн эхэнд хүртэх болно.
Энэ үед ойгоос хэн нэгэн гүйн гарч ирээд хашгирчээ (хэн гэдэг нь хэдийн мартагдаж):
-ӨНДӨРИЙГ АЛЧИХАЖ! ӨНДӨРИЙГ ХИЛЭНЦИЙНХЭН АЛЧИХАЖ!
Юу болсныг хүмүүс тэр даруй ухаарсангүй.
-Хаана алчихав?
-Хэзээ алчихав?
-ХИЛЭНЦИЙНХЭН алчихаж...
-ӨНДӨРИЙГ алчихаж!
-
Бодонгийн арьсан дээр тавьсан ӨНДӨРИЙН цогцсыг хүмүүс өндөрт өргөөд авчрав. Эмгэнэлийн үгс урслаа. Жишээ нь, УРАН ҮГТ уран цэцнээр эмгэнэжээ:
-Миний багш аа! Та нөгөө ертөнцөд бүхнээс илүү уран үгтэй нь байх болно. Таны үг бүр байгаа онож тусна...
ГҮЙГЧ бас эмгэнэв:
-Нөгөө ертөнцийн хамаг сайхан хүүхнүүд ӨНДӨР чамд минь ногдох болно!... гэх мэтээр.
-
ОМГИЙН ТЭРГҮҮН болох хазгар хөлтэй хөгшин ирж чулуун дээр суулаа, тэрээр дэргэдээ ДЭЛДЭНГ суулгав. ДЭЛДЭН - бол цэл залуу бөгөөд үнэхээр ч жаахан дэлдгэр нөхөр. 
Эмгэнэл үгсийн дараа тэд гүн ухсан нүхэнд ӨНДӨРИЙН цогцсыг хийлээ. Дараа нь ОМГИЙН ТЭРГҮҮН, ДЭЛДЭН хоёр олноос жаахан алс гараад ярилцжээ.
-
-Оршуулга сайн биз? - гэж ТЭРГҮҮН асуув.
-Муугүй ээ - гэж ДЭЛДЭН хариулжээ.
-Сайн хүн байсан даа.
-Муугүй дээ.
-Түүнийг сайн хүн байсан гэж би хэллээ, гэтэл чи "муугүй дээ” гэх юм. Яагаад?
-Яагаад гэвэл тэр намайг МЭЛХИЙ ГҮНЖТЭЙ битгий гэрлэ гээд байсан юм.
-Яагаад тэгсэн юм бол?
-Өөрийнхөө эхнэрийг надад өгөх хүсэлтэй байх шиг байсан. Эхнэр нь түүнийг залхаасан юм.
-Үнэнд ойр л сонсогдож байна. Тэгэхээр, чи түүнд дургүй байх нь.
-
-Тийм. Яг үнэндээ БИ түүнд дургүй.
-Түүнийг хэн алсан гэж чи бодож байна? - гэж ТЭРГҮҮН асуув.
-ХИЛЭНЦИЙН омгийнхон алсан байх. ХОЁР СУМ ЗООХ - тэдний уламжлал.
-ГЭВЧ, СУМ МАНАЙХ БАЙСАН ГЭЛЦЭХ ЮМ. ШАР ШУВУУНЫ ӨДТЭЙ СУМ МАНАЙХНЫ ХЭНД БАЙДГИЙГ ЧИ МЭДЭХ ҮҮ?
-Шар шувууны өд зөвхөн минийх. Өөр хэнд ч тийм өдтэй сум байхгүй.

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2019/01/02, 15:58
2023/06/09, 12:48
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин