|

Орхон голыг бохирдуулагч компаниудын үйл ажиллагааг хоёр сарын хугацаанд зогсоолоо


Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ Орхон голыг бохирдуулж байгаа уул уурхайн компаниудын лицензийг хүчингүй болгож, хариуцлагагүй ажилласан төрийн албан хаагчдад арга хэмжээ авч ажиллана гэдгээ мэдэгдсэн.

Улмаар Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, Орхон голыг хамгаалах арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудад даалгасан юм.

Үүнтэй холбогдуулан БАОЖЯ, МХЕГ, ЦЕГ, АМГТГ, Архангай, Өвөрхангай аймгийн холбогдох байгууллагуудын хамтарсан Ажлын хэсэг гарч, Орхон голын эх болох Архангай аймгийн Цэнхэр сум, Орхон багийн нутагт ажиллалаа.

Архангай аймгийн Цэнхэр сум, Орхон голын эх Шийрт, Тээл, Өлт гэх уулын амнаас ундаргаа авах гурван голоос бүрэлдэж 1124 киллометр газарт урсдаг. Гэвч өнгөрсөн жилээс авахуулаад 200 киллометр орчим зайд улаан шороогоор урсаж, хүн мал ундаалах аргагүй, нөхцөл байдалд хүрчээ. Шалтгаан нь хариуцлагагүй уул уурхай гэдгийг нутгийнхан хэлж байлаа.

Харин аймгийн БОАЖГ, МХГ-ын мэргэжилтүүдийн зүгээс лиценз эзэмшигч олон жижиг компани эрхээ худалдан оруулдаг замбараагүй байдлаас болж байгаль сүйдэж байгааг онцолсон. Тухайлбал, "Монгол газар” компани мэдлийнхээ лицензийг 40 компанид шилжүүлэн ажиллуулах болсон байна.

Ажлын хэсгийг газар дээр нь ажиллах үед зарим аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа эхэлчихсэн байхтай таарсан юм. Тиймээс МХЕГ-ын байцаагчид газар дээр нь арга хэмжээ авч акт тавьлаа. БОАЖЯ-наас эдгээр аманд олборлолт явуулж буй компаниудын энэ оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй байгаа.

Энэ төлөвлөгөөг батлахаас тухайн аж ахуйн нэгж ямар нэг үйл ажиллагаа эрхлэх хориотой байдаг байна. Мөн бичиг баримтын зөрчилтэй, уулын ажлаа санаандгүй болон санаатайгаар зөрчсөн компаниуд ч байлаа.

Орхон голын эх бүрдэх Шийрт, Өлт, Тээл, Бодонт, Харгуйт зэрэг хөндий сүйтгэгдэж, газрын хөрсийг эргүүлж, энд тэндгүй овоолсон шороо, шороогоо угаасан ус нь шуудуу, сувгаа халин улаан шар өнгийн зуурмаг болон урсах болсон.

Орхоны эх бүрдэх дөрвөн ам дөрвүүлээ мөнх цэвдэгт Суварга хайрханаас эхтэй голтой. Гэвч эдгээр аманд нь алтны ашиглалтын тусгай лиценз 1999 оноос өмнө 30 жилийн хугацаатай олгогджээ.

Эх сурвалж: Gereg.mn



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин