|

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зүүн болон говийн бүсийн сэтгүүлчидтэй уулзав


Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зүүн болон говийн бүсийн сэтгүүлчидтэй уулзав

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Дорнод аймагт ажиллах үеэрээ орон нутгийн телевизийн сэтгүүлчидтэй уулзалт, ярилцлага хийв. Уулзалт, ярилцлагад Монголын мэдээ телевиз, Eagle телевиз,  Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн сэтгүүлчид оролцлоо.

Уг уулзалт, ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монголын мэдээ телевизийн сэтгүүлч Б.Батбаяр: -Сайн байцгаана уу, үзэгчид ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнгөрсөн найман жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны биелэлтээ танилцуулахаар Дорнод аймагт ажиллаж байна. Бид энэ сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой ярилцах гэж байна. Бидэнтэй хамт Eagle телевиз, зүүн болон говийн бүсийн орон нутгийн телевизийн сэтгүүлч, сурвалжлагч нар ажиллаж байна.

Ингээд эхний асуултыг асууя. Та Дорнод болон бусад аймгаар бодлого үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулж явна. Энэ талаар товч танилцуулахгүй юу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: – Би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр найман жил ажиллалаа. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар иргэдэд мэдээлэл хийж, ярилцах зорилготой явж байна. Хамгийн гол нь хийсэн ажлынхаа талаар танилцуулга хийнэ. Дорнод бол манай зүүн бүсийн гол аймаг. Дорнод аймгийн зэргэлдээ орших Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговиос хэвлэлийн төлөөлөгчид энд хүрэлцэн ирсэн байна. Сэтгүүлч та бүхнээрээ дамжуулаад тухайн аймгийнхаа ард иргэдэд ажлаа тайлагнах боломж гарч ирж байгаад баяртай байна.

Дорнод аймгийг 1943 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байдаг. Сая Сүхбаатарын одонгоор шагналаа. Төрийн дээд энэхүү шагналыг Дорнод аймагт гардуулах ажлаар бид ирсэн. Дорнод аймгийн эдийн засаг 2016 онд 9.6 хувиар өссөн. Энд үйлдвэрлэл, үйлчилгээ сайн хөгжиж байна. Дорнод 2030 он хүртэл хөгжлийн хөтөлбөрөө гаргасан. Мөн Дорнод нь манай хоёр хөрштэй хиллэдэг. Хоёр хөршийн эдийн засагтай уялдуулан хөгжлийнхөө хөтөлбөрийг гаргасан. Энэ аймагт болж буй сайн зүйлийн талаар өчигдөр бид сайтар ярилцсан.

"Дорнод” телевизийн сэтгүүлч Алтанцэцэг: -Дорнодчуудын хувьд өчигдөр баярын өдөр байлаа. Манай аймаг 70 гаруй жилийн дараа Сүхбаатарын одон авлаа. Нийт дорнодчуудын өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье. Та сая хэллээ, өчигдрийн уулзалтаар ч ярьсан. Дорнод аймгийн хөгжил сайн, бүтээн байгуулалт их байгаа гэж. Дорнод аймгийн өнөөгийн хөгжил болон цаашдын чиг хандлагын талаар чухам ямар бодолтой байна вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: – Энэ шагнал бол зөвхөн Дорнод аймгийг шагнаж байгаа юм биш, зүүн бүсийн нийт иргэдийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж байгаа гэж харж болно. Дорнод аймагт ажиллаж амьдарч байсан үе үеийн иргэдийг шагнаж байгаа. Дорнод аймаг бол улс орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдлыг хангахад их хувь нэмэр оруулсан. Халхын голын дайн, Чөлөөлөх дайн гээд яривал зүүн бүсийн аймаг, ялангуяа Дорнод аймаг чухал үүрэгтэй байсан. Энэ ахмад үеийнхний хөдөлбөр зүтгэлийг үнэлж байгаа. Мөн өнөөгийн бүтээн байгуулалт, хөгжилд хувь нэмэр оруулж буй хүмүүсийн хөдөлмөрийг үнэлж байна. Энэ нутгаас олон удирдагч төрж гарсан байдаг. Ардын хувьсгал, ардчилсан хувьсгалын олон удирдагч энэ аймгаас төрсөн байдаг. Энэ үүднээс Монголын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүс энд төрсөн.

Сүүлийн жилүүдэд Дорнод аймгийн хөгжил сайн байж хүний хөгжлийн индексээр улсдаа тэргүүлэх байр суурьтай байгаа. Бүх аймаг дээр өрсөлдөх чадварын судалгаа гэж гаргадаг. Дорнод аймаг бизнес хийх орчноор улсдаа хоёрт ордог. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн орчин хамгийн сайтай аймгийн тоонд багтдаг. Нэг аймаг сайн байвал тухайн бүс нутагт оршин суух иргэдийн амьдрал улам сайжирна гэсэн үг. Энэ бүхнийг урамшуулж Сүхбаатарын одонгоор шагнасан.

Өмнөговь аймгийн телевизийн сэтгүүлч Энхцэцэг: -Та хувь хүний хөгжлийн талаар их ярьдаг. Дунд сургуулийн сурагчдад байгалийн шинжлэх ухааны хичээлээр нь дамжуулан экологийн боловсрол олгох талаар та ямар бодолтой байна. Мөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих талаар ямар бодолтой байна?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: – Монгол Улс ард иргэдийнхээ оролцоог урамшуулж, тэдэнтэй зөвлөлдөж асуудлаа шийдэх, цаашид хөгжих замаар урагшилж байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны өдрөө Төрийн ордон дахь өөрийн өрөөг Иргэний танхим болгох ажлыг хийсэн. Одоо бүх аймаг, сум Иргэний танхимтай болжээ. Улаанбаатар хотын бүх дүүрэг, хороо Иргэний танхимтай болоод байна.

Манай орон нутгийн удирдлагууд ч адилхан, гаргах гэж буй шийдвэрийн өмнө иргэдээсээ саналыг нь сонсдог ийм сайхан уламжлал тогтсон. Ард иргэдийн санааг хамгийн ихээр зовоодог асуудлын нэг бол мэдээж байгаль орчны асуудал шүү дээ. Монголын цаг агаар хуурай учраас байгаль орчин нь эмзэг байдаг. Манай орны байгалийн баялаг голдуу говийн ус багатай бүс нутагт байдаг. Тэгэхээр энэ бүхнийг бид зөв ашиглаж зохицуулах хэрэгтэй. Бид байгаль орчинтойгоо нягт уялдаатай амьдарч ирсэн. Иймээс бид энэ бүхнийг хөрөнгө оруулагч нартаа ойлгуулан хамтарч ажиллах хэрэгтэй.

Үүний дагуу бид иргэний боловсрол, байгаль орчны боловсрол гэдэг хичээлийг анх санаачилсан. Монголчуудын уламжлал ёс заншил гол төлөв байгальтай холбогдсон байдаг. Байгалиа хэрхэн шүтэх вэ, уул устайгаа хэрхэн харьцах вэ гэх мэт. Энэ хичээлийг бага ангиас эхлээд орж байгаа. Сайн иргэн, сайн хүн болж төлөвшихөд бид хүүхдээ багаас нь сургаж байна. Эхлээд бид хүүхдээ монгол хүн болгоё. Түүхээ мэддэг, эх орноороо, байгалиараа, уламжлал ёс заншлаараа бахархдаг. Тэгээд монгол хүмүүжилтэй болгоё. Дараа нь бусад орны хэл, ёс заншлыг судлаад явах боломжтой. Энэ чиглэлээр нэмж хийх ажлууд бидэнд их бий.

Миний нийт хийсэн ажлыг бараг гуравны нэг хувь нь энэ чиглэлд хийсэн байна. Тухайлбал, Монголын түүх, өв соёл, байгаль орчинтой холбоотой. Удахгүй мод тарих өдөр болох гэж байна. Жилд хоёр удаа мод тарих үндэсний өдрийг зохион байгуулдаг болсон. Манай Дорнод болон говь, тал нутгийн аймгууд энэ ажилд идэвхтэй оролцдог. Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулаад аймагтаа мод тарьдаг болсон. Иргэд маань мөн хашаа хороондоо мод тарих ажилд их анхаардаг болсон. Бидний хүрээлэн буй орчин сайхан байвал бидний сэтгэл санаа сайхан байдаг шүү дээ. Энэ ажил цаашид уламжлал, соёл болоод яваасай гэж бодож байна.

Дорноговь аймгийн телевизийн сэтгүүлч Энхзул: – Зүүн бүсийн сэтгүүлчидтэй уулзаж байгаад баяртай байна. Гадаад харилцааны чиглэлээр та дорвитой ажлууд хийсэн нь миний сонирхлыг татсан. Тухайлбал, АСЕМ-ыг амжилттай зохион байгуулсан, Монгол Улс, ОХУ, БНХАУ хоорондын гурван талт хэлэлцээрийг түүхэнд анх удаа зохион байгуулж, эдийн засгийн коридор байгуулах тухай хэлэлцээрийг баталсан. Тэгэхээр энэхүү ажлууд нь одоо ямар явцтай урагшилж, ямар үр дүнд хүрээд байна вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: – Монгол Улс өвөрмөц байршилтай. Дэлхийн хоёр их том гүрний дунд оршдог. Нэг нь хамгийн их газар нутагтай, нөгөө нь хамгийн их хүн амтай. Иймээс Монгол Улсын гадаад харилцаа өргөн хүрээтэй байж, том хэмжээнд сэтгэх шаардлагатай. Нөгөө талаас, Монголын гадаад харилцаа бол аюулгүй байдал, хөгжил дэвшил, дэд бүтэцтэй холбоотой асуудал. Энэ салбарт бид сүүлийн жилүүдэд нэлээд санаачилгатай ажилласан. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Монголын цөмийн зэвсэггүй байх статусыг баталсан. Энэ бол бидний хувьд чухал шийдвэр. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 52 дахь гишүүнээр Монгол элссэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Европын орнууд Монголын аюулгүй байдлын төлөө хамтран ажиллах хариуцлага хүлээж байгаа. Бид үүгээр дамжуулаад өөрийн тусгаар тогтнол аюугүй байдлаа баталгаажуулж байгаа. Ингээд яриад байвал олон зүйлийг ярина.

Сүүлийн жилүүдэд гадаад харилцааны салбарт гаргасан амжилт бол олон жилийн турш явуулж ирсэн бидний бодлого, хамтын ажиллагааны үр дүн юм. Сая эдийн засгийн коридорын талаар асуусан. Энэ их чухал асуудал.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүд анх удаа уулзаж, энэ уулзалтыг тогтмол болгох талаар тохирсон. Гурван улсад хамаатай, ялангуяа Монголд хамгийн ихээр хамаатай асуудал олон байна. Тухайлбал, төмөр зам, авто зам, хил, гааль гээд чухал асуудал байна. Жишээ нь, хил дээр Монголын хилээр шалгуулсан тээврийн хэрэгслийг Хятадын хилээр шалгахгүй өнгөрөөх ч юм уу. Иймэрхүү байдлаар үйл ажиллагааг хөнгөвчлөх асуудал байна. ОХУ руу манай улсын иргэд визгүй зорчдог болсон. Энэ мэт иргэдэд тустай арга хэмжээ олныг авсан.

Хамгийн сүүлчийн гурван талт уулзалтын үеэр бид эдийн засгийн коридор байгуулахаар тохирсон. Монголыг дамжуулаад төмөр зам байгуулъя гэж ярьсан. Төмөр замын сүүлийн үеийн томоохон төслүүд Монголыг тойроод байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Энэ нь Монголыг гадуурхаад байгаа хэрэг биш юм. Аливаа улс орон өөрийн газар нутагт нэг км ч болов зам илүү тавихыг л боддог. Манай хоёр хөрш зүүн хэсгээр төмөр зам тавьдаг нь тэнд оршин суугаа иргэддээ хүрэхийг л бодож байгаа. Нөгөө талаар Монголоор дайруулаад төмөр зам тавих нь бидэнд ч хэрэгтэй, төмөр замын хувьд дөт болох ашигтай юм.

Эдийн засгийн коридорыг дагаад 32 төслийн тухай яригдаж байна. Гурван орон хамтраад хэрэгжүүлэх боломжтой 32 төсөл байна. Эхний ээлжинд судалгааг нь гаргах гээд ажиллаж байгаа. Гурван улсын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг боловсруулж, судлах төвийг Улаанбаатар хотод нээхээр ярилцаж байна. Манай дарга нар гадаадын төлөөлөгчидтэй ажил ярьчихдаг. Гэтэл тэр ажил нь үндэслэл, судалгаагүй байдаг учраас хэрэгждэггүй. Тэгэхээр хоёр хөршийн болоод Монголын төлөөлөгчдийг оролцуулсан судалгааны төв байгуулъя. Тал талынхаа саналыг судалгааны төвөөр дамжуулан авъя гэж байгаа. Судалгааг олон улсын түвшинд хийе гэж ярилцаж байна. Энэ чиглэлээр ирэх жилүүдэд дэвшил гарна гэж бодож байна.

Энэ ажлыг хэрэгжвэл бидэнд сайн талтай. Ялангуяа Дорнод аймгийн хувьд давуу талтай болно. Энэ нутгаар дамжуулаад хоёр хөршийн төмөр замтай холбогдох боломжтой байна. Үүнийг дагаад бизнесийн орчин сайжирч, ард иргэдийн амьдрал ахуй дээшлэх юм. Хамгийн гол нь энэ бүхний суурийг хэдийнэ тавьсан. Мөн Азийн томоохон авто замын сүлжээг Монголоор дайруулах нь чухал. Баруун талаар Казахстанаар дамжаад, зүүн талаар Монголын хилээс цааш төмөр зам тавьж, бид орхигдох гээд байна. Тэгэхээр бид энэ сүлжээнд нэгдэх хэрэгтэй.

Монгол далайд гарцгүй орон. Бид голдуу Тяньжины боомтоор үйлчлүүлдэг. Гэтэл өөр боомт, гарц бидэнд хэрэгтэй. Нөгөө талаас хилийн цаана орших хөрш орны иргэд манай улсад бас зочлох, жуулчлах сонирхолтой байна. Энэ боломжийг олгох хэрэгтэй. Ингэвэл бид хөгжинө, Говийн бүсийн, хязгаар нутгийн иргэдийн аж амьдрал дээшлэх боломжтой болно. Энэ сайн эхлэлийг үргэлжлүүлээд ажил хэрэг болгоно гэж найдаж байна.

Говьсүмбэр аймгийн телевизийн сурвалжлагч Болдбаатар: – Сүүлийн дөрвөн сард бид ярилцлага, хэлэлцүүлэг, сургалтын шугамаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хоёронтаа уулзаж байгаадаа ихэд таатай байна. Улсын батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээр таны хийсэн ажлын залгамж чанар ямар байгаасай гэж бодож байна вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: – Батлан хамгаалах, цэргийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлогод иргэд маань дуртай байдаг. Энэ чиглэлээр миний санаачилсан ажлуудын хамгийн дэмжлэг авсан нь "Оюутан цэрэг” хөтөлбөр юм. Хүүхдээ цэрэгт явуулах сонирхол иргэдэд бий. Цэрэгт татах тоо хязгаар бага байдаг. Тиймээс бүх иргэд маань үр хүүхдээ цэрэгт явуулах боломж бага гэсэн үг. Тэгэхээр оюутнууд маань их, дээд сургуульд сурч байхдаа цэрэгт явах боломжтой болсон. Эхний хоёр сард цэргийн бэлтгэлд явуулан эх орноо хамгаалах гэдэг учир утгыг ойлгуулдаг, дараагийн хоёр сар нь цэргийн анги дээр дадлага хийлгэдэг, сүүлийн хоёр сар нь хилийн ангиудад ажиллуулдаг боллоо. Тэгээд оюутан цэргийн зургаан сарын хугацааг цэргийн алба нэг жил хаасанд тооцдог болсон.

Энэ хөтөлбөр дөнгөж эхэлж байгаа. Мөн Дорнод аймгийн оюутнууд энэ хөтөлбөрт хамрагдаад явж байгаа. Энэ хөтөлбөрийн хамрах хүрээг цааш нь тэлж, улам олон оюутныг хамруулах хэрэгтэй. Энд мэдээж төсөв хөрөнгө гэх мэт асуудал гарна. Энэ хөтөлбөр бол зөвхөн оюутнуудад цэргийн амьдрал үзүүлж байгаа хэрэг биш. Энэ хөтөлбөр оюутнуудад эх оронч хүмүүжил, бие бялдрын хүмүүжил олгодог. Мөн цаашлаад эр хүн болоод өрх гэрээ толгойлоод явах чадварыг олгодог.

Мөн энхийг сахиулах үйл ажиллагаанд монгол цэргүүд идэвхтэй оролцож байна. Зөвхөн Дорнод аймгаас гэхэд 500 гаруй цэрэг олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон байна. Аймаг тус бүрт барилга инженерийн анги байгуулъя гэсэн санаа надад байдаг. Сүүлийн найман жилд бид таван аймагт энэ ангийг байгуулсан. Одоо нэмээд гурван аймагт байгуулъя гэж бодож байна. Энэ ангиар дамжуулаад цэргийн боловсрол, эх оронч хүмүүжил олгож байна.

Москвагийн Улаан талбайд эх орны дайны ялалтын 70 жилийн ойн парадад монгол цэргүүд жагссан. Та бүхэн харсан байх. Энэ бол монгол цэргүүд анх удаа Улаан талбайд жагссан тохиолдол байсан. Мөн манай цэргүүд Бээжин дэх Тянь Ань Миний талбайд парадад оролцсон. Дэлхийн хоёрдугаар дайны хүнд хэцүү тэр цаг мөчид Зөвлөлт улсын хамгийн ойр дотны түнш Монгол байсан. Тэр үед бид 500 мянган морь бэлэглэж байсан, хувцас хэрэгсэл өгсөн гээд бодохоор одоо бид бахархдаг. Хойд хөршийн өнөөгийн удирдлага үүнд ихэд баярладаг. Өр зээл гэх мэт асуудалд ОХУ өнөөдөр нааштай ханддаг нь манай ахмад үеийнхэн тухайн үед тусалж байсны тус эргэж ирж байгаа юм. Хүний сайн тус тухайн үедээ биш ч гэсэн дараа нь заавал эргэж ирдэг гэсэн ойлголт байдаг шүү дээ. Монголчууд бусдад хүнд үед нь тусалдаг.

Монголчууд 1945 онд өмнөд хөршөө харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөхөд оролцож явсан. Одоо тэр дайн тулаан болсон Жанчхүүгийн даваа гэдэг чинь Монголын газар нутаг биш шүү дээ. Монголын цэргүүд тийм хол газар яваад, амь насаа өргөөд явж байсан. Үүнтэй холбоотой дурсгалуудыг бид сэргээсэн. Тухайн үед монголчуудын байгуулсан гавьяаг өнөөдөр дурсан ярилцдаг болсон.

Батлан хамгаалах, цэргийн чиглэлд бидний эхлүүлсэн эдгээр ажил үргэлжлэн хэрэгжээсэй гэж боддог. Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв гэж байна. Монголд одоо ийм сургууль 50-иад бий. Энд сурч байгаа залуусыг давхар цэргийн мэргэжилтэй болгомоор байгаа юм. Хоёр жилээр сурдаг шүү дээ.

Швейцарь гэж төвийг сахисан бодлоготой орон бий. Энд бүх иргэд нь цэрэгт явах үүрэгтэй байдаг. Энэ улсад 30-хан минутын дотор 200 мянган цэрэг татах боломжтой байдаг. Цэргээс халагдахад нь буу, хувцсыг нь өгөөд халдаг. Хэрэгтэй үед хувцсаа өмсөөд, буугаа үүрээд, дугуйгаа унаад гараад ирдэг. Манайхан бол морио унаад гардаг ч юм уу. Дайн тулаан гэхээсээ илүү эх оронч хүмүүжлийг иргэдэд ойлгуулах нь чухал. Энэ бодлогыг иргэд маань их дэмждэг. Энэ чиглэлээр олон чухал хуулийг бид батлуулж чадсан.

Би Ерөнхий сайд байхдаа Онцгой байдлын байгууллагыг байгуулж байсан. Саяхан 13 жилийн дараа очиход үнэхээр өргөжин тэлсэн байсан. Говийн аймгуудад бид онцгой байдлын байгууллагуудыг нэмж байгуулж байна. Дорноговьт гэхэд Баян-Уул суманд онцгой байдлын ангийг нэмж байгуулсан. Эндээс гараад явахад 3-4 цаг явдаг. Тэгвэл тэнд ямар нэг түймэр, халдварт өвчин гарлаа, усанд хүн осолдлоо гэхэд Баян-Уул сумын онцгой байдлын ангиас маш богино хугацаанд очдог болсон. Ядарсан, зовсон, хүнд хэцүү цаг мөчид бэлтгэлтэй бэлэн  байдалтай анги байна гэдэг маш чухал.

Дорнод аймгийн телевизийн сэтгүүлч Дэлгэр: -Манай аймагтай холбоотой хэд хэдэн баярт үйл явдал таны ажилласан энэ сүүлийн найман жилийн хугацаанд болжээ. Албан ёсоор Баатар хот гэсэн зүйл байхгүй ч Чойбалсан хотыг Баатар хот гэдэг. Өчигдөр Дорнод аймаг Сүхбаатарын одонгоо шагнууллаа.

Гол асуултдаа оръё. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө жилээс жилд хасагдсаар байхгүй боллоо. Яагаад энэ мөнгийг хасаад байдаг юм бол?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: – Орон нутгийн хөгжлийн сан бол хамгийн чухал. Орон нутгаас сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүст хэлэх саналд орон нутгийн хөгжлийн сангийн талаар оруулах нь чухал. Энэ сан Улаанбаатар хотод хүртэл хэрэгтэй. Дүүрэг, хороодод очдог байсан хөрөнгө шүү дээ. Аймгаас жишээ авахад Дорнод аймагт хамгийн дээд тал нь 13 тэрбум төгрөг жилд ирж байлаа шүү дээ. Одоо энэ хөрөнгө багассаар байгаад дөрөвхөн жилийн дотор хоёр тэрбум дээр бууж байна. Орон нутаг руу очих хөрөнгө ингэж багасна гэдэг бол орон нутгийн иргэдийн мөнгө багасна гэсэн үг. Улаанбаатарын иргэд, шийдвэр гаргагчид чухал, орон нутгийн иргэд чухал биш гэж болохгүй. Шийдвэр гаргагчид орон нутгийн санг онцгой анхаарах хэрэгтэй. Үүний дагуу орон нутгийн хөгжлийн санг анх байгуулъя гэж оруулсан юм.  Тэгээд хөгжлийн сангийн мөнгийг олгоё гэсэн. Хөгжлийн сангийн мөнгийг ашигт малтмалаас олж буй хөрөнгийн тодорхой хувь, 10 хувь гэж оруулсан юм.

Ашигт малтмалаас олж байгаа орлогын тодорхой хувь буюу 10 хувийн татвар Рояалти гэж байдаг. Тэндээс нөөц ашигласны төлбөр, бусад орлогоос олж байгаа 5 хувийг оруулаад тусад нь сан бий болгоё. Тэр нь улсын төсвөөс шууд авч байгаа биш, тэнд орж ирж байгаа орлогоо эргүүлээд орон нутагтаа өгдөг больё гэсэн санаа л даа. Сүүлийн дөрвөн жилээр авч үзэхэд 600 тэрбум төгрөг болсон, энэ бол маш их мөнгө. 600 тэрбум төгрөг манай 21 аймаг, 400 гаруй сум руу очсон байгаа юм. Та бүхэн харж байгаа байх.

Сүүлийн гурав дөрвөн жил манай сум, аймгийн төвүүд ч адилхан, нүүрээ угаасан юм шиг өөрчлөгдлөө гэж ярьдаг. Би бүр багийн хуралд очиж сууж байсан. 100 гаруй сая төгрөг нэг баг дээр ирчихсэн. Багийн хурлаа хийгээд хүмүүс маш гоё цуглачихсан. Манай багт мөнгө ирсэн юм байна гээд бүгдээрээ босоод, ийм ийм асуудал байна. Үүнийг ингэж шийдье гээд санал хураагаад, асуудлаа эрэмбэлж байгаад юмаа шийдэцгээж байгаа юм. Худаг гаргая, хадлангийнхаа бэлчээрийг хашъя гэх мэтээр шийддэг.

Орон нутагт яваад очихоор наад захын гэрэлтүүлгийн асуудал байна. Манай сум хогондоо дарагдсан байна, үүнийг нэг зөв шийдье. Хогоо хаядаг цэгтэй болъё. Орон нутагтаа тодорхой газруудад хогийн сав байрлуулъя. Явахаар бөөн цагаан шороо болоод байх юм, энд явган хүний зам бий болгоё. Орой шөнө явахад харанхуй байна, гэрэлтүүлэг хийдэг болъё гээд одоо сумуудад яваад очиход гэрэлтүүлэгтэй болчихсон. Аймгийн төвүүд гэрэлтүүлэгтэй болчихсон, өөр болоод байгаа. Засмал замаа тавьчихсан. Зарим газар цэцэрлэг барьчихсан. Эмнэлгийн засварт төвөөс хөрөнгө оруулалт хийхгүй олон жил боллоо, эмнэлгээ засъя гээд эхэлдэг. Ингээд орон нутгийн өнгө сайжирна. Нэг сумын амьдрал сайхан болоод ирвэл бүх сумын амьдрал, Монголын амьдрал сайхан болоод ирнэ.

Манайхан нэг юмыг ойлгомоор байгаа юм. Бүх сумынхаа өнгийг өөрчлөөд хүмүүс сайхан амьдардаг болоод ирэх юм бол Улаанбаатар руу чихээд байдаг хүмүүс багасна. Сүүлийн гурван жилд Улаанбаатараас 36500 хүн хөдөө орон нутаг руу буцаж нүүсэн. Энэ бол анх удаа Монголд гарч ирж байгаа үзэгдэл. Манай хотынхон, төв суурин газрынхан зун цагаар орон нутаг руугаа, аав ээж дээрээ ирдэг. Нэг бол баяр наадмаар очдог. Баяр наадмаар очсон хүн бүхэн л ярьж байгаа. "Увс, Ховд, Дорнод, Өмнөговь аймгууд ямар сайхан болчихсон юм бэ. Тэнд Улаанбаатараас сайхан амьдарч болж байна шүү дээ. Хашаандаа машин тавьчихсан байна. Ийм бизнес хийж байна. Олж байгаа орлогыг нь сонсохоор их сайхан болчихсон юм байна. Ер нь буцаж очоод тэндээ амьдарвал яасан юм бэ” гэсэн ийм ойлголт бий болж байгаа.

Монгол даяар бид ийм уудам газар нутагтай. Энэ нутагтаа эзэн болоод, Монгол даяар сайхан амьдрахын тулд орон нутагт нь орон нутгийн хөгжлийн санг бий болгоод мөнгө өгөх нь их чухал юм. Би гурван жилийн өмнө үүний өмнөх УИХ-д санаачилж төсөл оруулсан юм. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг өмнөх жилийн түвшингээс бууруулж болохгүй. Үүнийг нэгдүгээрт хуульчилж авъя.

Хоёрдугаарт, Улаанбаатарааас алслагдах тусам арай илүү мөнгө ноогддог хэлбэр рүү оруулъя. Дээр нь хүн амын тоог давхар тооцдог болъё. Ийм томъёоллоор оруулсан. Өмнөх УИХ энэ хуулийг баталж өгөөгүй. Одоо ч мөн адил. Янз бүрийн шалтаг хэлээд буцаагаад байгаа. Манай УИХ-ын гишүүдийн дунд буруу ойлголт байдаг. "Орон нутаг руу мөнгө өгчихөөр буруу зүйлд зарцуулаад алга болгоод байдаг. УИХ-ын гишүүн, төвийн дарга нарт хуваарилахаар  зөв зарцуулаад байдаг” гэсэн буруу ойлголттой. Орон нутгийнхан муу зарцуулаад байдаг гэсэн зүйл хэзээ ч байдаггүй. Харин ч орон нутгийн сангаар дамжсан мөнгө бол хамгийн зөв зарцуулагдана.

Зарим нэг дүүрэгт онигоо хүртэл гарч байсан. Сургуульд 00-ийн асуудал шийдэх гэтэл хашааных нь гадна барьчихсан байсан гэж байгаа. Дарга нар бол хаана 00 барих вэ гэдгээ мэдэхгүй улс байгаа юм.

Харин иргэд орон нутагтаа хамгийн зөв шийдлийг олдог. Нэгэнт орон нутагтаа шийдэж байгаа учраас орон нутгаас хүмүүс ажилтай болдог. Зам талбай засах, мод тарих, гэрэлтүүлэг хийхэд, наад зах нь нүх ухахад орон нутгийн залуучууд оролцдог. Хэдэн төгрөг нь орон нутагтаа эргээд, хүмүүстээ орлого болоод ордог. Түүнд орон нутгийн иргэд нь хяналт тавьчихдаг.

Тэнд зарцуулагдаж байгаа 50 сая төгрөгийг хамгийн зөв зүйлд зарж, бүр хамгийн хямдхан худалдан авалт хийж байгаа харагддаг. Хамгийн хямдхан бүтээгдэхүүнээр сум, орон нутгаа тохижуулж байгаа. Тэгэхээр хамгийн зөв зарцуулагдаж байгаа мөнгө бол орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө байдаг юм. Хотоос сайд, дарга нар ирэхэд, УИХ-ын сонгууль болоход орон нутгийн телевизийхний дандаа санаа зовж асууж байх ёстой нэг зүйл бол энэ байгаа юм. Та бүхэн бүгдээрээ мэдэж авах хэрэгтэй. Манай зарим аймагт 8 тэрбум төгрөг хуваарилж байсан бол одоо  хоёрхон тэрбум төгрөг болсон байгаа.

"Яагаад ингээд орон нутгийн мөнгө багасчихсан юм бэ? Энэ хуулиа та бүхэн батлаач. Та бүхэн сонгогдохдоо аймгаа сайхан болгоно гэж ярьдаг биз дээ. Ард иргэдийн амьдралыг өөд нь татна гэж ярьдаг. Та нар олон амлалт хэлээд хэрэгггүй. Орон нутгийн хөгжлийн мөнгийг өмнөх оноос нь бууруулахгүй, харин нэмэгдүүлнэ гэж л хэл” гэж дарга нараас шаардах хэрэгтэй.

Сая ярьж байсан. Эхлээд бид зам талбайгаа засчихсан бол дараа нь орон нутагтаа жижиг, дунд үйлдвэртээ зээл болгоод, эргэлтийн хөрөнгө болгоод өгч болно шүү дээ. Иймэрхүү маягаар эргэлтийн хөрөнгөтэй болоод, хүмүүсээ бизнестэй болгоод, дараа дараагийн ажлаа улам өргөжүүлээд улам сайжраад явна.

Улаанбаатарт байранд хүртэл лифтээ сольдог шүү дээ. 20 жилийн өмнө баригдсан байрны тааз, дээвэр муудсан байгаа. Түүнийгээ сольж байгаа. Яг ингээд аваад үзэхээр энэ мөнгө хамгийн зөв зарцуулагдаж байгаа мөнгө. Тиймээс бид


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2023/06/16, 14:26
2018/05/16, 14:55
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2019/04/09, 12:59
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2018/12/12, 09:32
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2016/07/25, 08:50
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин