|

Мөсөн далай Монголоос эхтэй


Мөсөн далай Монголоос эхтэй

 

Сибирийн тайга нь баруун талаасаа Уралын нуруу, зүүн талаараа Номхон далай, хойд урд  талаараа Хойд мөсөн далай, Монгол Хятадын хилээр зааглагдсан 15 сая шахам шоо км. асар уудам нутгийг хамардаг. Энэ нь дэлхийн хуурай газрын аравны нэг, ОХУ-ын газар нутгийн 77 %  хувийг эзэлдэг боловч дөчөөдхөн сая хүн амьдардаг эзэнгүй шахам их тайга бөлгөө.   Оросууд энэ газар нутгийг 16-р зууны дунд үеэс эзэмшилдээ оруулан хүн амаа суурьшуулж  эхэлсэн боловч, ХХ зууны эхэн үе хүртэл яруу найрагч Чойням асны нэрлэснээр сартваах Ленин, сахал Сталин гэх мэтийн болж бүтэхгүй хүмүүсийг хорьж цагддаг цөллөгийн  газар маягаар ашиглаж байжээ. Зуу гаруй жилийн түүхэндээ сая гаруй хүн цөлөгдсөн гэх боловч энэ тоо Зөвлөлт засаг, Сталины харигслалын жилүүд буюу 1929-1953 онуудад  тамтгаа алдсан билээ. Алдарт зохиолч Александр Солженицын мэтийн  цөөхөн азтаныг эс тооцвол ГУЛАГ-уудын барьж хорьж тэнд аваачиж тамалсан 14 сая хүнээс  амьд мэнд гарсан нь тун ховор гэлцэнэ.
       Ой модоор битүү хучмал их тайга нь  хойгуураа Арктик буюу манайхны нэрлэснээр Хойд мөсөн далайтай хил залгана, тэнд дэлхийн хамгийн тэсвэр тэвчээртэй Чукча нар өвлийн тэсгим хүйтэнд  арьсан овоохойдоо тухлан сууж, цөөхөн цаа бугаа маллан ан хийж амьдралаа залгуулна. Усан үзэм арвай ургуулж, дарс шар айраг уух боломж нь нөхдүүдэд хаалттай тул -60 хэмийн хүйтэнд тэсэж үлдэхийн тулд хүүхэд хөгшидгүй бор дарсыг гулгуулж, "махан пийшингээ” үе үе халаацгаадаг гэнэ лээ.  Хойд туйлын бүс нутгийн нэр «арктос» буюу баавгай гэсэн грек үгнээс үүсэлтэй гэддэг. Эртний грекийн далайчид алс холын аян замд явахдаа дэлхийн бөмбөрцгийн зөвхөн хойд хагасд үзэгддэг Том баавгайн (Долоон бурхан) оддоор баримжаа аван Алтан гадсыг харж зүг чигээ тодорхойлдог байжээ.
    Өвөлдөө хүйтний туйл, зундаа ялаа шумуулын эх орон болох Арктик нь  14 сая гаран  хавтгай дөрвөлжин км буюу бараг ОХУ ын нутаг дэвсгэртэй тэнцэхүйц том хэмжээний газар нутгийг эзлэдэг ба дэлхийн дулаарлын нөлөөгөөр зузаан мөсөн хучилга нь сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хайлж байна. Үүний гол шалтгааныг эрдэмтэд хүлэмжийн хий гэж үздэг. 2008 онд Америкийн Газарзүйн Нийгэмлэгээс  гаргасан судалгаанаас харахад мөсөн тивтэй хил залгадаг Сибирийн тайгын мөнх цэвдэгтэй хэсгээс ялгарах метаны хэмжээ ердийн үеийнхээсээ 100 дахин ихэсч, үүнээс үүдэн ирэх хорин жилийн дотор эндхийн мөс нь бүрмөсөн хайлж дуусах аж.  Ингээд далайн усны түвшин бидний санаж төсөөлж байгаагүй хурдаар дээшилнэ, нэгэнтээ эргэлдээд эхэлчихсэн агуу том хүрдийг бид бүрмөсөн зогсоож чадахаасаа нэгэнт өнгөрсөн л дөө. Гэхдээ ядаж геометрийн хурдыг нь сааруулах арга хэмжээ авахгүй бол дэлхийн уур амьсгал эрс өөрчлөгдөж, зарим газар өнгөрсөн жилийнх шиг үер усны аюул нүүрлэж байхад манайх мэтийн эх газрын  орнуудад ган гачиг, зуд турхан цаашид улам ихсэх нь тодорхой болж байна. Харин саяхан ОХУ-ын ерөнхийлөгчийн санаачлагаар цөмийн зэвсэг болон цэргийн техникийн хаягдалд бохирдсон Арктикийг цэвэрлэх тэрбум тэрбум доллараар үнэлэгдэх асар том төсөл хэрэгжихээр болсонд би их баяртай байдаг юм.
     Хөвсгөлийн их сарьдаг уулсаас эх авсан Шишгэдийн гол Тагна Тувагаар дамжин доод Енисей мөрөн хүртэл 350 зм замыг туулдаг бол Хөвсгөл далай, Орхон Туул, Хараа Ерөөгөөс эхтэй Сэлэнгэ мөрөн маань 1000 гаруй км замыг туулан байж Байгаль далайд цутгадаг. Эртний домогт өгүүлснээр Ангара хэмээх үзэсгэлэнт бүсгүй харийн хүнд өгөх гэсэн эцгээсээ нүүр буруулан  зугатаж Енисей хархүүтэй  ижилсдэг. Тэр хоёр нийлэн Сибирийн битүү тайга дундуур  хоёр  мянга км шахам амьсгаагүй шогшсоор Хойд мөсөн далайд цутгалтай Хар тэнгисд (оросоор Карское море ) хүрдэг юм. Доод Енисей Хөвсгөлийн шовх уулсын баруунаас эх аван Тагна Тувагийн хилийн дээсийг алхаж мяралзан урсаж, Дээд Енисейтэй нийлэн тайгын түмнийг ундаалж ариусгасаар таван мянган бээрийн газрыг туулдаг.
    Найман зууны тэртээ Ч.Зүчийн ууган хүү Бат хаан Санкт Петрбург хотыг эзлэхээр явах замдаа намаг балчигтай нэгэн газар боогдож, түнэр харанхуйд давалгаалах эх захгүй тэнгисийг хараад "Хар тэнгис” хэмээн дуу алдсан гэх домог яриа буй. Англиар Кага sea гэх Хар тэнгис нь сая шахам хавтгай дөрвөлжин км. нутгийг бүрхсэн агуу их ус бөлгөө. Усны эх нь булингартай бол адаг нь бузартай гэсэн эртний мэргэн үг байдаг. Энэ их тэнгисийн усыг цэвэр тунгалаг байлгаж, Хойд мөсөн туйлын амьтдыг амар амгалан байлгах үүргийг Тэнгэр Бурхан Монголчууд бидэнд итгэн даатгасан мэт.
     Ийм нэг зүйлийг Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэн Д. гэдэг хүн арваад жилийн өмнө надад ярьж өгч байсан нь одоо болтол санаанаас гардаггүй юм. Хатан Туулын хар бургасанд зусаж байсан Автай сайн хаан урьд өмнө үзээгүй сонин амьтад цасан цагаан тал дундаас өөдөөс нь бархиралдаад байхыг хэдэн шөнө зүүдэндээ үзэв гэнэ. Болохоо байгаад мэрэгч төлөгч нараа залж явдал учрыг асуутал "Энэ Туул гол чинь хойшоогоо явсаар байгаад айхтар их хүйтэн газар очдог юм байна.   Ус нь бохирдсоноос болоод тэндхийн амьтад нь тарчлан шаналж танаас аврал гуйж байна, Туул голын эхийг тахих хэрэгтэй гэжээ. Хаан тэр доор нь одоогийн Төв аймгийн Мөнгөнморьт сумын хажуугийн жижиг толгойг тахиулж овоонд нь мөнгөөр морь бүтээлгэн хийж булжээ. Газрын нэр нь ч Мөнгөнморьт гэдэг нь ийм учиртай. 90-ээд оны үед хотын хэсэг залуучууд овоог маань ухаж мөнгөн морийг нь авч одсоноос хойш Туул голын дагуу алтны эрэлчид бөөн бөөнөөрөө цуглан голын усыг бохирдуулсан. Дээр нь Улаанбаатараас гарч байгаа их бохир бузар зүйл сүүлийн жилүүдэд тэр чигээрээ гол руу цутгаж байна. Одоо энэ гол хатаж ширгэхдээ тулаад байгаа нь үүнтэй холбоотой” гэсэн юм. Сүүлийн жилүүдэд бидний дэмжлэгээр төрийн толгойд шургасан, шуналдаа идэгдэж шулам болсон хэсэг хүмүүсийн дэмжлэгээр харийн хүйтэн сэтгэлтнүүд Ноён уулыг маань сүйтгэж, тэндээс эхтэй Хараа, Бороо голоор дамжин Сэлэнгэ мөрөн бохирдож, Байгаль далай бузартах аюул нүүрлээд байна. Амьтай бүхэн сүнстэй, амьгүй бүхэн эзэнтэй гэдэг үг бий. Гэмтэй буруутай хэн бүхэн өнөөдөр төрийн хамгаалалтанд байгаа ч гэсэн цагийн аясад тэнгэрийн хуулиар гэсгээгддэг жамтай.
   Хөвсгөл далай хагас жил хиртэй мөсөн хөнжил нөмөрч дороосоо бүлээцдэг бол Хар тэнгис есөн сарын турш зузаан цасан хучилган дор орж гүнээсээ дулаацдаг. Учир нь дүн өвлийн хүйтэнд агаарын температур энэ нутгуудад хаана нь ч ялгаагүй -40-50 хэм хүрдэг боловч дээгүүрээ мөсөн бүрхүүлтэй тул тэнгисийн ус +4 хэмийн тогтмол дулаантай байж хэвлий дотроо агуулдаг ургамал амьтан, загас жараахай гээд амьтай бүхнээ тэтгэдэг. Хар тэнгисээс Хойд мөсөн далай руу залгадаг үзүүр дээр анх энэ нутагт хөл тавьж хойд туйлыг нээсэн Шведийн хатан зоригт-далайчин Диксоны нэрээр нэрлэгдсэн нэгэн боомт буй. 600 хүрэхгүй оршин суугчтай энэ боомт нь зах хязгааргүй Сибирийн тайгын төгсгөл, хорвоогийн хүмүүн суурьшсан хамгийн хойд цэг бөлгөө. Энэ нутгийн оршин суугчдын хувьд зундаа нар огт жаргадаггүйг нь өнгөцхөнөөс харахад үлгэрийн орон мэт санагдавч, өвлийн хэдэн сарын турш түнэр харанхуйд амьдардагийг нь бодохоор аймаар ч юм шиг. Тэр үед таны замыг тэргэл сар ч биш манайхны хэлдгээр үүрийн цолмон, үдшийн гялаан буюу Сугар гариг л бүдэгхэн гэрэлтүүлнэ. Ялангуяа хавар намрын улиралд бол бүр сонин. Ертөнцийн нар тэндхийн бяцхан дов толгодын оройг дамжин тойрч тонгочин эргэлдээд л байна, доошоо шингэж жаргахгүй, дээшээ мандаж хөөрөх ч үгүй. Ёстой толгой эргэмээр.  Хэрэв та Диксон далайчны адил завь хөлөглөн Сэлэнгэ мөрнөөрөө дамжаад Хойд туйлд очиж энэ сонин үзэгдлийг өөрийн нүдээр үзсү хэмээн зоригловоос болохгүй бүтэхгүй гэх газаргүй. Харин 8000 км урт замыг ная хоног туулна гэж л тооцож визээ авахын зэрэгцээ Бат хааны цэргүүдийн адил борцоо сайн базаах хэрэгтэй болно.
    Өнөөгийн хүүхэд залуус л огт мэддэггүй болохоос Хар тэнгистэй хил залгаа, зах хязгааргүй мөсөн далайд орших  тухайн үедээ тэндхийн оршин суугчдын зүрхийг нь бүү хэл байшин сууцыг нь байнга чичрүүлдэг байсан аймшигтай нэгэн арлын нэрийг "Шинэ газар” гэнэ.  1961 оны намрын хүйтэн өглөө ЗХУКНамын е.н.бичгийн дарга Н.Хрушевын шууд тушаалаар дэлхийн түүхэнд хамгийн хүчтэйд тооцогддог устөрөгчийн бөмбөгийн анхны бөгөөд эцсийн туршилтыг  энд хийсэн юм. Цөмийн физикч Курчатов, Сахаров нарын хамтын бүтээл болох "Хаан бөмбөг” гэж нэрлэсэн тэрхүү аймшигт галт зэвсгийн дэлбэрэлтийн хүч нь өнөөх Хирошима, Нагасакид 1945 онд хаядаг "Made in USA” хаягтай хоёр бөмбөгийг хамтад нь нийлүүлснээс даруй 1400 дахин хүчтэй байсан гэдэг. Туршилт явагдсан газраас 100 км-ийн  доторхи ургамал ан амьтан,  амьтай бүхэн нүд ирмэхийн зуурт хайлж үнс нурам болсон  гээд бодохоор тэр үеийн Оросын удирдагч Никита Сергеевич хэмээх тагдагар бүдүүн шар эрээс барууны удирдагчид сүнсээ зайлтал  айдаг байсан гэдэг нь үнэн болж таараад байгаа юм.
    Хрущев өөрөө энэ их аймшигт  дэлбэрэлтийн үеэр Эверестийн ноён оргилоос даруй найм дахин өндөрт боссон цөмийн хар үүлийг 100 км-ийн холоос дурандан харж, Молотов андтайгаа хундага тулган баясаж зогссон гэдэг яриа  бий. Шинэ газар дээр туршиж байсан цөмийн туршилтуудын хар гайгаар цацраг идэвхт бодис энэ орчинд тархаж, дээр нь Енисей мөрнөөр дамжин ирж буй элдэв химийн бодисуудын нөлөөгөөр  энэ газар нутаг нилэнхүйдээ гүн хордсон гэх бөгөөд ЗХУ-ын үед хүчээр авчирч суурьшуулсан хүмүүсийн ихэнх нь дүрвэн зайлж, одоо энэ их нутаг орон  эзгүйрэхдээ тулаад байгаа аж.
     Хүн төрөлхтний түүхэнд хамгийн хамгийн гэдгээрээ Гиннесийн номонд орсон нэгэн байгууламж  бол Транссибирийн төмөр зам. Энэ замаар явдаг галт тэрэг Москвагаас Владивосток хүртэл долоон цагийн бүсийг дамжин долоон хоног довтолгож байж зорьсон газарт тань хүргэнэ, цаашаа Хойд Солонгосын нийслэл Пхеньян хот оръё гэвэл дахиад хоёр хоног начигнуулдаг. Биднийг хойно оюутан байх тэртээ 80-аад оны үед орос оюутнууд зуныхаа амралтаар Алс дорнод, Байгалийн хязгаарт өрнөж байсан БАМ гэх газар руу байнга явж ажилладаг байлаа. Энхрий хайрт удирдагч Леонид Ильич Брежневийн үед эрин зууны бүтээл гэгддэг байсан энэ газар руу очих хүсэл бидэнд их байдаг байсан ч гадаадын хүмүүсийг  цэргийн онцгой бүс гээд огт хавьтуулдаггүй байв. Байкало-Амурская Магестраль буюу БАМ гэдэг товчилсон үгийг Брежнев Абманывает Молодежей гэж тайлчихаад тэр үед аавын хаалга татах дөхөж байсан оюутан ч маний дунд байсан билээ. БАМ-ын энэ сүртэй байгууламж нь сүүлдээ оросын төмөр замыг жил тутам таван тэрбум рублийн алдагдалд оруулах болсон учраас ОХУ ийшээ хийх хөрөнгө оруулалтаа бүрмөсөн зогсоосон юм.
   Сибирийн их тайга ашигт малтмалын арвин их нөөцтэй. Хорвоо дэлхийн хамгийн үнэ цэнэтэй гэгдэх алмаз, алтнаас авахуулаад байгалийн хий, нүүрс, никель, нефть, ураан гээд ер нь байхгүй юм энд үгүй дэгээ. Энэ их баялагийн эзэн суух шуналдаа автсан Фюрер Оросыг Енисей мөрнөөр хоёр хуваагаад баруун талыг нь өөртөө авч, зүүн талыг нь самуурай нарт бэлэглэхээр тохирчихсон байсан гэдэг юм билээ. Харин тэр хомхой төлөвлөгөө нь хэрэгжиж чадалгүй орос гангаар хийсэн Т-34 танкинд няц даруулсан даа. ОХУ газрын тосныхоо 70 гаруй хувийг эндээс олзворлоно. Ой модныхоо нөөцөөр эдний урьд гишгэх бүс нутаг дэлхийд үгүй. Агнуурын тэнгисээс дэлхийн загасны үйлдвэрлэлийн 10 хувийг гаргаж авна, ёстой л нөгөө яндаж болдоггүй далай шиг орон.  Хурдан түргэн ховордож буй баялаг нь гэвэл цаа буга, цагаан баавгай, Сибирийн бар гурав л юм даа.
   Өргөн Сибирьт өвөлдөө цас их орно, тачигнатал хүйтрэнэ, хамгийн томд ордог Ново хот манай нийслэлийн дайны хүн амтай боловч ялгаатай нь тэнд утаагүй, түгжрэлгүй. Сибирьт төрж өсөөд хожим нь алдартан болсон хүмүүсийн жагсаалтыг химийн элементийн үелэх системээрээ дэлхийн шинжлэх ухаанд нэрээ үлдээсэн Дмитрий Менделеев эхлүүлдэг бол  Романов хааны зөвлөх гэгдээд Оросын томчуулын хүрээлэнг нэг хэсэг бужигнуулж, одоо архин дээр нэр нь мөнхлөгдсөн Григорий Распутин  удаалдаг байлаа. Өнөөдрийн бидний мэдэхээс энд ЗХУ-ын сүүлчийн тэргүүн хатагтай асан Раиса Горбачева,  ОХУ-ын анхны ерөнхийлөгч Борис Ельцин, энэ нутгаас 30 шахам тэрбум долларын хөрөнгө босгосон Роман Абрамович, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу бүр цаашилбал Хойд Солонгосын дарангуйлагч Ким Чен Ир төрсөн байдаг. Төгсгөлд нь Сибирийн их тайгаар хамтдаа аялсан уншигч тандаа талархснаа илэрхийлье.
   Ш.Пүрэвсүрэн
  2017-04-05       

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин