|

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТЛУТЫН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ


 ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТЛУТЫН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
Зууны манлай бүтээн байгуулалтын эзэд Эрдэнэтчүүд, 
Орхон аймгийн нийт иргэд ээ!
 
Та бүхэндээ 17-р жарны "Алтан унжлагат” хэмээх улаагчин тахиа жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье!
 
Билэг дэмбэрэл, бишрэл хүндэтгэлээ гүн гүнзгий шингээж, хайруу өвлийг халгүй гэтлэж, хаврын тэргүүн сартайгаа мэнд золгож, ирж буй цагийнхаа өнгийг билэгшээн угтах дэлгэр сайханхавар ирлээ.
Улиран одож буй гал бичин жил Орхончууд төдийгүй Монгол түмний хувьд ч олон үйл явдлаар дүүрэн, амжилт ололт арвинтай,аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, урлаг, спорт гээд нийгмийн бүхий л хүрээнд үр өгөөжөө өгсөн сайхан жил байлаа. Зууны манлай бүтээн байгуулалт болсон Эрдэнэт хотынхоо түүхт 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үеэр аймаг хот маань "Д.Сүхбаатарын одон”-гоор,  олон арван ажилсаг иргэд, уурхайчид төрийн одон медалиар шагнагдсан билээ. 
 
Улс эх орны эдийн засаг тогтворгүй байсан ч айлчлан ирж буй улаагчин Тахиа жилийн босгон дээр Орхон аймгийн хувьд эдийн засаг, нийгмийн байдал олон үзүүлэлтээр сэргэж эхэллээ. 
Малчид маань мал сүргээ өсгөж, тариаланчид маань ургац арвин, унац элбэгтэйгээр бичин жилээ үдэж байна. Сар шинийн өмнөхөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн малчин Санжийн Баасандорж "Улсын аварга малчин”-аар, мөн Говил багийн иргэн Батжаргалын Баттөр "Улсын аварга фермер”-ээр, Баян-Өндөр сумын "Сүмийн нуга” хоршооны механикжуулагч Маналжавын Цогтгэрэл, Жаргалант сумын "Орхон тариа” ХХК-ийн механикжуулагч Ламзавын Отгонбаяр, Жаргалант сумын иргэн Чадраабалын Баяртогтох нар "Улсын аварга тариаланч”-аар, Жаргалант сумын "Бүтлийн ундарга” ХХК улсын "Аварга тариаланч хамт олон”-оор шалгарч эх орон даяар алдар нэрээ цуурайтуулж байна.  
 
Ирж буй улаагчин тахиа жилдээ ард иргэд маань амгалан тайван, санаж сэдсэн ажил бүхэн нь ашид дэлгэрч байхын өлзийтэй ерөөлийг өргөн мэндчилэхийн сацуу үрс нь цовоо, өтгөс нь эрүүл, залуус нь цолгиун юу санасан есөн сайхан хүсэл нь сэтгэлчилэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
 
Элгээрээ энх амгалан,
Эх нутгаараа түвшин амгалан
Төр улсаараа элбэг дэлбэг 
Төрөл хотлоороо сайхан шинэлээрэй!
Хүндэтгэсэн: Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2021/06/28, 14:12
2023/06/09, 12:48
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин