|

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хэргийг тохох гэж улайрч байна


 Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хэргийг тохох гэж улайрч байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд эхэлсэн. Шүүх хурал дөрвөн өдөр үргэлжилж шүүхийн шийдвэрээр шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн ял оноосон. Шүүхийн шийдвэрийг шүүгдэгчийн ар гэрийнхэн эсэргүүцэж Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан мэдээлэл хийлээ.

 

Т.Хүрэлбат: Хоёр хүнийг хилсээр яллаж, 20-иод хүний амьдралыг бусниуллаа

/Т.Чимгээгийн ах/

 

 

-Бидний зүгээс С.Зориг агсны гэмт хэргийг ядарсан ард иргэдэд тохоод, хаах гэж хуулийн байгууллагынхан улайран зүтгэж байна гэж бодож байгаа. АН-ын нөхдүүд болон С.Зориг агсны журмын нөхдүүд энэ хэргийн үнэн мөнийг тогтооход тусламж үзүүлэхийг хүсэж байна.

 

Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та найман жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж явахдаа гадны харъяат хэмээн гүтгүүлж, ээж дээрээ уйлаад очиж байсныг Монголын ард түмэн харсан. Тэгвэл гүжигдүүлж, гүтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар ээж дээрээ гүйгээд очиж чадахгүй, үр хүүхдийнхээ ирээдүйтэй хамт 24-25 жилийн ял сонслоо. Хуулийнхан хоёр хүнийг хилсээр яллаж, 20-иод хүний амьдралыг бусниуллаа. Танд эрх мэдэл нь байгаа. Та шударга байя гэж найман жил ярьлаа. Одоо та шударгаа харуулаад шүүх хурлыг нээлттэй явуулж өгнө үү гэж хүсэх байна. Үүнийг ард түмэн хүсэж байгаа.

 

Шүүгч прокурорт хандаж хэлэхэд ёс суртахуун өргөсөн тангарагтаа үнэнч байгаач ээ. Тагнуулын байгууллагынхан энэ хэргийг илрүүлнэ гэж зорилго тавьж ажилласан нь мэдээж. Тиймдээ ч энэ хэргийн цорын ганц гэрч Д.Булган гэдэг эмэгтэйтэй тагнуулынхан уулзсан байж таараа. Д.Булган гэдэг эмэгтэй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар С.Зоригийн амийг хөнөөгөөгүй гэж хэлсэн учраас шүүх хуралд оруулаагүй гэж бид бодож байна. Хэрэв Д.Булган энэ хүмүүс хөнөөсөн гэж хэлсэн бол шүүх, прокурорын байгууллагынхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр багтаж ядан ярьж байгаа даа.

 

Б.Жавзмаа: Захиалагч нь хэзээ ч олдохгүй

/Б.Содномдаржаагийн ээж/

 

 

-Тагнуулын байгууллагынхан асуулт асуудаг. Асуухдаа зөвхөн миний асуултад хариулна шүү л гэж хэлдэг. Би асуултад нь миний хүү аавыгаа чиргүүлтэй машин дээрээс унагачихаад "Ээжээ би аавыгаа алчихлаа” гэж маш их эмээгээд уйлж байсан. Тийм ч учраас би хүүгээ хүн алах хүн биш гэдгийг гэрчилнэ гэж хариулсан. Гэтэл миний энэ үгийг хавтаст хэрэгтээ бичээгүй байсан. Тиймээс байцаагч нар буруутай.

 

Мөн 1998 оны аравдугаар сарын 5-нд "Ардын эрх” сонинд Д.Булганы тодорхойлсноор гэмт хэрэгтэн эмэгтэй нь 165 см өндөртэй, эрэгтэй нь 155 см өндөртэй гэж бичсэн байдаг. Гэтэл тухайн үед миний хүү 180 см өндөртэй, улаан царайтай өндөр туранхай хүү байсан. Д.Булганы хэлсэн мэдүүлэгтэй огт таараагүй. Тийм байтал хилс хэрэгт гүтгэсэн. Тэгээд ч миний хүү тухайн үед 22 настай хөдөө мал маллаж байсан хүн. Захиалагч  нь байхгүй байтал ялын дээд хэмжээ оноож байгаа нь ардчилсан нийгмийн үед байж боломгүй гүжирдлэг. Ялласан хойноо С.Зоригийн хэргийн захиалагчийг олно гэж байна. Шүүх, цагдаагийнханзахиалагчийг хэзээ ч олохгүй. Магадгүй гудамжнаас хэн нэгнийг чи захиалагч бол гээд мөнгө өгөөд аваад ирэх хувилбартай хүмүүс.

 

Л.Хүжмаа: Хоёр сайн ахыг нь олох юмсан

/Ц.Амгаланбаатарын эгч/

 

 

Ц.Амгаланбаатар 1998 онд Улаанбаатар орж үзээгүй, 16 настай хүүхэд байсан. Сүүлд 25 жилийн ял аваад чанга дэглэмтэй газар хүмүүжиж байгаа.

 

2013 оны зургаадугаар сард 949659.. гэсэн утсаар Ц.Амгаланбаатар над руу утсаар ярьж"Санаа зоволтгүй. Би Улаанбаатар хотын дамжин өнгөрөх төвд эмнэлэгт хэвтсэн. Намайг хоёр ах авчирж хэвтүүлсэн. Бие сайн байна” гэж ярьсан. Үүнээс сарын дараа Улаанбаатар хотын дамжин өнгөрөх төвд хэвтэж байна. Надад хоёр ах тусалж байгаа гэж ярьсан. Дахиад сарын дараа "Та надад санаа зовох хэрэггүй. Надад одоо юу ч хэрэггүй” гэж яриад түүнээс хойш 2015 оны наймдугаар сарын 31 хүртэл надтай ерөөс холбоо бариагүй. Би бодохдоо чанга дэглэмтэй хорих ангиас Улаанбаатар хотын дамжин өнгөрөх төвд ямар сэтгэл сайтай хоёр хүн нь 25 жилийн ялтай хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн юм бол гэдэгт гайхдаг. Тэр хоёр сайн ах нь хэн юм бол, тэр хүмүүсийг олохсон гэж л хүсдэг. Энэ хэргийг үнэхээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хийгээгүй гэдгийг Монголын ард түмэнд хэлмээр байна. Бидэнд туслаач ард түмэн минь.

 

Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гэр бүлийнхэн давж заадах шатны шүүх хурлыг шүүхийн танхимд нээлттэй явуулахыг хүсэж буйгаа хэвлэлийн хурлын төгсгөлд онцоллоо. Тэд давж заалдах хүсэлтээ илэрхийлээд байгаа бөгөөд шүүх хурлын тов зарлагдаагүй байгаа аж.

 

 

Г.Тэгшсүрэн

http://www.shuud.mn/content/read/478461.htm



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин