
Монгол Улсын нийслэл Улаанбаатар болон Дархан, Эрдэнэт хот нь НҮБ-ын гамшгийн эрсдэлийг бууруулах газрын "Аюулгүй гамшгийг даван туулах чадавхтай хотыг бий болгох нь" уриалгад нэгдлээ.
Энэ ёслолд Шадар сайд У.Хүрэлсүх, Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман болон албаны бусад хүмүүс оролцов.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч хатагтай Маргарета Волстром Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад 2015 оны тавдугаар сард ажлын айлчлал хийх үеэр уг уриалгад Улаанбаатар хотыг нэгдэн орох санаачилгыг анх тавьж байсныг өргөжүүлэн Шадар сайдын санаачилгаар өнөөдөр
Тухайлбал, сүүлийн хоёр жилийн хугацаанд нийслэл хотод 6,600 гаруй, Дархан, Орхон аймгуудад 800 гаруй аюулт үзэгдэл, осол тохиолдсон нь бусад аймгуудтай харьцуулбал нийслэл хот 30 дахин, Дархан, Орхон аймгууд 2 дахин их байна.
Дээрх хугацаанд гамшгийн аюул, ослоос шалтгаалан 373 хүн нас барж, 328 хүн бэртэж гэмтсэнээс 70 хувь нь Улаанбаатар хотод, 10 орчим хувь нь Дархан, Орхон аймгуудад тохиолдсон байна.
Иймд нийт хүн амын 80 гаруй хувь нь хот суурин газар амьдардаг манай улсын хувьд хотуудын гамшгийн эрсдэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах, аливаа гамшгийг даван туулах чадавхтай болгох, ард иргэдийн аюулд өртөх эмзэг байдлыг багасгах асуудал нь төв, орон нутгийн удирдлага, төр засгийн анхаарах чухал асуудлын нэг болоод байна.
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа