|

Иргэддээ танигдах төлөөлөгчид


Иргэддээ танигдах төлөөлөгчид

 

Орон нутгийн сонгуульд 15 мянга гаруй  нэр дэвшигч өрсөлдөнө. Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал бол парламентат засаглалын иргэддээ хүрч ажилладаг хамгийн ойр анхан шатны нэгж. Тиймээс тухайн сум дүүрэг ирэх дөрвөн жилд хэрхэн хөгжин цэцэглэх нь сонгогдсон төлөөлөгчдөөс хамаардаг.

 

 

Энэ удаагийн сум, дүүргийн ИТХ-ын сонгууль дангаар явагдаж байгаагаараа онцлогтой. Өмнө нь аймаг, нийслэлийн ИТХ-ыг сонгох сонгуультай хамт, нэгдсэн байдлаар явагддаг байлаа. Энэ удаад сум, дүүргийн төлөөллөө сонгох сонгууль дангаар  явагдаж байгаа нь  нэр дэвшигчдэд ч, сонгогчдод ч  хариуцлагыг нэмэгдүүлсэн байна. Учир нь өмнөх сонгуулиудаар аймаг, нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчдийн далбаан дор сум, дүүргийн ИТХ-ын нэр дэвшигчид намирч яваад сонгогдчихдог гэмтэй байсан. Цаашлаад сонгогчид ч харъяа сум, дүүргийнхээ Иргэдийн төлөөлөгчдийг зүсэлж байтугай нэрлэж мэдэхгүй дөрвөн жилийг ардаа үддэг талтай.

 

 

Орон нутгийн сонгууль гэхээр нэг явдал санаанаас гардаггүй юм. Дүүрэгтээ Иргэдийн хурлын төлөөлөгчөөс нь эхлээд ИТХ-ын дарга хүртэл олон жил сонгогдон ажилласан нэг эрхэм ээлжит сонгуулиар дахин нэр дэвших өрсөлдөхөөр болжээ. Тэрбээр сонгуулийн сурталчилгааны сониндоо   иргэддээ хандан захидал илгээнэ гэж байсан юм. Харин тэр захидал "Намайг  Б гэдэг” хэмээн өөрийнхөө намтар танилцуулгыг илгээсэн байсан нь юмдаг.

 

 

Ер нь сонгогчид бид гүйцэтгэх засаглалд хамаарах  дүүрэг, хорооны Засаг дарга нар, нийгмийн ажилтныг "нүдлээд”,  мөрийн хөтөлбөр, бодлого боловсруулан баталдаг ИТХ-ын дарга, төлөөлөгч нараа орхигдуулдаг   дутагдлаа энэ удаагийн орон нутгийн сонгуулиар засах цаг болжээ.

 

 

Уг нь сум, дүүрэгт Иргэний танхим ажиллуулдаг ч тэнд өнөө л Засаг даргын багийнхан гэх цөөн хэдэн хүн ирээд иргэдийн төлөөлөл гэж өөрсдийгөө томоор цоллон  эзэгнэчихдэг. Гэвч тэд Засаг даргын бие төлөөлөл болохоос иргэдийн төлөөлөл болж чаддаггүй, чадах ч үгүй. Учир нь  энгийн иргэд онцын шаардлага гарахгүй бол дүүрэг, хорооны байраар эргэлдээд байдаггүй, мөр мөрөө хөөн амьдралаа залгуулж явдаг билээ.

 

 

Сум, дүүрэгтээ хийгээд хороондоо ямар ажил хэрэгжүүлэх талаар иргэдээ сонсож, санал авах  Иргэний танхим ажиллуулах, жил бүр төсвөө батлахдаа мөн л иргэдийн олонхийн дэмжлэгийг хүлээсэн саналыг хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг ИТХ.   Харин хуралд иргэдийн төлөөлөл гэх цөөнхийн цөөнх л хамрагдаж ирснээс иргэдэд  хурлын зар ч хүрдэггүй гэх гомдол, шүүмжлэл байнга  дагалдсаар ирсэн.  Энэ удаад ч мөн давтагдах байх. Гэхдээ Иргэдийн хурлын төлөөллөө судалж, таньж сонгох  боломжийг сум, дүүргийн ИТХ-ын  сонгууль илүүтэй бүрдүүлж өгчээ гэхэд болно.

 

 

Ер нь төлөөллөө сонгоод дөрвөн жил таг чиг байх бус сум, дүүргийнхээ хэрэгжүүлж байгаа ажлын талаар  сардаа биш юм гэхэд жилдээ нэг удаад цахим сүлжээгээр тандаж, саналаа  нэмэрлэж, хариу мэдээлэл хүлээн авч байх нь иргэний үүрэг л дээ, уг нь.

 

 

Эдүгээ өнөөгийн  орон нутгийн удирдлагууд иргэддээ ажлаа тайлагнаж эхэлнэ.  Гудамж талбайд хогийн сав,  цэцгийн мандал  байршуулж, явган хүний замыг зассанаа , хорооны байрны өнцөгт цаг агаарын мэдээлэл байнга хүргэж байх электрон самбартай болсноо, аль нэг орон сууцыг эсвэл хашаа хороог нэг өнгөөр жигдэлж  будсанаа төлөөлөгч бүр л "миний санаачилж, хэрэгжүүлсэн ажил” гээд сурталчлаад байдгийг ер ойлгодоггүй юм.  Цаашлаад хогийн сав, цэцгийн мандал барьж байгуулахад өчнөөн сая төгрөгийн санхүүжилт хийгдчихсэн байдаг. Энэ бүхэн санал санаачлага гэхээсээ  тохижилтын ажлын нэгээхэн хэсэгт хамаарах зүйл.  10 гаруй жилийн өмнөхтэй харьцуулахад  сум, дүүргийн удирдлагаасаа иргэд  амжиргаагаа залгуулахаар мөнгө эд зүйл  гуйх нь харьцангуй багасаж,  бичил бизнесээ өргөжүүлэхээр зээл хүсэх, ажлын байр хайх, төсөл хөтөлбөрт хамрагдахаар сонирхох нь давамгайлсан гэдэг.

 

Тиймээс сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөх улс төрийн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид орон нутгийн онцлогт харгалзсан мөрийн хөтөлбөр боловсруулан оролцох биз.

 

Ийнхүү сум, дүүргийн ИТХ-ынхан ажлаа тайлагнаж,  улс төрийн намууд   сум, дүүргийн ирээдүйн хөгжлийг зураглан дүрсэлж, урилгагүй зочид айл бүрийн хаалгыг тогшсон сонгуулийн сурталчилгааны өдрүүд хэдхэн хоног үлдлээ.

 

Н.Энхлэн

Эх сурвалж:Shuud.mn

Линк: http://www.shuud.mn/content/read/474080.htm


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2023/06/08, 12:44
2018/12/12, 09:32
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин