|

“Сүлд спиннинг” шинэ салбараа нээлээ


“Сүлд спиннинг” шинэ салбараа нээлээ

 

Эрин үеийн залуусыг эрч хүчинд автуулагч "Сүлд спиннинг” өнөөдөр буюу 2016 оны 09 сарын 10-нд шинэ салбараа Lux House-5-д нээлээ. Тус клуб нэг жилийн хугацаанд "Илүүдэл жин асуудал биш” уриан дор үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан бөгөөд одоогоор 500 гаруй залуусыг бүжгийн эвсэлтэй болгож хүссэн жинд нь хүргэсэн байна. Спиннингийн багш нар эргэлтэд дугуйн гайхамшигийг мэдрүүлэхээс гадна бүжгийн хэмнэл, дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтыг заадаг аж.

 

 

 

Нээлтийн эхэнд багш Зулаа эргэлтэд дугуйн тоног төхөөрөмж болон спиннингийн үндсэн хөдөлгөөнийг хүрэлцэн ирсэн зочид, турах сонирхолтой залууст зааж тайлбарласан юм. Түүний араас Сүлд спиннингийнзахирал Мөнхсүлд болон УИХ-ын гишүүн Саранчимэг нар үг хэлж тууз хайчилсан билээ.

 

 

Өнөөдөр монголчууд бид эрүүл аз жаргалтай амьдрах ёстой

 

УИХ-ын гишүүн Саранчимэг: Би хоёр сайхан хүүтэй. Миний хүүхдүүд спортод хайртай. Нэг жилийн өмнө хүү маань ээжээ та залуус биднийг дэмжиж спортын чадварлаг бааз, тоног төхөөрөмжтэй болгохын төлөө ажлаа хийгээч гэсэн. Тэрхүү үг нь өнөөдөр намайг энд зогсоход хөтөлсөн бөгөөд Мөнхсүлд дүүгээ дэмжихэд хүргэсэн. Өнөөдөр монголчууд бид эрүүл аз жаргалтай амьдрах ёстой. Тиймээс хөдөлгөөн, эрүүл хооллолтод санаа тавьсан Сүлд спиннингийн хамт олон болон энэхүү сайхан үйлсийг санаачлан ажиллаж байгаа Мөнхсүлддээ баяр хүргье.

 

 

Сүлд спиннингийн захирал, чадварлаг багш Мөнхсүлд: Спортод хайртай, эрүүл чийрэг болохын төлөө манай хамт олонтой нэгдсэн, нэгдэх гэж байгаа бүх хүмүүстэй энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Дөнгөж гуравхан хоногийн өмнө дэлхийн алдартай Jackie spinning-тэй хамтарч ажиллах болсон. Цаашдаа улам өргөжин тэлэх болно. Ингээд Сүлд спиннинг цоо шинэ салбараа нээснийг мэдэгдье.

 

Тууз хайчлах ёслолын дараа хүрэлцэн ирсэн хамтлаг дуучид болон урлагийн төлөөлөл шинэхэн спиннингийн жаврыг үргээсэн юм. Морин хуурын уянгалаг эгшиг болон дуучин С.Амина, motive хамтлагийн сэтгэлд хоногшсон дуунууд үзэгчдийг догдлуулсан.

Би энэхүү агшины дундуур Сүлд спиннингийн гишүүн Д.Дуламсүрэнгээс сэтгэгдлийн сонссон юм.

 

Д.Дуламсүрэн: Би Сүлд спиннинг-д явсандаа баяртай байна.

 

Би Сүлд спиннинг-д яваад 3 сарын нүүрийг үзэж байна. Сэтгэл ханамж дүүрэн байгаа. Монголд фитнесс, иогоос их юм алга. Гэхдээ чанартай гэдгийг нь хэлж мэдэхгүй. Манай клубын багш нар бидэнд зөв хооллолт болонбүжгийн эвсэл, дугуйн дасгалуудыг зааж өгдөг болохоор бид маш их баяртай байдаг. Би хүссэн жиндээ нэг сарын дараа гэхэд хүрчихнэ. Бүсгүйчүүд эмэгтэйчүүдийгээ ч бас Сүлд спиннингийг сонгоорой гэж хүсье.

Монголын эргэлтэддугуйн холбоог үүсгэж зуу зуун залуусыг нэгтгэж эрүүл чийрэг бие галбиртай болгоход тусласан "Сүлд спиннинг” нээлтийнхээ үеэр ирсэн зочиддоо гэнэтийн бэлэг барилаа.

Ирсэн хүмүүст спиннинг зааж өгсөн ба тэрхүү зочдоос идэвхтэй байсан нэг хүнийг шалгаруулсан нь Э.Тэмүхэй юм. Түүнд "Сүлд спиннинг”-д үнэ төлбөргүй хичээллэх 2 сарын эрх бэлэглэснээс гадна, багшаар сургаж авахаа Мөнхсүлд мэдэгдсэн.

 

 

Э.Тэмүхэй: Би Сэлэнгэ аймгаас зорьж ирсэн.

 

Би өмнө нь супер спиннинг-д хичээллэж байсан. Харин одоо Сүлд спиннинг-д явах болсондоо баяртай байна. Спиннинг бол эрч хүч, эрүүл мэнд, хөдөлгөөн, эвсэл гээд бүх зүйлийг надад өгдөг. Залуустаа хандаж хэлэхэд зүгээр нэг дугуй унаж байхаар давхар сэтгэлийн баяр баясал мэдрүүлэх спиннингээр хичээллээрэй.

Монголдоо төдийгүй Ази тивдээ хамгийн том, чанартай сургалт, чансаатай үр дүнг мэдрүүлдэг "Сүлд спиннинг”-д баярлалаа.

Ц.Соёл-Эрдэнэ miss.mn


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин