
Наймдугаар сарын 1
-
8-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун аймгуудын нутгаар: 1-2-нд
нутгийн баруун хэсгээр, 3-4-нд зарим газраар, 6-7нд нутгийн хойд
хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 1-4нд зарим
газраар түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 11-16
градус өдөртөө 23-28 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр
говиор шөнөдөө 22-27 градус өдөртөө 33-38 радус дулаан, бусад нутгаар
шөнөдөө 16-21 градус өдөртөө 27-32 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар:
3-нд Хөвсгөлийн уулсаар, 4-6-нд зарим газраар түр зуурын бороо орно.
3-5-нд салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 1-3-нд Орхон-Сэлэнгийн
саваар шөнөдөө 21-26 градус өдөртөө 33-38 градус, Хөвсгөлийн уулархаг
нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар
шөнөдөө 17-22 градус өдөртөө 28-33 градус хүрч хална. 4-нөөс нутгийн
хойд хагаст сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар
шөнөдөө 6-11 градус өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө
13-18 градус өдөртөө 25-30 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар:
4-5-нд зарим газраар, 7-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно.
Дуу цахилгаантай. Салхи 4-5-нд зарим газраар түр зуур ширүүснэ. 1-4-нд
Хэнтийн уулсаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 25-30 градус дулаан, бусад
нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 34-39 градус хүрч хална. 5-наас
бага зэрэг сэрүүснэ.
Говийн аймгуудын нутгаар:
5-6нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи зарим үед түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд бүх нутгаар шөнөдөө
21-26 градус өдөртөө 34-39 градус хүрч хална. Хугацааны эцсээр нутгийн
хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа