|

“Мэргэжлийн” Засгийн газрын онцлог


“Мэргэжлийн” Засгийн газрын онцлог

 

Шинэ цагийн парламентад анх удаа хамгийн олон эмэгтэй төр түшилцэхээр УИХ-ын гишүүн болсон түүхэн сонгууль боллоо. Улстөрийн хүчнүүд жендерийн асуудлыг эрхэмлэхийн зэрэгцээ эмэгтэй хүний тэсвэр тэвчээр, хатан ухааныг шийдвэр гаргах түвшинд оролцуулах нь зүйтэй гэж үзсэнийх биз ээ. Энэ бол нэн тэргүүний онцлог юм. Тиймдээ ч улстөрийн ууган хүчин МАН 2016 оны сонгуульд нэр бүхий 16 эмэгтэйн нэрийг дэвшүүлж, өнөөдөр парламентад тус намаас 12 эмэгтэй суудал аваад буй. Нийгэм, эдийн засгийн багагүй бэрхшээл дунд ялалт байгуулсан МАН Засгийн газраа байгуулах ажилд ч яаравчлав. Ингэхдээ мөн л эмэгтэйчүүдийнхээ оролцоог ч Засгийн газарт намынхаа дүрэмд заасны дагуу 25 орчим хувийн оролцоотой байх шийдвэрт хүрсэн аж. Тухайлбал, хөдөлмөр, нийгэм, эрүүл мэндийн гэх эмзэг чухал салбарыг тэднээр удирдуулах сонирхол байгаагаа ч дуулгасан. Өнгөрөгч сонгуулиар ялагдал хүлээсэн 11 нэр дэвшигч нартаа "УИХ-д нэр дэвшүүлэх журам”-ынхаа дагуу хариуцлага тооцож, ямар нэг албан тушаалд томилохгүй байх шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл гаргасан байна лээ. Эхний хариуцлагыг МАН-ын УЗ гишүүд болох А.Тлейхан, Б.Амарсанаа, П.Анужин, Оюунбилэг нартаа тооцож намын УЗ-аас гарган оронд нь Улс төрийн нөхцөлтэй уялдуулан Улаан, Тэрбишдагва, Су.Батболд, Хаянхярваа нарыг оруулж ирсэн. Намын дарга М.Энхболд цаашид үлдсэн 7 нэр дэвшигч нартаа хариуцлага тооцно, заавал тийм байдалд хүргэхгүйгээр өөрсдөө ухамсарлан аядуу байхыг ч сануулсан. Энэ нь өндөр итгэл хүлээлгэсэн сонгогч олныхоо хүсэл зорилгыг дагасан хэрэг биз ээ. Сонгогчид итгэл өгөөгүй хүмүүсийг шийдвэр гаргах түвшинд гаргана гэдэг ард иргэдийг дорд үзсэн хэрэг болж таарна. Сонгогч түмэн бол саналаа өгсөн, одоо түүнийхээ үр шимийг үзэх ёстой болохоос биш итгэл өгөөгүй нэгнийг шийдвэр гаргах түвшинд очихоор гайхах биз. 

 

     Нөгөө талаар МАН өнгөрөгч сонгуулиар бусаддаа мандатаа өгч, өөрсдөө нэрээ татсан зарим эрхмүүдийг мэргэжлийн Засгийн газарт багтаахаар нөөцөд үлдээсэн гэх эх сурвалжийн мэдээлэл бий. Тухайлбал, манай туршлагатай парламентч Су.Батболд сонгуульд нэрээ дэвшүүлээгүй, ирэх дөрвөн жилд нийслэл хэмээх их айлыг хөгжүүлэхээр намын томилолт өвөртлөөд буй. Т. Ганди, У.Хүрэлсүх, Ж.Батсуурь, Д.Зоригт, мөн Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон, Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү гээд салбараа мэддэг туршлага бүхий хүмүүс байна.  Олны яриа оломгүй гэгчээр янз бүрийн яриа явж байна. Ямартай ч дээрх хүмүүс нь боловсролын хувьд ч тэр, туршлагын хувьд ч тэр салбараа аваад явчих хэмжээний хүмүүс мөн. Нөгөө талаар нэр цэвэр ийм хүмүүсийг нэрлэж байгаа нь олны талархлыг хүлээгээд байна. Түүнчлэн "давхар дээл”-ээс татгалзаж байгаа МАН-ын хувьд ч анхнаасаа туршлага бүхий боловсон хүчнүүдээ ийн нөөцөлсөн бололтой. Энэ нь мөн "мэргэжлийн” Засгийн газрын нэг онцлог байх болно гэдгийг ч намын удирдлагууд дурдана билээ. 

 

     Нүдээ олсон томилгоо бол хотын даргын томилгоо байлаа. Су.Батболдод хүнд хэцүү үед нийслэл хэмээх их айлыг аваад явчих туршлага, зангараг байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Сүүлийн жилүүдэд мэргэжлийн бус улстөрийн томилгоо өвөртөлсөн хүмүүс салбар салбарыг тэргүүлдэг болсон нь өнөөдрийн нийгмийн таагүй байдалд шууд утгаараа нөлөөлсөн хэрэг. Харин энэ удаад МАН "мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газар байгуулах гэж байгаа нь туйлын зөв бодлого төдийгүй улс орноо хямралаас гаргах гол бодлого байх болно гэдгийг ажиглагчид хэлж байна. Тэр тусмаа эмэгтэйчүүдийн байр суурийг салбар бүрт оролцуулж, тэдний үзэл бодлыг тусгах болсон нь аргагүй цаг үеийн шаардлага юм.

 

Ж.Эрдэнэбат: Монгол Ардын Нам мэргэжлийн ЗГ байгуулж ажиллана. Шат шатандаа


 С.Баяр    http://www.unen.mn/content/64718.shtml?alias=politics  


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин